SWEMON INFO - Мэдээ
23 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
Мэдээ
НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛЫН ЭЗНЭЭР 2 ХҮН ТОДОРЛОО
News

Энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай, Энэтхэгийн Кайлаш Сатярти нар тодорлоо.
Хүүхдээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлж байгаатай, тэдэнд боловсрол эзэмшүүлэхийн төлөө тууштай тэмцэгч энэ хоёр идэвхтэнд Нобелийн Энх тайвны шагналыг олгохоор Норвегийн Нобелийн хороо шийдсэн байна.

http://www.orloo.info/images/stories/images/news2014-10-11/c1e20fbe6745a28f9c1f9b0e732e937e_L.jpg

Малала охин 17 настай. Түүнээс залуу хүн урьд нь Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байгаагүй юм. Охидын боловсролын эрхийн төлөө кампанит ажил өрнүүлэгч түүнийг хоёр жилийн өмнө сургуулиасаа гэр лүүгээ харьж байхад нь лалын хэт давруу үзэлтнүүд толгойн тус газар нь буудсан юм. Тэрбээр өдгөө Британид амьдарч байгаа билээ.

“Нас залуу ч Малала Юсуфзай охидын боловсролын эрхийн төлөө цөөнгүй жил тэмцээд байна. Хүүхэд, залуучууд өөрсдийнхөө нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах боломжтой болохыг Малала харуулсан” гэж Нобелийн хороо мэдэгдэв.

Харин Кайлаш Сатярти нь өдгөө 60 настай бөгөөд хүүхдээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлж байгааг зогсоохын төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай нэгэн юм.

Нобелийн хороо “Сатярти нь Гандийн үзэл баримтлалыг дагадаг бөгөөд хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлж байгааг болиулахын төлөө тууштай тэмцсээр ирсэн” гэв.

Өнөөдөр дэлхий дахинд 168 сая хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь 2000 оны үеийнхээс 78 саяар буурсан үзүүлэлт бөгөөд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгааг болиулах зорилгодоо дэлхий хүрэхэд ойртож байна гэж тус хороо мэдэгдлээ.

· swemon Он,сар 12 Oktober 2014 21:42 · Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 546 уншсан · Хэвлэх
Шведийн Стокгольмд нээгдсэн анхны Монгол дэлгүүр
News

Images: 10599367_699952363422656_1864579811549842335_n.jpg

Шведийн Вант улсад ажиллаж амьдарч буй Монголчууд маань Стокгольм хотноо байгуулагдсан "MN Food" дэлгүүрээс үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой болжээ.

"MN Food"

Хаяг:
Tallgatan 9
172 69 Sundbyberg

/ Sundbyberg station T-bana, pendeltåg, tvärbana /

Цагийн хуваарь:
Даваа гарагт амарна.
Мягмар-Баасан гарагуудад
11.00-19.00
Бямба, Ням гарагуудад
12.00-20.00

Утасны дугаар:
076-264 8785 / Comviq /
· swemon Он,сар 11 September 2014 09:42
Цааш унших ... · 1 Сэтгэгдэл · 1203 уншсан · Хэвлэх
“Бүтээлч Хамтын Ажиллагаа” чуулганы талаар

“Бүтээлч Хамтын Ажиллагаа” чуулганы талаар


Poster
Хилийн чанад дахь Монголчуудын Холбоод, ТББ-ын  анхдугаар, “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулга уулзалтууд 9-р сарын 18 ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэрийн дор нэгдэн зохиогдоно.  Нэгдсэн чуулганы ажиллагааг Гадаад Харилцааны Яам, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Гадаадын олон улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудад Монголын төрөөс анхаарал тавьж, хамтран ажиллах чиглэлээр сүүлийн жилүүдэд бага бус санаачлага гарган, бодит үйл ажиллагаа явуулах гэж “оролддог” ч, төдийлэн үр дүнд хүрч байсангүй. Магадгүй улс төрийн зорилготой, доороос гарсан санаачилгыг дэмжин босгох бус, дээрээс гарсан “тушаал” мэтээр зохион байгуулж байсанд байж мэдэх.
Харин энэ жилийн энэ арга хэмжээнд гадаадад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын идэвхи оролцоо өрнөсөн, чуулганаар ярьж хэлэлцэх асуудлаа хамтаараа хэлэлцэж гарган илэрхийлж буй зэргээрээ, өмнө хол дуулдаад өнгөрдөг арга хэмжээнүүдээс арай өөр ойр, онцлог мэт санагдав. Залуусын санал санаачлага идэвхи зүтгэлийг үнэлэн миний бие ч сүүлийн 2 сар гаран хугацаанд цаг зав гарган чуулганы бэлтгэл ажил болоод, уг чуулганд хэлэлцэх асуудлууд, чуулганы дараа үргэлжлэх бодит үр дүнгүүдийн талаарх санал санаачлагуудыг анхааралтай ажиглаж, зөвлөж хамтран ажиллаж байна.
Ингээд “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалтын талаархи ерөнхий дүр зургийг уншигчдад хүргэх зорилгоор “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат андтай “цахим” ярилцлаа.
-Г.Галбадрах: ГХЯ-аас санаачилж байгаа “Гадаад дахь монголчуудын ТББ”-уудын анхдугаар чуулган, Британийн монголчуудын санаачлагаар үүссэн  ”Монгол орны хөгжилд” аравдугаар чуулган гэсэн хоёр арга хэмжээ нэг дор болох гэж буй. Яагаад нэгдэх болов?
Tserenbat-Д.Цэрэнбат: 2 чуулганы  зорилго чиглэл нь нэг, зохион байгуулахаар ажиллаж байсан хүмүүсийн хоорондын ойлголцол нөлөөлсөн хэрэг.
Монгол орны хөгжилд 9-р чуулганы хаалт дээр бид 10-р чуулганаа Монгол орондоо, гадаадад буй Монголчуудынхаа ажил үйлсийг таниулсан хэлбэрээр “Good Collaboration” нэрийн дор хийх тухай зарласан юм.NTV телевизийн 9-р чуулганы ажиллагааг сурвалжилсан нэвтрүүлгээс үзэгч олон харсан байх.  10-р чуулганыг 7 сарын эхээр хийх бодолтой, зохион байгуулах багийн хууччуул болон энэ удаагийн чуулганыг гардан хийх “Цахим Өртөө Холбоо”-ны залуустайгаа санаа бодлоо солилцож байлаа. “Good Collaboration” гэдгээ “Creative Collaboration” гэвэл зүгээр юм хэмээн бас сэдвээ бяцхан  өөрчлөөд байсан тэр үед Гадаад Харилцааны Яамнаас хилийн чанад дах Монголчуудын Холбоод, ТББ-дын анхдугаар чуулганыг зохион байгуулах тухай зар ЭСЯ-д болон Консулын газруудаар дамжин түгээгдэж эхэлснийг та мэдэж буй.
ГХЯ-аас хийх чуулганы зорилго агуулга нь 10-р чуулганыхтай ихэд нийцэж байсан тул хамтраад хийвэл олон талын сайн үр дагавар гарч болохоор санагдсан тул, ГХЯамны Лондонд ажиллаж байгаад буцсан холбогдох танил хүмүүстээ  (Консулын газрын дэд дарга Н.Батаа, Олон Улсын Байгууллагуудын газрын дарга Г.Ганболд) хандан е-майл бичиж, санал бодлоо солилцсоноор, хоёр чуулганыг  хамтран хийх дээр санал нийлсэн. Эдгээр хүмүүс маань Лондон дах элчин сайдын яаманд ажиллаж байхдаа “Монгол орны хөгжилд” чуулганыг хамтран зохион байгуулалцаж, илтгэлээрээ оролцож байсан, биесээ мэдэх болохоор 10 чуулганы талаар хийх олон тайлбар шаардлагагүй байв. Дээр нь Монголчуудын холбоод, ТББ-н чуулганыг Н.Батаа даргын удирдлагад нь ажилладаг Консулын Газар нь хариуцан хийж байсан нь хамтын ажиллагааг бүр шуудруулсан.
-Г.Галбадрах: Чуулганыг хамтран зохион байгуулж буй байгууллагууд ажил хэргээ хэрхэн хуваарилж авав даа?
-Д.Цэрэнбат: ГХЯ нэгдсэн чуулганы төсөв, заал танхим, ложистик гээд ерөнхий зохион байгуулалтын талыг, “Цахим Өртөө Холбоо” чуулгануудын илтгэл, хэлэлцүүлэг, агуулгын талыг илүүтэй хариуцан, байнга санал бодлоо солилцож хамтран ажиллаж байна. 5 сараас хойш 2 талын баг 5-6 удаа уулзаж ярилцав. Өдгөө бид цахим хэлбэрээр байнга мэдээлэл солилцож, бас биечилсэн уулзалтууд долоо хоног бүр болж эхэлж байгаа. Даваа гарагийн зохион байгуулах талуудын хамтарсан уулзалтыг ГХЯамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан хуралдууллаа. “Шунхлай Медиа” группийн НТВ ТВ чуулганы мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч, хамтран ажиллагчаар ажиллахаа баталгаажуулсан байна.
-Г.Галбадрах: Хоёр чуулганаа тус тусад нь жаахан ярилцья
Эхлээд ТББ-дын анхдугаар чуулганы талаар, энэ чуулганы үндсэн зорилго нь юу болох, энэ чуулганаас ямар бодит үр дүнг төсөөлж байна вэ?
-Д.Цэрэнбат: Та энэ талаар Яамны холбогдох хүмүүсээс асууж тодруулбал илүү албан ёсны мэдээлэл авна даа. Хамтран ажиллаж буйн хувьд өөрийнхөө хэмжээнд хариулья.
ГХЯамны зарлалд уг чуулганы зорилгыг  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бодлого үйл ажиллагааны хөтөлбөр” Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гадаадад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудал тусгагдсныг хэрэгжүүлэх..” хэмээн тодорхойлсон байгаа
MeetingatMFAЯамны зүгээс “энэ чуулганаас тодорхой шийдлүүд гарах ёстой” гэж үзэж байгаа. Зохион байгуулагчид, оролцогчид ч энэ чуулганаас бодитой үр дүнг хүлээж буй. Гадаадад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болоод иргэдийн өмнө тулгарч буй асуудлууд нь улс, тивээсээ шалтгаалахгүйгээр нийтлэг шинжтэй байгаа нь ажиглагддаг. Тэд маань янз бүрийн хэлбэрээр ажилладаг ч шийдэх гэж зүтгэж буй арга зам нь бас ойролцоо. Иймээс тэдэнтэйгээ байнгын холбоотой байж асуудлыг хэлэлцэж шийдэх арга зам, бодлогыг боловсруулан төрийн зүгээс гадаадад суугаа иргэдтэйгээ хамтран ажиллах эрх зүйн хувьд баталгаажсан, “амьд” тогтолцооны эхлэлийг тавих нь энэ чуулганы гол үр дүн байх болов уу гэж төсөөлж хилийн чанад дах нилээд олон байгууллага, хүмүүс фейсбуукийн группүүдээр холбогдон санаа бодлоо солилцон бэлтгэж байна даа.
-Г.Галбадрах: Одоо гарсан хөтөлбрөөс харвал, энэ чуулганы илтгэлүүдэд оногдсон  хугацаа богино юм шиг санагдав.
-Д.Цэрэнбат: Тийм тал бий. Иймээс бид “ямар хэлбэрээр бага цагт аль болохоор багцалж асуудлуудыг таниулах вэ?” гэдэг дээр ярилцаад, “Гурван үндсэн илтгэл хэлэлцүүлж, төгсгөлд нь хамтран ажиллах загварыг танилцуулах” гэсэн хэлбэр дээр тогтсон байгаа. Гэхдээ илтгэлүүдийн дараа хэлэлцүүлгийн 2 цаг байгаа. ГХЯамнаас хэлэлцэх асуудалтай холбогдох төрийн бусад байгууллага, мэргэжлийн газруудын төлөөллийг оролцуулж аль болох бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхээр анхааран ажиллаж байгаа.
-Г.Галбадрах: Гурван үндсэн илтгэлийг ямар чиглэлээр хэн хэн хариуцаж хэлэлцүүлэх вэ?
-Д.Цэрэнбат:
1. Яамны зүгээс ер нь гадаадад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын байгууллага холбоодынхоо талаар нэгдсэн мэдээлэлтэй, тэдэнтэйгээ цаашид харилцах амьд хэлхээ холбоотой болох нь энэ чуулганы нэг гол зорилго. Ингэж чадвал бид хамтдаа олон асуудлыг хэлэлцэж, шийдэж чадна. “Цахим Өртөө Холбоо”-ны хувьд гадаадад улс орнуудад төлөөлөл, гишүүдтэй, ерөнхийдөө хаана ямар байгууллага ажиллаж байдаг талаар мэдээлэлтэй байдаг нь яамны зүгээс хүсэж буй зүйлийг хийх, хамтран ажиллах давуу тал болж буй.
nomun“Гадаадад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын нэгдсэн танилцуулга” илтгэлээр орон оронд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын талаар нийтэд нь танилцуулж, тэдний өмнө тулгарч буй асуудлууд, шийдэх арга замуудыг хэлэлцүүлэх юм. Энэ илтгэлийг нэгтгэн бэлтгэж буй “Цахим Өртөө” Холбооны удирдах зөвлөлийн дэд дарга, “Европ Монголын Нийгэмлэг”, Швед дахь Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ улс улс дах байгууллага, холбоодтой холбогдон, санал бодлыг нэгтгэн шаргуу ажиллаж байна. Сүүлийн үед их эрчимтэйгээр хэлэлцүүлгүүд өрнөж, сайхан санаачлага, саналууд ирж байгааг та бас харж буй. Эрх зүйн хувьд баталгаажсан, “ТББ-уудын зөвлөл” байгуулах нь зүйтэй гэсэн санааг хэлэлцүүлэгт оролцож буй холбоод дэмжиж байгаа харагдана. Уг Зөвлөл нь дотооддоо ямар бүтэц зохион байгуулалттай ажиллах тухай дүрмийн төслийг Г.Номун-Эрдэнэ боловсруулан группдээ танилцуулсан байсан. Та дэлгэрэнгүй мэдээллийг Номунгаас аваарай.
· swemon Он,сар 05 September 2014 22:49
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 965 уншсан · Хэвлэх
Стокгольм- 2014 баяр наадам

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.

Эрxэм xүндэт наадамчин олон та бүxэндээ Иx Монгол Улс байгуулагдсaны 808 жил, Ардын Xувьсгалын 93 жилийн түүxт ойн баярын мэнд xүргэхийн ялдамд жил бүр уламжлал болон зоxион байгуулагддаг Швед дэx Монголчуудын Стокгольм- 2014 баяр наадмынxаа үйл ажиллагааг тухлан сонирхож, хөгжөөн дэмжиж оролцохыг урьж байна.

Баяр наадмын үйл ажиллагааны xөтөлбөрт урлагийн авъяастнуудын xүндэтгэлийн тоглолт, xүчит бөxийн барилдаан, шагайн xарваа, сурын харваа, xүүxдийн уралдаан тэмцээн, олс таталтын тэмцээн, “Сайхан Монгол хувцастан” шалгаруулах уралдаан зэрэг арга хэмжээ багтаж байна.
Баяр наадмын ү
йл ажиллагаа Akalla By /Akalla T-bana буудал/ -д 2014 оны 07 сарын 05- ны 11 цагаас эxэлнэ.

Наадамчин олон та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


Зохион байгуулагчид:

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яам.

Швед дэх Монго
лчуудын Үндэсний Холбоо

МЗХ-ны Швед улс дахь салбар зөвлөл

МGL спорт клуб

Од спорт клуб

Ивээн тэтгэгч,дэмжигч байгууллага, иргэд:

- Ояанлатва компани

- "Satra Sigue "мөнгөн шилжүүлэгийн газар
- Монгол Алтай карго компани
- "Mongolian business center" компани
- Дэгжих амьдрал клуб
- Д.Батгэрэл

- Г.Жамсрангийн гэр бүл
- Ц.Чулуунцэцэг

Мэдээллийн ивээн тэтгэгчид:


www.swemon.info
www.orloo.info
www.mgleuro.com
· swemon Он,сар 27 Juni 2014 00:54
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1089 уншсан · Хэвлэх
Төрийн дуулал

Төрийн дуулал / Швед улсын болон Монгол улсын төрийн дуулал /

· swemon Он,сар 11 Juni 2014 23:18
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 533 уншсан · Хэвлэх
Стокгольм хотын "Sensus" сургалтын төвд суралцагч Л.Үзмээ багштай монгол хүүхдүүд

· swemon Он,сар 09 Juni 2014 22:48
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 816 уншсан · Хэвлэх
Мэндчилгээ

https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-xap1/t1.0-9/1526613_696629193710521_1246585072_n.jpg

Шведийн Вант улсад Монголчуудын байгууллага үүсэж хөгжсөний 5 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2009 онд Швед улсад Монголчуудын анхны албан ёсны Монголчуудын Холбоо хэмээх олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага байгуулагдаж, түүхэн цаг хугацаанд оноо,алдаатай явж ирсэн боловч Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо энэ байгууллагынхаа суурийг хадгалан Швед улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр үйл хэргээ боломж бололцоондоо тулгуурлан үргэлжлүүлж ирлээ.
Швед дэх Монголчуудын байгууллагыг үүсгэн санаачилсан, үе үеийн идэвхитэн гишүүд, тэдний гэр бүлийнхэн, хамтран ажиллагч, дэмжигч байгууллага ,хувь хүмүүст болон Швед дэх Монголчууддаа холбооныхоо хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
· swemon Он,сар 08 Juni 2014 22:11
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 972 уншсан · Хэвлэх
Хааны хегжмийн Их сургуулийн тегсегч, магистр Ц.Бэхбат тайлан тоглолтоо хийлээ.
Шведийн Хааны хегжмийн Их сургуулийн тегсегч, магистр Ц.Бэхбат өчигдөр  Стокгольм хотноо тегселтийн тайлан тоглолтоо амжилттай хийлээ.

Тэрээр Швед улсад сонгодог урлагийн чиглэлээр сурдаг Монголын цеен оюутны нэг бегеед Шведийн "Weber quartet" хэмээх чавхдаст хегжмийн дервелийн морин хийлч юм.
· swemon Он,сар 01 Juni 2014 09:37
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 647 уншсан · Хэвлэх
Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах 6 дахь тэмцээн - FINAL

· swemon Он,сар 07 Mai 2014 14:14
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 593 уншсан · Хэвлэх
ШВЕД ДЭХ МОНГОЛЧУУДЫН ӨДӨРЛӨГ - 8

· swemon Он,сар 05 Mai 2014 22:37
Цааш унших ... · 1 Сэтгэгдэл · 1259 уншсан · Хэвлэх
ШВЕДИЙН ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНД ТАВИХ ХЯНАЛТАА ЧАНГАТГАНА


Швед улсын Шилжих хөдөлгөөний асуудал эрхэлсэн сайд Тобиас Биллстрөм-ийн мэдэгдсэнээр тус улсад хөдөлмөр эрхлэж буй цагаач иргэдэд тавих хяналтыг чангатгах талаар Шведийн Засгийн газраас авах зарим арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг өнөөдөр Шведийн Парламентад өргөн бариад байна.

Эдгээр арга хэмжээний зорилго нь Швед улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлэж буй цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажил олгогчдын зүгээс одоо мөрдөгдөж буй хууль, тогтоомжийг зүй бусаар ашиглах, улмаар цагаач иргэдийн эмзэг нөхцөл байдлыг нь далимдуулан хөдөлмөрийг нь мөлжих явдлыг таслан зогсооход чиглэгдэж байгаа ажээ.

Энэхүү шийдвэр батлагдсанаар Шведийн Шилжих хөдөлгөөний байгууллага буюу Монголчуудын хэлж заншсанаар Цагаачийн байгууллага нь тус улсад хөдөлмөр эрхлэж буй цагаач иргэдэд хяналт тавих, тэдгээрийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж буй эсэх, авч буй цалин хөлс нь хөдөлмөрийн гэрээгээр заасан хэмжээтэй нь нийцэж буй эсэхийг шалгах эрхтэй болох юм байна.

Мөн Шведийн Шилжих хөдөлгөөний байгууллагаас ажил олгогчдод тавих хяналт шалгалтыг нэмэгдүүлж, ялангуяа хөдөлмөрийн гэрээгээр цагаач ажилтан авах зорилгоор хуурамч мэдээлэл бүрдүүлэн өгсөн ажил олгогч, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж.
· swemon Он,сар 30 April 2014 22:18
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1490 уншсан · Хэвлэх

Нийтлэлийн буланд
  • Бүүвэйн Ð...

    Mittwoch 19. Januar 2011

    Бүүвэйн дууны түүвэр

  • "Ачигчаа...

    Dienstag 15. Februar 2011

    1988 оны намрын нэг өдөр би ажлаасаа халагдлаа. Олон нялх хүүхэдтэй учир цэргийн байгууллагын цалин хаана ч хүрэхгүй учраас халагдая гэтэл Дивизийн захирагч өөдөөс халахгүй харин дэвшүүлж ажиллуулах юм яриад явчихав. Гэвч Дивизийн захирагч амралтаа авсан хойгуур худал, үнэн эмнэлгийн бичиг гаргуулж байгаад -р ангийн тагнуулын салааны захирагчийн ажлаа өглөө. Ажил хайж эхэллээ. МXЗЭ-ийн Хорооны дарга, зааварлагч, боловсон хүчний байцаагч, биеийн тамирын багшийн ажилууд олдож байлаа гэвч цалин нь адилхан учраас хийсэнгүй.Нэг л их мөнгөтэй ажлыг 2 алгаа хорстол хиймээр санагдаад байлаа. Нэг өдөр автобусан дотор явж байтал 2 хүн хоорондоо ярьж байнаа. Найз нь Материал Импекс Хангамжийн Нэгдэлд ачигч хийж байгаа 14 хоногт бараг 1000 хүргэж авдаг гээд ярьж байна.

  • Швед улс Ð...

    Freitag 7. Januar 2011

    Швед улс болон тэнд амьдардаг Монголчуудын талаар (видёо)

  • ХакерууÐ...

    Dienstag 20. April 2010

  • АМАРГҮЙ ...

    Sonntag 8. Dezember 2013

    *ЭХЛЭЛ Өнгөрсөн намар Чикагогоос Ө.Пүрэвсүрэн над руу утасдан "Америкийн монголчуудын утга зохиолын нийгэмлэг " байгуулах тухайгаа ярьж, санал бодлоо солилцсон юм. Монгол хэлний сонсголонтой яруу эгшиг, яруу найргийн тансаг уран хэллэг, богино өгүүллэгийн үгсийн нандин хэлхээсийг амтархан уншиж, сонирхож сонсдог, түүнд дурлан шимтдэг олон монголчууд бий болжээ.

  • Ð’.Гюго ШО...

    Donnerstag 25. Mrz 2010

    ГУРАВДУГААР ДЭВТЭР I 1817 он Арван наймдугаар Луй хаан 1817 онд хаан ширээнд суусныхаа хорин оавдахь жил мөн гэж нэрлэжээ… Мөн онд ноён Брюгьер дө Сорсумын алдар нэр манджээ… Напелеон Дархан Елен арал дээр сууж, пруссууд францыг эзэмшсэн хэвээрээ байлаа… 1817 онд Парисын дөрвөн залуу “хачин тоглолт” хийхээр шийджээ…

  • Угалз шуÑ...

    Montag 29. November 2010

    Угалз шуурга Манай нутагт түрүү жил болсон Угалз шуурга. Ийм шуурга болохыг өмнө ер бишийн нам гүм,анир чимээгүй байдаг юм даа. Яг шуурга эхлэнгүүд өдөр ч гэртээ лаа асаана. Бүх юм тоос дарж, хулдаасны хээ үзэгдэхээ байж, зурагтны антений голд цахилгаан гүйдэл үүсж, цахилгаан цахиад л...Угалз шуурга аа гэж ...

  • Байр оро...

    Montag 17. Januar 2011

    Байр орон сууц хайх Байр орон сууцийг интернэт ашиглан олж болдог. Нэг төвөгтэй зүйл нь Швэд хэлээр ойлгох хэрэгтэй болох бөгөөд хэдэн ухагдахууныг мэдэж байхад ойлгоход амархан.

  • БОДОЛ БÐ...

    Sonntag 10. Februar 2013

    ...ГЭГЭЭН АЛСАД ОДОХ ЮМ САН. Б.Шаравын ийм нэртэй хөгжмийг сонсох бүрт л сэтгэлд хөнгөн гуниг эгшиглэж" хаа нэгтээ одох сон" гэж өөрийн эрхгүй бодох. Сэтгэл нэг л давчдах мөчид уул уулсын өндөрт гарч, тэртээх холын хөндийд бодлоо билчээдэг монгол хүний зан юм болов уу. Сэтгэлд бараан үүлс хуралдах мөчид тэнгэр ширтэж, өөртөө ухаарал хайдаг монгол хүний зөн юм болов уу. Амьдралын нэгэн хэмнэл дор удах тусам бачимдан бухимдахдаа урт соруулт гаансандаа тамхиа асаан утааг нь шившин бодол нэрж, тэртээх алсыг хараачлан шинэ нутаг сэлгэх тухай эргэцүүлдэг монгол өвгөдийн ухааны үргэлжлэл юм болов уу.

  • ИРГЭН БҮ...

    Dienstag 27. April 2010

    2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрээр олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. 1 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр олгож 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2011, 2012 онд үе шаттайгаар бэлнээр өгөх боллоо.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.09 Sekunden 4,082,015 хандалт