SWEMON INFO Санхүүгийн дэмжлэг
Оруулсан swemon Он сар 02 Mrz 2015 20:34

Хэрвээ танд ямар ч мөнгө болон өөр хадгаламж байхгүй бол, та Шведийн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд өдөр тутмын мөнгөн тэтгэмж гэгддэг Санхүүгийн дэмжлэг авах өргөдөл гаргах эрхтэй.

Өдөр тутмын мөнгөн тэтгэмжийн хэмжээ нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны хоол хүнсээр хангадаг байрнуудын нэгд амьдардаг эсэх болон хоол хүнсээр хангадаггүй байранд амьдардаг эсэхээс тань хамаарна.

Үнэгүй хоол хүнсээр хангадаг байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:

Хоол хүнсээр хангадаггүй байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:


Дэлгэрэнгүй

Хэрвээ танд ямар ч мөнгө болон өөр хадгаламж байхгүй бол, та Шведийн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд өдөр тутмын мөнгөн тэтгэмж гэгддэг Санхүүгийн дэмжлэг авах өргөдөл гаргах эрхтэй.

Өдөр тутмын мөнгөн тэтгэмжийн хэмжээ нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны хоол хүнсээр хангадаг байрнуудын нэгд амьдардаг эсэх болон хоол хүнсээр хангадаггүй байранд амьдардаг эсэхээс тань хамаарна.

Үнэгүй хоол хүнсээр хангадаг байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:

Хоол хүнсээр хангадаггүй байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:

Хоолноос гадна, өдрийн тэтгэмжид хувцас хунар ба гутал, эрүүл мэндийн тусламж болон эм тариа, шүдний эмчилгээ, гоо сайхны хэрэгсэл ба бусад хэрэглээний зүйлс болон түүнчлэн чөлөөт цагаараа хийх үйл ажиллагааны зардал гэх мэт зардлууд бас багтана.

Танд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос өдөр тутамдаа хэрэглэх тэтгэмж олгосон тохиолдолд, мөнгийг тань хадгалах банкны данс бүхий банкны картыг танд өгөх болно.

Орон сууцны тэтгэмж

Хэрвээ танд ажил санал болгох буюу та ажлын санал хүлээн авсан тохиолдолд, та орон сууцны тэтгэмж авах өргөдөл гаргах эрхтэй болно. Хөдөлмөр эрхлэх хугацаа тань гурван сараас илүү хугацаатай тохиолдолд л ийм хүсэлт гаргах боломжтой ба та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос ямар нэг байр сууц санал болгодоггүй тийм газар руу нүүх хэрэгтэй. Энэхүү орон сууцны тэтгэмжид:

Тусгай Тэтгэмж/Тэтгэлэг

Хэрвээ танд өдөр тутмын тэтгэмжид багтаагүй ямар нэг онцгой хэрэгцээ гарсан тохиолдолд, тухайн зүйлээ худалдан авах талаар  өргөдөл гаргах эрх бий. Танд ямар нэг хэрэглээний зүйл буюу эсвэл ямар нэг үйлчилгээ авах онцгой хэрэгцээ байгаа бөгөөд үүнийг авах мөнгө хэрэгтэй байгаа тухайгаа нотлох хэрэгтэй.

Ингэснээр та зөвхөн тухайн хэрэгцээгээ хангахын тулд хамгийн хямд сонголт хийхэд хүрэлцэхүйц тэтгэмжийг авах болно.

Дэмжлэг авах нөхцөл

Та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд танд хэдий хэмжээний мөнгө байгаа болон танд байгаа бусад эд хөрөнгийнхөө талаар мэдэгдэх ёстой.

Та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд таны санхүүгийн байдал өөрчлөгдсөн бол түүнийгээ мэдэгдэх үүрэгтэй. Та орлого олсон тухайгаа Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд мэдэгдэхгүй байх нь эрүүгийн гэмт хэрэг болно..

Хэрвээ та:

тохиолдолд өдөр тутмын тэтгэмжийг тань багасгана.

Хэрвээ та ажилд орсон тохиолдолд, та болон таны ажил олгогч хоёр хоёулаа Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд энэ тухай мэдэгдэх үүрэгтэй (англи хэлээр)

Санхүүгийн дэмжлэг олгох Шийдвэр

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос санхүүгийн дэмжлэг олгох шийдвэр гаргасны дараа танд тухайн шийдвэрийн талаар

Хялбаршуулсан үйлчилгээ

Хялбаршуулсан үйлчилгээ гэдэг нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос гаргасан шийдвэрээ мэдэгдсэн энгийн захидлыг таны өгсөн хаяг руу илгээнэ гэсэн үг юм. Дараагийн өдөр нь бид гаргасан шийдвэрээ тань руу илгээсэн гэдгээ мэдэгдэж  тухайн хаяг руу тань дахин нэг захидал илгээнэ. Бид үүнийг ямар нэгэн алдаа эндүүрэл гарах эрсдлийг багасгах зорилготойгоор хийдэг. Ийм маягаар Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо гаргасан шийдвэрээ тань руу илгээснээс хойш хоёр долоо хоногийн дараа танд гаргасан шийдвэрийн талаар мэдэгдсэн гэж тооцдог. Үүний дараа танд тухайн шийдвэрийн талаар давж заалдах гурван долоо хоногийн хугацаа байдаг.

Хэрвээ таны өгсөн хаяг ашиглагдахаа болиод та Шведэд бүртгэгдсэн тохиолдолд, тухайн шийдвэр болон дараагийн захидлыг таны бүртгүүлсэн хаяг руу илгээх болно.

Таны гаргасан өргөдлийг Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо хэлэлцэж байгаа нөхцөлд, та одоогийн амьдарч байгаа хаягийнхаа хүлээн авах байранд мэдэгдэх нь маш чухал. Түүний зэрэгцээ шуудангаа байнга шалгах хэрэгтэй.

Хэрвээ та давж заалдсан тохиолдолд, захиргааны хэргийн шүүх өөрийн гаргасан шийдвэрийг хялбаршуулсан үйлчилгээгээр дамжуулан танд мэдэгдэнэ.

Хэрвээ та давж заалдахыг хүсч байгаа бол

Хэрвээ та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо таны санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийн талаар буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол, та давж заалдах эрхтэй. Энэ тохиолдолд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос гаргасан шийдвэрийнхээ талаар танд мэдэгдсэн өдрөөс хойш 3 долоо хоногийн дотор давж заалдах өргөдлөө гаргаж өгөх ёстой.

Хэрвээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо гаргасан шийдвэрээ өөрчлөөгүй тохиолдолд, таны давж заалдах өргөдлийг захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэн өгөх ба энд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны гаргасан шийдвэрийг хянан үзнэ. Захиргааны хэргийн шүүх таны давж заалдах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд, та үнэн шударгын шүүхэд давж заалдах өргөдөл гаргах эрхтэй.

Källa: Migrationsverket