SWEMON INFO - Мэдээ: Шүүх татгалзсан хариу гаргасан тохиолдолд
23 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.

Шүүх татгалзсан хариу гаргасан тохиолдолд

Та шийдвэртэй санал нэг

Та тус шийдвэртэй санал нэг байгаагаа уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн буюу шийдвэрт сэтгэл хангалуун байгаа гэх зохих баримтанд гарын үсэг зурсанаар илэрхийлж болно. Та гарынхаа үсгийг зурснаар уг шийдвэрийг даван заалдах эрхгүй болох ба Швед улсаас гарах бэлтгэлээ хийж эхлэх үүрэгтэй болно. Та сэтгэл хангалуун байгаа гэх баримтанд гарын үсэг зурахгүй байсан ч мөн адил та даван заалдаагүй тохиолдолд шийдвэр гурван долоо хоногийн дараа хүчинтэй болно.

Татгалзсан шийдвэр нь дөрвөн жилийн хүчинтэ

Татгалзах шийдвэр нь баталснаас хойш дөрвөн жилийн дотор хүчинтэй байдаг. Хэрэв та уг хугацаанд Швед руу эргэж ирвэл таныг даруй буцаах болно. Таныг Цагаачлалын  албаны байр сууцанд бүртгэхгүй ба танд цагаачлагч орогногч хүлээн авах хууль үйлчлэхгүй.

Та явахаасаа өмнө

Тус улсаас буцан явах баримтуудыг бүрдүүлж аялалаа төлөвлөх нь цаашид таны хувийн үүрэг. Хэрэв та нутагтаа буцан очих сонирхол хүсэлтэй бол Цагаачлалын алба танд онгоцны тийз захиалах ба эх оронтой холбоо барих зэргээр тусална. Тусгай заагдсан улсын иргэд өөрсдийн улсдаа шинээр эхлэх амьдралаа хөнгөвчлөх зорилгоор мөнгөн буюу тэтгэлэг маягаар хөрөнгөн тусламж авах эрхтэй.Та өөрийг чинь хүлээж авч буй албанаас шинээр эхлэх амьдрал ахуйг дэмжих талаар асууна уу (återetableringsstöd).

Тэтгэлэг, эрүүл мэнд ба сургууль

Та Швед улсаас явтлаа өдөр тутмын хэрэглээний тэтгэлэг ба яаралтай эмнэлгийн тусламж авах эрхтэй. Та мөн адил Цагаачлалын захиргааны албаны байранд байрлаж амьдрах эрхтэй ба таны хүүхдүүд сургуульд суралцан эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй.

Хэрэв та цагаачлал орогнол гуйнгаа ажил эрхэлдэг байсан ба ажлын зөвшөөрөл бүрдүүлэлтээс чөлөөлөгдсөн бол та Швед улсаас явтлаа ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй ба үүний хажуугаар Цагаачлалын албатай хамтран ажиллаж буцан явахдаа бэлтгэх үүрэгтэй. Хэрэв таныг албадан гаргах шийдвэр үйлчилж эхэлсэн бол та зохих тохиолдолд ажиллах эрхтэйгээ хэлж болно.

Банкны карт ба ЛМА карт

Шведаас гарахдаа та ЛМА картаа буцаах хэрэгтэй. Хэрэв та Цагаачлалын албаас тэтгэлэг ба тусламж авч байсан бол мөн банкны картаа буцаах хэрэгтэй.

Шийдвэр үйлчилж эхлэх нөхцөл

  • та шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнөө баталж гарын үсэг зурсан бол
  • та Цагаачлалын Шүүхийн шийдвэрийн талаар мэдсэнээс гурван долоо хоног өнгөрсөн бол
  • Цагаачлалын Дээд Шүүх таны даван заалдах саналаас татгалзах эсвэл түүнийг шалгахгүй гэж шийдсэний нэн даруйхан.

Цаг хугацаа

Уг шийдвэр хүчинтэй болсны дараа Цагаачлалын алба таныг 2 – 4 долоо хоногийн дотор тус улсыг орхин явна гэдэгт итгэлтэй байдаг. Тус шийдвэрт танд олгогдсон хугацаа бичээстэй байгаа.

Хэрэв та тусгай хүндэтгэх шалтгаантай бол та илүү хугацаа авах боломжтой. Хэрэв танд илүү цаг хугацаа хэрэгтэй тохиолдолд та Цагаачлалын албанд аль болох эрт хандана уу.

Та явахынхаа өмнө Цагаачлалын албанаас гаргах зөвшөөрөл гэх баталгаат бичиг авна. Уг баталгааг та тус улсаас гарсан нь үнэн гэдгээ батлахаар Шведийн хяналтын хилийн шалгалтад өгнө. Та уг баримтыг ямар нэгэн шалтгааны улмаас өгөөгүй бол та онгоцны тийз ба өөрийн паспортын тамгыг үзүүлэн батлаж болно. Уг баталгааг та ойрын Шведийн элчин сайдын яам буюу консулд үзүүлэн түүнийг хувилбар хийж Цагаачлалын Албанд явуулна.  Дахин орох хориог авахгүй тулд та өөрийгөө сайн дураар Шведаас гарсан гэдгийг цагт мэдэгдүүлэх хэрэгтэй.

Буцан ирэхэд тавих хориг

Та шийдвэрт бичигдсэн явах хугацааг мөрдөөгүй тохиолдолд та буцан ирэх хоригт хамаарна. Энэ нь Шенгены орнуудад 1 жил орж болохгүй гэсэн үг.

Та шийдвэрт гарсан хугацаанд тус улсыг орхин явсан гэдгээ Цагаачлалын албад баталж чадвал таны хоригийг тайлж болно.

Бусад шалтгаанаар буцан ирэхэд тавих хориг

Хэрэв Цагаачлалын алба нь таныг сайн дураар улсыг орхин явах санаанд итгээгүй тохиолдолд та Шенгены орнуудад таван жилдээ буцаж орж ирэх эрхгүй болно.Үүнд доорхи тохиолдлууд орно. Жишээлбэл:

  • та өмнө нь нуугдмал байдалтай байсан
  • Шведаас явахгүй гэж хэлсэн
  • бичиг баримттай байсан буюу
  • хуурамч нэртэй эсвэл Цагаачлалын албад өөрийн жинхэнэ нэрээ тогтооход туслаагүй
  • худал мэдэгдэл гаргаж байсан ба маш чухал мэдээллийг хэлээгүй өнгөрсөн
  • гэмт хэргээр шийтгэгдэн шоронд орж байсан зэрэг орно.

Та дээр дурьдсан буцаж ирэхийн хоригт хамаарсан бол та сайн дураараа улсыг орхин явахад олгогдох хугацаагаа алдаж тус улсаас маш яаралтай байдлаар явах болно.

Буцан ирэх хоригт үл хамаарах

Цагаачлалын алба нь таны хувийн байдлыг харгалзан таныг буцан ирэх хоригт  үл хамааруулах шийдвэр гаргаж болно. Үүнд таны хүүхдүүд Шенгены улсуудад амьдардаг тохиолдол орно.

Шенгены холбоонд доорхи улсууд орно:

Австри, Бельги, Герман, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Латви, Литв, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словен, Унгар улс, Швейцари, Швед, Финланд, Франц, Чех ба Эстон.

Хамтран ажиллаагүй тохиолдолд

Цагаачлалын алба таныг нутагтаа  харихад хамтран ажиллаагүй ба хамтран ажиллах сонирхолгүй байгаа гэж үзсэн тохиолдолд таны өдөр тутмын тэтгэлгийг багасгах, таныг хяналтанд авах эсвэл буцаж явтал хорионд байлгах зэрэг арга хэмжээ авах болно. Хяналт гэх нь өөрийнхөө хаана байгааг байнга мэдээлж байхад оршино. Мөн та хувийнхаа паспорт буюу баримт бичгийг Цагаачлалын албад хураалгана.Хорих гэдэг нь та байр сууц дотроо байж гадаа гарах эрхгүй амьдарна гэсэн үг. Байрлах байрыг Цагаачлалын алба хариуцна.

Хэрэв Цагаачлалын алба нь таныг хамтран ажиллахгүй байгаагын улмаас тус улсаас гаргах боломжгүй гэж тогтоовол таны буцах арга хэмжээг цагдаагийн байгууллагад шилжүүлэх болно.

Цагдаагийн байгууллага нь эрэн сурвалжлах эрхтэй. Цагдаагийн байгууллага нь таныг хүчээр албадан гаргах эрхтэй. Цагдаагийн байгууллага нь таныг улсаас албадан гаргах үүрэг авсан тохиолдолд та зөвхөн уг байгууллагатай ярих эрхтэй болно.

Даван заалдах хүсэлтэй байвал

  • Та Цагаачлалын шүүхийн шийдвэр гарсныг мэдсэнээс гурван долоо хоногийн дотор Цагаачлалын Дээд Шүүхэд хандан даван заалдах эрхтэй. Цагаачлалын Дээд Шүүх нь зөвхөн цөөн тооны хэрэг шалгадаг. Хэрэв Цагаачлалын Дээд Шүүх нь даван заалдах өргөдлийг шалгахгүй гэж үзвэл татгалзсан шийдвэр тэр дороо хүчинтэй болно.
  • Хэрэв та тус улсаас цагтаа яваагүй шалтгаанаар Шенгены улсуудад буцаж ирэх боломжгүйн хоригт өртсөн бол та үүнийг даван заалдах эрхтэй. Цагаачлалын алба шийдвэр гаргасан өдрөөс гурван долоо хоногийн дотор та өргөдлөө тус албад өгөх учиртай.
  • Хэрэв та бусад Ó©Ó©Ñ€ шалтгаануудаар буцаж ирэх боломжгүйн хоригт өртсөн бол та тус шийдвэрийг мэдсэнээс гурван долоо хоногийн дотор даван заалдах эрхтэй.
  • Өдөр тутмын тэтгэлгийг багасгах шийдвэрийг та мэдсэн өдрөөс эхлэн гурван долоо хоногийн дотор даван заалдах эрхтэй.
  • Хорио буюу хараат байдалд орсон бол та дуртай цагтаа шүүхэд даван заалдаж болно.

Källa: Migrationsverket

Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • АРХИ хий...

    Dienstag 31. Juli 2012

    -Ёстой тамтай амьдрал юм аа. Ямар үйлийн үрээр би ингэж зовно вэ? Архи уулгахгүй гэж гэртээ хориод ч дийлэлгүй, гэрээсээ зугатааж гарсан хэн нэгний хойноос ийнхүү арга нь барагдан үглэнэ. Амар тайван амьдралтай гэрээсээ ийнхүү дайжиж, амаргүй бохир заваан ертөнц рүү зүтгэн тэмүүлэхийн учир мөнөөх л архи хэмээх гашуун ундааны "ид шид".

  • НАМУУД - У...

    Freitag 21. Oktober 2011

    ..2012 оны улстөрийн сонгууль ойртож байгаа нь намуудын идэвхжлээс мэдрэгдэж байна. Тэд гэнэт "Ард түмний санал бодлыг сонсох аян зохион байгуулж", ард түмэнд хайртайгаа илэрхийлэхийн тулд гудамжаар алхлан, олон түмэнтэй нүүр тулан уулзаж элэгсэг дотно яриа өрнүүлж, олон түмнээс санал дэмжлэг авахын тулд Оюу толгойн гэрээг өөрчлөхийг шаардаж, оюутнуудын сургалтын төлбрийг төрөөс дааж, бас дээр нь нэмж цалин өгөх тухай ярьж эхэлжээ. Ард түмний саналыг ямар ч аргаар хамаагүй авч төрийн эрх мэдэлд хүрсэн цагаасаа олон нийтийг умартан, дорд үзэж, "дураараа дургин дун чөмгөөрөө жиргэж" байснаа сонгуулийн өмнөх жилд гэнэт ухааран сэхээрч, олон түмэнд учиргүй наалинхайтан "хайр зарладаг" жишиг тогтсоор удаж буй. Энэ бол өнөөгийн Монголын улстөрийн нэгэн үзэгдэл болжээ.

  • "СҮҮТЭЙ Ò®...

    Sonntag 2. Dezember 2012

    ...Нилээд хэдэн үнээтэй айл байжээ. Багагүй сүүтэй нэг үнээгээ хойд хөршийн айлтайгаа хамжин сааж, сүүг нь хувааж ашиглаж байтал нилээд сүүтэй нэг үнээтэйгээ мэдэж дээ. Тэр нь мөнөөх эрээн үнээнээс хамаагүй их сүүтэй гэнэ. Эндээс л хамаг хэрэг мандсан аж. Эхнэр нөхөр хоёр ярилцаж байна. -За хө, энэ үнээний сүүгээ л аятайхан ашиглаж байгаад амьдрал ахуйгаа сайжруулж авна байгаа. Бас ч арай холыг харж , хэдэн хүүхдээ ирээдүйд хүний гар харахгүйгээр өөрсдийгөө аваад явчихдаг болгоход ч хэрэг болно. Бид өөрсдөө маллаж арчилж, сааж зарж чадахгүй болохоор хэн нэгэнтэй хамтрах хэрэг болох нээ.

  • Ð’.Гюго ШО...

    Donnerstag 25. Mrz 2010

    V ҮЗЭГДЭЭГҮЙ ГЭРЭЛТЭЙ УЧИРСАН НЬ Дээр дурьдсан захидал бичсэний дараахан захирагч лам Мириэль дээрэмчдээр дүүрэн газраар явснаасаа улам илүү бэрх хэрэг нэгийг үйлдэв гэж хотын бүх хүмүүс хоорондоо ярилцах болов. Динь хотын орчимд гав ганцаараа амьдран суудаг нэг хүн байж. Энэ хүн, дээр үед ардын их хурлын гишүүн байсан аж. Түүний нэр Ж гэдэг байж.

  • Шашин гэÑ...

    Montag 16. August 2010

    Шашин гэх үг нь /шясна/ санскрит гаралтай үг бөгөөд зам мөр заан засагч гэсэн утгатай. Шашин гэх үгийг төвдөөр “Дамба” үзүүлэгч заагч гэсэн утгатай

  • ЭХ ХЭЛНИÐ...

    Montag 29. Mrz 2010

    // Хэлбичгийн ухааны доктор(Ph.D) Я.Ганбаатар.
    Түүхийн сургамж: МТ IV зууны үед өмнөзүгт нүүдэллэн одоогийн Өвөр Монголын нутагт төр засаг байгуулан суусан Сяньбичууд харийн соёл иргэншилд автан мөхсөн түүхтэй]]>

  • АМЕРИКТ Ð...

    Donnerstag 3. Mrz 2011

    Нэг. Лас-Вегас ...Өдөр шөнийн 24 цагт амьдрал буцалж байдаг Лас-Вегас хотыг яах ч аргагүй дэлхийн тэргүүн зэргийн шоуны хот гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Өдөрт хэдэн сая хүн энэ хотыг зорин ирж казинод тоглон мөнгөө алдаж, бас заримдаа олж, олон төрлийн шоу үзэж сэтгэлээ баясган, өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа гайхамшигт байгууламжуудыг харах бүрдээ бишрэн дуу алдана. Энд хүмүүсийн халаасыг өөрсдийнх нь хүслээр дундалдаг хэдий ч үүнийхээ төлөө харамсахгүй байх сэтгэл зүйн орчныг бүрдүүлсэн байдаг нь бизнесийн ухаан байх. Зочид буудал нь хамдхан, хотын нэг захаас нөгөө зах хүртэл нэг л шугамаар явдаг автобус, гудамжаар нь тайван алхах ахул үзэж сонирхох зүйл мундахгүй. Хүмүүс нь нэг л амгалан тайван, бас хөгжилтэй, сэтгэл санаа нь хөөрүү.

  • Уучлах г...

    Samstag 28. August 2010

    мьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа.Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм....

  • Тэмбүү

    Dienstag 13. November 2012

    Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ өвчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхдэг.

  • Erik Saade - Popular

    Sonntag 13. Mrz 2011

    Erik Saade vann Melodifestivalen 2011


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.10 Sekunden 4,082,031 хандалт