SWEMON INFO - Мэдээ
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
Mongolia-Mongolei-Монгол улс
ШМҮХ – Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо. Манай хуудсанд зочилж анхаарлаа хандуулсан танд эрч хүч, аз хийморийг хүсэн мэндчильe. Швед дэх Монголчууддаа болон тус орныг сонирхогч хэн бүхэнд зориулан ШМҮХ болон элгэн садан эх орон нэгтнүүдээ гэсэн сэтгэл зүтгэлтэй залуусын өөрсдийн үндсэн ажлынхаа зав чөлөөгөөр хийж буй энэхүү хуудсанд маань баяжуулж хийх зүйл олон байгаа бөгөөд та бүхний санаачилга, идэвхи оролцоо ч бидний ажилд нэн тустай байх болно. Бид ч хичээн ажиллах болно. Эв нэгдлийг эрхэмлэн хамтдаа хөгжицгөөe. Швэд дэх Монголчуудын Үндэсний Холбооны Тэргүүн Н.Номун-Эрдэнэ
Мэдээ
Эр цэргийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан

· swemon Он,сар 10 Mrz 2015 23:34 · Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 966 уншсан · Хэвлэх
Шүүх татгалзсан хариу гаргасан тохиолдолд

Та шийдвэртэй санал нэг

Та тус шийдвэртэй санал нэг байгаагаа уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн буюу шийдвэрт сэтгэл хангалуун байгаа гэх зохих баримтанд гарын үсэг зурсанаар илэрхийлж болно. Та гарынхаа үсгийг зурснаар уг шийдвэрийг даван заалдах эрхгүй болох ба Швед улсаас гарах бэлтгэлээ хийж эхлэх үүрэгтэй болно. Та сэтгэл хангалуун байгаа гэх баримтанд гарын үсэг зурахгүй байсан ч мөн адил та даван заалдаагүй тохиолдолд шийдвэр гурван долоо хоногийн дараа хүчинтэй болно.

Татгалзсан шийдвэр нь дөрвөн жилийн хүчинтэ

Татгалзах шийдвэр нь баталснаас хойш дөрвөн жилийн дотор хүчинтэй байдаг. Хэрэв та уг хугацаанд Швед руу эргэж ирвэл таныг даруй буцаах болно. Таныг Цагаачлалын  албаны байр сууцанд бүртгэхгүй ба танд цагаачлагч орогногч хүлээн авах хууль үйлчлэхгүй.

Та явахаасаа өмнө

Тус улсаас буцан явах баримтуудыг бүрдүүлж аялалаа төлөвлөх нь цаашид таны хувийн үүрэг. Хэрэв та нутагтаа буцан очих сонирхол хүсэлтэй бол Цагаачлалын алба танд онгоцны тийз захиалах ба эх оронтой холбоо барих зэргээр тусална. Тусгай заагдсан улсын иргэд өөрсдийн улсдаа шинээр эхлэх амьдралаа хөнгөвчлөх зорилгоор мөнгөн буюу тэтгэлэг маягаар хөрөнгөн тусламж авах эрхтэй.Та өөрийг чинь хүлээж авч буй албанаас шинээр эхлэх амьдрал ахуйг дэмжих талаар асууна уу (återetableringsstöd).

Тэтгэлэг, эрүүл мэнд ба сургууль

Та Швед улсаас явтлаа өдөр тутмын хэрэглээний тэтгэлэг ба яаралтай эмнэлгийн тусламж авах эрхтэй. Та мөн адил Цагаачлалын захиргааны албаны байранд байрлаж амьдрах эрхтэй ба таны хүүхдүүд сургуульд суралцан эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй.

· swemon Он,сар 02 Mrz 2015 20:55
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1393 уншсан · Хэвлэх
Цагаачлалын албанаас цагаачлал хүссэн өргөдөлдөө татгалзсан шийдвэр авсан бол
Цагаачлалын алба цагаачлал хүссэн өргөдөлд тань татгалзсан шийдвэр гаргавал та Швед улсад оршин суух зөвшөөрөл авах эрхгүй болно гэсэн үг. Уг шийдвэрийг та хүлээн зөвшөөрөх эсвэл давж заалдах эрхтэй. Та давж заалдахаар шийдсэн ч нутаг буцах төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх

Та шийдвэрийг давж заалдаагүй нөхцөлд шийдвэртэйгээ танилцсанаас 3 долоо хоногийн дараа энэ нь хүчин төгөлдөр болно. Түүнчлэн та шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ ’шийдвэр хүлээн зөвшөөрөх’ (nöjdförklaring) хэмээх бичгэнд гарын үсэг зуран мэдэгдэж болно. Ингэсэн нөхцөлд та давж заалдаж болохгүй ба Шведээс явахад бэлтгэнэ.

Татгалзах шийдвэр нь баталснаас хойш дөрвөн жилийн дотор хүчинтэй байдаг. Хэрэв та уг хугацаанд Швед руу эргэж ирвэл таныг даруй буцаах болно. Таныг Цагаачлалын  албаны байр сууцанд бүртгэхгүй ба танд цагаачлагч орогногч хүлээн авах хууль үйлчлэхгүй.

Шийдвэрийг давж заалдах

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол та давж заалдах эрхтэй. Үүнд та Цагаачлалын албаны шийдвэрийг Цагаачлалын шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргана. Давж заалдах өргөдлөө та Цагаачлалын албанд илгээнэ. Та албан ёсны төлөөлөгчтэй (өмгөөлөгчтэй) бол тухайн хүн танд туслах болно.Өргөдөлөө шийдвэр хүчин төгөлдөр болж эхлэхээс өмнө буюу өөрөөр хэлбэл та шийдвэртэйгээ танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор тус албанд өгсөн байх ёстой.

Эхлээд Цагаачлалын алба таны давж заалдах өргөдөлтэй танилцаж шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ. Цагаачлалын алба шийдвэрээ өөрчлөх шалтгаангүй гэж үзвэл давж заалдах өргөдөлийг тань дараагийн шатанд буюу Цагаачлалын шүүхэд илгээнэ. Шүүх нь Цагаачлалын алба шийдвэрийг өөрчилж чадах боловч уг албатай бас санал нэгтэй байж болно. Хэрэв Цагаачлалын албаны шийдвэрийг шүүх өөрчилбөл та оршин суух зөвшөөрөл авна гэсэн үг. Шүүх уг албатай санал нэгтэй байх тохиолдолд та Швед улсаас гарах ёстой болно. Цагаачлалын шүүх давж заалдах өргөдөлийг тань хүлээн авсан тэр өдрөөс эхлэн давж заалдах өргөдөлийнхөө талаар эсвэл шүүхийн ажил хэргийн тухай асууж тодруулах хэрэгцээ гарвал та шүүхэд хандах хэрэгтэй. Цагаачлалын алба давж заалдах өргөдлийг тань шүүхэд шилжүүлсэнээс хойш өмгөөлөгч рүү тань очих замын зардалыг төлөхгүй.

Хэрэв та бодлоо өөрчлөн, давж заалдахаа болихоор шийдвэл Цагаачлалын албанд няцаасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж болно. Энэ нөхцөлд шүүх давж заалдах өргөдөлийг тань авч хэлэлцэхгүй.


· swemon Он,сар 02 Mrz 2015 20:49
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1723 уншсан · Хэвлэх
Буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх заавар
Хэрэв танд өөрийгөө хамгаалуулах шаардлага эсвэл Швед улсад үлдэх өөр шалтгаан байхгүй нь илэрхий бол Цагаачлалын алба буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэхээр (шууд буцаах) шийдэж байна. Та ийм шийдвэр авсан бол Швед улсаас нэн даруй гарах ёстой.

Таны буцаах шийдвэр нь нэн даруй хэрэгжих ангиллаар гарсан бол та Шенгений гэрээнд нэгдсэн орнууд руу 2 жилийн хугацаанд дахин нэвтрэх хориотой боллоо гэсэн үг.

Буцаах шийдвэр нь голдуу 4 жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд Швед рүү буцаж ирсэн тохиолдолд таныг дахин улсаас гаргах (avvisning eller utvisning) болно. Ингэсэн тохиолдолд та хэргээ шинээр авч хэлэлцүүлэх эсвэл Цагаачлалын албанаас дэм туслалцаа авах эрхгүй болно.

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх

Та шийдвэрийг давж заалдаагүй нөхцөлд шийдвэртэйгээ танилцсанаас 3 долоо хоногийн дараа энэ нь хүчин төгөлдөр болно. Түүнчлэн та шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ nöjdförklaring (хүлээн зөвшөөрсөнөө тунхаглах) хэмээх бичгэнд гарын үсэг зуран мэдэгдэж болно. Ингэсэн нөхцөлд та давж заалдаж болохгүй ба Шведээс явахад бэлтгэнэ.

Шийдвэрийг давж заалдах

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол танд давж заалдах эрх бий хэдий ч Шведээс гарах шаардлагатай хэвээр байх болно. Давж заалдах гэдэг нь та Цагаачлалын албаны шийдвэрийг шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргахыг хэлнэ. Давж заалдах өргөдлөө та Цагаачлалын албанд илгээнэ. Өргөдөлөө шийдвэр хүчин төгөлдөр болж эхлэхээс өмнө буюу өөрөөр хэлбэл та шийдвэртэйгээ танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор тус албанд өгсөн байх ёстой.

Эхлээд Цагаачлалын алба таны давж заалдах өргөдөлтэй танилцаж шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ. Цагаачлалын алба шийдвэрээ өөрчлөхөөргүй бол давж заалдах өргөдөлийг тань дараагийн шатанд буюу Цагаачлалын шүүхэд илгээнэ. Гадаад дахь шинэ хаягаа өгөхийг бүү мартаарай, ингэснээр шүүхийн шийдвэрийг тэр хаяг руу тань илгээх болно.

Хэрэв та бодлоо өөрчлөн, давж заалдахаа болихоор шийдвэл Цагаачлалын албанд няцаасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж болно. Энэ нөхцөлд шүүх давж заалдах өргөдөлийг тань авч хэлэлцэхгүй.

· swemon Он,сар 02 Mrz 2015 20:45
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 867 уншсан · Хэвлэх
Эрүүл мэндийн үйлчилгээ

Швед улсад тухайн мужийн зөвлөл болон муж нь эрүүл мэндийн үйлчилгээг хариуцдаг. Энэхүү үйл ажиллагаа нь энэ улс даяар хэрэгждэг.

Мужийн зөвлөл тус бүр өөрсдийн эмнэлэгүүд болон эрүүл мэндийн төвүүдийн үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан өөр өөрийн гэсэн вэб сайттай байдаг. Түүнчлэн бүх мужийн зөвлөл болон бүс нутгийн хамтарсан вэб сайт болох Vårdguiden (www.1177.seexternal link, opens in new window) гэсэн вэб сайт ч байдаг.

Вардгуйдэн /Vårdguiden/ (Эрүүл мэндийн үйлчилгээний лавлах) сайтаас та төрөл бүрийн эрүүл мэндийн болон шүдний эмчилгээний хүлээн авахтай холбоо барих мэдээлэл болон ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг авах боломжтой. Та өдрийн цагаар болон шөнийн цагаар Вардгуйдэн /Vårdguiden/ руу утасдаж болно. Утасны дугаар нь 1177. Та, өөрт тань шаардлагатай байгаа үйлчилгээг санал болгож танд зөвлөгөө өгч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн хүлээн авах руу таныг явуулах сувилагчтай утсаар ярих болно.

Үйлчилгээ авах эрх

Хэрвээ та Швед улсаас орогнол хүсч өргөдөл гаргасан тохиолдолд, та яаралтай үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, шүдний эмчилгээ болон хойшлуулах боломжгүй үйлчилгээг авах эрхтэй. Ямар ямар үйлчилгээ авах эрхтэй вэ гэдгийг тань тухайн мужийн зөвлөл шийддэг. Мөн та жирэмсэн үеийн эмнэлгийн үйлчилгээ, үр хөндөлт/зулбалтын үед үзүүлэх эмчилгээ үйлчилгээ, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх үйлчилгээ болон эхийн эрүүл мэндийн үйлчилгээ мөн Халдварт Өвчний Хуулийн дагуу эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй.

Орогнол хүсэгч хүүхдүүд болон 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүд Шведэд амьдарч байгаа хүүхдүүдийн нэгэн адил үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ болон шүдний эмчилгээнд хамрагдах эрхтэй.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ

Орогнол хүсэгч бүх хүмүүст эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхийг санал болгодог. Таныг орогнол хүсэх өргөдлөө гаргасны дараа тухайн мужийн зөвлөлөөс тантай нэн даруй холбогдоно. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх үед танд эрүүл мэндийн асуудлуудын талаар зөвлөгөө өгөх, сорьц авах болон Швед улсын эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгнө.

Эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй үед

Өвчин туссан буюу өөрийгөө бэртээж гэмтээсэн тохиолдолд, юуны өмнө эрүүл мэндийн хүлээн авахын тусламж авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүлээн авах руу очихоосоо өмнө утсаар ярих буюу цаг авах хэрэгтэй. Вардгуйдэн /Vårdguiden/ сайтаас таны оршин байгаа газрын эрүүл мэндийн хүлээн авахын утасны дугааруудыг олох боломжтой. Хэрвээ та хүндээр өвдөн түргэн тусламж дуудах шаардлагатай бол  улс даяар адилхан байдаг яаралтай тусламжийн дугаар болох 112 руу залгаарай.

Шүдээ яаралтай үзүүлэх шаардлага гарсан тохиолдолд, Нэгдсэн Шүдний Эмнэлэг рүү явах буюу эсвэл тухайн мужийн зөвлөлийн зааж өгсөн шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

· swemon Он,сар 02 Mrz 2015 20:41
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1023 уншсан · Хэвлэх
Орогнол хүсэгчдийн банкны картын мэдээ
Цагаачлалын албанаас олгох мөнгөн тэтгэлэг банкны данс руу орох юм. Банкны картын тусламжтайгаар энэ данснаас мөнгө гаргаж болно. Банкны картаа цагаачлалын албанаас авах юм. Танд банкны карттай хамт хоёр тусгай кодыг хүлээлгэн өгнө.

PIN-код болон нүүц үг

Цагаачлалын албанаас банкны картыг олгоходта картын кодын (PIN-код) тухай мэдээ болон нууц үгийн тухай мэдээ бүхий хоёр дугтуй авна.  PIN-кодыг юм худалдаж авах, мөнгө гаргахадаа хэрэглэх юм. Нууц үгийг дансны үлдэгдлийг интернет буюу утасны ("talsvar") хэрэгслийн тусламжтайгаар харахадаа хэрэглэх юм.

Банкны картаа яаж хэрэглэх вэ?

Банкны картаар төлөх ч болно, мөнгө гаргах ч болно. Швед улс дахь Maestro гэдэг картыг төлбөрт хүлээн авах бүх дэлгүүрт энэ картаар төлөх болно. Юм худалдаж авах буюу мөнгө гаргахдаа түүнийгээ картын кодоор  (PIN-код) мөн гэж батлах хэрэгтэй.

Бэлэн мөнгийг авахын тул:

  • ICA гэдэг дэлгүүрээс юу ч худалдажавалгүйбэлэнмөнгөө гаргаж болно. Энэ нь дэлгүүрт бэлэн мөнгөбайх эсэхээс хамаарах гэдгийг анхааралдаа авч үзнэ Ò¯Ò¯
  • юм худалдаж авахадаа бараанаас гадна бэлэн мөнгийг авахын тул ICA дэлгүүрийн ажилтныг дүнг их тоонд нь шилжүүлэхийггуйж болно. Энэ нь дэлгүүрт бэлэн мөнгөбайх эсэхээс хамаарах гэдгийг анхааралдаа авч үзнэ Ò¯Ò¯
  • мөнгийг Maestro тэмдэгтэй АТМ-аас гаргаж болно.

Дансныхаа үлдэгдлийг шалгах

Дансныхаа үлдэгдлийг ICA дэлгүүр, интернет буюу утасны хэрэгслийн тусламжтайгаар ("talsvar") шалгах болно. Дэлгүүрт бол банкны карт болон PIN-код хэрэгтэй болох интернет буюу утсаар ("talsvar") шалгвал мөн нууц үг хэрэгтэй болно.

Хэрэв картаа гээсэн бол

Хэрэв та банкны картаа гээсэн эсвэл түүнийг хулгайд алдсан бол картаа хаалгах ёстой. Картаа гээснийг мэдмэгцээ түүнийг шууд хаалгвал зохино. Яаж хаалгах вэ гэвэл:

  • ICA банканд  033-47 47 50 утсаар хандана уу. Утсаар хандахадаа картын дугаар, дэс дугаар эсвэл баримт бичгийн бүртгэх дугаараа ("dossiernummer") хэлж өгвөл зохино
  • ойр байгаа цагдаагийн газарт явж өргөдлийг бичиж өгнө Ò¯Ò¯
· swemon Он,сар 02 Mrz 2015 20:38
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 926 уншсан · Хэвлэх
Санхүүгийн дэмжлэг

Хэрвээ танд ямар ч мөнгө болон өөр хадгаламж байхгүй бол, та Шведийн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд өдөр тутмын мөнгөн тэтгэмж гэгддэг Санхүүгийн дэмжлэг авах өргөдөл гаргах эрхтэй.

Өдөр тутмын мөнгөн тэтгэмжийн хэмжээ нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны хоол хүнсээр хангадаг байрнуудын нэгд амьдардаг эсэх болон хоол хүнсээр хангадаггүй байранд амьдардаг эсэхээс тань хамаарна.

Үнэгүй хоол хүнсээр хангадаг байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:

  • Ганц бие насанд хүрсэн хүнд өдрийн 24 Швед крон
  • Байрандаа хамтарч амьдарч байгаа насанд хүрсэн хүнд өдрийн 19 Швед крон
  • 17 нас хүртэлх настай хүүхдэд өдрийн 12 Швед крон (гурав дахь хүүхдээс эхлэн тэтгэмжийн талыг олгоно)

Хоол хүнсээр хангадаггүй байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:

  • Ганц бие насанд хүрсэн хүнд өдрийн 71 Швед крон
  • Байрандаа хамтарч амьдарч байгаа насанд хүрсэн хүн тус бүрт өдрийн 61 Швед крон
  • 3 хүртэлх насны хүүхдэд өдрийн 37 Швед крон
  • 4-10 настай хүүхдэд өдрийн 43 Швед крон
  • 11-17 настай хүүхдүүдийн тухайд өдрийн 50 Швед крон (гурав дахь хүүхдээс эхлэн тэтгэмжийн талыг олгоно)
· swemon Он,сар 02 Mrz 2015 20:34
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 889 уншсан · Хэвлэх
Та цагаачлал хүсэгч байх хугацаандаа хэрхэн дадлага хийх вэ
Та Шведэд цагаачлал хүсэгч байх хугацаандаа ямар нэгэн компани, байгууллага дээр дадлага хийж болно.

Аль нэгэн газар дадлага хийх нь таны хувьд Швед дэх ажлын талбартай танилцах, мөн швед хэл сурах сайн арга байж болох юм. Дадлага нь танд шинэ мэргэжилд суралцах эсвэл өөрийн мэргэжлийн чадавхийг гүнзгийрүүлэх боломж өгнө. Энэ нь танд Шведэд оршин суух эрх авсны дараа эсвэл та өөрийн эх орон руу буцсаны дараа нэмэр болж магадгүй юм.

Та Цагаачлалын албыг дадлагын газрыг зөвшөөрч, ажил олгогчтой гэрээ хийсний дараа дадлага хийж болно. Ингэснээр та зөвхөн чиглэл, дэмжлэг аваад зогсохгүй мөн хэрвээ дадлагын газар дээр осол гарвал даатгуулсан байх шаардлагатай холбоотой юм. Та дадлага хийх хугацаандаа Цагаачлалын алба дээр очих, өмгөөлөгчтэйгээ уулзах, өвчлөх эсвэл хүүхдээ асрахтай холбогдуулж чөлөө авах эрхтэй. Та дадлага хийх хугацаанд цалин авахгүй.

Танд дадлагын тухай асуух зүйл байвал эсвэл та дадлагын ажил хиймээр байгаа бол өөрт хамаатай Харьцах нэгжтэй холбоо барих хэрэгтэй.

· swemon Он,сар 02 Mrz 2015 20:32
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 853 уншсан · Хэвлэх
Амьдрах байр сууц
Хэрвээ та орогнол хүссэн өргөдлийнхөө хариуг хүлээж байх зуураа амьдрах газар хайж байгаа бол Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороо танд туслах болно. Мөн та өөрийн хамаатан садан болон найз нөхдийндөө байрлах зэргээр өөрөө амьдрах газраа сонгох боломжтой.

Танд хэрэгтэй юм бол Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос түр хугацааны байр олгоно. Хэрвээ таны орогнол хүссэн өргөдөлд үл зөвшөөрсөн хариулт өгсөн тохиолдолд таныг тухайн улсаас явах хүртэл тань үргэлжлүүлэн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос гаргаж өгсөн байранд амьдрахыг зөвшөөрдөг. Хэрвээ та тухайн байрнаас явсанаар Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос тантай холбоо барих боломжгүй болсон тохиолдолд таныг Хүлээн Авах Байрны Бүртгэлийн Системээс гаргаж орон сууцны байранд амьдрах таны эрх дуусна.

Орон сууцны байрлах газраа өөрөө сонгож авахыг зөвшөөрдөггүй бөгөөд харин үүний оронд бэлэн байр байгаа газар руу нүүхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Таныг шийдвэр хүлээж байхад сул байр байхгүй бол таныг шинэ орон сууцны байранд оруулж магадгүй.

Хэрвээ та мөнгөтэй бол өөрөө байрныхаа төлбөрийг төлөх ба харин Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос таныг мөнгөгүй гэдгийг мэдэж байгаа тохиолдолд та байрны төлбөр төлөх шаардлагагүй.

Амьдрах байраа өөрөө олох

Хэрвээ та өөрөө амьдрах газраа сонгож байгаа тохиолдолд та өөрөө амьжиргааны зардлаа бүрэн хариуцах болно. Ямар нэгэн шалтгааны улмаас та өөрийн олсон байрандаа үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болсон тохиолдолд та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны эзэмшил газрын аль нэг рүү нь нүүх боломжтой. Өөрийн бүртгүүлсэн Хүлээн Авах Байрны Хэсэгтэй холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос санал болгосон байрны нэгийг сонгосон уу эсвэл өөрөө амьдрах газраа сонгосон уу гэдгээс үл хамааран тантай холбоотой байх боломжийг бий болгосноор Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооноос тантай холбоо барих боломжтой болно. Та өргөдлийнхөө хариуг хүлээх хугацаандаа өөр байр руу нүүвэл Хүлээн Авах Байрны Хэсэгт өөрийн шинэ хаягаа мэдэгдэхээ мартуузай.


· swemon Он,сар 02 Mrz 2015 20:27
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 810 уншсан · Хэвлэх
ШВЕДЭД ОРОГНОЛ ХҮСЭГЧИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Шведэд орогнох эрх олгох хүнд зориулсан дүрэм журмыг НҮБ-ын Цагаачлалын Конвенц болон Шведийн хуулинд заасан. Орогнол хүсэх өргөдлийг Шилжин суурьшилтын Зөвлөл хянан үздэг.

Хэд хэдэн уулзалт

Хэрэв таны хүсэлтийг Швед улс хянаж үзэхээр бол Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таньд оршин суух зөвшөөрөл авах эрхтэй эсэхийг шалгах үед л та энд

байж болно.

Таныг Шилжин суурьшилтын Зөвлөл дээр хэд хэдэн уулзалтанд урина. Та хүлээн авах төв дээр ярилцлаганд орно. Тэнд таньд мэдээлэл өгч, таны гэр бүл, боловсрол, мэргэжил гэх мэтийн тухай асууна. Орогнох хүсэлтийг шинжлэн шалгах үеэр таниас орогнол хүсэх болсон шалтгааны талаар өөрөөр хэлбэл, яагаад та Шведэд хамгаалалт хайж байгаа талаар асууна. Та энэ уулзалтуудад ирэх нь чухал.

Таныг бүлгийн мэдээллийн хуралд мөн урина. Хурал дээр Шилжин суурьшилтын Зөвлөлөөс орогнол хүсэгчид зориулсан хэрэгтэй мэдээллээр хангана. Жишээлбэл энд байр сууц, санхүү, эрүүл мэндийн үйлчилгээ орно. Та мөн Шведэд орогнол хүсэх үйл явцын талаар илүү их мэдээллийг авна. Түүнчлэн орогнол хүсэгчдэд туслах хууль, бусад эрх бүхий байгууллагуудын талаар мэдээлэл авна. Энэ нь шийдвэр хүлээж байх үед таньд чухал ашигтай мэдээлэл.

Хэн гэдгээ бидэнд хэл

Шилжин суурьшилтын Зөвлөл таниас таны хэн болох талаар асуулт асууна. Шилжин суурьшилтын Зөвлөлөөс зөв шийдвэр гаргуулахын тулд өөрийн мөн чанар, таних байдлаа батлах нь чухал. Паспорт буюу бусад биеийн байцаалтаа Шилжин суурьшилтын Зөвлөлд авчраарай. Бичиг баримтанд таны нэр, төрсөн он сар өдөр, иргэншлийг заасан байх ёстой. Биеийн байцаалтаа үзүүлэх боломжгүй бол өөр бусад аргаар батлахыг хичээх хэрэгтэй. Жишээ нь төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, цэргийн бүртгэл, эсвэл гэрлэлтийн гэрчилгээгээр баталж болно.

Таны өмнөх амьдрал болон гэр бүлийн талаар илүү дэлгэрэнгүй асууна. Шведэд орогнол хүсэхдээ гэр бүлийнхээ талаар бүгдийг хэлээрэй. Энэ нь таньд оршин суух зөвшөөрөл олгогдоод дараа нь Шведэд гэр бүлтэйгээ дахин нэгдэхийг хүсэж байгаа бол бүр чухал.

· swemon Он,сар 02 Mrz 2015 20:21
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1006 уншсан · Хэвлэх
Цагаан сарын барилдаан 2015 тойм

Цагаан сарын барилдааны тойм

Ерөнхий зохион байгуулагч Шведийн Монголчуудын Үндэсний холбоо

· swemon Он,сар 19 Februar 2015 00:06
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1035 уншсан · Хэвлэх

Нийтлэлийн буланд
  • ГАДААДА...

    Samstag 2. November 2013

    \эргэцүүлэл бүхий цуврал-01\

  • БямбажаÐ...

    Montag 29. Mrz 2010

    Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

  • УИХ-д шинÑ...

    Freitag 29. Juni 2012

    \ил захидал\

  • Филипп КÐ...

    Sonntag 15. August 2010

    Филипп Киркоров ам баридаг уу?

  • ХИЙДЭГ Ð¥...

    Samstag 4. Februar 2012

    "Америк дахь Монголчууд" цуврал ярилцлага-21

  • Huuhdiin chine etseg mongol baig...

    Samstag 31. Juli 2010

    Huuhdiin chine eteg mongol baigaasai.

  • Дээрхий...

    Sonntag 7. August 2011

    ...Өнгөрсөн 7 сарын 6 наас 16 ны өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо Дээрхийн гэгээн 14-р Далай лам морилж сүсэгтэн олноо Калачакра буюу Цогт -Очир хөлгөний дэлгэрэнгүй авшигийг 31 дэх удаагаа айлдлаа.

  • НАМУУД - У...

    Freitag 21. Oktober 2011

    ..2012 оны улстөрийн сонгууль ойртож байгаа нь намуудын идэвхжлээс мэдрэгдэж байна. Тэд гэнэт "Ард түмний санал бодлыг сонсох аян зохион байгуулж", ард түмэнд хайртайгаа илэрхийлэхийн тулд гудамжаар алхлан, олон түмэнтэй нүүр тулан уулзаж элэгсэг дотно яриа өрнүүлж, олон түмнээс санал дэмжлэг авахын тулд Оюу толгойн гэрээг өөрчлөхийг шаардаж, оюутнуудын сургалтын төлбрийг төрөөс дааж, бас дээр нь нэмж цалин өгөх тухай ярьж эхэлжээ. Ард түмний саналыг ямар ч аргаар хамаагүй авч төрийн эрх мэдэлд хүрсэн цагаасаа олон нийтийг умартан, дорд үзэж, "дураараа дургин дун чөмгөөрөө жиргэж" байснаа сонгуулийн өмнөх жилд гэнэт ухааран сэхээрч, олон түмэнд учиргүй наалинхайтан "хайр зарладаг" жишиг тогтсоор удаж буй. Энэ бол өнөөгийн Монголын улстөрийн нэгэн үзэгдэл болжээ.

  • "НАДАД Ð¥Ð...

    Freitag 12. April 2013

    \үргэлжлэл\

  • НАМАР

    Sonntag 9. September 2012

    ...Уулын бэлд нөмгөн хоносон манан өглөөний нарны шаргал туяанд аажимхан дээшлэхүйеэ, нөмөрт нь хоргодсон цэцэг навч, ургамал сэлт шүүрс алдан, усан дусал бөнжигнүүлнэ. Өрхөө татсан гэрийн яндангаас цэнхэр утаа суунаглаж, мөнөөх манантай хамтад ханьсан тэнгэрийн орноо зорин одно.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.08 Sekunden 4,116,086 хандалт