SWEMON INFO Цагаачлалын албанаас цагаачлал хүссэн өргөдөлдөө татгалзсан шийдвэр авсан бол
Оруулсан swemon Он сар 02 Mrz 2015 20:49
Цагаачлалын алба цагаачлал хүссэн өргөдөлд тань татгалзсан шийдвэр гаргавал та Швед улсад оршин суух зөвшөөрөл авах эрхгүй болно гэсэн үг. Уг шийдвэрийг та хүлээн зөвшөөрөх эсвэл давж заалдах эрхтэй. Та давж заалдахаар шийдсэн ч нутаг буцах төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх

Та шийдвэрийг давж заалдаагүй нөхцөлд шийдвэртэйгээ танилцсанаас 3 долоо хоногийн дараа энэ нь хүчин төгөлдөр болно. Түүнчлэн та шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ ’шийдвэр хүлээн зөвшөөрөх’ (nöjdförklaring) хэмээх бичгэнд гарын үсэг зуран мэдэгдэж болно. Ингэсэн нөхцөлд та давж заалдаж болохгүй ба Шведээс явахад бэлтгэнэ.

Татгалзах шийдвэр нь баталснаас хойш дөрвөн жилийн дотор хүчинтэй байдаг. Хэрэв та уг хугацаанд Швед руу эргэж ирвэл таныг даруй буцаах болно. Таныг Цагаачлалын  албаны байр сууцанд бүртгэхгүй ба танд цагаачлагч орогногч хүлээн авах хууль үйлчлэхгүй.

Шийдвэрийг давж заалдах

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол та давж заалдах эрхтэй. Үүнд та Цагаачлалын албаны шийдвэрийг Цагаачлалын шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргана. Давж заалдах өргөдлөө та Цагаачлалын албанд илгээнэ. Та албан ёсны төлөөлөгчтэй (өмгөөлөгчтэй) бол тухайн хүн танд туслах болно.Өргөдөлөө шийдвэр хүчин төгөлдөр болж эхлэхээс өмнө буюу өөрөөр хэлбэл та шийдвэртэйгээ танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор тус албанд өгсөн байх ёстой.

Эхлээд Цагаачлалын алба таны давж заалдах өргөдөлтэй танилцаж шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ. Цагаачлалын алба шийдвэрээ өөрчлөх шалтгаангүй гэж үзвэл давж заалдах өргөдөлийг тань дараагийн шатанд буюу Цагаачлалын шүүхэд илгээнэ. Шүүх нь Цагаачлалын алба шийдвэрийг өөрчилж чадах боловч уг албатай бас санал нэгтэй байж болно. Хэрэв Цагаачлалын албаны шийдвэрийг шүүх өөрчилбөл та оршин суух зөвшөөрөл авна гэсэн үг. Шүүх уг албатай санал нэгтэй байх тохиолдолд та Швед улсаас гарах ёстой болно. Цагаачлалын шүүх давж заалдах өргөдөлийг тань хүлээн авсан тэр өдрөөс эхлэн давж заалдах өргөдөлийнхөө талаар эсвэл шүүхийн ажил хэргийн тухай асууж тодруулах хэрэгцээ гарвал та шүүхэд хандах хэрэгтэй. Цагаачлалын алба давж заалдах өргөдлийг тань шүүхэд шилжүүлсэнээс хойш өмгөөлөгч рүү тань очих замын зардалыг төлөхгүй.

Хэрэв та бодлоо өөрчлөн, давж заалдахаа болихоор шийдвэл Цагаачлалын албанд няцаасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж болно. Энэ нөхцөлд шүүх давж заалдах өргөдөлийг тань авч хэлэлцэхгүй.

Дэлгэрэнгүй

Дараах нөхцөлүүдэд шийдвэр хүчин төгөлдөр болно:

  • Шийдвэрийг хүлээн зөвшөөрч улмаар ’шийдвэр хүлээн зөвшөөрөх’ (nöjdförklaring) хэмээх бичгэн дээр гарын үсэг зурсан
  • Таныг Цагаачлалын албаны шийдвэртэй танилцсан өдрөөс хойш 3 долоо хоног өнгөрч улмаар та уг шийдвэрийг давж заалдаагүй
  • Таныг Цагаачлалын шүүхийн шийдвэртэй танилцсан өдрөөс хойш 3 долоо хоног өнгөрсөн

Улсаас гарах эцсийн хугацаа

Цагаачлалын алба буцаах шийдвэр тань хүчин төгөлдөр болж эхэлсэнээс 2-4 хоногийн дотор таныг сайн дураараа улсаас гарна гэж найддаг. Шийдвэрт танд хэр хугацаа байгааг мэдэгдэж бичсэн байдаг. Уг өгөгдсөн хугацаанд улсаас гараагүй ториолдолд та Шенгений бүс нутагт 1 жилийн хугацаанд дахин нэвтрэх хориотой болно.

Танд тусгай шалтгаан байгаа бол нутаг буцах асуудлаа хойшлуулж болно. Энэ нөхцөлд та уг шалтгаанаа Цагаачлалын албанд аль болох яаралтай хэлэх хэрэгтэй.

Зорчин явахаасаа өмнө

Та эх нутаг руугаа эсвэл амьдрах эрхтэй бусад өөр улсад буцаж очихын тулд аялалаа өөрөө төлөвлөн, зорчих бичиг баримт болон бусад шаардлагатай зүйлүүдийг гүйцэлдүүлэн зохицуулах нь таны хариуцлага болно.

Таныг Цагаачлалын албатай хамтарч ажиллах нөхцөлд бие дааж өөрөө нутаг буцахад тань дэмжлэг туслалцаа авах боломж олгоно. Цагаачлалын алба жишээ нь эх нутагтайгаа холбоо барихад эсвэл тийз захиалахад туслалцаа үзүүлж болно. Зарим орнуудаас ирсэн хүмүүст эх нутагтаа буцаж очоод аж амьдралаа төвхнүүлэх асуудлыг нь хөнгөвчлөх үүднээс бас эдийн засгийн туслалцаа олгож болдог. Энэ талаар та өөрийн харьяалагддаг хүлээн авах (mottagningsenhet) дээрээс ’буцан төвхнөх тэтгэлэг’ (återetableringsstöd) хэмээн асуугаарай.

Эдийн засаг, эмнэлэгийн үйлчилгээ ба сургууль

Та тус улсаас явах өдрийг хүртэл эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээ болон өдрийн тэтгэлэгээ авах эрхтэй. Түүнчлэн та Цагаачлалын албаны байранд амьдрах эрхтэй хэвээрээ байх ба хүүхэд тань сургуульд суралцах болон эмнэлэгийн үйлчилгээ авах эрхтэй.

Цагаачлал хүсч байх хугацаандаа та ажил хийж байсан ба улмаар ажлын тусгай зөвшөөрөлтэй (AT-UND) бол Швед улсаас гарах хүртэлээ ажиллаж болно, гэхдээ энэ нь таныг Цагаачлалын албатай хамтарч ажиллан буцахаар бэлтгэж буй нөхцөлд хамааралтай.

Таны улсаас гаргах шийдвэр хүчинтэй болж эхэлмэгц зарим нөхцөлд та ажлын зөвшөөрөл хүсч болно.

Банкы карт болон ЛМА карт

Та зорчин явахаасаа өмнө өөрийн ЛМА картыг Цагаачлалын албанд хүлээлгэж өгнө. Цагаачлалын албанаас банкны карт авсан бол дансан дахь мөнгөө гаргаж аваад уг картыг улсаас гарахаас өмнө буцааж өгнө.

Хэрэв та хамтран ажиллахгүй бол

Цагаачлалын алба таныг нутаг буцах асуудал дээр хамтран ажиллахгүй байна гэж үзсэн нөхцөлд өдрийн тэтгэлэгээ багасгах мөн түүнчлэн таныг нутаг буцтал хяналтанд авах (uppsikt) эсвэл түр саатуулах (ta i förvar) арга хэмжээ авах эрхтэй. Хяналтанд авна гэдэг нь та тогтсон цагт товлосон газар тогтмол очиж бүртгүүлэхийг хэлнэ.Үүнд та пасспорт эсвэл өөр биеийн байцаалт болох бусад бичиг баримтыг хураалгах хэрэг гарч бас болно. Түр саатуулах арга хэмжээ авна гэдэг нь таныг хаалттай (цоожтой) байранд байлгаж, хүссэн үедээ ирж очих боломжгүй болгоно гэсэн утгатай. Түр саатуулах газар нь Цагаачлалын албаны мэдэлд байдаг.

Цагаачлалын алба таныг улсаас гаргах асуудал дээр хамтарч ажиллахад хүндрэл учруулж улмаар буцаах шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж дүгнэсэн нөхцөлд тус алба нь уг асуудлыг Цагдаагийн газарт шилжүүлэн өгч болно. Энэ тохиолдолд цагдаа таныг хайх, эрэн сурвалжлах эрхтэй. Түүнчлэн тэдэнд таныг улсаас албадан гаргах эрх бий.

Таны улсаас гаргах асуудлыг цагдаа хариуцаж байгаа бол нутаг буцахтай холбогдсон асуултаар тэдэнд хандах хэрэгтэй.

Та улсаас хугацаандаа гараагүй бол

Хэрэв та шийдвэрт өгөгдсөн хугацаанд багтаж улсаас гараагүй бол танд дахин нэвтрэх хориг тавина. Ийм тохиолдолд та Шенгений бүс нутагт 1 жилийн хугацаанд буцаж ирж болохгүй.

Таныг тус улсаас гарахын өмнө Цагаачлалын алба ’Гарсаны баталгаа’ хэмээх тодорхойлолт өгнө. Цагаачлалын албанд тус улсаас гарсан гэдгээ мэдэгдэхийн тулд та уг тодорхойлолтыг Швед улсын хилийн шалган өнгөрүүлэх албанд хүлээлгэн өгнө. Ямарваа шалтгаанаар уг тодорхойлолтыг хүлээлгэн өгөөгүй бол билетээрээ эсвэл паспорт дээр даруулсан тамгыг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр өөрийгөө тус улсаас хугацаандаа гарсан гэдгийг нотолж болно. Хилээр нэвтрэн гарсан нотолгоог өөртөө хамгийн ойрхон орших Швед улсын элчин сайдын яаманд юмуу консулын газар үзүүлж, эсвэл хуулбарийг нь Цагаачлалын албанд илгээж болно. Дахин нэвтрэх хориг тавиулахгүйн тулд Швед улсаас хугацаандаа гарсан гэдгийг гагцхүү та өөрөө нотолж өгөх ёстой.

Та нэгэнт дахин нэвтрэх хориотой байгаа бол   тус улсаас шийдвэрт тусгагдсан хугацаанд багтаж гарсан гэдгээ хожим нотолж чадсан нөхцөлд Цагаачлалын алба дахин нэвтрэх хориогоо цуцалж болно.

Дахин нэвтрэх хориг тавих бусад шалтгаан

Цагаачлалын алба таныг Швед улсаас сайн дураар гарахгүй гэж үзвэл Шенгений бүс нутагт 5 хүртэл жилийн хугацаанд дахин нэвтрэх хориг (återreseförbud) тавьж болно. Уг хориг нь тухайлбал дараах нөхцөлүүдэд хамаарна:

Дээрх шалтгаануудын улмаас танд дахин нэвтрэх хориг тавьсан бол та сайн дураар нуцаг буцах байсан хугацаагаа алдан улмаар улсаас нэн даруй гарах ёстой болно.

Дахин нэвтрэх хориг үйлчлэхгүй байх тохиолдол

Цагаачлалын алба таны хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж танд дахин нэвтрэх хориг тавихгүй гэсэн шийдвэр гаргаж болно. Үүнд тухайлбал та Шенгений бүсийн бусад оронд оршин суух зөвшөөрөлтэй амьдардаг хүүхэдтэй бол, эсвэл танаас хамааралгүй шалтгааны улмаас Швед улсаас хугацаандаа багтан гарч чадахгүй байх нөхцөл байж болно.

Шенгенийгэрээнднэгдсэнорнууд:

Бельги, Дани, Эстони, Финлянд, Франц, Грек, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Норвег, Польш, Португал, Швейцари, Словак, Словени, Испани, Швед, Чех, Герман, Унгар болон Австри

Та шийдвэрийг давж заалдахыг хүсвэл

Källa: Migrationsverket