SWEMON INFO - Нийтлэл: Ð’.Гюго ШООВДОР ХҮМҮҮС 1
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
В.Гюго ШООВДОР ХҮМҮҮС 1
[justify]В.Гюго
"ШООВДОР ХҮМҮҮС"

ОРШИЛ

Францын алдарт хүү, дэлхийн сонгодог зохиолч Виктор Гюго хорин таван мянган франкаар толгойгоо үнэлүүлж хонгор хайрт Франц нутгаасаа харгисуудад хавчигдан хөөгдөөд харь холын хүний оронд хоргодож явахдаа гучин жилийн турш оюундаа боловсруулсан уран чадварлаг “Шоовдор хүмүүс” гэдэг алдарт романыхаа анхны хэсгийг 1862 онд Брюссель, Парис хотуудад нэг зэрэг хэвлүүлжээ. Тэр дорхиноо Англи Америк, Герман, Итали, Орос орнуудад орчуулагдан гарч олон түмний сонирхлыг их татжээ.
Үргэлжлэлүүд нь удсан ч үгүй хэвлэгдсэн аж.
Энэ роман Виктор Гюгогийн уран бүтээлийн хоёр дахь үед хамрагдана.
1848 оны хувьсгал, түүний дараа Луй Бонапартаас хувьсгалын эсрэг үйлдсэн эргэлт Виктор Гюгогийн уран бүтээлд шинэ үе нээлээ. Зохиолч Францын улс төрийн үйл амьдралд улам идэвхтэй оролцохын хамт яне бүрийн оны дарлагдсан ард түмний эрх чөлөөний хөдөлгөөнд цуцалтгүй оролцох болж өөрийн зохиолуудад тэдний хүсэл эрмэлзлийг харуулж эхлэв.
Яруу найраг, үргэлжилсэн үгийн ба нийгмийн зохиолч Виктор Гюго ардчилсан үзэлтэй, дэлхийн утга зохиолын тэргүүний зүтгэлтэн боллоо. Гюго хөрөнгөтөн нийгмийн дунд гаслан зовж байгаа ганц нэг хүний амьдралыг харуулж байсан бол 1848 оны хувьсгалын дараа ард түмний амьдралын нийтлэг чанарыг харуулах боллоо. Жишээ нь хөрөнгөт нийгмийн дотроос дарлагдсан ард түмний амьдрал “Шоовдор хүмүүс” гэдэг р®манд гардаг Жан Вальжан, Фантинь, Козетт, Гаврош нарын байдалтай яг адил юмаа. Ядуучууд, баячуул хоёрын хоорондоо дандаа гардаг бодит үнэн тэмц«ийг “Инээмтгий хүн” гэдэг романдаа хурцаар тодорхойлжээ.
Гюго ард олны амьдралыг цаашид гүнзгий харуулахын тулд бодит байдлыг тісгасан гуч дөчөөд оны шилдэг зохиолчдын туршлагыг гарамгай судалжээ.
Нэгдүгээр интернационал байгуулагдаж эрх чөлөөний хөдөлгөөнд ажилчин анги идэвхтэй оролцож ирэхэд Виктор Гюго шалгарсан хувьсгалч нарын тэмцлийг зохиолдоо харуулахаар шийджээ.
Гэсэн ч Виктор Гюго тэмцлийг жинхэнэ хувьсгалч зохиолч шигээр харуулж чдахгүй төөрөлдсөн удаатай.
Виктор Гюго 1848-1851 он хүртэл францын үндэсний хурлын депутат байх үедээ хөрөнгөтний төрийн хуурамч хорт бодлого францын ард түмнийг хэрхэн мэхлэн төөрөгдүүлж байгааг биеэр үзжээ. “Бүтээсэн ажилгүй, шийдвэрлэсэн зүйл ч үгүй” хөрөнгөтний хууль тогтоох хурлыг Виктор Гюго буруушааж 1849 оны 6 дугаар сард хэлсэн үгэндээ: “Ард түмний ашиг сонирхлын үүднээс… хоёрдугаар сарын хувьсгал шийдвэрлээгүй ард түмний зовлонгийн асуудлыг шийдвэрлэх цаг болсныг хөрөнгөтөн нар анхаарахгүй хоосон өнгөрүүлж байна” гэжээ.
Гюго депутат байхдаа Францын түрэмгий гадаад бодлогыг шүүмжилж гэгээрлийн бүх салаа мөчрийг гартаа авахыг оролдсон шашны эсрэг боловсрол гэгээрлийг чөлөөтэй болгохын төлөө, хувьсгалт хэвлэлийг хэвээр байлгах, шоронд хоригдогсдын эсрэг хандсан хэвлэлийг устгахын төлөө тэмцэхийг уриал±ан үг хэлэв. Гурван сая хүнийг эрх чөлөөгүй болгохоор бэлтгэсэн харгис хуулийн төлөвлөгөөг Виктор Гюго шууд эсэргүүцэн:
“Харгис та нар сонгогчдын нэрсийг дураараа хасацгааж, манай иргэдийн нэрсийг сая саяар нь жагсаалтаас арилгаж, францчуудыг улс төрийн тэгш эрхгүй болгох эрхээ эдэлсэн ч манай ард түмний сэтгэлд төрүүлсэн эсэргүүцлийг яасан ч арилгаж чадахгүй! Танай төрийн үй түмэн бохир, алдааг олны санаанаас та нар хэзээ ч салгаж чадахгүй! Түүхийн хөгжлийг та нар зогсоодог юм биш. Зүй ёсоороо ирж байгаа цагийг та нар өөрчлөх хүчин алга! Газар дэлхийн хөгжлийг зогсоож, ардчилсан үзлийн өсөлтийг хориглох сачий та нарт байхгүй!” гэжээ.
Цусаа урсгаж олсон францын ард түмний ололтыг харгисууд бузраар сорж байгааг тэвчиж шууд чадаагүй явсан Гюго ардчилсан үзэл, ялах ирээдүйн сайхан цаг ирнэ гэдэгт бүрэн төгс итгэж байлаа: 1849 оны 8 дугаар сард Гюгогийн санаачлагаар энх тайвны талынхны олон улсын анхдугаар их хурал Парист хуралдлаа. Гюго энэ их хурлыг нээж “Дундат зууны үеийн эрүү шүүлтийн зэвсгийг өнөөдөр үзвэрийн газар сонирхуулахаар тавиад байгаагийн адилаар их буу, бөмбөгийг үзвэрийн газар шилжүүлэх өдөр ирнэ… Даян дэлхийд энх тайван тогтоож болохоор барахгүй энх тайван зайлшгүй ялна” гэж ирээдүйг зөгнөн хэлжээ.
Гюго 1828 оны хувьсгалын ололтыг хамгаалахын төлөө тэмцсэнээрээ уран бүтээл гаргахад чухал алхам хийлээ.
Гюго харгисуудад хавчигдан хөөгдөж Брюссель ороод тэндээсээ нормандын Джерсей, Гернсей арлууд дээр очиж амьдарч байхдаа хоёрдугаар хаант засгийг цөхрөлгүй шүүмжлэн хэрэгжүүлэв. Гюго энэ үеэр Брюссельд 1852 оны 8 дугаар сард “Өчүүхэн Наполеон” гэдэг улс төрийн шог зохиол хэвлүүлээд франц руу нууцаар дэлгэрүүлсэн байна. Үүний зэрэгцээгээр “Гэмт хэргийн түүх” гэдэг зохиолоо бичиж эхлээд “Ялалт” гэдэг яруу найраг эхлэн хэвлүүлэв. “Ялалт” гэдэг найраглал бичсэнээрээ Гюго үхэшгүй мөн ардын яруу найрагч болон алдаршиж чадлаа.
Депутат байхдаа харгис хүчний эсрэг, Луй Бонапартын төрийн эргэлтийн өөдөөс явуулж байсан тэмцлүүд “Өчүүхэн Напалеон”, “Гэмт хэргийн түүх”-д товойн гардаг. Энэ хоёр зохиол Гюгогийн гал хурц шог зохиолын дээж мөн. Зохиолч арван хоёрдугаар сарын хоёронд болсон хэргийн харгис гэмт чанарыг уудлан үзүүлж олон түмнийг тэмцэлд босгохоор дээрх хоёр зохиолоо бичжээ. “Гэмт хэргийн түүхэд” Гюго арван хоёрдугаар сарын төрийн харгис эргэлт, түүний эсрэг гарсан тэмцлийг өдөр дараалан уран шогоор сэтгэл хөдөлгөм хурцаар бичсэн юм.
Шинжлэх ухааны социализмын үндэс тавьсан суут хүн, К.Марк Гюгогийн “Өчүүхэн Наполеон” гэдэг зохиолыг Бонапартын төрийн эргэлтийн тухайбичсэн зохиолуудын дотроос олны анхааралд татахуйц бүтээл мөн гэж тэмдэглээд тэр номын гол дутагдлыг заахдаа:
Виктор Гюго төрийн эргэлт үйлдсэн гэмт этгээдийг уран шогоор эсэргүүцсэн төдийгөөр хязгаарлагдаж байна. Уг үйл явдл»г гэгээн өдөр гэнэт цахилгаан цахисан мэтээр дүрслээд зөвхөн ганц хүний харгислалыг товойлгож байна. Түүний үйл ажиллагааг багасгахын оронд даян дэлхийн түүхэнд гараагүй хүний хувийн санаачлагын чадлыг өндөрт дэвшүүлснээ Гюго мэдэхгүй байна” гэжээ.
Марксын энэ тодорхойлолт зөхөн дурдсан зохиолын сайн муу хоёр талыг илэрхийлснээр зогсохгүй түүхийг үзсэн зохиолчийн үзэл санааг илчилж байна. Гюго хэдийгээр харгислалыг уран шогоор эсэргүүцсэн боловч тухайн үеийн ангиудын тэмцлийн чанарыг ойлгосонгүй төөрөлджээ.
Гюго 1852-1853 онуудад өөрийн бүтээлийн тэргүүнд ордог “Ялалт” найраглалаа бичлээ. Гюгогийн яруу найраглалд хувьсгалын үнэр шингэсэн учраас Владимр Ильич Ленин сонирхон уншдаг байлаа гэж Крупская бичсэн байдаг.
Гюгогийн “Ялат” найраглал утгаараа орчин үеийн хөрөнгөтгний яруу найргийн эсрэг үндсээрээ чиглэсэн учир харгисуудын дунд тэвчишгүй жигшлийг төрүүлсөн байна.
1848 оны хувьсгал ялагдсаны дараа францын хөрөнгөтний яруу найрагт ард түмний үзэл санааг гаргахаас зайлсхийж нийгэмд ашигтай урлагаас дургүйцэх урсгал гарч, парнассын бүлгийн яруу найрагчид амьдралыг чухалчлан харуулахын оронд цэвэр хэлбэр хөөцөлдөх арга руу шилжсэн байна.
Францын утга зохиолд соёлын бууралт гарч байсан энэ үед Гюго орчныхоо амьдралд идэвхтэй оролцохыг уриалсан цог бадрангуй эрс баатар зорилгод чиглэсэн “Ялалтаа” хэвлүүлж харанхуй шөнийн нам гүмийг бусниулж хамаг олныг нойроос сэрээн харгис дайсныг яллан цээрлүүлэхийг эрмэлзэв. Харгисуудад ялагдсан, хөөгдөж харь газар одсон боловч хатан зориг нь шантраагүй яруу найрагч Гюго шунахай дайсныг үзэн ядаж өшөө хорслоо авахыг зориг төгөлдөр ури лан дуудсан нь тэр үедээ үзэгдээгүй гайхамшиг байлаа.
Ариун санааныхаа дээж болсон эх орноо
Алс замынхаа чиг болгосон эрх чөлөөгөө
Хүний газар хөөгдөж яваа хүү чинь
Хүсэл мөрөөдлийнхөө чимэг болгож явна.
Гэж арван хоёрдугаар сарын төрийн эргэлтийн нэг жилийн ойд зориулсан шлэгтээ дурдсан байдаг.
Бонапартын засгийн газар ял хэлэлцэхгүй болгосон шийдвэр гаргаж яруу найрагчийг төрсөн нутагтаа ирэхийг нэг бус удаа мэдэгдсэн боловч Гюго:
Эх орондоо эрх чөлөө тогтоогүй цагт эргэж очих эрмэлзэл алга гэдгээ эрс шулуун, нуулгүй хэлж байна гэж хариулсан билээ.
Эх оронд нь тогтсон харгис дэглэмийн эсрэг хүний газар толгой хоргодож явсан шүлэгч арван есөн жил зоригтой тэмцсэн явдал францын давшилт соёлд үзэл санааны үнэлшгүй их дэмжлэг болсон байна.
“Ялалт” найраглалд хоёрдугаар хаант төрийн цуст харгис, худал хуурмаг чанарыг шүүмжлэн харуулжээ.
Гюгогийн улс төрийн бодит туршлага түүний уран шүлгийн бүтээлийг баяжуулж шог хурц шинжтэй болгожээ. Нилээд олон шүлэгт цус харгислахын мөн чанарыг гаргасан байна.
Жишээ нь “Арван хоёрдугаар сарын дөрөвний шөнийн тухай” шүлэгт Бонапартын будлиу согтуу цэрэг, булбарай жаал хүүхдийг булшлан алсныг харуулдаг. Үхсэн жижиг хүүхэд, гозойж байгаа гар, ангайсан ам, үжирсэн биеэ галд ээж суугаа эмгэн зэргийг шүлэгтээ үзүүлсэн явдал зохиогчийн санааг тод болгосон байна.
Ялалтын дотор эх орны тухай сэдэв гол суурь эзэлдэг. Хатуу харгис дэглэмд дарагдсан эх орноо гашуудлын хувцас нөмөрсөн эмэгтэйгээр дүрсэлсэн байдаг. “Эх ор®н” гэдэг шүлэгт гардаг гашуудлын хувцас өмссөн эмэгтэй:
“Босоцгоо иргэдээ! айлдах цэргээ татан дайчилцгаа!” гэж уриалдаг байна. Эх орноо чөлөөлөх зэвсэгт тэмцэлд шууд дуудсан “Унтаж байгаа хүмүүст” гэдэг гайхамшигт шүлэг бий. Тэр шүлэг францын ард түмнээс фашизмын эсрэг тэмцэхэд өргөн дэлгэрч олон түмнийг зоригжуулж байлаа.
“Унтаж байгаа хүмүүст” гэдэг шүлэг:
Унтаж байгаа нойроос сэр!
Улигт дайсныг даран сөнөөж
Удамт нэрээ сэргээн босго!
Аймшигт бүгчим нойроос сэрж
Атаат дайсны давуу хүчийг
Арлын зоригоор сөнөөн устгая!
Ерэн гуравдугаар оны туяаг
Ертөнц даяар түгээн мандуулж
Илүү хүчит дайсныг дарсан
Өвгөд дээдсийн сургаалыг баримтлан
Атаат дайснаа арилган сөнөөе
Алдсан эрхээ байлдан олъё! Гэжжж.
Хүнд харгислалд байсан францын ард түмнийг Гюго ингэж баатарлаг тэмцэлд уриалсан байна.
Ард түмнийг мөлжигч дайсныг үзэн ядсан Гюгогийн тэмцэл ганхан “Ялалтаар” зогссонгүй түүний бусад зохиолуудад илэрлээ олсон байна.
III Наполеон 1855 онд Лондонд очсоны дараа Английн засаг захиргаа гададад зугтан яваа француудаас Джерсей аралд гаргаж байсан “Хүн” гэдэг сэтгүүлийг цаазлан хориглосон байна. Гюго английн энэ харгис арга хэмжээг эсэргүүцэхэд түүнд дэмжлэг үзүүлэхийн оронд Джерсей арлаас хөөжээ. Үүний улмаас Гюго Гренсей аралд шилжин суугаад яруу найргийн олон хэлбэрийн зохиолыг маш шургуу бичих ажилд орлоо. Хорин таван жилийн тірш бодож боловсруулсан “Ажиглалт” гэдэг арван мянга гаруй шүлгээс бүрдсэн яруу найргийн хоёр боть зохиолоо 1856 онд бичиж гарга¦ээ. Арван мянга гаруй шүлгээс бүрсэн энэ зохиол бол Гюгогийн утга уянгын шүлгийн алдарт зохиолуудын нэг мөн. Амьдралын олон талыг харуулсан энэ зохиол Гюгогийн намтартай нягт холбоотой.
Гюго энэ зохиолоо сэтгэл санааны толь гэж нэрлэжээ. Энэ зохиолд бага насны амьдрал үзүүлсэн шүлгүүд, янаг амрагийн уянгат шүлгүүд, байгалийн сүрт үзэсгэлэн ба шүлэгчийн ганцаардмал амьдралын бодлыг илчилсэн шүлгүүд олон бий.
“Ялалтыг” төрийн харгис эргэлт гарсны дараахан эзэрхэг дэглэм бүрэн бэхжилээ олоогүй байхад бичсэн бол “Ажиглалтыг” түрэмгий засаг бага зэрэг сууршлаа олсон хойно зохиосон байна. Далайн эрэг хавцал, эрчит их долгион дунд, төрсөн нутгаас алс байсан Виктор Гюго байгаль ертөнц хүний зол заяаны тухай гүн их бодолд орсон байна. Шүлэгчийн үзэл хурц гүн болж, хүнгэнэн шуугисан хөх буурал далайн цохилоо харахад зарим үед гунигтай болдог аж. Шүлэгчийн бодоход:
Хатан гандсан хоосон газар дээр
Харц ядуучууд жаргал үзэлгүй
Хамаг хүчээ шавхан хөдөлмөрлөж байхад
Харин тэдний дундаас тэргүүний хүмүүс
Хорсол заналд автагдан хоосон тарчилна.
…Улалзах галын утаа, урсах цус
Уудам дэлхийг бүрхэн, зовлон түгж
Үхлийн дайн араатан мэт асан дүүлэн
Уул хад, өргөн тал, өтгөн ойд
Унтах нойргүй занчилдах шиг…
санагддаг байлаа.
Нийгмийн доторхи эрх тэгш бус, өлсгөлөн ядуу байдал яруу найрагчийн сэтгэлийг улам тарчлаах боллоо. “Хаврын нэг өдөр харагдсан нэгэн зүйл” гэдэг шүлэгт ажилч хөдөлмөрчин ганц бие эхнэр амраг дөрвөн үрээ тэжээж чадалгүй харангадан үхэж байгааг харуулсан байдаг.
Гаслант нийгмийн байгаль ертөнц ч хүртэл бүгчим харанхуй болсноор үзүүлдэг. Эргээ цохиж дэЅш харваад эргэлдэн буцалж эвхрэн хөөсөрдөг далайн хатуу давалгаан, үлээх салхит й шивнэлдэн байгаа уйтгарт харанхуй шөнө, од ми•ид гялбан харвасан огторгуйн хязгааргүй мандал, далайн далбаа шогоггүй хөвсөн онгоц ертөнцийн уудамд тэнүүчлэн нисэгч газрын хар бөмбөрцөг гай зовлон алдаа эндүүрлийг туулсаар гэрэлт ирээдүйг зөгнөн яваа нь Гюгогийн яруу найрагт бас гардаг.
Газрын бөмбөрцөг орчлонгийн хязгааргүйд
Гаслант бидний үүр чирсээр
Очих чиггүй тэнүүчлэн тойроход
Өнцөг буландаа гэрэлтэй тэнгэр
Өнөөх бөмбөрцгийг хүрээлэн гэрэлтүүлээд
Алтан нарны туяа туссан
Алсын эрэг гэрэлтэн сүүмэгнэн…
Байх шиг шүлэгчийн санаанд бодогсдон байж.
Гюго хүний зол жаргалын асуудалд зориулсан “Хувьсгал” гэдэг найраглалаа 1857 онд хэвлүүлжээ. Өнгөрсөн үеийн францын вангуудын үйлдсэн гэмт бузар хэргийг “Хувьсгал” найраглалд ширүүн шүүмжилжээ. Хувьсгал хүн төрөлхтөнг давшилтад хүргэнэ гэдэг дүгнэлтийг шүлэгч анх удаа хийсэн байна. Хувьсгал бол хүн төрөлхтөнг өндөр уулыг бүрхэн өнгөт цагаан цас шиг гэрэлт ирээдүйд хүргэж чадна гэжээ.
Гюго Гренсей арал дээр байхдаа хүн төрөлхтний түүхт зориулсан маш том туульс бичихээр шийдээд нас эцэслэтлээ үргэлжлэн зохиож “Үеийн үеий домог” гэж нэрлэжээ. “Үеийн үеийн домгийн” эхний хэсгийг 1859 онд, хоёрдугаар хэсгийг 1877 онд, гуравдугаарыг 1883 онд хэвлүүлжээ.
Хүн төрөлхтний түүх, үлгэр, гүн уха н, шинжлэх ухаа­ы олон салбарыг үзүүлэхийг эрхэмлэсэн энэ зохиолз шашин ба эртний үлгэр домог, түүхийн үнэн бодит үйл явдал, туульсын аялгуу, гүн гүнзгий хүсэл мөрөөдөл эртний үеэс эхлээд одоо үе хүртэл гардаг. Гюго хүн төрөлхтний түүхийг өөрийн мэргэн оюунаар шүүрэн тунгааж түүхийн туршид ард түмнийг мөлжиж байса­ харгисуудыг буруушаан шүүмжилжээ. Ард түмнийг дарлагчдын харгислалыг түүхийн дагуу харуулсанд “Үеийн үеийн домгийн” гол агуулга оршино.
Харгис хаад ноёд, жанжингуудыг магтан сайшаасан түүхчдийг идэвхтэй эсэргүүцсэн байна. Католик шашин мөнхийн баатар эр болгон дэвшүүлсэн Скандинавын ванг Гюго эсэргүүцэж хуучин вангаа алаха ажлаар “баатарлаг алхам” хийсэн гэмт хэрэгтэн гэж шүүмжилжээ. XIY Лүй ванг хөрөнгөтний түүхчдээс нар шиг ачит ван гэж өргөмжилснийг Гюго францын ард түмнийг боолчон тарчлааж байсан алан хядагчдын нэг мөнөөр “Үеийн үеийн домогт” Шинэ үед хүн ардын эртний ба дундат зууны үеэс илүү олноор алан хядаж хатуу харгислал зохиож байна гэж “Дайны дараа”, “Эйлау булш” гэх мэтийн шүлэгт шүүмжилсэн байдаг. Ван, хаадыг алан хядагч нар болгон илчлэхийн хамт хүн төрөлхтний хөгжил дэвшилтэд замаар явж байна гэж Гюго үзжээ. Гэхдээ Гюго ангийн тэмцлийн мөн чанарыг тодорхойлох талаар “Өчүүхэн Наполеон”-д гаргасан алдаагаа давтсаныг тэмдэглэх хэрэгтэй.
Гюго гадаадад байхдаа жижиг хэлбэрийн жүжгийн зохиол олныг бичжээ. Тэдгээрийг зохиогч нас Ўарсны дараа “Чөлөөт театр” гэдэг нэртэйгээр эмхтгэн хэвлэв.
Мөн энэ үед Гюго Парисын байдлыг харуулсан “1000 франк” гэдэг драм бичсэн байна. Тэр драмыг францын Парисын театруудын нэг захирал театрт гаргахаар шийдэж Гюгогоос санал асуухад хариуд нь:
“Миний зохиолыг театрт тавихын өмнө над мэтийн бүх хүмүүст эрх чөлөө хэрэгтэй. Францад бидний тэр эрх чөлөөг хассан… Францад эрх чөлөө дэлгэрэх цагт миний зохиол гарахаа л гарна. Тэр өдрийг би хүлээе” гэж тавихыг эсэргүүцсэн байна.
Францын эзэн хааны эсрэг эвлэршгүй тэмцсэн Гюгогийн “Ялалт”, “Үеийн үеийн домог” дэлхий дахинд, тарж бөмбөрцгийн өнцөг булан бүхнээс шүлэгчийн бүтээлийг ажин хүлээх боллоо: Гюго “ард түмний алдар нэр болсон хүн” гэж үзэх болсон байна.
Гюго хөөгдөн явахдаа уран зохиол бичихээр хязгаарлагдсангүй нийгмийн зүтгэлтний хувьд их ажил зохиожээ.
1861 онд франц, английн засгийн газрууд Хятад руу цэргийн дээрмийн экспедиц явуулсанд Гюго экспедиц зохион байгуулагчдын нэгэнд явуулсан захидалдаа Дорно дахины соёлын их орон руу хоёр дээрэмчин шүлс савируулан довтлов гэж дурдаад: “Ялагч хоёр этгээдийн нэг өврөө дүүртэл мөнгө дээрэмдэхийг нөгөө нь хараад улангасан өрсөлдөн авдраа дүүртэл алт мөнгө хулгайлаад гар гараасаа барилцан европ руу баясан буцаж ирлээ. Өөрсдийгөө боловсон гэж гайхуулдаг европынхон ийм бузар дээрэм үйлдсэн түүхтэй” гэж зохиолч жигшин буруушаажээ.
Дарлагдсан ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг идэвхтэй дэмжигч Гюго Испанийн алдарт хувьсгалч Гарибальдийн тэмцлийг цуцалтгүй өргөмжилж, Критийн эх оронч нараас туркийн дарл лын эсрэг явуулсан тэмцлийг дэмжин “удахгүй хувьсгл гэдэг нэртэ© аянга” ниргэх гэж байна гэжээ. Гюго испанд гарсан хувьсгалыг 1868 онд хүлээн зөвшөөрч баяр хүргэхийн хамт Кубын эх орончдыг хамгаалан: “Ямар нэг үндэстэн өөр үндэстэнг дарлах эрх байхгүй. Хүн хүнийгээ дарангуйлах эрхгүйтэй адил нэг ард түмэн нөгөөгөө мөлжих эрх байхгүй” гэжээ.
Гюго 1869 онд Лозанд болсон олон улсын энх тайвны нөхдийн хоёрдугаар их хурлыг даргалж байхдаа:
“Бидэнд ямар энх тайван хэрэгтэй вэ? Бид ямар ч шалтгаангүй энх тайван бүхнийг хүсдэг үү? Үгүй! Тийм биш! Бид энх тайван болгоны өмнө өвдөг сөгдөж нуруугаа бөхийлгөхгүй. Банз шаахайтай энх тайвныг бид хүсээгүй… Эрх чөлөө олгох энх тайван бидэнд хэрэгтэй! Эрх чөлөөт болохын тулд эцсийн шийдвэрт цохилт өгөх хувьсгал хэрэгтэй. Эрх чөлөөтэй энх тайван тогтоохын төлөө эцсийн дайн хэрэгтэй ч байж магадгүй юм” гэжээ.
Дарлагдсан ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөний тэмцлийг эцэлтгүй дэмжин зүтгэж явахдаа Гюго “Шоовдор хүмүүс”, “Далайчид”, “Инээмтгий хүн” гэх мэтийн алдарт сайхан романууд бичжээ.
Амьдралыг гүн гүнзгий харуулж, нийгмийн эрх тэгш бус байдлыг шүүмжилсэн “Шоовдор хүмүүс” гэдэг романд ард түмний амьдралыг маш өргөн, түүхийн хөгжлийн дагуу үзүүлжээ.
Дараа дараагаар солигдож байсан аль ч харгис засгийн үед ядуучуудын амьдрал сайжирсангүй.
Өлсөж туйлдаад өвчинд баригдсан өнчин дүү нараа тэжээж, аргаа барагдаад алгын чинээн хатсан талх хулгайлаад амь насныхаа турш тарчлах болсон Жан Вальжан, хайрт нялх охиноо тэжээх мөнгө олж чадахаа байгаад хар үс, цагаан шүдээ худалдаж эс болохоор эвии биеэ янхан болгон хувиргадаг Фантинь, хонгор эхээсээ хагацаж ховдог шунахай Тенардьегийнд зарцлагдан үүрийн бүрэнхийгээр урт багсгар шүүр бариад шүд хавшин чичирч байгаа Козетт, хог шороонд дарагдсан гудамжаар тэнүүчлэн хоолны шавхруугаар ходоодоо тэжээж ядан явдаг боловч хувьсгалт тэмцэлд өчүүхэн насаа зориулдаг галтай цогтой Гаврош хүү эд бүхнийг эзэрхэг хөрөнгөтний засагт нийгэм элэглэн шоовдорлож эргэж буцашгүй хатуу гасланд оруулсныг “Шоовдор хүмүүс”-т шүүмжлэн харуулжээ.
Жан Вальжаныг мөрдөж хавчиж, Фантинийг үхэлд хүргэсэн хөрөнгөтний ёс суртахуун, өмч хөрөнгөний манаач Жавераар харгис нийгмийн хатуу сохор хууль цаазыг харуулжээ. Хөрөнгөт ертөнцийн шунхай ховдог харгис шуналтыг дээрэмчин Тенардьегээр төлөөлүүлэн үзүүлжээ.
Харгис нийгэм ба шоовдорлогдсон ядуу хоосон ард түмэн хоёрын тэмцлийг үнэн байдлаар нь “Шоовдор хүмүүс” романд гаргажээ. Гюго сонгож авсан гол сэдвээ уншигч нарын өмнө тод товойлгож үзүүлэхээр үйл амьдрал, өмссөн хувцас, үзэл санаагаар эрс төгс хүмүүсийг шилж олдог. Жишээ нь: Жавер цагдаа хөрөнгөтний эрх ашгийн төлөө амь насаа хайрлахгүй тэмцэж, ноогдсон үүргээ биелүүлэхийн тулд ямар ч гэмт хэргээс буцдаггүй байхад арван есөн жил харанхуй гянданд тамлуулсан Жан Вальжин өөрөө өлсөж даарч байсан ч олсноо олонтой хувааж идэх, эцсийнхээ ганц зоосыг гуйлгачин хүнд өгч тус хүргэх ариун цагаан сэтгэлтэй.
Гюго нийгмийн зохион байгуулалт, шудрага бус учраас түүнийг өөрчлөн байгуулах хэрэгтэйг зохиолынхоо эхнээс аваад эцэс хүртэл номножээ. Харгис шударга бус нийгмийг хэрхэн яаж өөрчлөх вэ? гэдэг а±уултад Гюго хоёр янзын хариулт өгсөн байна. Нэгд зэвсэг барьж хувьсгал гаргах хэрэгтэй, хоёрт хүний оюун билгийг сайн хөгжүүлэхийг уриалжээ. Хүний ухаан мэдрэл, билэг оюуныг туйлд нь гартал хөгжүүлбэл ертөнцийг өөрчилж болно гэж үзэв.
Гюго ингэж нэг талаар зөв дүгнэлт хийсэн боловч нөгөө талаар тэр үеи©нхээ орчны нөхцөлд автагдан төөрөлдсөөр байна.
Зохиогч өөрийн үзэл санааг гуйвалтгүй болгохоор Мириэлийг 1793 оны цайн депутат хувьсгалчтай эзгүй хээр газар уулзаад ламыг хувьсгалчийн өмнө сөгтгөн өршөөл гуйлгаж, нас барж байгаа хувьсгалчийн үзэл ялж байгаагаар бичсэн байдаг. Христосын шашны лам Мириэль хувьсгалчийг буруутган зэмлэхээр очоод ярихынхаа дундуур өршөөл гуйдаг нь Гюгогоос хувьсгалыг зүй ёсны хэрэг болгон зөвтгөх гэсэн оролдлого мөн.
1832 оны зургадугаар сарын бослогын үеэр бэхлэлт дээр уулзсан Анжолрас, Жан Вальжан хоёрын үйл ажил харилцан адилгүй Анжолрас хувьсгалын төлөө улаан цусаа урсган тэмцсээр үхэхэд Жан Вальжан зөвхөн босогчдыг хамгаалах төдийгөөр зэвсэгт бослогод оролцолгүй, өөрий нь өдөр шөнөгүй мөрдөж явсан Жаверыг суллан тавьдаг. Энэ нь хүний энэрэнгүй цагаан сэтгэл эзэрхэг харгислалыг ч хүртэл өөр болгоно гэсэн Гюгогийн санааны илрэл.
Хувьсгалч нарын гараар цаазлагдаагүй гарч, Жан Вальжанаар амиа авруулсан харгис цагдаа Жавер амиа хорлож үхдэг явдал хөрөнгөтөн нарыг хэрэг, түүний төлөө зүтгэгчид саяныг үзэх золгүй, мөхөж сөнөхийн тэмдэг.
Хувьсгал эрх чөлөөтэй жаргалт амьдралд хүргэнэ гэдгийг “Шоовдор хүмүүст” үзүүлээд, ирээдүйг мөрөөдсөн мөрөөдлөө хувьсгалч Анжолрас Ўэхлэлт дээрээс хэлсэн үгээр дамжуулан илчилсэн байна. Бослогын удирдагч Анжолрас ард олны үнэнч төлөөлөгчөө дайны бууны галын дундуур бэхлэлт дээр гарсан Анжолрас: “Ардуудаа! Бид өнөөдөр ялагдсан ч, ялсан ч ялгаагүй хувьсгал бүтээж байгаа ілсууд. Түймрийн гал бүх хотыг гэрэлтүүлэх адил хувьсгалын туяа бүх хүн төрөлхтөнг гийгүүлж болно. Агуу түүхт арван есдүгээр зууныг бодвюл хорьдугаар зуун хотол олноор жаргах үе боллоо… Гачигдал, ажилгүйдлийн уршгаар үүсдэг өлсгөлөн дарлал, янхан завхайрал ярилцаж байгаа цаг харанхуй гаслангаар дүүрэн байна. Энэ хүнд бэрхийг туулж бид ирээдүйн суурь тавьж байна. Ирээдүйн сэрэлт амьдралыг хувьсгал бидэнд олгоно!” гэж зарладаг.
Франц үндэсний хөнгөн гавшгай баясгалант сэргэлэн чнарыг өөртөө шингээсэн тэнэмэл хүү Гаврош зэвсэг, нэгтэй нөхдөө ямагт дэмжиж, харгис хөрөнгөтнүүдийг өчүүхэн сэтгэлийнхээ угаас үзэн яддаг.
Гаврош бослогод оролцож явахдаа жаргалын дээдийг эдэлж байна гэж боддог байлаа. Гаврошийн хөгжилт яруу дуу, хэвлүүн үг нь босогчдыг зоригжуулж итгэлийг нь сэргээдэг. Чадлынхаа хирээр чулуу мод зөөж бэхлэлт халхавч босголцон, буу зэвсэг аль гэж шаардаж явсан Гаврош сум барагдаж хүнд байдалтай болоход суман мөндрийг сөрөн гүйж, хөшгөн утааны доогуур сүүдэгнэн үсэрч дайсны үхсэн цэргүүдпийн дайзтай сум хоосолж явтлаа араатны суманд дайрагдан амиа алддаг. Үхэх сэхэхээ үзэлцэж байгаа ширүүн тулалдаа­ы үеэр зэвсэг нэгтэй нөхдөдөө тус хүргэхийн төлөө амиа хайрлахыг мэдэхгүй тэмцсээр явж үхдэг Гаврош бол харгис дарлалт ертөнцийн эсрэг ирээдүйн залуу үе зэвсэг барин босож эрх чөлөө, зол жаргалаа байлдан авах цаг ойртсоны илрэл мөн.
Амьсгаа хураах хүртлээ баясгалант дуу аялсаар, буудалцаж байгаа нөхдөдөө зориулсан барьсан саваараа дүүрэн сум цуглуулаад баатарлагар нас бардаг Гаврош шиг баатар бүх дэлхийн утга зохиолд төдий л олн гардаггүй.
Гюгогийн “Шоовдор хүмүүс” роман, түүний дотроос ялангуяа бяцхан баатар Гаврошийг францын ард түмэн онц хүндэтгэдэг. Энэ зохиол францын хөдөлмөрчдийн удирдагч Морис Торезын хүмүүжилд их нөлөө үзүүлсэн байна. “Шоовдор хүмүүс” францын ард түмнийг хувьсгалт тэмцэл бүхэнд зоригжуулж байлаа.
Гюгогийн “Шоовдор хүмүүс” романыг өөрийн хэлэнд дэлхийн ихэнх улс орнуудын хэвлэж уншигч олны сэтгэлийг баясгасаар байна. Түүний дотор Монголын ард түмэн бас их анхаарал тавьж сонирхон уншсаар. Энэ романы дотроос хэсэглэн авч “Гаврош”, “Козетт охин” гэдэг нэрийн дор манай улсын хэвлэл хоёр удаа уншигчдын сонирхолд толиуулсан.
Гэсэн ч “Шоовдор хүмүүсийг” бүрэн бүтнээр хэвлэсэн удаагүй.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа уншигчдын сонирхолд өчүүхэн ч гэсэн тус болохын тул Виктор Гюгогийн “Шоовдор хүмүүс” романыг 1951 онд Парисын Галлимарын номын худалдаанаас хэвлэсэн франц эхээс нь гол санааг бүрэн багтаан товчилсон орчуулга хийж дэвшүүлэв.
Хэрэв уншигч олон “Шоовдор хүмүүсийг” бүрэн бүтнээр нь монгол монгол хэл дЅэрээ орчуулж унших хүслээ улсын хэвлэлийн газар тавивал цөмийг орчуулах зориг төгөлдөр байгаагаа орчуулагч илэрхийлж байна.
Дараах жилүүдэд Гюго олон сайхан зохиолууд бичлээ. Хатуу ширүүн бйагалийн дунд амьдралын төлөө тэмцэж байгаа хөдөлмөрчин олны амьдрал харуулсан “Далайчид” гэдэг романаа “Эрх чөлөөнд дуртай, энэрэнгүй зөөлөн эрэг хадтай, эртний норманд нутгийн өнцөгт” өргөмжлөн дэвшүүлж 1866 онд бичив. 1869 онд, английн эрх баригчдын амьдрал, ядуу хоосон ардуудын байдлыг үзүүлсэн “Инээмтгий хүн” гэдэг роман, франкопруссийн дайн Париссын Коммуны үеийн явдлыг харуулсан “Ширүүн тэмцлийн жил” гэдэг түүвэр зохиолоо 1872 онд, арван наймдугаар зууны францын хөрөнгөтний ардчилсан хувьсгалыг магтан дуулсан “93 дугаар он” гэдэг романаа 1874 онд, шашны сүмийн худал хуурамч хорт ажиллагаа, хөрөнгөтний хуулийн эзэрхэг чанар зэргийг шүмжилсэн “Урлаг” (1877), “Шашин” (1880), “Пат лам” (1878), “Илжиг” (1880) гэх зэрэг яруу н айргууд бичиж, ардчилсан шинэ үзлийг зогсолтгүй дэмжсээр, ард түмний хоорондын эв найрамдал, энх тайвны төлөө тэмцэн, эзэрхэг хөрөнгөтний түрэмгий бодлогыг үзэн ядаж эсэргүүцсээр явж 1855 онд Гюго нас барсан билээ.
Виктор Гюго 1877 онд Лионы ажилчдад хандаж хэлсэн үгэндээ харгис засаг, ард түмэн хоёрын эсрэг тэсрэг ялгааг тодорхойлж:
“Вангууд ямар бодолтой вэ? Дайн хийх бодолтой. Ард түмэн ямар бодолтой вэ? Энх тайвнаар амьд°ах хүсэлтэй… Вангууд зэсвэглэж байхад ард түмэн хөдөлмөрлөж байна. Ард түмний агуу их тайван хөдөлмөр аюулт хэргийг боловсруулан бэлтгэж байгаа вангуудын эсрэг хандаж байна” гэж хэлсэн билээ.
Ямар нэг ард түмэн нөгөөгөө дарлан мөлжиж ноёрхох ёсгүй гэж үзээд ард түмний тэгш эрхийн төлөө тэмцэж өнгөрсөн Гюгогийн тэмцлийг францын харгис хүчин одоо ч гэсэн эсэргүүцэн баллаад олон жилийн турш Алжирын ард түмнийг хуучин ёсоор колончилон мөлжиж байхын тулд цус урсгасан бузар дайн явуулсаар амжилт олохгүй нурж байна.
Ард түмнийг хувьсгалт тэмцэлд уриалсан Гюгогийн бүтээлийн аль үнэт хэсгийг 1950 онд “Ляруссийн” хэвлэлээс хураангуйлан гаргасан “Шоовдор хүмүүс”-т оруулаагүй хассаныг зохисгүй гэж үзээд жинхэнэ бүтэн эхээс нь товчлон орчуулаад нийтийн сонирхолд толиуулав. Уншигчид саналаа ирүүлнэ байх гэж урьдчилан талархлаа дэвшүүлэгчЖ.Намсрай
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Гайхалтай! Гайхалтай! 100% [1 Үнэлгээ]
Маш сайн Маш сайн 0% [Үнэлгээ алга байна]
Сайн Сайн 0% [Үнэлгээ алга байна]
Дундаж Дундаж 0% [Үнэлгээ алга байна]
Муу Муу 0% [Үнэлгээ алга байна]

Нийтлэлийн буланд
  • ГүзээлзÐ...

    Freitag 31. Dezember 2010

    “Би хайртыгаа алхаагаар нь таньдаг” хэмээн нэгэн дуунд өгүүлдэг. Үнэхээр, эмэгтэй хүнийг юу сайхан харагдуулдаг билээ? Мэдээж, эрхэмсэг тэгш нуруу. Нурууны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга бол “жимсний хатан хаан” хэмээгдэх гүзээлзгэнэ юм.

  • ХАЙР "ямÐ...

    Mittwoch 13. Februar 2013

    ...Бидний багад 11, 20-ийн чихэр гэж байв. Хатуу хэрнээ их амттай. Нэг нөхөр дэлгүүрт орж ирээд худалдагчаас нь "Тэр 11, 20-ийн чихэр килограмм нь ямар үнэтэй вэ?" гэж асуусан гэдэг. Бид заримдаа яг дэргэдээ байгаа үнэ цэнэтэй зүйлээ ч анзаардаггүй. "Байж л байдаг, байх л ёстой зүйл" хэмээн анзааргагүй, хайнгадуу бодолдоо хэрэгтэй зүйлээ ч мэдэрдэггүй. Урсан урсах цаг хугацааны хяруу дарсан гунигт бодолдоо, амьдралдаа байсан үнэ цэнэтэй зүйлээ гэнэт анзаарах нь бий. Тэр үед дурсамж ч, яриа ч, ухаарал ч "өнгөрсөн цаг" дээр үлдэх нь бий.

  • Түүхэн Ñ…...

    Sonntag 19. September 2010

    Түүхэн хүмүүс цуврал -Ю.Цэдэнбал-

  • АМЬДРАЛ ...

    Sonntag 12. Januar 2014

    Хүмүүс заримдаа яг одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур байдаг. Тэр үедээ "Амьдрал гэдэг чинь шал утгагүй зүйл байна", "Амьдрал шал новшийн байна", "Амьдралаас уйдаж залхаж байна" гэхчилэн эгээ л бусдад туниж гомдож байгаа мэт аашлах. Өөрийнхөө төлөө санаа тавьж, өөрийн хувь заяа, элдэв асуудлаа өөрөө шийдэж байж учиртай зарим хүмүүс бусдын төлөө амьдарч байгаа мэтээр гомдоллох нь бий.

  • BX feat Эгшигл...

    Dienstag 25. Mai 2010

    BX feat Эгшиглэн - LOVE SONG

  • "MOНГОЛ ЗА...

    Donnerstag 12. Mai 2011

    /цуврал ярилцлага-16/

  • ЦЭРГИЙН ...

    Dienstag 23. August 2011

    ЦЭРГИЙН ХАМГИЙН ТОМ ХӨЛӨГ ОНГОЦУУД Далай тэнгис бол хүний гараар бүтээгдсэн гайхалтай хөлөг онгоцуудын гэр билээ. Тэдгээрийн зарим нь бараг хагас км орчим урт байдаг. Энэ дугаартаа уншигчдадаа дэлхийн хамгийн том 10 цэргийн онгоцыг танилцуулья. Эдгээр онгоцын ихэнх нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийх байна. 1. Нисэх онгоц тээгч «Энтерпрайз» хөлөг онгоц Урт: 342 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1961 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоцыг анх 1961 онд далайд гаргажээ. Уг онгоцыг нийт 451 сая доллароор бүтээсэн байна. 2. Нисэх онгоц тээгч «Нимиц» хөлөг онгоц Урт: 333 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1975 Төрөл: Нисэх онгоц тээгч Дэлхийн хамгийн том цэргийн хөлөг онгоц болох Америкийн цөмийн хөдөлгүүрт энэ онгоцыг хамгийн анхны загварын нэрээр «Нимиц» гэж нэрлэжээ. Нийтдээ ийм 10 хөлөг онгоц бүтээснээс хамгийн сүүлийнх буюу арав дахь загвар болох «Жорж Буш» 2009 оны нэгдүгээр сарын 10-нд Америкийн Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд оржээ. 3. Нисэх онгоц тээгч «Китти Хоук» хөлөг онгоц Урт: 327 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч «Китти Хоук» загварын нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд нь дэлхийн анхны их буу суурилуулаагүй томоохон хөлөг онгоц юм. 4. Нисэх онгоц тээгч «Форрестол» хөлөг онгоц Урт: 325 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг АНУ-ын Батлан хамгаалахын анхны сайд Жеймс Форрестолын дурсгалд зориулж «Форрестол» хэмээн нэрлэжээ. 5. Нисэх онгоц тээгч «Жон Кеннеди» хөлөг онгоц Урт: 320 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1968 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоц нь «Китти Хоук» загварын хамгийн сүүлийн буюу дөрөв дэх загвар юм. Түүнийг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедийн дурсгалд зориулан ийн нэрлэсэн бөгөөд эхэндээ цөмийн хөдөлгүүртэй бүтээж байсан боловч төсөл нь өөрчлөгдөж, хийн генераторын хөдөлгүүртэй бүтээжээ. 6. Нисэх онгоц тээгч «Мидвей» хөлөг онгоц Урт: 306 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1945 Нисэх онгоц тээгч: Энэ бол Америкийн хамгийн анхны хүнд нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Уг хөлөг онгоц Вьетнамын мөргөлдөөний үеэр Хойд Вьетнамын бөмбөгдөх ажиллагаанд оролцож байснаас гадна 1991 онд «Цөлийн шуурга» ажиллагаанд оролцож байжээ. Америкийн тэнгисийн цэргийн флотын бүрэлдэхүүнд 40 жил байсан бөгөөд 1992 оны дөрөвдүгээр сарын 11-нд флотын бүрэлдэхүүнээс гарсан байна. 1998 онд Сан-Диего хотын хөлөг онгоцны музейд байрлуулжээ. 7. Нисэх онгоц тээгч «Адмирал Кузнецов» хөлөг онгоц Урт: 302 метр Улс: ЗХУ Далайд гарсан он: 1990 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг ЗХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний адмирал Николай Герасимович Кузнецовын дурсгалд зориулж ийн нэрлэжээ. 8. Нисэх онгоц тээгч «Лексингтон» хөлөг онгоц Урт: 271 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1925 Төрөл: Нисэх онгоц тээгч АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний энэ онгоцыг 1925 оны аравдугаар сард далайд гаргаж, 1927 оны арванхоёрдугаар сард зэвсэг техникээр тоногложээ. 9. «Айова» хөлөг онгоц Урт: 270 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1943 Төрөл: Жагсаалын онгоц Энэ хөлөг онгоц бол их буу болон хуягт техникийн үеийн хамгийн төгс хөлөг онгоц юм. 10. Нисэх онгоц тээгч «Шинано» хөлөг онгоц Урт: 266 метров Улс: Япон Далайд гарсан он: 1944 Төрөл: Нисэх онгоц тээгч 1937 онд уг хөлөг онгоцыг усан флотыг хөгжүүлэх дөрөв дэх хөтөлбөрийн дагуу «Yamato» загварын жагсаалын онгоцны гурав дахь загвар болгон бүтээх гэж байжээ. 1940 оны тавдугаар сарын 4-нд Йокосук дахь усан онгоцны үйлдвэрт засвар хийсэн байна. Дайны эхэн үед 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд хөлөг онгоц бүтээх ажил 50 хувьтай болсон байжээ. Япончууд Мидуэй арлын орчимд болсон тулалдаанд ялагдсаныхаа дараа «Шинано»-г нисэх онгоц тээгч хөлөг онгоц болгон өөрчлөхөөр шийджээ.

  • 2010 оны өвө...

    Montag 19. Juli 2010

    2010-07-16 ний SVT-р гарсан нэвтрүүлэг. /видёо/

  • ДУУСААГÒ...

    Dienstag 16. Juli 2013

    -Аав аа! Mиний мөнгө дуусчихлаа, наадам дуусаагүй байдаг. Яах вэ? Наадмын өглөө "хувиарт мөнгө"-өө аваад сумын наадмын талбай рүү явсан хүү маань үд дундын хэрд ингэж хэлж гүйж ирж билээ.

  • СОНГУУЛÐ...

    Sonntag 30. Juni 2013

    Монгол Улсын Ерөнхийлэгчийг сонгох ээлжит сонгууль явагдаж дууслаа. Нийт 1, 864 595 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 1, 239 784 сонгогч саналаа өгсөн нь сонгуулийн ирцийг 66, 49 %-д хүргэжээ. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 622,794 сонгогчийн санал авснаар 50, 23%, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520, 380 сонгогчийн санал авснаар 41, 97%, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80, 563 сонгогчийн санал авснаар 6,5 % гэж тооцогдон, хуулийн дагуу Ц.Элбэгдорж энэ сонгуульд ялалт байгууллаа.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.16 Sekunden 4,116,116 хандалт