SWEMON INFO - Мэдээ: Эрүүл мэндийн үйлчилгээ
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ

Швед улсад тухайн мужийн зөвлөл болон муж нь эрүүл мэндийн үйлчилгээг хариуцдаг. Энэхүү үйл ажиллагаа нь энэ улс даяар хэрэгждэг.

Мужийн зөвлөл тус бүр өөрсдийн эмнэлэгүүд болон эрүүл мэндийн төвүүдийн үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан өөр өөрийн гэсэн вэб сайттай байдаг. Түүнчлэн бүх мужийн зөвлөл болон бүс нутгийн хамтарсан вэб сайт болох Vårdguiden (www.1177.seexternal link, opens in new window) гэсэн вэб сайт ч байдаг.

Вардгуйдэн /Vårdguiden/ (Эрүүл мэндийн үйлчилгээний лавлах) сайтаас та төрөл бүрийн эрүүл мэндийн болон шүдний эмчилгээний хүлээн авахтай холбоо барих мэдээлэл болон ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг авах боломжтой. Та өдрийн цагаар болон шөнийн цагаар Вардгуйдэн /Vårdguiden/ руу утасдаж болно. Утасны дугаар нь 1177. Та, өөрт тань шаардлагатай байгаа үйлчилгээг санал болгож танд зөвлөгөө өгч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн хүлээн авах руу таныг явуулах сувилагчтай утсаар ярих болно.

Үйлчилгээ авах эрх

Хэрвээ та Швед улсаас орогнол хүсч өргөдөл гаргасан тохиолдолд, та яаралтай үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, шүдний эмчилгээ болон хойшлуулах боломжгүй үйлчилгээг авах эрхтэй. Ямар ямар үйлчилгээ авах эрхтэй вэ гэдгийг тань тухайн мужийн зөвлөл шийддэг. Мөн та жирэмсэн үеийн эмнэлгийн үйлчилгээ, үр хөндөлт/зулбалтын үед үзүүлэх эмчилгээ үйлчилгээ, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх үйлчилгээ болон эхийн эрүүл мэндийн үйлчилгээ мөн Халдварт Өвчний Хуулийн дагуу эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй.

Орогнол хүсэгч хүүхдүүд болон 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүд Шведэд амьдарч байгаа хүүхдүүдийн нэгэн адил үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ болон шүдний эмчилгээнд хамрагдах эрхтэй.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ

Орогнол хүсэгч бүх хүмүүст эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхийг санал болгодог. Таныг орогнол хүсэх өргөдлөө гаргасны дараа тухайн мужийн зөвлөлөөс тантай нэн даруй холбогдоно. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх үед танд эрүүл мэндийн асуудлуудын талаар зөвлөгөө өгөх, сорьц авах болон Швед улсын эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгнө.

Эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй үед

Өвчин туссан буюу өөрийгөө бэртээж гэмтээсэн тохиолдолд, юуны өмнө эрүүл мэндийн хүлээн авахын тусламж авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүлээн авах руу очихоосоо өмнө утсаар ярих буюу цаг авах хэрэгтэй. Вардгуйдэн /Vårdguiden/ сайтаас таны оршин байгаа газрын эрүүл мэндийн хүлээн авахын утасны дугааруудыг олох боломжтой. Хэрвээ та хүндээр өвдөн түргэн тусламж дуудах шаардлагатай бол  улс даяар адилхан байдаг яаралтай тусламжийн дугаар болох 112 руу залгаарай.

Шүдээ яаралтай үзүүлэх шаардлага гарсан тохиолдолд, Нэгдсэн Шүдний Эмнэлэг рүү явах буюу эсвэл тухайн мужийн зөвлөлийн зааж өгсөн шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Өвчинтэй холбоотой аялалын тухай

Өвчинтэй холбоотой аялал гэдэг нь тодорхой шалтгааны улмаас эрүүл мэндийн хүлээн авах болон эмнэлэг рүү явсаны нөхөн төлбөр авна гэсэн үг юм. Та нөхөн төлбөр авах эрхтэй эсэхийг шийдэх нь танд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн хүний хэрэг. Та Вардгуйдэн /Vårdguiden/ руу утасдаж өөрийн амьдардаг мужийн зөвлөлийн дүрэм журмын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Эмийн сан

Эмийн сангаас та төрөл бүрийн эм болон бусад эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч болно. Мөн эмчийн бичиж өгсөн эмүүдийг мөн энэ эмийн сангаас авна.

LMA картаа биедээ авч явах

Та эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүлээн авахаар үйлчлүүлэх буюу эсвэл эмийн сангаас эм авахдаа өөрийн LMA картаа үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ та энэ картаа хараахан аваагүй байгаа бол орогнол хүссэн өргөдлийг тань хүлээн авсан тухай баримтаа үзүүлэх хэрэгтэй.

Таны төлөх ёстой төлбөрүүд

Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар очих

Та эмчид үзүүлэхээр очихдоо эрүүл мэндийн хүлээн авах дээр болон өвчтөнийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээсний дараа эмнэлгийн туслалцаа авсан эрүүл мэндийн үйлчилгээнд 50 Швед крон төлнө. Давтан үзлэг дээр ч мөн адил төлбөр төлнө.

Хэрвээ та сувилагчид буюу эсвэл физик эмчилгээний эмчид үзүүлэх гэж байгаа бол 25 Швед кроны төлбөр төлнө.

Яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ

Улс орноосоо хамааран эмнэлгийн яаралтай тусламжийн төлбөр өөр өөр байдаг. Та хамгийн сүүлийн үеийн төлбөрийн талаарх мэдээллийг мужийн зөвлөлийн вэб сайт болон Вардгуйдэн /Vårdguiden/-ны сайтаас харах боломжтой.

Өвчинтэй холбоотой аялал

Та өвчинтэй холбоотой аялалд хамгийн ихдээ 40 Швед крон төлнө. Хэрвээ төлбөр нь 40 Швед кроноос хэтэрсэн тохиолдолд мужийн зөвлөлөөс нөхөн төлбөр авах өргөдөл гаргаж болно.

Эм

Эмчийн бичиж өгсөн эмийг авахдаа та 50 Швед крон төлнө. Заримдаа жорон дээр бичиж өгсөн эм нь 50 Швед кроноос үнэтэй байдаг.

* Өвчтөнийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээх гэдэг нь тусгай дүгнэлт, шинжилгээ ба эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эмч тухайн өвчтөнийг өөр эрүүл мэндийн хүлээн авах руу явуулах бичиг юм. Өвчтөнийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээх бичигт жишээ нь таны өвчний шинж тэмдэг, биеийн байдал болон таны суурь өвчин болон гэмтэл бэртэл зэрэг эмчилгээний мэдээлэл багтдаг. Таны өвчтөнийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээх хуудсыг хүлээн авсан эрүүл мэндийн хүлээн авах тантай холбогдон шинжилгээ авна.

Шведийн Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Хорооноос нөхөн төлбөр авах

Та Шведийн Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Хорооноос эрүүл мэндийн үйлчилгээ авах болон эмчийн бичиж өгсөн эмийг авахад төлсөн төлбөрт хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргаж болно.

Яаралтай эмнэлгийн тусламж авсан тохиолдолд, 50 Швед кроноос хэтэрсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр нөхөн төлбөр авах өргөдөл гаргах боломжтой.

Шаардлага гарсан үед Нэгдсэн Шүдний Эмнэлэг хаалттай байсан буюу сул цаг байхгүй байсан тохиолдолд та яаралтай шүдний эмчид үзүүлсэн бол тухайн үйлчилгээг авахад төлсөн төлбөрийг буцаан авах өргөдөл гаргах боломжтой.

Та эмчийн бичиж өгсөн эмийг авахдаа 50 Швед кроноос илүү зардал гаргасан бол нөхөн төлбөр авах өргөдөл гаргаж болно.

Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авсаныхаа дараа нэн даруй Шведийн Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Хороонд өөрт байгаа мөнгөний баримтуудаа авч ирэн тодорхой нөхөн төлбөр авах хүсэлтээ гаргана.

Таны зардал 400 Швед кроноос хэтэрсэн тохиолдолд

Эмнэлэгт үзүүлэх, өвчний улмаас аялах, эмчийн бичиж өгсөн эмийг авах болон физик эмчилгээ зэрэг бусад төрлийн эмчилгээний зардал 6 сарын хугацаанд 400 Швед кроноос хэтэрсэн тохиолдолд, та тодорхой хэмжээний нөхөн төлбөр авах өргөдөл гаргах боломжтой. Шведийн Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Хорооноос 400 Швед кроноос хэтэрсэн зардалтай тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн олгоно. Энэхүү нөхөн олговорыг авахын тулд та тухайн төлбөрүүдийг төлсөн гэсэн мөнгөний баримтуудаа (нэхэмжлэл бус) үзүүлэх хэрэгтэй. Эмчийн бичиж өгсөн эмүүдийг авсан мөнгөний баримтуудын тухайд таны нэр бичигдсэн эмийн жорын дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх хэрэгтэй.

Källa: Migrationsverket

Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • Хүмүүсээ...

    Dienstag 13. April 2010

    Усны тухай ойлголтууд Эмпедоклес анх санааг нь дэвшvvлж, Аристотелиэс хамгаалсан дервєн махбодийн онолд ус, гал, хий, шороо ордог байна. Мєн Таогийн таван махбодийн онолд мод, гал, шороо, тємєр, ус ордог, Юутай ч ус бол vндсэн махбодийн нэг ажээ. Ихэнх шашинд ус ариусгах vvрэгтэй гэж vздэг. Лалын шашинтнууд сvмд орохын ємнє усаар угаал vйлдэж, Хинду шашинтан ариун Ганга мєрний усанд орж биеэ ариусгадаг бол бурханы шашинтан усаар рашаан хийх зэргээр усыг дээдэлдэг билээ. Еврейн шашинтан урсгал цэвэр усанд ёслолын угаалга vйлддэг байна. Хэн усанд бvр гvнзгий шумбаж чадна тэр сайн ариусдаг хэмээн vздэг ажээ. Христийн шашинтан усыг амьдралын vндсэн махбод хэмээн vзнэ. Vржил, эх, эхлэл, цэвэр байдлын эхлэл хэмээн vздэг.

  • СӨНӨӨГҮÐ...

    Samstag 22. Dezember 2012

    ...Хүн хааяадаа өөрийн төрхөө толинд харж, өөртэйгээ ярилцдаг. Тэр болгон хүнд хэлээд байдаггүй ч, зарим тохиолдолд "Би юу хийчих вэ?" гэж өөрөөсөө асуух үе ч тохиолдоно. Бусдын өмнө өөрийн сул талаа мэдрүүлэхгүйг хичээх авч, ганцаараа толины өмнө өөртэйгээ ярилцахдаа өөрийн сул талаа ч хүлээн зөвшөөрөх үе бий. Бидний амьдарч буй энэ дэлхий 2012 оны 12 сарын 21 нд сөнөж, хүмүүн төрөлхтөний амьдрал төгсгөл болох тухай цуу яриа нилээд эрт өрнөж, хүмүүс янз бүрээр л хүлээж авсан.

  • YouTube –ээс Ñ...

    Dienstag 23. August 2011

    Сая сая хүмүүс Youtube –ээс видео татахын тулд Orbitdownloader хэмээх програмыг ашигладаг байна. Энэ нь үнэгүй хэрнээ маш бага хугацаанд суулгах боломжтой юм. Та энэхүү програмыг www.orbitdownloader.com гэсэн вэбээс үнэгүй татан авах боломжтой юм.

  • СОНГУУЛÐ...

    Sonntag 15. Juli 2012

    Сонгууль ч дууслаа. Залгаад наадам эхэлсэн хэдий ч наадам бас дууслаа. Манай эрх баригчид наадмын өмнө сонгууль явуулж амждаг нь учиртай. Хүмүүс " юу болоод өнгөрчих вөө?" гэж бодож амжилгүйгээр наадмын баяр хөөр, сэтгэл догдлолтой учирна. Тэр хооронд сонгуультай холбоотой сайн муу сэтгэгдлүүд баяр наадмын догдлолтой хамтад замхарч орхих. Наадмын дараа найрын улирал эхэлдэг болохоор дуу хуур, дуниартсан хөлчүүрсэн сэтгэлтэй хамтад бүх зүйл мартагдаж орхих. Тэгээд л дээр доргүй хувь заяатайгаа эвлэрч орхино доо. Өнөө цагийн монгол ухаан, улстөрийн холч хараа гэж...

  • МонголыÐ...

    Dienstag 16. April 2013

    ...Сүүлийн жилүүдэд Монгол оронд минь, хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас үүдэлтэй "агаарын бохирдол", байгаль орчиндоо хайр гамгүй хандсанаас үүдэлтэй "хөрс, усны бохирдол", ахуйн ядуурлаас үүдэлтэй "хүнсний хордлого" газар авч, монголчууд бидний аюулгүй, амар амгалан амьдрах баталгаа алдагдсаар байна. Энэ үзэгдлийн хамгийн муу балаг нь, жилээс жилд ихэссээр байгаа "хорт хавдрын" өвчлөл.

  • ХАЙР "ямÐ...

    Mittwoch 13. Februar 2013

    ...Бидний багад 11, 20-ийн чихэр гэж байв. Хатуу хэрнээ их амттай. Нэг нөхөр дэлгүүрт орж ирээд худалдагчаас нь "Тэр 11, 20-ийн чихэр килограмм нь ямар үнэтэй вэ?" гэж асуусан гэдэг. Бид заримдаа яг дэргэдээ байгаа үнэ цэнэтэй зүйлээ ч анзаардаггүй. "Байж л байдаг, байх л ёстой зүйл" хэмээн анзааргагүй, хайнгадуу бодолдоо хэрэгтэй зүйлээ ч мэдэрдэггүй. Урсан урсах цаг хугацааны хяруу дарсан гунигт бодолдоо, амьдралдаа байсан үнэ цэнэтэй зүйлээ гэнэт анзаарах нь бий. Тэр үед дурсамж ч, яриа ч, ухаарал ч "өнгөрсөн цаг" дээр үлдэх нь бий.

  • Тусгаар Ñ...

    Dienstag 24. August 2010

    "Тусгаар тогтнол" - Дэндэвийн Пүрэвдорж

  • БУРХАН Г...

    Donnerstag 30. Juni 2011

    ...Гэрт тань гадны хэн нэгэн орж ирээд авдар савыг тань дураараа онгичиж, хамаг л өнгөтэй өөдтэй, үнэ цэнэтэй бүхнийг нь хамж аваад оронд нь үнс болон элдэв муухай хог хаягдал дүүргэж орхиод гарч одвол та яах вэ? www.golomt.org

  • Lady Gaga - Telephone

    Dienstag 25. Mai 2010

    Lady Gaga - Telephone

  • "УлаанбаÐ...

    Montag 12. September 2011

    ...Монголын уран сайхны "Улаанбаатарт байгаа миний аавд" гэдэг нэртэй кино байдаг даа. Архангай аймгаас аавыгаа хайж Улаанбаатар хотод ирсэн хүү элдэв хөгжилтэй явдлуудтай учирсаар эцэст нь аавтайгаа уулздаг. 1960 оны үеийн Улаанбаатарын тухай. Сураг ажиг тавьсаар яваад хэн нэгнийг олж болдог л байж. Харин одоо бол амаргүй болсон.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.06 Sekunden 4,116,111 хандалт