SWEMON INFO - Мэдээ
23 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
Мэдээ
ЭЛЧИН САЙД З.АЛТАЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛДЫГ ДАГАЛДАН ТУС ЭСЯ-НААС ХАВСРАН СУУГАА ЭСТОНИ УЛСАД ТОМИЛОЛÐ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Эстони улсын нийслэл Таллинн хотноо 2014 оны 4 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хуралд оролцож байгаа бөгөөд мөн 4 дүгээр сарын 30-нд Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Паэтийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын зорилго нь Монгол, Эстоний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, “цахим засаглал”-ын бүтэцтэй танилцах, Эстоний занар боловсруулах туршлагаас судлах болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Мөн цахим дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

· swemon Он,сар 29 April 2014 09:09 · Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 549 уншсан · Хэвлэх
"Монголоо санасан сэтгэл" уран бүтээлийн тоглолт


Тоглолтонд та бүхний сайн мэдэх нийтийн дууны хөгжмийн мастеруудын нэг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн,хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, дуучин СТА Я.Гэрэлчулуун, бүжигчин Ю.Ариунсанаа нар оролцоно.

Эх орон,аав ээжийн тухай хөгжим дуу эгшиглэсэн үдэш болно гэдэгт итгэж байна.

Тоглолт: 2014 оны 05 сарын 10-ны 19 цагаас Соллентуна номын сангийн Аморина танхимд эхэлнэ.

Тасалбарын үнэ: 150 крон.

Зохион байгуулагч: Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо
· swemon Он,сар 27 April 2014 21:42
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 680 уншсан · Хэвлэх
XБНГУ-д суугаа Элчин сайдын яаманд зочиллоо.
Европ-Монгол нийгэмлэг болон Швед дэх Монголчуудын Үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яаманд амарч явах зуураа орж ажил хэргийн уулзалт хийлээ.Ажлаа эхлээд удаагүй байгаа элчин сайд Ц.Болор, зөвлөх бөгөөд консулын хэлтсийн дарга Ц.Батмөнх, соёлын атташе н.Батбилэг болон бусад ТББ-ын төлөөлөл нартай уулзаж цаашдаа нийгэмлэгийн зүгээс тус элчин сайдын яам болон Герман улс дахь Монголчуудын ТББ-уудын зөвлөлтэй хамтран ажиллах боломжийн талаар харилцан ярилцлаа. Тус улсад суугаа элчин сайдын яамнаас төрийн бүс байгууллагуудаа дэмжиж,хамтран ажиллах тал дээр тун сайн ажиллаж байгаа нь мэдрэгдлээ.Консулын хэлтсийн дарга Ц.Батмөнхийн хувьд Монгол-Германы гүүр хэмээх төрийн бус байгууллагыг удирдаж, иргэний нийгмийн байгууллагын жаргал зовлон мэддэг хүний хувьд ярилцахад тун амар байлаа. Европын хэмжээнд зохион байгуулж болох тодорхой саналууд дэвшүүлж , бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Британийн Монголчуудын санаачилгатай Монгол орны хөгжилд чуулга уулзалтыг Герман улсад зохион байгуулах саналыг элчин сайдын яам бүрэн дэмжиж байна гэсэн нь уулзалтын том үр дүн юм.
· swemon Он,сар 27 April 2014 19:44
0 Сэтгэгдэл · 516 уншсан · Хэвлэх
Заалны хөл бөмбөгийн тэмцээн

Стокгольм хотод анхны заалны хөлбөмбөгийн тэмцээн 2014.04.19 өдөр болох гэж байна.
Тэмцээн 10 цагаас Sollentuna Sporthallen, Stubbhagsvägen 2, 192 5

1 Solletuna-д эхлэх бөгөөд багийн бооцоо 1000 kr.
Та бүхнийг тэмцээндээ яг цагтаа ирэхийг хүсэж байна!



Техникийн зөвөлгөөн 2014.04.15 нд орой 20 цагаас Rissnehallen-д болох тул баг бүрээс 1 хүн ирэх шаардлагатай.

Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

· swemon Он,сар 13 April 2014 19:13
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 488 уншсан · Хэвлэх
ЭЛЧИН САЙД З.АЛТАЙ ФИНЛАНД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ


Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Алтай 2014 оны 3 дугаар сарын 27-нд Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Саули Вайнамо Нийнисто-д Итгэмжлэх жуух бичгээ гардуулав.

Элчин сайд З.Алтай Финланд Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ гардуулсныхаа дараа Ерөнхийлөгчтэй уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ноён Саули Нийнисто-д мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Мөн Элчин сайд З.Алтай Финланд Улсын Гадаад харилцааны яамны Гадаад болон аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн Орлогч төрийн нарийн бичгийн дарга ноён Яакко Лаяава, Гадаад харилцааны яамны Америк, Азийн газрын дэд захирал Сами Лейно, Боловсрол, соёлын яамны Гадаад харилцааны газрын захирал хатагтай Йана Палойарви нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд З.Алтай Финландын Засгийн газраас Монгол Улсад геологи, ой мод зэрэг салбарт санхүүжилт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, Финландаас Монголд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг тэмдэглэв.

Тухайлбал, Монгол Улсын Геологийн төв лаборатори Финландын Геологийн албатай хамтран Финландын Засгийн газрын санхүүжилтээр нэг сая еврогийн өртөг бүхий хоёр удаагийн төслийг /2009-2011, 2012-2014 онуудад/ хэрэгжүүлж байна.
· swemon Он,сар 02 April 2014 21:33
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 731 уншсан · Хэвлэх
МОНГОЛ ХЭЛ ЗААЖ БУЙ БАГШ НАРЫН “МОНГОЛ ХЭЛ – СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР” УУЛЗАЛТ БОЛНО

Швед улсад амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл зааж буй багш нарын “Монгол хэл – сургалтын хөтөлбөр” сэдэвт уулзалт маргааш буюу 2014 оны 4 дүгээр сарын 3-ны Пүрэв гарагийн 17.00-20.00 цагийн хооронд Medborgarplatsen-нд байрладаг Sensus сургалтын төвийн 312 тоот өрөөнд болно.

Энэхүү уулзалтаар “Шведийн сургуулийн тухай хуульд тус улсад суралцаж буй гадаадын иргэд төрөлх хэлээ сурах ба дүгнэх тухай” болон “Монгол Улсын Боловсролын тухай хуульд заасан монгол хэлний сургалтын хөтөлбөрийн талаар” сэдэвт илтгэлүүд тавигдах бөгөөд тус улсад монгол хэл зааж буй багш нарын дунд эдгээр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцох юм.
· swemon Он,сар 02 April 2014 21:29
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 516 уншсан · Хэвлэх
Швед болон Монгол хэлний үнэ төлбөргүй хичээл
Монголын Залуучуудын Холбооны Швед улс дахь салбар зөвлөл нь Стокгольм хотын төвд Medborgarplatsen-нд байрлах SENSUS сургалтын төвтэй хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааныхаа хүрээнд сургалтууд явуулах боломжтой болоод байна. Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хүн бүрт нээлттэй. Швед улсад амьдарч байгаа Монголчууддаа өөрийн цаг хугацаагаа зарцуулж мэдлэгээ хуваалцдаг Монгол хэлний багш Л.Үзмээ, Швед хэлний багш Б.Ф.Өлзийсайхан нарт талархал илэрхийлье.

Бүх сургалт үнэ төлбөргүй.

Хүүхдүүдэд зориулсан Монгол хэлний хичээлийг бямба гараг бүрийн 11:00-15:00 цагт 312 тоот өрөөнд.
Боловсролын тэргүүний ажилтан, заах арга зүйч багш Л.Үзмээ

Швед хэлний анхан болон дунд шатны сургалт

Анхан шатны сургалт сондгой долоо хоног бүрийн бямба гарагийн 13:00-15:00 цагт 310 тоот өрөөнд.
Дунд шатны сургалт тэгш долоо хоног бүрийн бямба гарагийн 13:00-15:00 цагт 310 тоот өрөөнд.
Хэл шинжлэх ухааны докторант Б.Ф.Өлзийсайхан
· swemon Он,сар 24 Mrz 2014 00:31
Цааш унших ... · 2 Сэтгэгдэл · 2477 уншсан · Хэвлэх
Миний мэдэх Швед хүн

Швед хүн гэхээр Скандинавын хойгийн ус цас, чийг ихтэй нар багатай газар амьдардаг болоод ч тэрүү цагаан шаргал үстэй цэв цэнхэр нүдтэй хүмүүс яагаад ч юм сэтгэлд чинь хоногшсон байгаа биз. Тиймээ шар цэнхэрийн хослол бол яах аргаүй Шведүүдийн илэрхийлэл бөгөөд бүр төрийн далбаандаа ч энэ шар цэнхэрийн хослолоороо билэг тэмдэг хийсэн ард түмэн.

Царайлаг Шведүүд

Царай зүсний хувьд Шведүүдийг би их царайлаг хүмүүс гэж боддог тэдний цэвэрхэн цагаан царайн дээр нь цэнхэр нүд нь сайхан зохидогийн дээр яах аргагүй Viking-үүдийн удам болохоороо бие бялдарын хөгжил сайтай нуруулаг улсууд. Европт хүн амын дундаж өндрөөрөө дээгүүрт ордог гэж сонссон юм байна. Орос болон славян гаралтай хүмүүсийг бодоход ялимгүй жижигхэн шантгар хамар нь бас Швед хүмүүсийн онцлог. Дэлхийд ялангуяа Америкт шаргал үстэй (blond) царайлаг сэргэлэн “sexy” охидуудаараа шведүүд алдартай.

Швед хүний нийтлэг зан ааш

Ааш зангийн хувьд уур амьсгалаасаа ч болдог юм уу латин америкчууд, итали, испаничуудтай харьцуулахад жаахан хүйтэндүү гэхдээ л ёстой хорхойд хоргүй хүмүүс. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ямар ч швед хүн хүмүүсээс жаахан зай бариад байдаг ч хэнд ч гэм хортой зүйл хийхгүй эргэн тойрондоо байгаа хүмүүсийн эрх чөлөөг дээд зэргээр хүндэтгэдэг. Заримдаа бүр энэ нь хэтрэх гээд швед хүний занг мэдэхгүй хүнд бол муухай хүйтэн хөндий эсвэл их зантай юм шиг ч сэтгэгдэл төрж болзошгүй. Харин чи цаад хүнээс хэрэгтэй зүйлээ асуувал их уриалгаханаар бүх зүйлийг нэгд нэгэнгүй өчүүхэн ч төвөгшөөлгүй бүр үнэн сэтгэлээсээ тайлбарлаад өгнө. Оюутан байхад манай програм олон улсын програм байсан болоод ч тэрүү их олон үндэстнээс бүрдсэний ихэнх нь Америкчууд байлаа. Америкчууд бол их нээлттэй хаа явсан газраа дуу шуу болоод л ойлголцож нөхөрлөхөд арай дөхөмтэй. Ангид маань ердөө ганцхан л швед охин байсан.
· swemon Он,сар 24 Mrz 2014 00:00
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 948 уншсан · Хэвлэх
“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” – МОНГОЛ ТУУРГАТАН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Жил бүрийн уламжлалт “Монгол орны хөгжилд“[i] чуулга уулзалтын удиртгал болгон оюутан залуусын дунд эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг 2013 онд зохион байгуулсан.

Эрдэм шинжилгээний II бага хурлыг “Ногоон хөгжилд бидний оролцоо” сэдвээр Монгол туургатан оюутнуудын дунд оюутан залуусын хамтын ажиллагааг дэмжих, шилдэг илтгэлийг шалгаруулах зорилгоор зохион байгуулж байна.

Илтгэлд тавигдах шаардлага:

Агуулга:
Илтгэл нь өөрийн мэргэжлийн сэдвийнхээ хүрээнд дэвшүүлж буй шинэлэг санаачилга, түүнийг баялаг болгон хэрэгжүүлэх арга зам, Монгол орны хөгжилд үр өгөөжөө өгөх үндэслэл тооцоолол, тухайн судалгааны ажлыг vргэлжлvvлж инноваци болгоход ямар хэмжээний хvний нөөц, дэд бүтэц, санхүүжилт шаардлагатай эсэх, хүлээгдэж буй үр дүнг агуулсан байна.

Бичлэгийн стандарт:
Илтгэл нь 12 хэмжээтэй Arial фонтоор Монгол хэлээр дан мөрөөр бичигдсэн 10-аас доошгүй хуудастай байна. 500 үгээс хэтрэхгүй илтгэлийн хураангуй хавсаргана. Илтгэлийн файлыг илтгэлийн болон өөрийн нэрээ багтаасан байдлаар (IltgelinNer-IltgegchiinNer.docx) нэрлэнэ.

Хэрэгжих үе шат:

1-р шат – Анхан шатны шалгаруулалт
2014 оны 5-р сарын 1-ны дотор бүрэн илтгэлийг электрон хэлбэрээр chuulga@gmail.com цахим хаягт ирүүлнэ. Стандарт шаардлага хангасан илтгэлүүдээс хурлын зорилго, илтгэлийн агуулгын шаардлагыг хамгийн сайн хангасан 10 хүртэлх илтгэлийг шүүгчид дараагийн шатанд шалгаруулж, 2014 оны 5-р сарын 8-ны дотор хариу мэдэгдэнэ.

2-р шат – Үндсэн шалгаруулалт
Шалгарсан илтгэлийг 2014 оны 5-р сарын 25-нд аман хэлбэрээр цахим ЭШ-ний хуралд илтгэнэ. Илтгэлийн агуулга, илтгэсэн байдлыг харгалзан шүүгчид байр эзлүүлнэ.

Шагнал

1-р байр – Улаанбаатар хотноо зохиогдох “Монгол орны хөгжилд” 10-р чуулга уулзалтад өөрийн илтгэлээр оролцох эрх, замын зардал эсвэл 2.000.000₮ (Монголд оршин суугч оюутан түрүүлбэл тохиолдолд л мөнгөн урамшуулалт олгогдоно.)
2-р байр – Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
3-р байр - Өргөмжлөл, 500.000 төгрөг



Зохион байгуулагчид:

- Цахим Өртөө Холбоо
- Европ-Монголын нийгэмлэг

2005 онд Британийн Монголчууд, Цахим Өртөө Сүлжээнээс санаачилан анх хамтран зохион байгуулж жил бүр уламжлал болгон хийж байна.
· swemon Он,сар 19 Mrz 2014 20:53
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 599 уншсан · Хэвлэх
ШВЕД ДЭХ МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАН МОНГОЛ ХЭЛНИЙ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

Швед дэх Монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд зориулсан “ЭХ ХЭЛ СОЁЛОО ЭРХЭМЛЭЕ” хэмээх нэртэй унших бичгийн ном хэвлэгдэж, эхний ээлж нь Швед улсад ирлээ.

Энэхүү номыг Швед улсад ажиллаж, амьдарч буй яруу найрагч, сэтгүүлч Банзрагчийн Энхтуяа, Батчулууны Энхтуяа нар Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо болон бусад эрдэмтэн, зохиолч, хувь хүмүүсийн оролцоо, дэмжлэгтэйгээр бүтээсэн бөгөөд Швед улсад ажиллаж, амьдарч буй 4000 гаруй монгол иргэдийн бага насны болон тус улсад төрсөн хүүхдүүд нь орчин нөхцлөөсөө шалтгаалан эх хэлээ тэр бүр сурахгүй, эзэмших бололцоо хомс байдаг нөхцөл байдлыг харгалзан эдгээр xүүxдийн нас, сэтгэxүй, xэлний онцлогт нийцүүлэн Швед улсад монгол хэлийг сурахад илүү дөхөмтэй, ойр байлгах үүднээс Монгол, Шведийн нийгэм, түүx, соёлын онцлог байдлыг тусгасан судалгааны шинж чанартай, харьцуулсан орчуулга бүхий байдлаар боловсруулагджээ.

Гадаадад ажиллаж, амьдарч, суурьшиж байгаа монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрийн хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах зайлшгүй шаардлага урган гарч байгаа өнөө цаг үед Шведэд амьдарч буй хүүхдүүдэд зориулан гаргаж буй энэхүү номыг хэвлүүлэх санхүүжилтийн асуудлыг Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэсэн нь гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд төрийн зүгээс хөрөнгө оруулж буй чухал ач холбогдолтой ажил болсныг энэ дашрамд тэмдэглэж байна.

МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
· swemon Он,сар 18 Mrz 2014 18:01
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 661 уншсан · Хэвлэх
ЭЛЧИН САЙД З.АЛТАЙ НОРВЕГИЙН ХААНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Норвегийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Норвегийн Цог жавхлант Хаан V Харалдад Итгэмжлэх жуух бичгээ барив.

Цог жавхлант Хаан V Харалд Элчин сайд З.Алтайг Итгэмжлэх жуух бичгээ барьсных нь дараа хүлээн авч уулзан хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд З.Алтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, 2014 онд тохиож буй Норвегийн Үндсэн хуулийн 200 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн бөгөөд хоёр улсын улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж байгааг тэмдэглэн цаашид энэхүү харилцааг хадгалж, худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монголд өвлийн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн болно.
· Deegii Он,сар 10 Mrz 2014 18:15
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 646 уншсан · Хэвлэх

Нийтлэлийн буланд
  • 2010 оны өвө...

    Montag 19. Juli 2010

    2010-07-16 ний SVT-р гарсан нэвтрүүлэг. /видёо/

  • Та ШвэдэÐ...

    Donnerstag 8. April 2010

    Та дараахь нөхцөлд Швэд улсад машин жолоодох эрхтэй.

  • Tiësto - Love Comes Again

    Dienstag 29. Juni 2010

    Tiësto - Love Comes Again

  • ӨРӨВДҮҮÐ...

    Donnerstag 5. Januar 2012

    Шинэ он гарлаа. Сэтгэл догдлон хүлээж байсан шинэ оноо гарахаар хүн болгон л нэг зүйлийг боддог. "Ирж буй шинэ онд миний амьдрал ямар байх бол?" гэж. Хэдийгээр хүн болгонд бодож санаж, төлөвлөж байгаа олон зүйл байдаг хэдий ч тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалахгүйгээр санаанд оромгүй олон учрал тохиолддог болохоор амьдрал сонирхолтой, бас оньсого мэт тааврыг дагуулна. Жилийн дараа яг өдийд улирч буй оны талаар эрэгцүүлж, ирж буй шинэ оны талаар таавар мэт олон бодлыг хэлхэх аж.

  • "Эх орон Ð...

    Donnerstag 5. September 2013

    Дуучин Дэлгэрмөрөн & Намуунаа

  • ЧИНИЙ АРÐ...

    Dienstag 4. Oktober 2011

    \Амарлинтай хийсэн ярилцлага\

  • ЭРДЭМД О...

    Freitag 30. Mrz 2012

    \цуврал ярилцлага-25\

  • ГАДААД Э...

    Donnerstag 7. Juli 2011

    Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Монголд хүйсний харьцаа хээр алдагдаж байгаа тухай, монгол бүсгүйчүүд гадаад эрчүүдтэй хайрлан дурлаж, хамтран амьдрах болсон тухай нилээд бичигдэх болжээ. Санаа зовсон зарим нь, монгол эрчүүд 2 эхнэр авч тэжээж тэтгэх тухай санаатай болон санамсаргүй байдлаар санал болгож байна.

  • Шашин гэÑ...

    Montag 16. August 2010

    Шашин гэх үг нь /шясна/ санскрит гаралтай үг бөгөөд зам мөр заан засагч гэсэн утгатай. Шашин гэх үгийг төвдөөр “Дамба” үзүүлэгч заагч гэсэн утгатай

  • БаясгалÐ...

    Samstag 27. Mrz 2010

    дуучин Баясгалан сайхан дуулжээ


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

ЗУРГИЙН ЦОМГООС

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.08 Sekunden 4,082,045 хандалт