SWEMON INFO - Мэдээ: ШВЕДЭД ОРОГНОЛ ХҮСЭГЧИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.

ШВЕДЭД ОРОГНОЛ ХҮСЭГЧИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Шведэд орогнох эрх олгох хүнд зориулсан дүрэм журмыг НҮБ-ын Цагаачлалын Конвенц болон Шведийн хуулинд заасан. Орогнол хүсэх өргөдлийг Шилжин суурьшилтын Зөвлөл хянан үздэг.

Хэд хэдэн уулзалт

Хэрэв таны хүсэлтийг Швед улс хянаж үзэхээр бол Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таньд оршин суух зөвшөөрөл авах эрхтэй эсэхийг шалгах үед л та энд

байж болно.

Таныг Шилжин суурьшилтын Зөвлөл дээр хэд хэдэн уулзалтанд урина. Та хүлээн авах төв дээр ярилцлаганд орно. Тэнд таньд мэдээлэл өгч, таны гэр бүл, боловсрол, мэргэжил гэх мэтийн тухай асууна. Орогнох хүсэлтийг шинжлэн шалгах үеэр таниас орогнол хүсэх болсон шалтгааны талаар өөрөөр хэлбэл, яагаад та Шведэд хамгаалалт хайж байгаа талаар асууна. Та энэ уулзалтуудад ирэх нь чухал.

Таныг бүлгийн мэдээллийн хуралд мөн урина. Хурал дээр Шилжин суурьшилтын Зөвлөлөөс орогнол хүсэгчид зориулсан хэрэгтэй мэдээллээр хангана. Жишээлбэл энд байр сууц, санхүү, эрүүл мэндийн үйлчилгээ орно. Та мөн Шведэд орогнол хүсэх үйл явцын талаар илүү их мэдээллийг авна. Түүнчлэн орогнол хүсэгчдэд туслах хууль, бусад эрх бүхий байгууллагуудын талаар мэдээлэл авна. Энэ нь шийдвэр хүлээж байх үед таньд чухал ашигтай мэдээлэл.

Хэн гэдгээ бидэнд хэл

Шилжин суурьшилтын Зөвлөл таниас таны хэн болох талаар асуулт асууна. Шилжин суурьшилтын Зөвлөлөөс зөв шийдвэр гаргуулахын тулд өөрийн мөн чанар, таних байдлаа батлах нь чухал. Паспорт буюу бусад биеийн байцаалтаа Шилжин суурьшилтын Зөвлөлд авчраарай. Бичиг баримтанд таны нэр, төрсөн он сар өдөр, иргэншлийг заасан байх ёстой. Биеийн байцаалтаа үзүүлэх боломжгүй бол өөр бусад аргаар батлахыг хичээх хэрэгтэй. Жишээ нь төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, цэргийн бүртгэл, эсвэл гэрлэлтийн гэрчилгээгээр баталж болно.

Таны өмнөх амьдрал болон гэр бүлийн талаар илүү дэлгэрэнгүй асууна. Шведэд орогнол хүсэхдээ гэр бүлийнхээ талаар бүгдийг хэлээрэй. Энэ нь таньд оршин суух зөвшөөрөл олгогдоод дараа нь Шведэд гэр бүлтэйгээ дахин нэгдэхийг хүсэж байгаа бол бүр чухал.

Таны шалтгаан

Таны улсаа орхих болсон шалтгааны талаар хэн ч таниас илүү сайн мэднэ гэж байхгүй. Иймээс улсдаа байхад таньд юу тохиолдсон болон хэрэв буцаж очихоор бол юу тохиолдож болзошгүй талаар бүхнийг ярих нь чухал. Та улс орныхоо нөхцөл байдлын талаар ерөнхийд нь төдийгүй хувь хүний хувьд таньд юу тохиолдсон талаар мөн хэлэх ёстой. Та бүхий л холбогдох мэдээллийг өгвөл Шилжин суурьшилтын Зөвлөл нь таны шалтгаанд зохих үнэлгээ өгч чадна. Ажилтан таны хүсэлтийн талаар чухал асуултуудыг асуун таньд тусална.

Ярихад хэцүү зүйлс

Зарим зүйлийн талаар ярихад хэцүү хэдий ч тэдгээрийг хэлэх нь нэн чухал байж болно. Ажилтан нь мэргэжлийн нууцлалыг хадгалах үүрэгтэй ба таны хүсэлтийг хянан үзэж буй бусад хүмүүст таны хэлсэн мэдээллийг л ил гаргаж болно. Хэлмэрч нь ажилтны нэгэн адил мэргэжлийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Орогнол хүсэх хүсэлтийг шинжлэн судлахаас өмнө та ямар хүйсийн ажилтан хүсэж байгаагаа Зөвлөлд мэдэгдэж болно. Шаардлагатай бол шинжлэн судлах үед завсарлага хүсэж болно. Та байцаалтанд аливаа бичиг баримт, эсвэл түүхээ дэмжих бусад материалаа авчирч, улсынхаа талаарх мэдээллийг үзүүлж болно. Шаардлагатай бол Шилжин суурьшилтын Зөвлөлөөс материалыг тань орчуулна.

Таны нөлөө

Та Шилжин суурьшилтын Зөвлөл дээр товлосон цагтаа ирснээр таны хүсэлтэд хурдан хариу өгөхөд нөлөөлж болно. Бид таньтай холбоо барих боломжтой байхын тулд Шилжин суурьшилтын Зөвлөлд хаяг, утасны дугаараа өгөөрэй. Шилжин суурьшилтын Зөвлөлөөс өгөх мэдээллээс хоцрохгүйн тулд шуудангаа

байнга шалгаарай. Хаяг өрөчлөгдвөл бидэнд мэдэгдэхээ мартуузай. Та мөн биеийн байцаалтаа баталснаар таны хүсэлтэд хурдан хариу өгөхөд нөлөөлж болно. Энэ нь хэн гэдгээ харуулах, жишээлбэл паспорт эсвэл бусад биеийн байцаалтаа Шилжин суурьшилтын Зөвлөлд харуулна гэсэнүг. Хэрэв та таныг танин тогтооход хамтран ажиллавал ихэнхдээ хүлээх зуураа ажиллах эрхтэй байна.

ХҮЛЭЭХ ЗУУР

Хуулийн тусламж дэмжлэг

Ихэнх орогнол хүсэгчид шүүхээс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч авах эрхтэй байдаг ба энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь голдуу таны сонирхлыг төлөөлж, Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таны хүсэлтийг шалгах үед хуулзүйн тусламж үзүүлэх мэргэшсэн хуульч байдаг.

Шилжин суурьшилтын Зөвлөлөөс төлөөлөгчийг томилж цалинг нь өгдөг ч төлөөлөгч нь Шилжин суурьшилтын Зөвлөл ба бусад эрх бүхий байгууллагаас хамааралгүй бие даан ажилладаг. Та итгэлтэй хүнээ санал болгож эсвэл эрэгтэй юмуу эмэгтэй төлөөлөгч хүсэж байгаагаа онцолж болно. Хэрэв та Шилжин суурьшилтын Зөвлөлөөс цалинг нь өгөх төлөөлөгч авах эрхгүй бол өөрөө төлөөлөгч хөлсөлж болно.

Хэлмэрчийн ажил, үүрэг

Хэлж байгаа зүйлийг орчуулах хэлмэрч нь Шилжин суурьшилтын Зөвлөлтэй хийх олон уулзалтад оролцож болно. Хэлмэрч нь өрөөнд биеэр ирж эсвэл утсаар болон хяналтын төхөөрөмжийн тусламжтайгаар оролцож болно. Хэлмэрчид хэлмэрчлэх цаг хугацаа олгохын тулд ярих зуураа завсарлага аваарай. Хэлмэрчилж дуусахаар дахин ярьж эхэл.

Хэлмэрч тодорхой дүрэм журмыг дагах ёстой. Хэлмэрчлэхээсээ өмнө хэлмэрч өөрийн гүйцэтгэх үүрэг, мэргэжлийн нууцыг хадгалах үүрэг, өрөөнд яригдсан бүгдийг хэлмэрчлэх үүрэгтэй гэдгээ хоёр талд мэдэгдэнэ. Хэлмэрч нь юу ч хасаж, нэмэлгүйгээр яригдсан бүхнийг хэлмэрчлэнэ. Хэлмэрч I биеийн хэлбэрээр орчуулна. Хэлмэрч төвийг сахисан байж өөрөөр хэлбэл, аливаа улс төрийн, шашны болон бусад үзэл бодлоо илэрхийлэх ёсгүй. Хэлмэрч үнэнч шудрага, алаг үзэлгүй байх ёстой. Энэ нь хэлмэрч үйл явцад хутгалдах, хэн нэгэнд туслахыг хичээх, эсвэл ярианы үеэр хэн нэгэнтэй нь санаа нийлж байгаагаа илэрхийлэх ёсгүй гэсэн үг.

Хэрэв та хэлмэрчийг ойлгохгүй эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар түүнтэй байхад эвгүй бол үүнийгээ илэрхийлэх нь чухал. Та уулзалтыг зогсоож, өөр хэлмэрч хүсэж болно. Түүнчлэн, эрэгтэй эсвэл эмэгтэй хэлмэрчтэй байхыг хүсэж байгаа эсэхээ урьдчилан мэдэгдэхээ мартуузай. Таны юу хэлэхээс шалтгаалан таньтай ижил хүйсний хэлмэрчтэй байх нь илүү эвтэйхэн боловч мөн эсрэгээрээ ч байж болно.

Төрийн бус байгууллага

Та өөр бусад ТББ-уудтай харилцах, дэмжлэг хүсэх эрхтэй. Шилжин суурьшилтын Зөвлөлийн ажилтнууд таньд таны байгаа газарт хандах боломжтой байгууллагын талаар мэдээлэл өгч чадна. Жижиг хотуудад бүхий л ТББ байна гэж байхгүй. Тодорхой зүйлээр голлодог байгууллагатай харилцах хүсэлтэй байгаа бол хүлээн авах төвээсээ хүс.

LMA карт

Шведэд орогнол хүсэж байгаа бол таны хүсэлт, өргөдлийг хүлээн авсан баримтыг таньд өгнө. Хүлээн авсан баримт нь Шилжин суурьшилтын Зөвлөлтэй холбоо барихад таньд өгөх тоог агуулна. Энэ нь таны мэдээллийг олоход албан тушаалтнуудад дөхөм болно.

Хүсэлтээ гаргаснаас хойш хэдхэн хоногийн дараа таны шууданд карт ирнэ. Энэ картыг LMA карт гэдэг ба хүлээн авсан баримтыг орлоно. Орогнол хүсэгч гэдгээ таниулж, шийдвэрээ хүлээн Шведэд байх эрхтэй гэдгээ баталж байхын тулд LMA картаа биедээ байнга авч явахыг зөвлөдөг. Та мөн эрхээр олгогдсон халамж үйлчилгээг хүртэхээр эрүүл мэндийн байгууллагад очихдоо картыг биедээ байнга авч явах ёстой.

Ажил эрхлэлт

Шведэд ажиллахын тулд ажиллах зөвшөөрөлтэй байх хэрэгтэй боловч орогнол хүсэгчийн хувьд хэрэв:

  • Таны хүсэлтийг Шведэд хянан үзэх ёстой бол
  • Таны биеийн байцаалтыг танин тогтооход та хамтран ажиллаж байгаа бол
  • Таны хүсэлт үндэслэл сайтай бол зөвшөөрөлгүй ажиллаж болно.

Хэрэв та эдгээр шаардлагыг хангаж байвал ажиллах эрхтэй. Хэрэв та ажиллах эрхтэй бол ажиллах зөвшөөрөл авах үүргээс чөлөөлөгдөх хөнгөлөлтийг таны LMA картны Бүлэг 7-д заана.

Хэрэв та ажилладаг бөгөөд таны хүсэлтийг хүлээн аваагүй бол та тухайн улсаас гартлаа эсвэл тухайн улсаас гарахад хамтран ажилласан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллаж болно. Хэрэв таньд оршин суух зөвшөөрөл олгогдсон бол та үргэлжлүүлэн ажиллаж болно гэсэн үг.

Ажил олохын тулд Ажил эрхлэлтийн Үйлчилгээний газартай холбоо тогтоож болно. Таньд ажиллах эрх байхгүй байлаа ч гэсэн та ажлын байранд тодорхой хязгааарлалтаар оруулах ажил олж болно.

Хэрэв та ажиллаж чадахгүй эсвэл өөрийн мөнгөгүй бол нөхөн олговор авч болно. Таны авах мөнгө нь хоол хүнс, хувцасаа худалдан авах, хувь хүний зардлаа нөхөхөд хангалттай байх болно. Шилжин суурьшилтын Зөвлөлөөс нөхөн олговор авч байгаа үед санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдвөл, жишээ нь  ажилтай болбол Шилжин суурьшилтын Зөвлөлд мэдэгдэх нь чухал.

Эрүүл мэндийн үйлчилгээ

Шведэд хамгаалалт хүсэж байгаа хувь хүн эрүүл мэндийн төв дээр үнэгүй эрүүл мэндийн дүгнэлт гаргуулах эрхтэй. Эрүүл мэндийн үнэлгээ нь таны орогнол хүсэх хүсэлтэд нөлөөлөхгүй. Та мөн эмнэлгийн түргэн тусламжийн болон шүдний үйлчилгээ, эмнэлгийн эмчилгээ авах эрхтэй. LMA картаа үзүүлвэл эмчид үзүүлэх эсвэл эмээ авахдаа 50 SEK төлөх хэрэгтэй болно. Орогнол хүсэж байгаа 18-аас доош насны хүүхэд залуучууд Шведэд амьдарч буй хүүхэд залуусын нэгэн адил эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй.

Орон байр

Та өөрөө байрлах газраа олж эсвэл Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таньд олсон байранд амьдарч болно. Хэрэв таны байрыг Шилжин суурьшилтын Зөвлөлөөс олсон бол та байрлалыг шилж сонгож чадахгүй бөгөөд хүлээх хугацааны туршид нүүх шаардлагатай болж болзошгүй.

ШИЙДВЭР

Хэрэв оршин суух зөвшөөрөл авбал

Хэрэв оршин суух зөвшөөрөл авбал Шведэд амьдрах, ажиллах эрхтэй болно. Зөвшөөрөл авсан л бол өөрийгөө бүртгүүлэхийн тулд Татварын газар очиж, хувийн ID дугаараа авах ёстой. Таны оршин суух зөвшөөрлийн нотолгоо болгож Шилжин суурьшилтын Зөвлөлөөс оршин суух зөвшөөрлийн картыг гаргаж өгнө. Картыг таны гэрийн хаягаар илгээнэ.

Хэрэв таны хүсэлтийг хүлээн аваагүй бол

Таны хүсэлтийг хүлээн аваагүй гэдэг нь Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таньд Шведэд байх хангалттай шалтгаан байгаа гэдэгт итгэхгүй байна гэсэн үг. Хэрэв таны хүсэлтээс татгалзсан бол таньд хоёр сонголт бий: та нэг бол шийдвэрийг хүлээн авч эх орон руугаа буцна, үгүй бол шийдвэрийг давж заалдах хүсэлтээ гаргана.

Хэрэв та шийдвэрийг хүлээн зөвшөөрч байвал хүлээн авсан мэдүүлэг гэдэг бичиг баримтанд гарын үсэг зурах ёстой. Түүнд гарын үсэг зурсан л бол шийдвэрийг давж заалдаж чадахгүй бөгөөд буцах аялалаа төлөвлөх хэрэгтэй. Хэрэв та шийдвэрийг давж заалдахаар сонгосон бол шүүхээс түүнийг хянан үзэхийг хүснэ. Та давж заалдах хүсэлтээ Шилжин суурьшилтын Зөвлөлд илгээх ёстой. Шилжин суурьшилтын Зөвлөл шийдвэрийг хэрэгжихээс өмнө таны давж заалдах хүсэлтийг хүлээн авах ёстой. Шийдвэр нь таньд мэдэгдсэн өдрөөс хойш 3 долоо хоногийн дараа хэрэгжинэ. Хэрэв та итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол тэр таньд тусалж чадна.

Нэгдүгээрт, Шилжин суурьшилтын Зөвлөл шийдвэрийг өөрчлөх эсэх талаар таны давж заалдах хүсэлтийг шалгана. Хэрэв Шилжин суурьшилтын Зөвлөлөөс шийдвэрийг өөрчлөхгүй байхаар шийдвэл түүнийг шилжин сууршилтийн шүүх руу шилжүүлнэ. Хэрэв та шилжин сууршилтийн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байвал шилжин сууршилтын давж заалдах шатны шүүхэд хандаж болно.

Хэрэв та санаагаа өөрчлөн давж заалдах хүсэлтээ буцаан татвал Шилжин суурьшилтын Зөвлөлд татгалзсан шийдвэрийг нь хүлээн авснаа мэдэгдэж болно. Энэ тохиолдолд шүүхээс таны давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон хянаж үзэхгүй.

Буцах

Татгалзсан шийдвэр хэрэгжсэн өдрөөс эхлэн тухайн орноос сайн дураараа гарч

явахад зориулан тодорхой хугацаа өгнө. Таны шийдвэрт энэ орноос гарах цаг хугацааг заана. Та энэ орныг тодорхойлсон хугацаанд орхих ёстой. Эх орондоо буцах, эсвэл амьдрах эрхтэй өөр улс руу явахын тулд Шилжин суурьшилтын Зөвлөлөөс дэмжлэг авч болно. Жишээ нь Шилжин суурьшилтын Зөвлөл таньд эх оронтойгоо холбоо барих эсвэл аялалаа захиалахад тусалж болно. Зарим хүн эх орондоо шинээр эхлэхэд нь туслах санхүүгийн дэмжлэг авч болно. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл захиргааны ажилтнаас дахин сэргэх дэмжлэг гэдэг зүйлийн талаар асуу.

Хэрэв та шийдвэрт тусгасан хугацаанд багтаж энэ орноос гарахгүй бол таныг дахин орохыг хориглож болно. Энэ тохиолдолд таныг Шенгены бүс, Болгар, Румин руу аялахыг нэг жилийн  хугацаанд хориглоно. Энэ улсаас гарах ёстой заавараа мөрдөх нь чухал. Хэрэв таны хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, мөрдөн шалгах явцад та хамтран ажиллахгүй бол таныг мөн 5 хүртэл жилийн хугацаанд дахин орж ирэхийг хориглож болно. Жишээ нь, нарийн мэдээллээр хангаж, биеийн байцаалтаа батлах нь чухал.

Хэрэв та хамтран ажиллахгүй бол

Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таны ирсэн тал дээр таныг хамтран ажиллаж байна гэдэгт итгэхгүй байвал Зөвлөл таны өдөр тутмын тэтгэмжийг багасгаж, хяналтандаа авч эсвэл баривчилж болно. Хяналтандаа авна гэдэг нь та тодорхой цаг, тодорхой газарт тогтмол бүртгүүлэх ёстой гэсэн үг. Таниас мөн паспорт эсвэл бусад биеийн байцаалтын бичиг баримтаа хүлээлгэн өгөхийг хүсэж болно. Баривчилна гэдэг нь гарч явж чадахгүй цоожтой газар байна гэсэн үг.

Хэрэв Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таныг хамтран ажиллахгүйгээс болоод татгалзал эсвэл хөөн гаргалтийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж шийдвэл цагдаагийн газар таныг энэ улсаас гаргах хариуцлагыг авч болно. Цагдаа таныг хайх эрхтэй ба улсаас гаргахад хүч хэрэглэж болно.

Шинэ мэдээлэл

Та сүүлчийн татгалзсан хариугаа хүлээн авсны дараа шинэ мэдээлэл гарч ирвэл Шилжин суурьшилтын Зөвлөлөөс уг мэдээлэл таныг хөөж гаргаж болохгүй гэсэн утгатай эсэхийг авч үзнэ. Үүнд жишээ нь танай эх орны нөхцөл байдал муудсан, та ноцтой өвчтэй болсон гэх мэт байж болно. Шилжин суурьшилтын Зөвлөл үүнийг өөрийн санаачлагаар эсвэл таны хүсэлтээр шалгаж болно.

Орогнол хүсэх үндэслэл

Швед улс НҮБ-ын Цагаачлалын Конвенци болон НҮБ-ын нийтлэг дүрмэнд нэгдсэн. Энэ нь Швед улс орогнол хүсэх бүхий л хүсэлтийг бие даан хянан шалгадаг гэсэн үг. Швед нь дүрвэгч эсвэл бусад шалтгааны улмаас хамгаалалт шаардлагатай гэж тооцогдох хүмүүст оршин суух зөвшөөрөл олгоно. Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таныг дүрвэгч эсэхийг эхлэн шалгах бөгөөд дараа нь таньд туслах чанарын нэмэлт хамгаалалт шаардлагатай эсэхийг, эцэст нь бусад хамгаалалт хэрэгтэй эсэхийг шалгана.

Дүрвэгч

Цагаачлалын конвенци, Шведын хууль болон НҮБ-ын дүрэм журмын дагуу танд

  • Арьсны өнгө
  • Үндэс угсаа
  • Шашны эсвэл улс төрийн үзэл бодол
  • Хүйс
  • Хүйсийн чиг баримжаа
  • Тодорхой нийгмийн бүлэгт хамаарах хамаарал

зэргийн үндсэн дээр хавчлага, мөрдөлтөөс айж байгаа талаар үндэслэл бүхий шалтгаан байвал таныг дүрвэгч, цагаачлагч гэж тооцно.

Магадгүй танай орны засаг захиргаа таныг хавчин мөрдөж байж болно. Эсвэл танай улсын засаг захиргаа таныг тодорхой хувь хүмүүс эсвэл бүлгээс хамгаалж чадахгүй эсвэл хамгаалах гэж хичээхгүй байж болно.

Таны нөхцөл байдал дүрвэгч биш байлаа ч хамгаалалт хэрэгтэй хувь хүний хувьд оршин суух зөвшөөрөл хүсэх эрхтэй. Таньд нэмэлт эсвэл бусад хамгаалалт хэрэгтэй байж болно.

Нэмэлт туслах чанарын хамгаалалтын статус:

Хуулийн дагуу хэрэв та

  • Цаазаар авахуулах ял
  • Биеэр эдлүүлэх шийтгэл, тамлалт гэсгээлт эсвэл бусад хүмүүнлэг бус буюу доромж хандлага, шийтгэлийн субьект
  • Иргэний хувьд зэвсэгт мөргөлдөөний улмаас гэмтэх ноцтой эрсдэлд байх эрсдэлд орсон бол нэмэлт туслах чанарын хамгаалалт хэрэгтэй.

Бусад хамгаалалтын статус:

Хуулийн дагуу хэрэв та

  • Гадаад эсвэл дотоод зэвсэгт зөрчил мөргөлдөөн эсвэл эх оронд тань болж буй бусад ноцтой зөрчлийн улмаас
  • Ноцтой доромжлолын субьект болох үндэслэл бүхий айдастай
  • Хүрээлэн буй орчны гамшгаас болоод эх орондоо буцах боломжгүйн үндсэн дээр хамгаалалт шаардлагатай байгаа бол бусад хамгаалалт хэрэгтэй.

Бусад хамгаалалтын статус гэсэн ойлголт нь зөвхөн Шведийн хуулинд байдаг бөгөөд тиймээс зөвхөн Швед улсад л хүчинтэй.

Нэмэлт мэдээлэл

Хүлээх хугацааны туршид таныг хэд хэдэн уулзалтанд урих бөгөөд тэнд та чухал мэдээллийг авна. Ажилтан таньд орон байр, санхүү, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдүүдийн сургууль гэх мэтийн талаар үзүүлэх тусламж дэмжлэгийн тухай хэлж өгнө. Хүлээн авах төв таны хүсэлтийн талаар шинэ мэдээ ирсэн үед таныг дуудна. Таны  хэргийн шийдвэр гарахад ажилтан таньд уг шийдвэр ямар утгатай болохыг тайлбарлаж өгнө.

Källa: Migrationsverket

Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • Киви - Түү...

    Samstag 25. September 2010

    Киви - Түүвэр дуу

  • МАРЗАН У...

    Donnerstag 1. November 2012

    Монголын улстөрчдийн марзганал сүүлийн үед хэрээс хэтэрч байна даа. Өөрсдийгөө "Төрд хэрэгтэй зайран" гэж бодоод дүрдээ итгэчихсэн хэсэг бүлэг хүмүүсийн гайгаар 4 сарын өмнө шийдэгдсэн байх учиртай сонгуулийн асуудал өнөө хүртэл цэгцэрдэггүй. Арай гэж эмхэлсэн төрийн ажил нь алдаг оног. Шийдэх олон асуудлууд нь шилээ даран хүлээгээстэй ."Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" гэдэг үг ч улиг болох янзтай. Арай ч хэтэрч байгаа юм биш үү? эрхмүүд ээ.

  • Угалз шуÑ...

    Montag 29. November 2010

    Угалз шуурга Манай нутагт түрүү жил болсон Угалз шуурга. Ийм шуурга болохыг өмнө ер бишийн нам гүм,анир чимээгүй байдаг юм даа. Яг шуурга эхлэнгүүд өдөр ч гэртээ лаа асаана. Бүх юм тоос дарж, хулдаасны хээ үзэгдэхээ байж, зурагтны антений голд цахилгаан гүйдэл үүсж, цахилгаан цахиад л...Угалз шуурга аа гэж ...

  • Бүүвэйн Ð...

    Mittwoch 19. Januar 2011

    Бүүвэйн дууны түүвэр

  • БУСДЫГ Ðœ...

    Mittwoch 2. November 2011

    ...Гурван найз "буу халж" сууна гэнэ. Тэд бусад хүмүүс болон найз нөхдийнхөө тухай ярихдаа "тэр ч хөгийн амьтан", "энэ ч новшийн амьтан", "ёстой бүтэхгүй нөхөр" гэхчилэн муулцгаана. Нилээд удаан ч ярилцаж. Нэг найз нь бие засах гээд 00-ийн өрөө руу орсон хойгуур нөгөө нөхөр нь "яс юман дээр энэ ч бас л хөгийн гар даа" гэсэн гэдэг. Онигоо ч гэмээр энэ түүхийг миний нэг танил маань бидэнд ярьж бид нилээд их инээлдсэн юм даг. Хамтдаа хэн нэгнийг муулж ярьж байгаа үед салж холдож болохгүй нь л дээ.

  • НАДАД ХЭ...

    Sonntag 8. April 2012

    \Сан-Франицискод болсон монгол оюутнуудын уулзалт\

  • МаралжиÐ...

    Donnerstag 17. Juni 2010

    Маралжингоо, Энхзул, Цэлмүүн, Уянга - Би эр хүнд хайртай

  • Хэн нь ха...

    Sonntag 25. April 2010

  • "МИНИЙ Ð¥Ò®...

    Donnerstag 14. Mrz 2013

    Өдгөө буурал Европын Англи улсад аж төрж суугаа Тодын Оюунчимэгийн бичсэн ийм нэртэй ном нилээд олон хүний гар дамжсаар надад ирсэн юм. Гарын үсгээ зурж, надад хаяглан ирүүлсэн энэ номыг нилээд анхааралтай уншиж дуусгаад, олон зүйлийг эргэцүүлэн бодлоо.

  • Mонгол-English-No...

    Mittwoch 23. Februar 2011

    Mонгол-----------English---------- --------Norsk аав -------------------dad------------------ -----------------pappa аагим----------------sultry, oppressive heat----------trykkende hete


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

ЗУРГИЙН ЦОМГООС

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.09 Sekunden 4,116,146 хандалт