SWEMON INFO - Мэдээ
22 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
Мэдээ
Амархан сайн байна уу!
Filme
Амархан сайн байна уу? Цэнгээнт нэвтрүүлэг


Стокгольм 2015 он
· swemon Он,сар 18 Februar 2015 23:34 · Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 952 уншсан · Хэвлэх
Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Туурга тусгаар Монгол түмнийхээ түмэн амгаланг эрэхийн ялдамд, 17-р жарны модон хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил үйлс тань өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг айлтгая.


Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо
· swemon Он,сар 18 Februar 2015 09:53
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 463 уншсан · Хэвлэх
Цагаан сарын барилдаан, шагайн наадам
Швед улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт Монголчууд та бүхнийг Модон хонь жилийн цагаан сарын барилдаан, шагайн наадаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Ерөнхий зохион байгуулагч

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо
Шведийн Вант улс дахь Монгол Улсын Элчин Сайдын яам

· swemon Он,сар 31 Januar 2015 14:22
Цааш унших ... · 1 Сэтгэгдэл · 1489 уншсан · Хэвлэх
ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ ТББ-ЫН ТЭРГҮҮН Н.НОМУН-ЭРДЭНЭД ШАГНАЛ

Хилийн чанадад буй монгол иргэдийнхээ төлөө хийсэн ажил үйлсийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад хэргийн яаманд гардуулав. Шагнал гардуулахад тус зөвлөлийн гишүүд, ГХЯ-ны албаны хүмүүс байлцлаа.
Гадаад хэргийн сайд шагнал гардуулах ёслолд хэлсэн үгэндээ хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд, тэдний сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагууд нэгдэн зөвлөл байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж буйд баяр хүргээд хилийн чанадад хөдөлмөрлөж, суралцаж, оршин сууж буй монгол иргэд рүүгээ хандсан бодлогыг өргөжүүлэх, хүүхдүүддээ монгол хэл, ёс заншлыг сурган өвлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, харьяатаас гарсан иргэд эх орондоо ирэх таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, мөн монгол иргэдээрээ дамжуулан Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах “зөөлөн хүчний бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Монголын нийгэм-эдийн засгийн шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулахад хилийн чанадад буй иргэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Одоо цагт тэд манай оюуны, мэдлэгийн тэргүүлэгчид болж байгааг дурдав. Монголчуудын холбоог цаашид хөгжүүлж олон улсын байгууллагын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх боломж байгааг судлан ажиллахыг зөвлөөд, тус зөвлөлийн цаашдын ажилд амжилт хүслээ.
Гадаад хэргийн сайд мөн Цахим өртөө ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд ажилласан тэдний туршлагатай танилцаж, төрийн зарим үүргийг хилийн чанадад аж төрж буй иргэд, тэдний үүсгэл санаачилга төлөөлөн хийх боломжийн талаар санал солилцов.

· swemon Он,сар 18 Januar 2015 23:49
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 720 уншсан · Хэвлэх
Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ?

Гадаадад 120 мянга орчим монголчууд ажиллаж байна гэсэн албан бус мэдээлэл бий. Хөрөнгөжих гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хүний газарт хөдөлмөрлөж буй монголчууд олсноо цуглуулан, боломж бололцоогоороо ар гэрийнхэндээ илгээмж явуулдаг. Ингэхдээ хувцас хунар, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хуучин болон шинэ хувцас, хүүхдийн гутал, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс явуулдаг аж. Тэр тоолонд гаалийн татварт 5 хувь, НӨАТ төлөх ёстой зарим бүтээгдэхүүнд 10 хувийн татвар төлдөг байсан юм. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон юм. Өмнө нь шуудангийн илгээмжийг бараа гэж тооцдоггүй байсан аж. Тиймээс татвар авдаг байсан юм. Харин энэ удаад бараа гэж тооцдог болсон ч тоо ширхэг, үнийн хувьд тодорхой хэмжээнд татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэлжээ.

Тэгвэл энэ оноос эхлэн гадаадын улс орноос шуудангаар дамжуулан илгээсэн илгээмж буюу бараанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнийн дүнтэй бол гаалийн татвараас чөлөөлөх хууль мөрдөгдөж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд нэмэлт оруулж “38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр тусган, он гарсаар хэрэгжүүлж эхэлжээ. Дээр нь нэгэн таатай мэдээлэл гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хоёр хуульд нэмэлт өөрчлөлт орсноор улсын хилээр нэвтэрч буй илгээмжийнхээ хэмжээнээс хамаарч гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болсон байна. Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгосон. Энэ дагуу бол 1 сая 920 мянган төгрөгийн хувь хүний нэр дээр явуулсан илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр авах боломжтой гэсэн үг.

Харин ингэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь “ижил төрлийн хоёроос илүүгүй бараа” гэх тодотгол. Энд юу хамаарах вэ гэж үү.

Ижил төрлийн бараа гэж юу вэ?

Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” гэж заажээ. Мөн “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийг харгалзан үзнэ” гэж тусгасан байна.

Бодъё л доо. Гадаадаас танд, таны охин, хүү гуравт ижил төрлийн гурван цамц илгээмжээр ирлээ. Энэ гурван өмдний үнийн дүн нийлээд 1 сая 920 мянган төгрөгт хүрэхгүй байлаа ч татвар авна. Харин гурван өөр төрлийн бараа буюу хоёр цамц нэг өмд, эсвэл гутал, цамц, өмд байвал гаалийн татвар авахгүй гэсэн үг. Танд цүнх, цамц, гутал, хичээлийн хэрэгсэл, малгай, ороолт гурваас дээш төрлийн хэрнээ ижил биш бараанууд ирээд хуульд заасан үнийн дүн буюу нэг сая 920 мянгаас бага байвал татвараас чөлөөлнө.

Эндээс нэг асуулт гарч ирж байгаа нь нэг сая 920 мянган төгрөгөөс дээш бол яах вэ? Гэсэн асуулт. Хэрэв таны илгээмж нэг сая 920 мянга+1 төгрөг болвол хөнгөлөлт эдлэх боломжгүй болно. Тиймээс таны илгээмж энэ мөнгөн дүнд багтахгүй, илүү гарах гээд байгаа бол хоёр таслаад ч юм уу мөнгөн дүнд нийцүүлж байж явуулсан нь танд илүү ашигтай гэсэн үг.

Дээрх мөнгөн дүнд багтаж л байгаа бол та хоёр ширхэг өмд, хоёр ширхэг цамц, хоёр ширхэг гутал гэхчилэн тэрхүү тоог нь хэтрүүлэхгүй бол асуудал гарахгүй гэсэн үг. Харин өөр төрлийн хэмжээтэй эсвэл өөр өөр загвар, брэндийн гурван ижил бараа /өмд, цамц, гутал, хувцас аль нь ч бай ялгаагүй/ авбал “хоёроос илүү” гэдэг ангилалд орно гээд ойлгочиход гэмгүй. Энд дурдаагүй барааг яах вэ гэж бодож байгаа бол http://customs.gov.mn/2014-03-25-01-15-20 энэ хаягаар ороод үзэхийг хүсье.

· swemon Он,сар 15 Januar 2015 11:02
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1009 уншсан · Хэвлэх
Монголчуудын Үндэсний Холбооны мэдээ
https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-xpa1/v/t1.0-9/p720x720/10176037_899967293376709_6796542246324711803_n.jpg?oh=f2c6c7df2983893d4662d84b07cc8a69&oe=556C4FF6&__gda__=1429453328_9f915396099827b9be64988b115c8981
"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" -ийн тэргүүнээр сонгогдон ажиллах болсонтой холбогдуулан Н.Номун-Эрдэнэ-ийг өөрийнх нь хүсэлтээр Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Г.Жамсранг тус холбооны тэргүүнээр холбооны Удирдах зөвлөлөөс санал нэгтэй сонголоо. Мөн холбооны дэд тэргүүнээр Б.Нармандах сонгогдон ажиллахаар боллоо.
· swemon Он,сар 11 Januar 2015 18:59
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 671 уншсан · Хэвлэх
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт
инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна. 

Шалгаруулалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантур суралцахыг хүсэгчид), магистр (докторантурт суралцахыг хүсэгчид)-аас доошгүй боловсролын зэрэгтэй, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид "шалгуулагч" гэнэ/-ийг оруулна.

Энэ санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж  харна уу:
Academic ranking of world universities - http://www.shanghairanking.com/ARWU2014.html (20 KB)

А.Бүртгэл
Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2015 оны 1 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдийн 9:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн дөрөвдүгээр байрны 201 дүгээр өрөөнд бүртгэнэ. Бүртгэлд дараах баримт бичгийг авчирна. Үүнд:
1. Өргөдөл-Маягт (татаж авах (24.88 KB) );
2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал, урилганы эх хувийг хуулбарын хамт (эх хувь бүртгүүлэгчид үлдэнэ)
3. Судалгааны ажлын товч танилцуулга (2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн аргазүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);
4. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);
5. Тодорхойлолт (Ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон судалгаа шинжилгээний ажлын удирдагч, эрдэмтэн эсвэл ажиллаж байсан газрын тодорхойлолтыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт өгсөн хүний  хаяг, утас тодорхой байх шаардлагатай);
6. Бакалавр, магистрийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
7. Шалгалтын хураамж 35000 төгрөг. Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй. Бүртгэлд ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй.

Б.Шалгаруулалт
Их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг ярилцлага хийх, судалгааны ажлын танилцуулга хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгаруулалтын агуулга нь шалгуулагчийн өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтанд шууд суралцах бэлтгэл хэрхэн хангагдсан, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практик ач холбогдолын талаар үнэлгээ өгөхөд оршино.
Шалгаруулалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд ярилцлагын хуваарийг бүртгэлийн үеэр мэдэгдэнэ.
Иргэний үнэмлэхгүй иргэнийг ярилцлагад оруулахгүй. Шалгаруулалтын дүнг 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт мэдэгдэнэ. Шалгаруулалтад 60-аас дээш оноо авсан оролцогчдыг мэргэжлийн чиглэлээр онооны дарааллаар шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын дипломын голч дүн, эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана. Шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах тухай шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь Сургалтын төрийн сантай гэрээ байгуулах ба гэрээнд талуудын харилцан хүлээх эрх, үүргийг тодорхой тусгана.
· swemon Он,сар 11 Januar 2015 17:46
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 572 уншсан · Хэвлэх
Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо

Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаадын улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байдаг. Гэтэл эдгээрээс гаалийн албан татвар нэхэж байгаад байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байдаг байна. Тухайлбал, шуудангийн байгууллагуудад тавьдаг хэрэглэгчийн гомдол, саналын 30 хувь нь гаалийн татвартай холбоотой байдаг бөгөөд үүнийг иргэд шуудангийн байгууллага төлбөр нэхдэг хэмээн ойлгох нь түгээмэл байна.Ийнхүү нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй ажээ.

Ийнхүү улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр хүлээн авах боломжтой боллоо. Энэхүү үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоосон байна.

· swemon Он,сар 11 Januar 2015 17:35
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 643 уншсан · Хэвлэх
"Хайрлах л гэж төрсөн" аянд нэгдээрэй.
Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос санаачлан нэвтрүүлгийн зочин бүсгүйн тухай,түүний халамжит хань,энхрий бяцхан охиных тухай нэвтрүүлгийг үзсэний үндсэн дээр энэ сайхан гэр бүл Б.Лхагвадорж,Э.Болорцэцэг, Л.Энхжаргал нарыг хамтдаа хурдан хугацаанд уулзаж,аз жаргалтай амьдраасай гэж хүсэж, Швед улс руу ирэх гэж байгаа ээж ,охин 2-т дэмжлэг үзүүлэх үүднээс "Хайрлах л гэж" аяныг өрнүүлж байна. Мөн тус холбооны гишүүд,дэмжигчдээс 1500 кроны дэмжлэг үзүүлэхээр шийдлээ. Зорилготой,зүтгэлтэй сайхан гэр бүлд аз жаргал бэлэглэх аянд нэгдээрэй.
Бид та бүхний хандивыг хүн нэг бүрээр бичиж эздэд нь гардуулах бөгөөд ил тод тавих болно. Та бүхэн доор тавьсан линкээр орж нэвтрүүлгийг үзээрэй.

Та бүхэн сэтгэлийн хандиваа 073-970 3415 , 070-750 9449, эсвэл утсаар ярьж өгч болно.
Мөн Swedbank privatkonto 8327-9,914781455-3 Ganchimeg дансанд шилжүүлж болох бөгөөд овог нэрээ бичээрэй.
· swemon Он,сар 14 Dezember 2014 21:26
Цааш унших ... · 2 Сэтгэгдэл · 2267 уншсан · Хэвлэх
Xүүхдийн шинэ жил 2015
· swemon Он,сар 14 Dezember 2014 21:19
Цааш унших ... · 1 Сэтгэгдэл · 519 уншсан · Хэвлэх
Швед дэх Монголчуудын “Стокгольм 2015 " шинэ жилийн баярын цэнгүүн

https://scontent-a-fra.xx.fbcdn.net/hphotos-xfa1/v/t1.0-9/10801542_784837218229678_5943737519978022033_n.jpg?oh=9a74db3e340358eb1e4d77c78bc8fb33&oe=551AF7F4

· swemon Он,сар 09 Dezember 2014 11:23
Цааш унших ... · 1 Сэтгэгдэл · 1988 уншсан · Хэвлэх

Нийтлэлийн буланд
  • МонголыÐ...

    Samstag 25. Juni 2011

    ...Бид яагаад ч юм бэ? жилийн 4 улирлыг хавраас эхэлж тоолоод заншиж орхиж. Жилд ээлжлэн ээлжилж солигдох жилийн 4 улирал яг л хүний амьдрал мэт. Хаврын улирал балчир нас шиг, зуны улирал ид залуу нас шиг, намрын улирал нас тогтох идэр нас шиг, өвлийн улирал өтөл нас шиг. Яг үүн лугаа адил, өнөөгийн Монголын улстөрийн хэмнэл яг л 4 улирал шиг ээлжилж байдгийг та анзаарсан уу?

  • Швэдийн Ð...

    Montag 31. Januar 2011

    Боловсролын систем Швэдийн боловсролын систем нь практик талдаа бас их чөлөөтэй. Уг хүн өөрөө юу сурахаа сонгож өөрийнхөө боловсролд анхаарахаас сургуулын зүгээс шахдаггүй. Энэ систем нь хувь хүний биеэ даасан чадварыг зайлшгүй шаарддаг.

  • ЗУРВАСХÐ...

    Mittwoch 21. August 2013

    ГАНЦААРДСАН ҮЕДЭЭ... Зүгээр л хаашаа ч хамаагүй гараад л алхмаар. Сэтгэлийн гунигаа сэвэлзүүр салхиар хучмаар, сэхүүн зангаа нарны илчээр аргадмаар, цээж дүүрэн амьсгалж модны сүүдэр дор зогсмоор. Уртаар амьсгалж уулын оройг ширтэхүйеэ, бодол минь үүлсийн тэртээд тэнүүчилнэ. Зүгээр л хэнтэй ч хамаагүй уулзаж ярилцмаар. Давчидсан бодлоо инээмсэглэлээр халхалмаар, ээдэрсэн дурсамжаа элдэв дэмий яриагаар даруулмаар, алдарсан итгэлээ чанга инээдээр эргүүлмээр. Сатаарах яриа нь сэмжин үүлнээс газарт дуслах борооны дуслууд шиг дүрсгүйтэн үсчинэ. Зүгээр л хэн нэгнийг хайрламаар. Зөрүүд сэтгэлээ энгэртээ тэврэх бүсгүйн үсэнд зөөллөмөөр, ганцаардсан гунигаа зөөлөн үнсэлтээр аргадмаар, нуусан хайраа нулимсыг чинь арчиж илчилмээр. Лугших зүрхэндээ өөрийгөө мэдэрч, тэвэрсэн цээжиндээ чамайг энхрийлж, чиний л өмнө сөгдөн чин сэтгэлийн хайрыг гуйх сан.

  • Сүүн шүд Ñ...

    Freitag 26. Mrz 2010

  • Дублины ...

    Freitag 26. Mrz 2010

    Орогнол хүсэгч цагаачлагчийн өргөдлийг аль улс орон хүлээн авч, шалган хэлэлцэж, шийдэх талаар тухайн өргөдөл гаргагч нь өөрөө сонгох эрхгүй. Дублины дүрэм нь доор дурдсан Европын Холбооны гишүүн орнуудаас гадна Норвеги, Исланд зэрэг улс орнуудад мөрдөгддөг. Дублины дүрмээр дээрх улс орнууд орогногч цагаачдийн өргөдлийг хэлэлцэх шийдвэрлэх орныг дүрэмчлэн зохицуулдаг. Та эдгээр улс орнуудын зөвхөн аль нэг орноор өөрийнхөө өргөдлийг шалгуулж шийдүүлэх эрхтэй.

  • АВЬЯАС-З...

    Freitag 30. Mrz 2012

    \ "Монголчууд Америкт" цуврал ярилцлага-24\

  • Football news

    Donnerstag 19. August 2010

    Шигшээ багаасаа торгууль хүлээж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг нь сөхөгдөж, өөрөө бэртэл гэмтэлд ороогдох зэргээр Рибери сүүлийн үед хэцүүхэн байдалтай байгаа. Гэсэн хэдий ч багийнх нь зүгээс түүнд дэмжлэг үзүүлж хүнд үед хамт байгаа нь Риберид тун их хэрэг болж байгаа юм байна. SPORT1 тв-д өгсөн ярилцлагадаа Франц эр ”’Ирж байгаа улиралд би 100 хувь формтой байж тоглолт бүрийг алгасахгүй гэж бодож байгаа. Үүнийг би өөрийнхөө төлөө, бас гэр бүл, найз нөхөд, фенүүдийнхээ төлөө хийнэ. Бэртлээсээ эргэж ирээд миний форм сайн байгаа. Байерн бол миний гэр бүл л гэсэн үг. Би энэ багт зодог тайлтлаа тоглоно гэж бодож байгаа” гэжээ. Энэ амралтын өдрүүдэд эхлэх Бундеслигийн шинэ улирлын өмнө түүний үг Байерний фенүүдийг баярлуулсан нь дамжиггүй.

  • "СҮҮТЭЙ Ò®...

    Sonntag 2. Dezember 2012

    ...Нилээд хэдэн үнээтэй айл байжээ. Багагүй сүүтэй нэг үнээгээ хойд хөршийн айлтайгаа хамжин сааж, сүүг нь хувааж ашиглаж байтал нилээд сүүтэй нэг үнээтэйгээ мэдэж дээ. Тэр нь мөнөөх эрээн үнээнээс хамаагүй их сүүтэй гэнэ. Эндээс л хамаг хэрэг мандсан аж. Эхнэр нөхөр хоёр ярилцаж байна. -За хө, энэ үнээний сүүгээ л аятайхан ашиглаж байгаад амьдрал ахуйгаа сайжруулж авна байгаа. Бас ч арай холыг харж , хэдэн хүүхдээ ирээдүйд хүний гар харахгүйгээр өөрсдийгөө аваад явчихдаг болгоход ч хэрэг болно. Бид өөрсдөө маллаж арчилж, сааж зарж чадахгүй болохоор хэн нэгэнтэй хамтрах хэрэг болох нээ.

  • "Бид Монг...

    Sonntag 2. Dezember 2012

    "Бид Монголчууд" Kulturförening-н анхны клип

  • Lena - Satellite

    Dienstag 29. Juni 2010

    Lena - Satellite


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.07 Sekunden 4,081,949 хандалт