SWEMON INFO Эрүүл мэндийн үйлчилгээ
Оруулсан swemon Он сар 02 Mrz 2015 20:41

Швед улсад тухайн мужийн зөвлөл болон муж нь эрүүл мэндийн үйлчилгээг хариуцдаг. Энэхүү үйл ажиллагаа нь энэ улс даяар хэрэгждэг.

Мужийн зөвлөл тус бүр өөрсдийн эмнэлэгүүд болон эрүүл мэндийн төвүүдийн үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан өөр өөрийн гэсэн вэб сайттай байдаг. Түүнчлэн бүх мужийн зөвлөл болон бүс нутгийн хамтарсан вэб сайт болох Vårdguiden (www.1177.seexternal link, opens in new window) гэсэн вэб сайт ч байдаг.

Вардгуйдэн /Vårdguiden/ (Эрүүл мэндийн үйлчилгээний лавлах) сайтаас та төрөл бүрийн эрүүл мэндийн болон шүдний эмчилгээний хүлээн авахтай холбоо барих мэдээлэл болон ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг авах боломжтой. Та өдрийн цагаар болон шөнийн цагаар Вардгуйдэн /Vårdguiden/ руу утасдаж болно. Утасны дугаар нь 1177. Та, өөрт тань шаардлагатай байгаа үйлчилгээг санал болгож танд зөвлөгөө өгч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн хүлээн авах руу таныг явуулах сувилагчтай утсаар ярих болно.

Үйлчилгээ авах эрх

Хэрвээ та Швед улсаас орогнол хүсч өргөдөл гаргасан тохиолдолд, та яаралтай үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, шүдний эмчилгээ болон хойшлуулах боломжгүй үйлчилгээг авах эрхтэй. Ямар ямар үйлчилгээ авах эрхтэй вэ гэдгийг тань тухайн мужийн зөвлөл шийддэг. Мөн та жирэмсэн үеийн эмнэлгийн үйлчилгээ, үр хөндөлт/зулбалтын үед үзүүлэх эмчилгээ үйлчилгээ, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх үйлчилгээ болон эхийн эрүүл мэндийн үйлчилгээ мөн Халдварт Өвчний Хуулийн дагуу эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй.

Орогнол хүсэгч хүүхдүүд болон 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүд Шведэд амьдарч байгаа хүүхдүүдийн нэгэн адил үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ болон шүдний эмчилгээнд хамрагдах эрхтэй.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ

Орогнол хүсэгч бүх хүмүүст эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхийг санал болгодог. Таныг орогнол хүсэх өргөдлөө гаргасны дараа тухайн мужийн зөвлөлөөс тантай нэн даруй холбогдоно. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх үед танд эрүүл мэндийн асуудлуудын талаар зөвлөгөө өгөх, сорьц авах болон Швед улсын эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгнө.

Эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй үед

Өвчин туссан буюу өөрийгөө бэртээж гэмтээсэн тохиолдолд, юуны өмнө эрүүл мэндийн хүлээн авахын тусламж авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүлээн авах руу очихоосоо өмнө утсаар ярих буюу цаг авах хэрэгтэй. Вардгуйдэн /Vårdguiden/ сайтаас таны оршин байгаа газрын эрүүл мэндийн хүлээн авахын утасны дугааруудыг олох боломжтой. Хэрвээ та хүндээр өвдөн түргэн тусламж дуудах шаардлагатай бол  улс даяар адилхан байдаг яаралтай тусламжийн дугаар болох 112 руу залгаарай.

Шүдээ яаралтай үзүүлэх шаардлага гарсан тохиолдолд, Нэгдсэн Шүдний Эмнэлэг рүү явах буюу эсвэл тухайн мужийн зөвлөлийн зааж өгсөн шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй

Өвчинтэй холбоотой аялалын тухай

Өвчинтэй холбоотой аялал гэдэг нь тодорхой шалтгааны улмаас эрүүл мэндийн хүлээн авах болон эмнэлэг рүү явсаны нөхөн төлбөр авна гэсэн үг юм. Та нөхөн төлбөр авах эрхтэй эсэхийг шийдэх нь танд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн хүний хэрэг. Та Вардгуйдэн /Vårdguiden/ руу утасдаж өөрийн амьдардаг мужийн зөвлөлийн дүрэм журмын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Эмийн сан

Эмийн сангаас та төрөл бүрийн эм болон бусад эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч болно. Мөн эмчийн бичиж өгсөн эмүүдийг мөн энэ эмийн сангаас авна.

LMA картаа биедээ авч явах

Та эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүлээн авахаар үйлчлүүлэх буюу эсвэл эмийн сангаас эм авахдаа өөрийн LMA картаа үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ та энэ картаа хараахан аваагүй байгаа бол орогнол хүссэн өргөдлийг тань хүлээн авсан тухай баримтаа үзүүлэх хэрэгтэй.

Таны төлөх ёстой төлбөрүүд

Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар очих

Та эмчид үзүүлэхээр очихдоо эрүүл мэндийн хүлээн авах дээр болон өвчтөнийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээсний дараа эмнэлгийн туслалцаа авсан эрүүл мэндийн үйлчилгээнд 50 Швед крон төлнө. Давтан үзлэг дээр ч мөн адил төлбөр төлнө.

Хэрвээ та сувилагчид буюу эсвэл физик эмчилгээний эмчид үзүүлэх гэж байгаа бол 25 Швед кроны төлбөр төлнө.

Яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ

Улс орноосоо хамааран эмнэлгийн яаралтай тусламжийн төлбөр өөр өөр байдаг. Та хамгийн сүүлийн үеийн төлбөрийн талаарх мэдээллийг мужийн зөвлөлийн вэб сайт болон Вардгуйдэн /Vårdguiden/-ны сайтаас харах боломжтой.

Өвчинтэй холбоотой аялал

Та өвчинтэй холбоотой аялалд хамгийн ихдээ 40 Швед крон төлнө. Хэрвээ төлбөр нь 40 Швед кроноос хэтэрсэн тохиолдолд мужийн зөвлөлөөс нөхөн төлбөр авах өргөдөл гаргаж болно.

Эм

Эмчийн бичиж өгсөн эмийг авахдаа та 50 Швед крон төлнө. Заримдаа жорон дээр бичиж өгсөн эм нь 50 Швед кроноос үнэтэй байдаг.

* Өвчтөнийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээх гэдэг нь тусгай дүгнэлт, шинжилгээ ба эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эмч тухайн өвчтөнийг өөр эрүүл мэндийн хүлээн авах руу явуулах бичиг юм. Өвчтөнийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээх бичигт жишээ нь таны өвчний шинж тэмдэг, биеийн байдал болон таны суурь өвчин болон гэмтэл бэртэл зэрэг эмчилгээний мэдээлэл багтдаг. Таны өвчтөнийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээх хуудсыг хүлээн авсан эрүүл мэндийн хүлээн авах тантай холбогдон шинжилгээ авна.

Шведийн Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Хорооноос нөхөн төлбөр авах

Та Шведийн Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Хорооноос эрүүл мэндийн үйлчилгээ авах болон эмчийн бичиж өгсөн эмийг авахад төлсөн төлбөрт хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргаж болно.

Яаралтай эмнэлгийн тусламж авсан тохиолдолд, 50 Швед кроноос хэтэрсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр нөхөн төлбөр авах өргөдөл гаргах боломжтой.

Шаардлага гарсан үед Нэгдсэн Шүдний Эмнэлэг хаалттай байсан буюу сул цаг байхгүй байсан тохиолдолд та яаралтай шүдний эмчид үзүүлсэн бол тухайн үйлчилгээг авахад төлсөн төлбөрийг буцаан авах өргөдөл гаргах боломжтой.

Та эмчийн бичиж өгсөн эмийг авахдаа 50 Швед кроноос илүү зардал гаргасан бол нөхөн төлбөр авах өргөдөл гаргаж болно.

Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авсаныхаа дараа нэн даруй Шведийн Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Хороонд өөрт байгаа мөнгөний баримтуудаа авч ирэн тодорхой нөхөн төлбөр авах хүсэлтээ гаргана.

Таны зардал 400 Швед кроноос хэтэрсэн тохиолдолд

Эмнэлэгт үзүүлэх, өвчний улмаас аялах, эмчийн бичиж өгсөн эмийг авах болон физик эмчилгээ зэрэг бусад төрлийн эмчилгээний зардал 6 сарын хугацаанд 400 Швед кроноос хэтэрсэн тохиолдолд, та тодорхой хэмжээний нөхөн төлбөр авах өргөдөл гаргах боломжтой. Шведийн Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Хорооноос 400 Швед кроноос хэтэрсэн зардалтай тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн олгоно. Энэхүү нөхөн олговорыг авахын тулд та тухайн төлбөрүүдийг төлсөн гэсэн мөнгөний баримтуудаа (нэхэмжлэл бус) үзүүлэх хэрэгтэй. Эмчийн бичиж өгсөн эмүүдийг авсан мөнгөний баримтуудын тухайд таны нэр бичигдсэн эмийн жорын дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх хэрэгтэй.

Källa: Migrationsverket