SWEMON INFO - Мэдээ: Санхүүгийн дэмжлэг
23 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.

Санхүүгийн дэмжлэг

Хэрвээ танд ямар ч мөнгө болон өөр хадгаламж байхгүй бол, та Шведийн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд өдөр тутмын мөнгөн тэтгэмж гэгддэг Санхүүгийн дэмжлэг авах өргөдөл гаргах эрхтэй.

Өдөр тутмын мөнгөн тэтгэмжийн хэмжээ нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны хоол хүнсээр хангадаг байрнуудын нэгд амьдардаг эсэх болон хоол хүнсээр хангадаггүй байранд амьдардаг эсэхээс тань хамаарна.

Үнэгүй хоол хүнсээр хангадаг байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:

  • Ганц бие насанд хүрсэн хүнд өдрийн 24 Швед крон
  • Байрандаа хамтарч амьдарч байгаа насанд хүрсэн хүнд өдрийн 19 Швед крон
  • 17 нас хүртэлх настай хүүхдэд өдрийн 12 Швед крон (гурав дахь хүүхдээс эхлэн тэтгэмжийн талыг олгоно)

Хоол хүнсээр хангадаггүй байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:

  • Ганц бие насанд хүрсэн хүнд өдрийн 71 Швед крон
  • Байрандаа хамтарч амьдарч байгаа насанд хүрсэн хүн тус бүрт өдрийн 61 Швед крон
  • 3 хүртэлх насны хүүхдэд өдрийн 37 Швед крон
  • 4-10 настай хүүхдэд өдрийн 43 Швед крон
  • 11-17 настай хүүхдүүдийн тухайд өдрийн 50 Швед крон (гурав дахь хүүхдээс эхлэн тэтгэмжийн талыг олгоно)

Хоолноос гадна, өдрийн тэтгэмжид хувцас хунар ба гутал, эрүүл мэндийн тусламж болон эм тариа, шүдний эмчилгээ, гоо сайхны хэрэгсэл ба бусад хэрэглээний зүйлс болон түүнчлэн чөлөөт цагаараа хийх үйл ажиллагааны зардал гэх мэт зардлууд бас багтана.

Танд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос өдөр тутамдаа хэрэглэх тэтгэмж олгосон тохиолдолд, мөнгийг тань хадгалах банкны данс бүхий банкны картыг танд өгөх болно.

Орон сууцны тэтгэмж

Хэрвээ танд ажил санал болгох буюу та ажлын санал хүлээн авсан тохиолдолд, та орон сууцны тэтгэмж авах өргөдөл гаргах эрхтэй болно. Хөдөлмөр эрхлэх хугацаа тань гурван сараас илүү хугацаатай тохиолдолд л ийм хүсэлт гаргах боломжтой ба та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос ямар нэг байр сууц санал болгодоггүй тийм газар руу нүүх хэрэгтэй. Энэхүү орон сууцны тэтгэмжид:

  • Сар тутамд гэр бүлд 850 Швед крона
  • Сар тутамд ганц бие хүнд 350 Швед крона persons

Тусгай Тэтгэмж/Тэтгэлэг

Хэрвээ танд өдөр тутмын тэтгэмжид багтаагүй ямар нэг онцгой хэрэгцээ гарсан тохиолдолд, тухайн зүйлээ худалдан авах талаар  өргөдөл гаргах эрх бий. Танд ямар нэг хэрэглээний зүйл буюу эсвэл ямар нэг үйлчилгээ авах онцгой хэрэгцээ байгаа бөгөөд үүнийг авах мөнгө хэрэгтэй байгаа тухайгаа нотлох хэрэгтэй.

Ингэснээр та зөвхөн тухайн хэрэгцээгээ хангахын тулд хамгийн хямд сонголт хийхэд хүрэлцэхүйц тэтгэмжийг авах болно.

Дэмжлэг авах нөхцөл

Та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд танд хэдий хэмжээний мөнгө байгаа болон танд байгаа бусад эд хөрөнгийнхөө талаар мэдэгдэх ёстой.

Та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд таны санхүүгийн байдал өөрчлөгдсөн бол түүнийгээ мэдэгдэх үүрэгтэй. Та орлого олсон тухайгаа Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд мэдэгдэхгүй байх нь эрүүгийн гэмт хэрэг болно..

Хэрвээ та:

  • Таны хэн болохыг тодруулах үед хамтран ажиллаагүй
  • Хоргодох байр хүссэн өргөдлийг тань судлах үед холбоо барихаас зайлсхийн саад учруулах
  • Таныг хөөн гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ авахад хамтарч ажиллаагүй

тохиолдолд өдөр тутмын тэтгэмжийг тань багасгана.

Хэрвээ та ажилд орсон тохиолдолд, та болон таны ажил олгогч хоёр хоёулаа Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд энэ тухай мэдэгдэх үүрэгтэй (англи хэлээр)

Санхүүгийн дэмжлэг олгох Шийдвэр

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос санхүүгийн дэмжлэг олгох шийдвэр гаргасны дараа танд тухайн шийдвэрийн талаар

  • хүлээн авах байрны тань нийгмийн халамжийн ажилтан буюу эсвэл
  • хялбаршуулсан үйлчилгээ-ээр дамжуулан танд мэдэгдэх болно.

Хялбаршуулсан үйлчилгээ

Хялбаршуулсан үйлчилгээ гэдэг нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос гаргасан шийдвэрээ мэдэгдсэн энгийн захидлыг таны өгсөн хаяг руу илгээнэ гэсэн үг юм. Дараагийн өдөр нь бид гаргасан шийдвэрээ тань руу илгээсэн гэдгээ мэдэгдэж  тухайн хаяг руу тань дахин нэг захидал илгээнэ. Бид үүнийг ямар нэгэн алдаа эндүүрэл гарах эрсдлийг багасгах зорилготойгоор хийдэг. Ийм маягаар Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо гаргасан шийдвэрээ тань руу илгээснээс хойш хоёр долоо хоногийн дараа танд гаргасан шийдвэрийн талаар мэдэгдсэн гэж тооцдог. Үүний дараа танд тухайн шийдвэрийн талаар давж заалдах гурван долоо хоногийн хугацаа байдаг.

Хэрвээ таны өгсөн хаяг ашиглагдахаа болиод та Шведэд бүртгэгдсэн тохиолдолд, тухайн шийдвэр болон дараагийн захидлыг таны бүртгүүлсэн хаяг руу илгээх болно.

Таны гаргасан өргөдлийг Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо хэлэлцэж байгаа нөхцөлд, та одоогийн амьдарч байгаа хаягийнхаа хүлээн авах байранд мэдэгдэх нь маш чухал. Түүний зэрэгцээ шуудангаа байнга шалгах хэрэгтэй.

Хэрвээ та давж заалдсан тохиолдолд, захиргааны хэргийн шүүх өөрийн гаргасан шийдвэрийг хялбаршуулсан үйлчилгээгээр дамжуулан танд мэдэгдэнэ.

Хэрвээ та давж заалдахыг хүсч байгаа бол

Хэрвээ та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо таны санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийн талаар буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол, та давж заалдах эрхтэй. Энэ тохиолдолд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос гаргасан шийдвэрийнхээ талаар танд мэдэгдсэн өдрөөс хойш 3 долоо хоногийн дотор давж заалдах өргөдлөө гаргаж өгөх ёстой.

Хэрвээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо гаргасан шийдвэрээ өөрчлөөгүй тохиолдолд, таны давж заалдах өргөдлийг захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэн өгөх ба энд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны гаргасан шийдвэрийг хянан үзнэ. Захиргааны хэргийн шүүх таны давж заалдах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд, та үнэн шударгын шүүхэд давж заалдах өргөдөл гаргах эрхтэй.

Källa: Migrationsverket

Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • Тэмбүү

    Dienstag 13. November 2012

    Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ өвчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхдэг.

  • Таны эрү...

    Donnerstag 15. April 2010

    Эмэгтэйчүүд авокадо идэх шаардлагатай

  • 2 настай А...

    Mittwoch 2. Juni 2010

    Бүгд Найрамдах Индонез Улсын 2 настай Арди Ризал өдөрт 40 ш тамхи татдаг гэнэ. Энэ мэдээ дэлхийд тархаж олон хүний дургүйцлийг хүргэж байна.

  • 2013 онд ӨӨРÐ...

    Sonntag 10. Februar 2013

    ...2013 он гарлаа. 2012 онд дэлхий сүйрч, бүх амьдрал төгсгөл болно хэмээн түгшиж байсан олон олон хүмүүс баярласандаа бархирангаа алдаж буй. Саяхан шинэ жилээ тэмдэглэж, одоо цагаан сараа ёслох гэж байгаа тэднийгээ харахад "баярламаар чюм шиг, бахархмаар ч юм шиг". Хүн амьд байх мөчид, амьдрал сайхан. Өвчин зовлонгүй эрүүл саруул байх мөчид түүн шиг жаргал үгүй. Өр ширэнд баригдалгүй өөрийгөө болгоод явж байхад түүн шиг амар амгалан нь бас үгүй

  • Ð’.Гюго ШО...

    Donnerstag 25. Mrz 2010

    В.Гюго ШООВДОР ХҮМҮҮС Францын алдарт хүү, дэлхийн сонгодог зохиолч Виктор Гюго хорин таван мянган франкаар толгойгоо үнэлүүлж хонгор хайрт Франц нутгаасаа харгисуудад хавчигдан хөөгдөөд харь холын хүний оронд хоргодож явахдаа гучин жилийн турш оюундаа боловсруулсан уран чадварлаг “Шоовдор хүмүүс” гэдэг алдарт романыхаа анхны хэсгийг 1862 онд Брюссель, Парис хотуудад нэг зэрэг хэвлүүлжээ. Тэр дорхиноо Англи Америк, Герман, Итали, Орос орнуудад орчуулагдан гарч олон түмний сонирхлыг их татжээ.

  • Европ да...

    Samstag 27. Mrz 2010

    Monber - Buyanii setgelt huu VIDEO Европ дахь монголчуудын IV дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болж өнгөрлөө

  • Сертифи...

    Montag 17. Januar 2011

    Зохицуулалттай мэргэжлүүд

  • Future Funk

    Dienstag 8. Juni 2010

    Future Funk America's Got Talent 2010

  • ЭЭЖТЭЙ Ð¥...

    Mittwoch 5. Juni 2013

    Нарны нэгхэн цацраганд Хэвлий илбэж би ээждээ ирсэн Намрын буга урамдах дуунаар Сэтгэл аргадаж би ээждээ ирсэн ...Ээж минь байхад гэр дулаахан байдаг.

  • БУСДЫГ Ðœ...

    Mittwoch 2. November 2011

    ...Гурван найз "буу халж" сууна гэнэ. Тэд бусад хүмүүс болон найз нөхдийнхөө тухай ярихдаа "тэр ч хөгийн амьтан", "энэ ч новшийн амьтан", "ёстой бүтэхгүй нөхөр" гэхчилэн муулцгаана. Нилээд удаан ч ярилцаж. Нэг найз нь бие засах гээд 00-ийн өрөө руу орсон хойгуур нөгөө нөхөр нь "яс юман дээр энэ ч бас л хөгийн гар даа" гэсэн гэдэг. Онигоо ч гэмээр энэ түүхийг миний нэг танил маань бидэнд ярьж бид нилээд их инээлдсэн юм даг. Хамтдаа хэн нэгнийг муулж ярьж байгаа үед салж холдож болохгүй нь л дээ.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

ЗУРГИЙН ЦОМГООС

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.05 Sekunden 4,082,051 хандалт