SWEMON INFO Шүүх татгалзсан хариу гаргасан тохиолдолд
Оруулсан swemon Он сар 02 Mrz 2015 20:55

Та шийдвэртэй санал нэг

Та тус шийдвэртэй санал нэг байгаагаа уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн буюу шийдвэрт сэтгэл хангалуун байгаа гэх зохих баримтанд гарын үсэг зурсанаар илэрхийлж болно. Та гарынхаа үсгийг зурснаар уг шийдвэрийг даван заалдах эрхгүй болох ба Швед улсаас гарах бэлтгэлээ хийж эхлэх үүрэгтэй болно. Та сэтгэл хангалуун байгаа гэх баримтанд гарын үсэг зурахгүй байсан ч мөн адил та даван заалдаагүй тохиолдолд шийдвэр гурван долоо хоногийн дараа хүчинтэй болно.

Татгалзсан шийдвэр нь дөрвөн жилийн хүчинтэ

Татгалзах шийдвэр нь баталснаас хойш дөрвөн жилийн дотор хүчинтэй байдаг. Хэрэв та уг хугацаанд Швед руу эргэж ирвэл таныг даруй буцаах болно. Таныг Цагаачлалын  албаны байр сууцанд бүртгэхгүй ба танд цагаачлагч орогногч хүлээн авах хууль үйлчлэхгүй.

Та явахаасаа өмнө

Тус улсаас буцан явах баримтуудыг бүрдүүлж аялалаа төлөвлөх нь цаашид таны хувийн үүрэг. Хэрэв та нутагтаа буцан очих сонирхол хүсэлтэй бол Цагаачлалын алба танд онгоцны тийз захиалах ба эх оронтой холбоо барих зэргээр тусална. Тусгай заагдсан улсын иргэд өөрсдийн улсдаа шинээр эхлэх амьдралаа хөнгөвчлөх зорилгоор мөнгөн буюу тэтгэлэг маягаар хөрөнгөн тусламж авах эрхтэй.Та өөрийг чинь хүлээж авч буй албанаас шинээр эхлэх амьдрал ахуйг дэмжих талаар асууна уу (återetableringsstöd).

Тэтгэлэг, эрүүл мэнд ба сургууль

Та Швед улсаас явтлаа өдөр тутмын хэрэглээний тэтгэлэг ба яаралтай эмнэлгийн тусламж авах эрхтэй. Та мөн адил Цагаачлалын захиргааны албаны байранд байрлаж амьдрах эрхтэй ба таны хүүхдүүд сургуульд суралцан эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй.

Дэлгэрэнгүй

Хэрэв та цагаачлал орогнол гуйнгаа ажил эрхэлдэг байсан ба ажлын зөвшөөрөл бүрдүүлэлтээс чөлөөлөгдсөн бол та Швед улсаас явтлаа ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй ба үүний хажуугаар Цагаачлалын албатай хамтран ажиллаж буцан явахдаа бэлтгэх үүрэгтэй. Хэрэв таныг албадан гаргах шийдвэр үйлчилж эхэлсэн бол та зохих тохиолдолд ажиллах эрхтэйгээ хэлж болно.

Банкны карт ба ЛМА карт

Шведаас гарахдаа та ЛМА картаа буцаах хэрэгтэй. Хэрэв та Цагаачлалын албаас тэтгэлэг ба тусламж авч байсан бол мөн банкны картаа буцаах хэрэгтэй.

Шийдвэр үйлчилж эхлэх нөхцөл

  • та шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнөө баталж гарын үсэг зурсан бол
  • та Цагаачлалын Шүүхийн шийдвэрийн талаар мэдсэнээс гурван долоо хоног өнгөрсөн бол
  • Цагаачлалын Дээд Шүүх таны даван заалдах саналаас татгалзах эсвэл түүнийг шалгахгүй гэж шийдсэний нэн даруйхан.

Цаг хугацаа

Уг шийдвэр хүчинтэй болсны дараа Цагаачлалын алба таныг 2 – 4 долоо хоногийн дотор тус улсыг орхин явна гэдэгт итгэлтэй байдаг. Тус шийдвэрт танд олгогдсон хугацаа бичээстэй байгаа.

Хэрэв та тусгай хүндэтгэх шалтгаантай бол та илүү хугацаа авах боломжтой. Хэрэв танд илүү цаг хугацаа хэрэгтэй тохиолдолд та Цагаачлалын албанд аль болох эрт хандана уу.

Та явахынхаа өмнө Цагаачлалын албанаас гаргах зөвшөөрөл гэх баталгаат бичиг авна. Уг баталгааг та тус улсаас гарсан нь үнэн гэдгээ батлахаар Шведийн хяналтын хилийн шалгалтад өгнө. Та уг баримтыг ямар нэгэн шалтгааны улмаас өгөөгүй бол та онгоцны тийз ба өөрийн паспортын тамгыг үзүүлэн батлаж болно. Уг баталгааг та ойрын Шведийн элчин сайдын яам буюу консулд үзүүлэн түүнийг хувилбар хийж Цагаачлалын Албанд явуулна.  Дахин орох хориог авахгүй тулд та өөрийгөө сайн дураар Шведаас гарсан гэдгийг цагт мэдэгдүүлэх хэрэгтэй.

Буцан ирэхэд тавих хориг

Та шийдвэрт бичигдсэн явах хугацааг мөрдөөгүй тохиолдолд та буцан ирэх хоригт хамаарна. Энэ нь Шенгены орнуудад 1 жил орж болохгүй гэсэн үг.

Та шийдвэрт гарсан хугацаанд тус улсыг орхин явсан гэдгээ Цагаачлалын албад баталж чадвал таны хоригийг тайлж болно.

Бусад шалтгаанаар буцан ирэхэд тавих хориг

Хэрэв Цагаачлалын алба нь таныг сайн дураар улсыг орхин явах санаанд итгээгүй тохиолдолд та Шенгены орнуудад таван жилдээ буцаж орж ирэх эрхгүй болно.Үүнд доорхи тохиолдлууд орно. Жишээлбэл:

Та дээр дурьдсан буцаж ирэхийн хоригт хамаарсан бол та сайн дураараа улсыг орхин явахад олгогдох хугацаагаа алдаж тус улсаас маш яаралтай байдлаар явах болно.

Буцан ирэх хоригт үл хамаарах

Цагаачлалын алба нь таны хувийн байдлыг харгалзан таныг буцан ирэх хоригт  үл хамааруулах шийдвэр гаргаж болно. Үүнд таны хүүхдүүд Шенгены улсуудад амьдардаг тохиолдол орно.

Шенгены холбоонд доорхи улсууд орно:

Австри, Бельги, Герман, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Латви, Литв, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словен, Унгар улс, Швейцари, Швед, Финланд, Франц, Чех ба Эстон.

Хамтран ажиллаагүй тохиолдолд

Цагаачлалын алба таныг нутагтаа  харихад хамтран ажиллаагүй ба хамтран ажиллах сонирхолгүй байгаа гэж үзсэн тохиолдолд таны өдөр тутмын тэтгэлгийг багасгах, таныг хяналтанд авах эсвэл буцаж явтал хорионд байлгах зэрэг арга хэмжээ авах болно. Хяналт гэх нь өөрийнхөө хаана байгааг байнга мэдээлж байхад оршино. Мөн та хувийнхаа паспорт буюу баримт бичгийг Цагаачлалын албад хураалгана.Хорих гэдэг нь та байр сууц дотроо байж гадаа гарах эрхгүй амьдарна гэсэн үг. Байрлах байрыг Цагаачлалын алба хариуцна.

Хэрэв Цагаачлалын алба нь таныг хамтран ажиллахгүй байгаагын улмаас тус улсаас гаргах боломжгүй гэж тогтоовол таны буцах арга хэмжээг цагдаагийн байгууллагад шилжүүлэх болно.

Цагдаагийн байгууллага нь эрэн сурвалжлах эрхтэй. Цагдаагийн байгууллага нь таныг хүчээр албадан гаргах эрхтэй. Цагдаагийн байгууллага нь таныг улсаас албадан гаргах үүрэг авсан тохиолдолд та зөвхөн уг байгууллагатай ярих эрхтэй болно.

Даван заалдах хүсэлтэй байвал

Källa: Migrationsverket