SWEMON INFO - Мэдээ: Буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх заавар
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.

Буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх заавар
Хэрэв танд өөрийгөө хамгаалуулах шаардлага эсвэл Швед улсад үлдэх өөр шалтгаан байхгүй нь илэрхий бол Цагаачлалын алба буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэхээр (шууд буцаах) шийдэж байна. Та ийм шийдвэр авсан бол Швед улсаас нэн даруй гарах ёстой.

Таны буцаах шийдвэр нь нэн даруй хэрэгжих ангиллаар гарсан бол та Шенгений гэрээнд нэгдсэн орнууд руу 2 жилийн хугацаанд дахин нэвтрэх хориотой боллоо гэсэн үг.

Буцаах шийдвэр нь голдуу 4 жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд Швед рүү буцаж ирсэн тохиолдолд таныг дахин улсаас гаргах (avvisning eller utvisning) болно. Ингэсэн тохиолдолд та хэргээ шинээр авч хэлэлцүүлэх эсвэл Цагаачлалын албанаас дэм туслалцаа авах эрхгүй болно.

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх

Та шийдвэрийг давж заалдаагүй нөхцөлд шийдвэртэйгээ танилцсанаас 3 долоо хоногийн дараа энэ нь хүчин төгөлдөр болно. Түүнчлэн та шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ nöjdförklaring (хүлээн зөвшөөрсөнөө тунхаглах) хэмээх бичгэнд гарын үсэг зуран мэдэгдэж болно. Ингэсэн нөхцөлд та давж заалдаж болохгүй ба Шведээс явахад бэлтгэнэ.

Шийдвэрийг давж заалдах

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол танд давж заалдах эрх бий хэдий ч Шведээс гарах шаардлагатай хэвээр байх болно. Давж заалдах гэдэг нь та Цагаачлалын албаны шийдвэрийг шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргахыг хэлнэ. Давж заалдах өргөдлөө та Цагаачлалын албанд илгээнэ. Өргөдөлөө шийдвэр хүчин төгөлдөр болж эхлэхээс өмнө буюу өөрөөр хэлбэл та шийдвэртэйгээ танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор тус албанд өгсөн байх ёстой.

Эхлээд Цагаачлалын алба таны давж заалдах өргөдөлтэй танилцаж шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ. Цагаачлалын алба шийдвэрээ өөрчлөхөөргүй бол давж заалдах өргөдөлийг тань дараагийн шатанд буюу Цагаачлалын шүүхэд илгээнэ. Гадаад дахь шинэ хаягаа өгөхийг бүү мартаарай, ингэснээр шүүхийн шийдвэрийг тэр хаяг руу тань илгээх болно.

Хэрэв та бодлоо өөрчлөн, давж заалдахаа болихоор шийдвэл Цагаачлалын албанд няцаасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж болно. Энэ нөхцөлд шүүх давж заалдах өргөдөлийг тань авч хэлэлцэхгүй.

Зорчин явахаасаа өмнө

Та эх нутаг руугаа эсвэл амьдрах эрхтэй бусад өөр улсад буцаж очихын тулд аялалаа өөрөө төлөвлөн, зорчих бичиг баримт болон бусад шаардлагатай зүйлүүдийг гүйцэлдүүлэн зохицуулах нь таны хариуцлага болно.

Таныг Цагаачлалын албатай хамтарч ажиллах нөхцөлд бие дааж өөрөө нутаг буцахад тань дэмжлэг туслалцаа авах боломж олгоно. Цагаачлалын алба жишээ нь эх нутагтайгаа холбоо барихад эсвэл тийз захиалахад туслалцаа үзүүлж болно. Зарим орнуудаас ирсэн хүмүүст эх нутагтаа буцаж очоод аж амьдралаа төвхнүүлэх асуудлыг нь хөнгөвчлөх үүднээс бас эдийн засгийн туслалцаа олгож болдог. Энэ талаар та өөрийн харьяалагддаг хүлээн авах (mottagningsenhet) дээрээс ’буцан төвхнөх тэтгэлэг’ (Återetableringsstöd) хэмээн асуугаарай.

Эдийн засаг, эмнэлэгийн үйлчилгээ ба сургууль

Нутаг шууд буцаах шийдвэр гэдэг нь та Швед улсаас нэн даруй гарах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ та тус улсаас явах өдрийг хүртэл эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээ болон өдрийн тэтгэлэгээ авах эрхтэй. Түүнчлэн та Цагаачлалын албаны байранд амьдрах эрхтэй хэвээрээ байх ба хүүхэд тань явах хүртэлээ сургуульд суралцах бас эмнэлэгийн үйлчилгээ авах эрхтэй.

Банкы карт болон ЛМА карт

Та зорчин явахаасаа өмнө өөрийн ЛМА картыг Цагаачлалын албанд хүлээлгэж өгнө. Цагаачлалын албанаас банкны карт авсан бол дансан дахь мөнгөө гаргаж аваад уг картаа улсаас гарахаас өмнө буцааж өгнө.

Хэрэв та хамтран ажиллахгүй бол

Цагаачлалын алба таныг нутаг буцах асуудал дээр хамтран ажиллахгүй байна гэж үзсэн нөхцөлд өдрийн тэтгэлэгээ багасгах мөн түүнчлэн таныг нутаг буцтал хяналтанд авах (uppsikt)эсвэл түр саатуулах (ta i förvar) арга хэмжээ авах эрхтэй. Хяналтанд авна гэдэг нь та тогтсон цагт товлосон газар тогтмол очиж бүртгүүлэхийг хэлнэ.Үүнд та пасспорт эсвэл өөр биеийн байцаалт болох бусад бичиг баримтыг үлдээх хэрэг гарч бас болно. Түр саатуулах арга хэмжээ авна гэдэг нь таныг хаалттай (цоожтой) байранд байлгаж, хүссэн үедээ ирж очих боломжгүй болгоно гэсэн утгатай. Түр саатуулах газар нь Цагаачлалын албаны мэдэлд байдаг.

Цагаачлалын алба таныг нутаг буцах асуудал дээр хамтарч ажиллахад хүндрэл учруулж улмаар буцаах шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж дүгнэсэн нөхцөлд тус алба нь уг асуудлыг Цагдаагийн газарт шилжүүлэн өгч болно. Энэ тохиолдолд цагдаа таныг хайх, эрэн сурвалжлах эрхтэй. Түүнчлэн тэдэнд таныг улсаас албадан гаргах эрх бий.

Таны улсаас гаргах асуудлыг цагдаа хариуцаж байгаа бол нутаг буцахтай холбогдсон асуултаар тэдэнд хандах хэрэгтэй.

Дахин нэвтрэх хориг

Цагаачлалын алба таныг Швед улсаас сайн дураар гарахгүй гэж үзвэл Шенгений бүсэд 5 хүртэл жилийн хугацаанд дахин нэвтрэх хориг (återreseförbud) тавьж болно. Уг хориг нь тухайлбал дараах нөхцөлүүдэд хамаарна:

  • урьд өмнө нуугдан амьдарч байсан
  • Швед улсаас гарах бодолгүй гэж хэлсэн
  • хуурамч нэр хэрэглэсэн эсвэл Цагаачлалын алба таны жинхэнэ нэр хаягийг тодруулахад та туслаагүй
  • санаатайгаар хуурамч мэдээлэл өгсөн эсвэл чухал мэдээлэл нуун дарагдуулсан
  • шоронд хорих ял авах түвшингийн гэмт  хэрэг үйлдсэн

Дахин нэвтрэх хориг үйлчлэхгүй байх тохиолдол

Цагаачлалын алба таны хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж танд дахин нэвтрэх хориг тавихгүй гэсэн шийдвэр гаргаж болно. Үүнд тухайлбал та Шенгений бүсийн бусад оронд оршин суух зөвшөөрөлтэй амьдардаг хүүхэдтэй бол, эсвэл танаас хамаарахгүй шалтгаан байж улмаар Швед улсаас хугацаандаа багтан гарч чадахгүй байх нөхцөл байж болно.

Шенгенийгэрээнднэгдсэнорнууд:

Бельги, Дани, Эстони, Финлянд, Франц, Грек, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Норвег, Польш, Португал, Швейцари, Словак, Словени, Испани, Швед, Чех, Герман, Унгар болон Австри

Шийдвэрийг давж заалдах

  • Шийдвэртэйгээ танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор улсаас гаргах шийдвэрийг давж заалдаж болно.
  • Цагаачлалын шүүхийн шийдвэрийг уг шийдвэртэй танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор давж заалдах ёстой.
  • Цагаачлалын дээд шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан болохгүй.
  • Дахин нэвтрэх хориг тавьсан шийдвэрийг уг шийдвэртэй танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор давж заалдах ёстой.
  • Өдрийн тэтгэлэг багасгах тухай шийдвэрийг уг шийдвэртэй танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор давж заалдаж болно.
  • Хяналтанд авах болон түр саатуулах шийдвэрийг хэдийд ч давж заалдаж болно.

Källa: Migrationsverket

Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • ЗҮГЭЭР Л...

    Montag 4. November 2013

    ЗУРВАСХАН БОДЛУУД-03

  • ХакерууÐ...

    Dienstag 20. April 2010

  • БААСАН Г...

    Sonntag 10. November 2013

    Ажлын 6 өдөртэй байж байгаад 5 өдөртэй болсон тэр үед нэг л итгэмгүй санагдаж билээ. Хагас нь бас бүтэн нь "сайн" өдөр ч амарч амжихгүй. Хувцсаа ваннд угаана, гэрийнхээ тоосыг арчина, ирэх 7 хоногт идэх боорцгоо чанана, урт дарааллын эцэст усанд орно, заримдаа амжиж үсээ засуулна. Алжааж ядартлаа хувийнхаа төлөө ажиллаад "даваа" гаригт ажил, хичээл, албандаа ирэхэд бараг л баярлах шахуу. Тэр үед чинь улс нийтээрээ дагаж мөрддөг журмын дагуу 7 хоногт нэг удаа усанд орж, орны цагаан хэрэглэлээ 7 хоногт нэг л удаа солих ёстой.

  • Эх хэл, бÐ...

    Montag 29. Mrz 2010

    Ц. Гантөмөр Хэл шинжлэлийн ухааны доктор, МУИС-ийн профессор Жанцангийн Бат-Ирээдүйтэй ярилцлаа

  • Их сургу...

    Montag 17. Januar 2011

    Швэдийн боловсролын систем нь маш сайн. Нобелын шагналтан 29-ийг төрүүлэн гаргасан боловсролын систем нь одоог хүртэл нэр хүндээ хадгалан үлдсэн. Европын улсуудаас (Франц, Герман, Италь, Спань, Англи) болон Америкаас олон оюутнууд судалгаа хийхээр болон суралцахаар ирдэг. Ерөнхий мэдээлэлийг гадаад оюутны холбооны цахим хуудаснаас авахыг хүсч байна.

  • Олон мэрÐ...

    Dienstag 17. Mai 2011

    Mongolian animation

  • Бид зүүд...

    Sonntag 10. Juni 2012

    "Монголчууд Америкт" цуврал ярилцлага-35

  • Европ да...

    Samstag 27. Mrz 2010

    Monber - Buyanii setgelt huu VIDEO Европ дахь монголчуудын IV дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болж өнгөрлөө

  • Даяарчл...

    Mittwoch 3. Oktober 2012

    Х.Болорболд Даяарчлал гэж чухам яг юу вэ? XX зуунд хүн төрөлхтөн даяарчлал гэдэг бодит үзэгдэлтэй тулгарсан билээ. Даяарчлал гэдэг бол бүх хүн төрөлхтнийг удирдах бүхий л хөшүүргүүдийг нэг л гарт төвлөрүүлэх зорилготой үйл явц юм. Энэхүү бүх хүн төрөлхтнийг “нэг гар доор хийх” гэсэн оролдлогууд түүхийн туршид явж ирсэн бөгөөд улс, ард түмнүүд үүний эсрэг тэмцэж тусгаар тогтнол, бие даасан байдлаа хамгаалж ирсэн юм. Харин одоо энэ үйл явц ардчилал+эрх чөлөө+чөлөөт зах зээл гэх мэт анх сонсоход бол сайхан, хүмүүсийн төлөө мэт санагдах харамсалтай нь хулхи үгэн халхавчуудын доор даяарчлал өөрийн төгсгөлдөө хүрэхэд ойрхон ирээд байна.

  • ХҮНИЙ НҮÐ...

    Donnerstag 27. Mrz 2014

    ЗУРВАСХАН БОДЛУУД-06


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.06 Sekunden 4,116,132 хандалт