SWEMON INFO - ШМҮХ-ны тухай
23 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.

ШМҮХ-ны тухай

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооны танилцуулга.

Тус холбоо нь 2011 оны 4 сарын 24 нд үүсгэн санаачлагчдын хурлаас анх байгуулагдсан бөгөөд Швед Улсад ажиллаж амьдарч байгаа Монгол түмнийхээ хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой олон нийтийн байгууллага юм.

Холбооны үйл ажиллагаа нь дараахь үндсэн чиглэлд хуваагдаж байна.

1. Хууль эрх зүйн болон нийгмийн /Эрүүл мэнд, хүүхэд/ бусад асуудлаарх зөвлөгөө, туслалцаа

2. Соёл урлаг, спортын нийтийг хамарсан үйл ажиллагаа

3. Боловсрол

4. Монгол Шведийн найрамдалт харилцааг хөгжүүлэх бэхжүүлэх, Монгол Улсаа сурталчлах

5. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа



Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооны үйл ажиллагааны дотоод журам
2010 оны 06 сарын 15
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1    Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо (цаашид Холбоо гэх) нь Швед  улсад үйл ажиллагаа явуулдаг холбооны гишүүн клуб, нэгдэл үйл ажиллагааг зохицуулах дэмжих, хамтран ажиллах,  холбогдох хууль болон  үндсэн дүрэм болон энэхүү дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгож ажиллах ашгийн төлөө бус,  гишүүд , дэмжигчдэдээ  үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
1.2    Энэхүү дотоод журам нь Шведийн Улсын бүртгэлийн албанд бүртгэгэдсэн холбооны үндсэн дүрмийн хүрээнд холбооны дотоод үйл ажиллагааны харилцааг зохицуулна.
1.3     Холбоо нь өөрийн тэмдэг, бэлгэдэл, банкний данс, албан бичгийн нүүртэй байна.
1.4      Холбооны үйл ажиллагаа нь өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд ил тод байна.

ХОЁР. ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ


2.1   Швед дэх  Монголчуудын Үндэсний Холбооны зорилго нь:  Швед  Улсад амьдарч буй Монголчууд -ын сурч боловсрох, эрүүл чийрэг амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, өөрсдийн эрх ашигаа хамгаалах, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тухайн орны хууль дүрмийг ойлгож сахих, ёс заншилаа сахин хадгалахад нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх, тэдний хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Шведийн нийгэм, шинжлэх ухааны салбар дах ололт амжилтаас Монгол орондоо түгээх, Монгол улсаа Швед улсад  зөв зүйтэйгээр сурталчлан таниулахад оршино.

ГУРАВ. ГИШҮҮНЧЛЭЛ

3.1.1    Холбооны үзэл санаа, үйл ажиллагааг дэмжиж буй хувь хүн гишүүн байж болно.
3.1.2    Гишүүнчлэл гишүүн,дэмжигч, Удирдах Зөвлөлийн, Хүндэт гэсэн төрөлтэй байна.
3.1.3    Хүндэт гишүүнчлэл нь Холбооны үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулахуйц болон оруулж буй хувь хүмүүсийг УЗ-ийн хурлаар шийдвэрлэснээр үүснэ.
3.1.4   Гишүүдийн хувийн үзэл бодлоо илэрхийлснээс, болон  Холбооны Дүрэм, Удирдах Зөвлөл (УЗ)-ийн шийдвэрийн гадуур бие даан явуулсан аливаа үйл ажиллагаанаас үүссэн хохирол, бусад хариуцлагыг Холбоо хүлээхгүй.  

3.2    Гишүүдийн эрх үүрэг.

3.2.1    Холбооны удирдах бүрэлдэхүүнд сонгох, сонгогдох эрхтэй.
3.2.2 Холбооны зүгээс явуулж буй үйл ажиллагаанд оролцох, санал бодлоо илэрхийлэх
3.2.3    Холбооны   гишүүд холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ.

3.3      Гишүүнчлэл дуусгавар болох

3.3.1     Гишүүн нас барвал, саналаараа гарвал, хасагдвал, хөөгдвөл дуусгавар болно.
3.3.2     УЗ-ийн гишүүнчэл дуусгавар  болох асуудал журмын 6-т заасны дагуу зохицуулагдана.
3.3.3     Хүндэт гишүүн нь өөрөө санал гаргасан болон Холбооны Дүрэм, зорилго, нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд УЗ-ийн шийдвэрээр уг гишүүнчлэлээс хасагдана.

ДӨРӨВ.   ХОЛБООНЫ ЧУУЛГАН

4.1  Холбооны эрх барих дээд байгууллага нь чуулган байна. Ээлжит чуулган нь үндсэн дүрмийн дагуу жилд 1 удаа хуралдана. Шаардлагатай бол ээлжит бус чуулганыг Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.

4.2   Чуулган нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
  • 1. Холбооны үндсэн дүрэм, дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах
  • 2. Холбооны Тэргүүн, дэд тэргүүн, Удирдах зөвлөлийг сонгох, чөлөөлөх
  • 3. Холбооны үйл ажиллагааны агуулга, чиглэлийг тодорхойлж, бодлого боловсруулах, төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж батлах, ажлын болон санхүүгийн тайланг хэлэлцэх,
  • 4.  Хяналтын зөвлөлийг байгуулж, ажлын удирдамж, тайланг нь хэлэлцэх,
  • 5.  Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах
ТАВ.  ХОЛБООНЫ ТЭРГҮҮН

5.1.1    Холбооны тэргүүнийг / Цаашид Тэргүүн гэх/  чуулганаас 1 жилийн хугацаатай сонгох бөгөөд улируулан сонгож болно.
5.1.2    Холбоог  гадаад, дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй.
5.1.3    Холбооны  санхүүгийн үйл ажиллагааг Удирдах зөвлөлийн шийдвэр, санхүүгийн журмын хүрээнд  удирдаж, тодорхой эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах эрхтэй.
5.1.4    Холбооны Удирдах зөвлөлийг  удирдаж, холбооны бодлого зорилгын хэрэгжилтэнд хяналт тавьж, харилцан уялдаатай нэгдмэл удирдлагаар хангах.
5.1.5    Холбооны дэргэдэх ажлын албаны ахлагчийг томилох эрхтэй. Ажлын албаны үйл ажиллагааны чиглэл, эрх үүргийг Удирдах Зөвлөлөөс батална.
5.1.6    Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдэд болон дэд тэргүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

5.2  ХОЛБООНЫ ДЭД ТЭРГҮҮН

5.2.1    Дэд Тэргүүн нь Холбооны тэргүүнтэй Холбооны үйл ажиллагааны талаар зөвшилцөн, тодорхой чиглэлийн хүрээнд хамтран шийдвэрлэх, хэрэгжүүлэхэд оролцох  үүрэгтэй.
5.2.2    Дэд тэргүүн нь холбооны үйл ажиллагааны тасралтгүй хэвийн үргэлжлэх нөхцлийг хангах үүднээс  Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд зохицуулалтын үүрэг гүйцэтгэж дэмжиж тусалж  ажиллах үүрэгтэй.
5.2.3    Нийтийг хамарсан арга хэмжээ, тэмдэглэлт үйл ажиллагааны зохион байгуулалтын ажлыг удирдан зохион байгуулахад  ажлын хэсгүүдийг удирдах 
5.2.4    Тэргүүний түр эзгүйд түүний эрх үүргийг  Удирдах зөвлөлийн шийдвэрлэсэнээр хэрэгжүүлнэ.
5.2.5    Дэд тэргүүн нь санхүү, аж ахуйн ажлын хэсгийг ахална.

ЗУРГАА. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН  ЭРХ  ҮҮРЭГ

6.1      Удирдах зөвлөл нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргаж биeлэлтийг нь хангаж ажиллах үүрэгтэй.
6.2      Удирдах зөвлөл нь 9-өөс доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.
6.3      Удирдах зөвлөлөөс тодорхой үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулан ажлуулна.
6.4      Удирдах зөвлөлийн гишүүд тодорхой чиглэлүүдийг хариуцан ажиллах бөгөөд хариуцсан ажил, үйл ажиллагааныхаа тайланг цаг тухайд нь гаргаж өгөх үүрэгтэй.
6.5      Удирдах зөвлөлийн гишүүний  бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба улиран сонгогдож болно.

ДОЛОО. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ЭРХ ҮҮРЭГ.

7.1      Хяналтын зөвлөлийг  3  хүний бүрэлдэхүүнтэй чуулганаас сонгож байгуулна.
7.2      Хяналтын зөвлөл нь Холбооны  үйл ажиллагаа хууль, дүрэм журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлага хүргүүлж , биeлэлтийг шаардах  болон  холбогдох  хүмүүсээс  тайлбар  авах  эрхтэй.
7.3      Хяналтын зөвлөл нь Шведийн улсын байгууллагаас холбоо санхүүгийн дэмжлэг авсан тохиолдолд  Удирдах зөвлөлөөс зарцуулалтын тайланг шаардах эрхгүй.
7.4      Удирдах зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг  Хяналтын зөвлөлд тавих үүрэгтэй.

НАЙМ. ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТ

Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно.
8.1    Гишүүд, гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, дэмжигчдийн сайн дурын хандив,
8.2    Төрөөс болон гадаад, дотоодын байгууллагаас төсөл хэрэгжүүлэх, ажил гүйцэтгүүлэхэд зориулсан санхүүжилт,
8.3    Дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олох орлого.

EС.     ХОЛБООГ ТАТАН БУУЛГАХ

9.1    Холбоо нь дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлж дууссан болон бусад шалтгаан, үндэслэлээр татан буугдаж болно.
9.2    Татан буулгах тухай шийдвэрийг Шведэд  үйл ажиллагаа явуулдаг холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг зохицуулахтай  холбогдох хуулийн үндэслэлээр шүүхийн шийдвэрээр албадан татан буулгахаас бусад тохиолдолд  зөвхөн чуулган шийдвэр гаргаж  мэдээллийн хэрэгслээр болон холбогдох  байгууллагад албан бичиг илгээснээр нийтэд мэдэгдэнэ.
9.3    Холбоог татан буулгаснаар түүний харьяа эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий холбоо  нийгэмлэг, төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм холбоо,  нийгэмлэг, төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.



Швэд дэх Монголчуудын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөл.


Тэргүүн                                 Н.Номун-Эрдэнэ 070 750 9449  nnomun@email.com

Дэд Тэргүүн Б.Өлзийсайхан

Санхүү, эдийн засаг               Б.Нармандах, 070 716 5015 Д. Оюун-Эрдэнэ 073 970 3415

Удирдах Зөвлөлийн гишүүд Б.Энхтуяа Т.Ганчимэг Н.Жаргалсүрэн Д.Наранхүү Ц.Чулуунцэцэг Л.Амаржаргал Г.Логийраз Ч.Цогбадрах

Хяналтын зөвлөлийн гишүүд Г.Нямдорж А.Гантулга С.Мөнхгэрэл

               


Нийтлэлийн буланд
  • Хамгаала...

    Montag 22. Juli 2013

    Заг хүйтэн өвчин Гонококк гэдэг нян үүсгэдэг. Заг хүйтэн нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд бэлгийн хавьтлын хэлбэр (үтрээ, шулуун гэдэс, амаар)-ээс шалтгаалан шээс, бэлгийн замын эрхтэн, шулуун гэдэс, амны хөндийн салстыг гэмтээдэг.

  • Eртөнций...

    Freitag 26. Mrz 2010

    Бүх цаг үеийн гол гол бүтээлийн тухай Fashion Time сэтгүүлд бичсэнийг уншигчиддаа сонирхуулъя.

  • ХүүхдийÐ...

    Dienstag 18. Mai 2010

    Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.Хүүхдийн баяр: Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ.Өдөр бүр хүүхдийн баяр баясалын өдөр байгаасай.

  • БямбажаÐ...

    Montag 29. Mrz 2010

    Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

  • I have no words after watching.....

    Mittwoch 8. September 2010

    I have no words after watching..............

  • ЭХ ХЭЛНИÐ...

    Montag 29. Mrz 2010

    // Хэлбичгийн ухааны доктор(Ph.D) Я.Ганбаатар.
    Түүхийн сургамж: МТ IV зууны үед өмнөзүгт нүүдэллэн одоогийн Өвөр Монголын нутагт төр засаг байгуулан суусан Сяньбичууд харийн соёл иргэншилд автан мөхсөн түүхтэй]]>

  • МОНГОЛЫÐ...

    Samstag 7. Mai 2011

    /цуврал ярилцлага-15/

  • The LEMONS - ТүүвÑ...

    Samstag 18. September 2010

    The LEMONS - Түүвэр дуу

  • АМЬДРАЛÐ...

    Mittwoch 27. Mrz 2013

    \цуврал ярилцлага-07\

  • НАМРЫН ШÐ...

    Sonntag 13. Oktober 2013

    Модны навчис сэрчигнэн сэрчигнэж газар унах нь сэтгэлийн гунигийг хөндөж, тэртээд алсарч мартагдсан дурсамжийг бүр түүрхэн сануулна. Сурагчийн цүнхээ үүрээд сургууль руугаа явахдаа, сэтгэлдээ урсах баяраа, сэмхэн бишүүрхэлтэй сүлэн догдлох мэт.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.09 Sekunden 4,082,017 хандалт