SWEMON INFO Амьдрах байр сууц
Оруулсан swemon Он сар 02 Mrz 2015 20:27
Хэрвээ та орогнол хүссэн өргөдлийнхөө хариуг хүлээж байх зуураа амьдрах газар хайж байгаа бол Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо танд туслах болно. Мөн та өөрийн хамаатан садан болон найз нөхдийндөө байрлах зэргээр өөрөө амьдрах газраа сонгох боломжтой.

Танд хэрэгтэй юм бол Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос түр хугацааны байр олгоно. Хэрвээ таны орогнол хүссэн өргөдөлд үл зөвшөөрсөн хариулт өгсөн тохиолдолд таныг тухайн улсаас явах хүртэл тань үргэлжлүүлэн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос гаргаж өгсөн байранд амьдрахыг зөвшөөрдөг. Хэрвээ та тухайн байрнаас явсанаар Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос тантай холбоо барих боломжгүй болсон тохиолдолд таныг Хүлээн Авах Байрны Бүртгэлийн Системээс гаргаж орон сууцны байранд амьдрах таны эрх дуусна.

Орон сууцны байрлах газраа өөрөө сонгож авахыг зөвшөөрдөггүй бөгөөд харин үүний оронд бэлэн байр байгаа газар руу нүүхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Таныг шийдвэр хүлээж байхад сул байр байхгүй бол таныг шинэ орон сууцны байранд оруулж магадгүй.

Хэрвээ та мөнгөтэй бол өөрөө байрныхаа төлбөрийг төлөх ба харин Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос таныг мөнгөгүй гэдгийг мэдэж байгаа тохиолдолд та байрны төлбөр төлөх шаардлагагүй.

Амьдрах байраа өөрөө олох

Хэрвээ та өөрөө амьдрах газраа сонгож байгаа тохиолдолд та өөрөө амьжиргааны зардлаа бүрэн хариуцах болно. Ямар нэгэн шалтгааны улмаас та өөрийн олсон байрандаа үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болсон тохиолдолд та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны эзэмшил газрын аль нэг рүү нь нүүх боломжтой. Өөрийн бүртгүүлсэн Хүлээн Авах Байрны Хэсэгтэй холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос санал болгосон байрны нэгийг сонгосон уу эсвэл өөрөө амьдрах газраа сонгосон уу гэдгээс үл хамааран тантай холбоотой байх боломжийг бий болгосноор Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос тантай холбоо барих боломжтой болно. Та өргөдлийнхөө хариуг хүлээх хугацаандаа өөр байр руу нүүвэл Хүлээн Авах Байрны Хэсэгт өөрийн шинэ хаягаа мэдэгдэхээ мартуузай.

Дэлгэрэнгүй

Хэрвээ танд үлдэх зөвшөөрөл олгогдсон тохиолдолд

Танд оршин суух зөвшөөрөл олгогдсон тохиолдолд Швед Улсын Хөдөлмөр Эрхлэлтийн Албаны Үйлчилгээ юм уу эсвэл Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос танд амьдрах шинэ байр олоход тань туслалцаа үзүүлэх болно. Та Швед Улсын Хөдөлмөр Эрхлэлтийн Албаны Үйлчилгээ эсвэл Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос өөр байр олж өгөх хүртэл Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос гаргаж өгсөн байранд амьдарч болно. Хэрвээ Оршин суух зөвшөөрөлөө ажилтай болсоноор авсан бол орон сууцны байраа өөрөө олох ёстой.

Källa: Migrationsverket