SWEMON INFO Буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх заавар
Оруулсан swemon Он сар 02 Mrz 2015 20:45
Хэрэв танд өөрийгөө хамгаалуулах шаардлага эсвэл Швед улсад үлдэх өөр шалтгаан байхгүй нь илэрхий бол Цагаачлалын алба буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэхээр (шууд буцаах) шийдэж байна. Та ийм шийдвэр авсан бол Швед улсаас нэн даруй гарах ёстой.

Таны буцаах шийдвэр нь нэн даруй хэрэгжих ангиллаар гарсан бол та Шенгений гэрээнд нэгдсэн орнууд руу 2 жилийн хугацаанд дахин нэвтрэх хориотой боллоо гэсэн үг.

Буцаах шийдвэр нь голдуу 4 жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд Швед рүү буцаж ирсэн тохиолдолд таныг дахин улсаас гаргах (avvisning eller utvisning) болно. Ингэсэн тохиолдолд та хэргээ шинээр авч хэлэлцүүлэх эсвэл Цагаачлалын албанаас дэм туслалцаа авах эрхгүй болно.

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх

Та шийдвэрийг давж заалдаагүй нөхцөлд шийдвэртэйгээ танилцсанаас 3 долоо хоногийн дараа энэ нь хүчин төгөлдөр болно. Түүнчлэн та шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ nöjdförklaring (хүлээн зөвшөөрсөнөө тунхаглах) хэмээх бичгэнд гарын үсэг зуран мэдэгдэж болно. Ингэсэн нөхцөлд та давж заалдаж болохгүй ба Шведээс явахад бэлтгэнэ.

Шийдвэрийг давж заалдах

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол танд давж заалдах эрх бий хэдий ч Шведээс гарах шаардлагатай хэвээр байх болно. Давж заалдах гэдэг нь та Цагаачлалын албаны шийдвэрийг шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргахыг хэлнэ. Давж заалдах өргөдлөө та Цагаачлалын албанд илгээнэ. Өргөдөлөө шийдвэр хүчин төгөлдөр болж эхлэхээс өмнө буюу өөрөөр хэлбэл та шийдвэртэйгээ танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор тус албанд өгсөн байх ёстой.

Эхлээд Цагаачлалын алба таны давж заалдах өргөдөлтэй танилцаж шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ. Цагаачлалын алба шийдвэрээ өөрчлөхөөргүй бол давж заалдах өргөдөлийг тань дараагийн шатанд буюу Цагаачлалын шүүхэд илгээнэ. Гадаад дахь шинэ хаягаа өгөхийг бүү мартаарай, ингэснээр шүүхийн шийдвэрийг тэр хаяг руу тань илгээх болно.

Хэрэв та бодлоо өөрчлөн, давж заалдахаа болихоор шийдвэл Цагаачлалын албанд няцаасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж болно. Энэ нөхцөлд шүүх давж заалдах өргөдөлийг тань авч хэлэлцэхгүй.

Дэлгэрэнгүй

Зорчин явахаасаа өмнө

Та эх нутаг руугаа эсвэл амьдрах эрхтэй бусад өөр улсад буцаж очихын тулд аялалаа өөрөө төлөвлөн, зорчих бичиг баримт болон бусад шаардлагатай зүйлүүдийг гүйцэлдүүлэн зохицуулах нь таны хариуцлага болно.

Таныг Цагаачлалын албатай хамтарч ажиллах нөхцөлд бие дааж өөрөө нутаг буцахад тань дэмжлэг туслалцаа авах боломж олгоно. Цагаачлалын алба жишээ нь эх нутагтайгаа холбоо барихад эсвэл тийз захиалахад туслалцаа үзүүлж болно. Зарим орнуудаас ирсэн хүмүүст эх нутагтаа буцаж очоод аж амьдралаа төвхнүүлэх асуудлыг нь хөнгөвчлөх үүднээс бас эдийн засгийн туслалцаа олгож болдог. Энэ талаар та өөрийн харьяалагддаг хүлээн авах (mottagningsenhet) дээрээс ’буцан төвхнөх тэтгэлэг’ (Återetableringsstöd) хэмээн асуугаарай.

Эдийн засаг, эмнэлэгийн үйлчилгээ ба сургууль

Нутаг шууд буцаах шийдвэр гэдэг нь та Швед улсаас нэн даруй гарах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ та тус улсаас явах өдрийг хүртэл эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээ болон өдрийн тэтгэлэгээ авах эрхтэй. Түүнчлэн та Цагаачлалын албаны байранд амьдрах эрхтэй хэвээрээ байх ба хүүхэд тань явах хүртэлээ сургуульд суралцах бас эмнэлэгийн үйлчилгээ авах эрхтэй.

Банкы карт болон ЛМА карт

Та зорчин явахаасаа өмнө өөрийн ЛМА картыг Цагаачлалын албанд хүлээлгэж өгнө. Цагаачлалын албанаас банкны карт авсан бол дансан дахь мөнгөө гаргаж аваад уг картаа улсаас гарахаас өмнө буцааж өгнө.

Хэрэв та хамтран ажиллахгүй бол

Цагаачлалын алба таныг нутаг буцах асуудал дээр хамтран ажиллахгүй байна гэж үзсэн нөхцөлд өдрийн тэтгэлэгээ багасгах мөн түүнчлэн таныг нутаг буцтал хяналтанд авах (uppsikt)эсвэл түр саатуулах (ta i förvar) арга хэмжээ авах эрхтэй. Хяналтанд авна гэдэг нь та тогтсон цагт товлосон газар тогтмол очиж бүртгүүлэхийг хэлнэ.Үүнд та пасспорт эсвэл өөр биеийн байцаалт болох бусад бичиг баримтыг үлдээх хэрэг гарч бас болно. Түр саатуулах арга хэмжээ авна гэдэг нь таныг хаалттай (цоожтой) байранд байлгаж, хүссэн үедээ ирж очих боломжгүй болгоно гэсэн утгатай. Түр саатуулах газар нь Цагаачлалын албаны мэдэлд байдаг.

Цагаачлалын алба таныг нутаг буцах асуудал дээр хамтарч ажиллахад хүндрэл учруулж улмаар буцаах шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж дүгнэсэн нөхцөлд тус алба нь уг асуудлыг Цагдаагийн газарт шилжүүлэн өгч болно. Энэ тохиолдолд цагдаа таныг хайх, эрэн сурвалжлах эрхтэй. Түүнчлэн тэдэнд таныг улсаас албадан гаргах эрх бий.

Таны улсаас гаргах асуудлыг цагдаа хариуцаж байгаа бол нутаг буцахтай холбогдсон асуултаар тэдэнд хандах хэрэгтэй.

Дахин нэвтрэх хориг

Цагаачлалын алба таныг Швед улсаас сайн дураар гарахгүй гэж үзвэл Шенгений бүсэд 5 хүртэл жилийн хугацаанд дахин нэвтрэх хориг (återreseförbud) тавьж болно. Уг хориг нь тухайлбал дараах нөхцөлүүдэд хамаарна:

Дахин нэвтрэх хориг үйлчлэхгүй байх тохиолдол

Цагаачлалын алба таны хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж танд дахин нэвтрэх хориг тавихгүй гэсэн шийдвэр гаргаж болно. Үүнд тухайлбал та Шенгений бүсийн бусад оронд оршин суух зөвшөөрөлтэй амьдардаг хүүхэдтэй бол, эсвэл танаас хамаарахгүй шалтгаан байж улмаар Швед улсаас хугацаандаа багтан гарч чадахгүй байх нөхцөл байж болно.

Шенгенийгэрээнднэгдсэнорнууд:

Бельги, Дани, Эстони, Финлянд, Франц, Грек, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Норвег, Польш, Португал, Швейцари, Словак, Словени, Испани, Швед, Чех, Герман, Унгар болон Австри

Шийдвэрийг давж заалдах

Källa: Migrationsverket