SWEMON INFO - Нийтлэл: ТЭГЭХЭЭР ЯАСАН БАЙХ НЬ ВЭ?
23 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
ТЭГЭХЭЭР ЯАСАН БАЙХ НЬ ВЭ?
ТЭГЭХЭЭР ЯАСАН БАЙХ НЬ ВЭ?

...Улаанбаатар хотын "Чингис хааны талбай" дээр энэ 6 сарын 1 нд "Хүүхдийн баяр" тэмдэглэсний дараа, талбай дээр дүүрэн хог хаягдал үлджээ. \Фейсбуук дээр гарсан зурагтай мэдээлэл\
-Тэгэхээр яасан байх нь вэ? "Хүүхдийн баяр" тэмдэглэхдээ идсэн чихрийн цаас, амттан боосон хайрцагнууд, уусан ундааны сав, бэлэг сэлтийнхээ баглаа боодлуудыг шууд газар хаясан байх нь байна шүү дээ. Өөрсдөө хог хаягдлаа саванд хийж сураагүй, үр хүүхдэдээ ч сургахгүй болохоор хот нийтээрээ хогондоо дарагдаад л байж байх нь шүү дээ.
...Хогны уут хийж буй 5,7 тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн 5 цэцэрлэг, 600 хүүхдийн 2 сургууль, 200 ортой 4 эмнэлэг барих боломжтой. Гэвч энэ их хөрөнгө хогны уут нэрээр хог болон үлдэж 5 цэцэрлэг, 4 эмнэлэг, 2 сургууль салхинд хийслээ. Хогны уут нь өөрөө 60 жилийн настай хог хаягдал. \фейсбуук дээр гарсан зурагтай мэдээлэл\
-Тэгэхээр яасан байх нь вэ? Багагүй бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж болох 5,7 тэрбум төгрөгөөр, 60 жилийн хугацаанд байгалдаа уусаж шингэхгүй хогны уутыг айлуудад "шахаж", дундаас нь хэсэг бүлэг хүмүүс "ашиг" олж байгаа байх нь шүү дээ. 5,7 тэрбум төгрөгөөр хогийн сав болоод хог ачих машин худалдаж авч, өндөр хөгжилтэй орнууд шиг хог хаягдлын асуудлаа технологийн дагуу шийдэх хүсэл, энэ асуудлыг хариуцсан эрх мэдэлтнүүдэд байхгүй байх нь шүү дээ.
...Өнгөрсөн амралтын өдрийн үндэсний бүхийн барилдаанд "улсын аварга" С.Мөнхбат, үзүүрлэсэн "улсын харцага" Ц.Содномдоржийн толгой руу цохиж, нидэрсэн явдал гарлаа. \www.youtube.com дээр тавигдсан бичлэгтэй мэдээлэл\
-Тэгэхээр яасан байх нь вэ? Өсөж яваа үнэн хүчит бөхчүүдийг архаг аваргууд "амархан унаж өгсөнгүй" гэж дарамталсан байх нь байна шүү дээ. "Аварга" бөх болохоороо л "дураараа авирлаж, дүргүйг нь хүргэсэн нэгнийг дарамталж болно" гэдэг ухвар мөчид бодолтой "атаман" бөхчүүд олон болж, үндэсний бөхийн уламжлалт сайхан ёс жудаг алдагдаад байгаа байх нь шүү дээ.
...Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг дэмжиж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ "Н.Батбаяр сайд Засгийн эрх авснаас хойш цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй, төгрөгийн ам доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларсан. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсч, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Чанаргүй зээл 2013 оны 11-р сарын эцэст 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 91,8 хувиар өссөн тул огцруулах шаардлагатай" гэсэн юм. \gogo.mn сайтын мэдээлэл\
-Тэгэхээр яасан байх нь вэ? Эдийн засгийн үзүүлэлтүүд "унаж", чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, амьдрал нь хэцүү болж байгаа нь үнэн байх нь байна шүү дээ. Бодит байдал ийм байхад, хаа хаанаа хариуцлага тооцохыг хүсэхгүй байгаа нь улс орны хөгжил, ард олны амьдрал ахуйд санаа тавихаас илүүтэйгээр намуудын "өс" санасан, "өөрсдийгөө хамгаалсан" үйлдэл давамгайлаад байгаа нь илт байгаа байх нь шүү дээ.
...МУИС-ийн захирал А.Галтбаяр 2013 оны А\45, А\5841 тоот тушаалаар "шилжилтийн хураамж" нэрээр 241 оюутнаас нийт 347,182,000 төгрөгийн хууль бус төлбөр авсан, яамнаас тогтоосон оюутан элсүүлэх хяналтын тоог хэтрүүлсэн зөрчил гаргасныг ШӨХТГ-ийн шалгалтаар илрүүлж мэдээлэл хийжээ. Тэрбээр дээрх мөнгийг авахдааУдирдах зөвлөлөөрөө ч шийдэлгүй ганцаар толгой мэдэн шийдвэр гаргасан байна. Ийм их хэмжээний мөнгийг хаанаас яаж авсныг нь сонирхоход оюутнууд сургууль болоод мэргэжил солихоор ангиа өөрчилдөгтэй холбоотой байсан аж. Оюутнуудын энэ эрэлтийг А.Галтбаяр захирал овжноор ашиглаж нэг хүүхдээс 5-6 сая төгрөг бэлнээр авдаг байжээ. \сонин.мн\
-Тэгэхээр яасан байх нь вэ? Их дээд сургуулиудын захирал болох гэж улайраад байдаг хүмүүс ийм "лаг" бизнес хийж баяждаг байх нь байна шүү дээ. Хөөрхий муу оюутнууд юуны төлбөрт ямар мөнгө төлж байгаагаа ч мэддэггүй, сургуулиуд нь ч оюутнуудын төлбөрт өгсөн мөнгийг юунд хэрхэн зарцуулдгаа ч тайлбарлаж тайлагнадаггүй байх нь байна шүү дээ.
...Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян "23 настай 175 см өндөр царайлаг хүүхэнд 100 мянга хэрэгтэй болоод : над руу мессеж шидээд : Өргөө дээр дуудаад, ккк би ичээд, эхнэрээсээ айгаад" гэж твиттертээ жиргэсэн аж.
-Тэгэхээр яасан байх нь вэ? Царайлаг өндөр охидуудад мөнгө хэрэгтэй болохоор нь Хууль зүйн салбрын сайдуудад болон мөнгөтэй гэж бодсон улстөрчид руу мессеж бичиж, санал тавьдаг байх нь байна шүү дээ. Тэгэхээр нь очихоосоо ичээд, эхнэрээсээ айгаад байгаа улстөрчид нь твиттер болон фесбуукээрээ дамжуулан олон нийтээс "санал асуудаг" болсон байна шүү дээ.
...Шинэ жил дөхөхөөр л "шилдэг, шилдэгийн шилдэг, бүр аймаар шилдэг" гэх мэтээр шилдгүүдийн шагнал ар араасаа хөвөрсөөр "шилдэггүй монгол" гэж байхаа больдог. Шилдэг гэх нэрийг 20 000 төгрөгийн өртөгтэй шилэн цом, нэг таваг хоол бүхий үдшийн үйл ажиллагаанд оролцох эрхийн хамтаар 200-250 мянгаар худалдан авдаг юм гэнэ билээ. Энэ ханш жилээс жилд өсч, сүүлдээ бүр саяыг давж байгаа гэсэн. Гэтэл шинэ жилээр өрнөдөг энэ жүжиг өөр цаг үед, тухайлбал өнөө өглөөний сонингуудад Засгийн Газрын 9 агентлагийн дарга нарын малийтал инээмсэглэж, "шилдэг" гэх пайз зүүсэн зураг хэвлэгджээ. \гого.мн\
https://www.facebook.com/photo.php?fbid=735531426490785&set=pcb.735531553157439&type=1&theater
-Тэгэхээр яасан байх нь вэ? "Шилдэг" нэртэй шагналуудыг дарга, цэрэггүй худалдаж авдаг байх нь байна шүү дээ. Тэгээд бие биенээ ингэж хөөрөгдөж шагнаад байхаар хүмүүсийн сэтгэл "мундаг сайн дарга" нартай гэж үнэмшээд уужирч тайвширдаг гэж эрх баригчид боддог байх нь байна шүү дээ.
...Иргэдийн дунд эжспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох 888 төслийг шууд санхүүжүүлнэ гэж төөрөгдүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр 888 төсөлд шалгарсан төслийг худалдах тухай зар гарч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. \news.mn\
"888 төсөлд шалгарсан төслийг үнэ тохирч зарна" гэсэн зар сонин дээр гарсан байсан тухай зурагтай мэдээлэл фейсбуук дээр тавигдсан байсан бөгөөд , утсаар нь холбогдоход 4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүнтэй л "ярина" гэж хариулсан гэсэн.
-Тэгэхээр яасан байх нь вэ? Тендерт "шалгарсан" төслүүдийг эрх мэдэлтнүүд хуйвалдаж аваад, хэн нэгнээр дамжуулан зардаг байж болзошгүй байх нь байна шүү дээ. Газрын болоод уул уурхайн, элдэв хөрөнгө оруулалт болоод гүйцэтгэлийн тендерүүдийг зарах тухай ийм эрээ цээргүй зарууд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр гарч байгаа нь, ийм зальт аргаар баяжиж байгаа эрхмүүд олон байгаагийн илрэл байх нь байна шүү дээ.
...Төв аймгийн Зуунмод хотоос Дундговь аймгийн Мандалговь хот хүртэл тавигдсан хар зам нь талхан дээр нимгэхэн түрхсэн масло шиг тавигдсанаас дээр үед юм угаадаг нидрэг шиг болон үрчийж, зам нь "там" болон хувирч жолооч нарын уцаарыг барж, машин тэрэгнүүдийн эрэг боолтыг суллаж байгаа гэнэ.
https://www.facebook.com/Mongolfuture/posts/631874376888065 \фейсбуук дээр тавигдсан зурагтай мэдээлэл\
-Тэгэхээр яасан байх нь вэ? Замын тендерүүдийг авилгалын сүлжээгээр дамжуулан "дамлаж" , өргөнөөс нь нэг зузаанаас нь нэг хассаар ийм чанаргүй болгодог байх нь байна шүү дээ. Төндөр авсан, ажлыг гүйцэтгэсэн, замыг хүлээж авсан хүмүүсийн хэн нь ч хариуцлага хүлээдэггүй мөртлөө дараа жил дахиад л мөнгө төсөвлөж, "нөхөөс" хийсээр та бидний татварын мөнгийг үрдэг байх нь байна шүү дээ.
...Олон янзын мэдээлэл уншиж сонсохоор элдэв эргэлзээ, таамаг төрөөд байх юм. Эрүүл саруул ухаанаар цэгнэж, энгийн нүдээр орчноо харахад нэг л биш ээ. Хөрст дэлхийд "Монгол" хэмээн тамгалагдсан өргөн уудам нутагтай, хөрсөн дороо бусдын шуналыг хөдөлгөсөн арвин их баялагтай, түүн дээр нь 3 хүрэхгүй сая хүн амтай, 40 гаруй сая толгой малтай, ардчилсан нийгэм байгуулаад 24 жил болж байгаа хэрнээ замаа олж, учраа мэдэхгүй. Мөнөөх их баялгийн дийлэнхийг нь хэдхэн гэр бүл эзэмшиж, УИХ-д сонгогдож шийдвэр гаргаж байгаа эрхмүүдийн 60 хувь нь хувийн бизнестэй, улстөр нь ч, шашин нь бизнес болоод хувирчихсан, иргэд нь бухимдалтай, өнгө мөнгөнд шуналтай, өөр хоорондоо өрсөлдөж, хэмлэлдэх араншинтай болсоор байна.
-Тэгэхээр яасан байх нь вэ? Нам болж талцсан, "мөнгө цагаан нүд улаан" эрхмүүд хууль ёсыг зөрчин хуйвалдан завшиж, газар нутгаа арилжиж, үнэт баялгаа худалдаж, монгол хүний мөн чанараа алдаж байгаа байх нь байна шүү дээ. Тэр болгоныг нь харсаар, мэдсээр атлаа "нүдэн балай, чихэн дүлий" сууж, тэднийг давруулсаар "Дагвын орон дээр" гаргаж байгаа, бид өөрсдөө буруутай байх нь байна шүү дээ.

ТЭГЭХЭЭР ЯАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ НЬ ВЭ? Биднээс тэнэг, мунхаг хүмүүс биднийг ингэж удирдаж байхыг би л лав тэвчихгүй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2014-06-04
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • "ХАРАНХУÐ...

    Mittwoch 27. Mrz 2013

    Нэгэн зүйл: Ард олны сонголтоор Төр барих эрхээ авч, тэдний өмнөөс шийдвэр гаргаж, олон түмний мөч тутамд төлж буй татварын мөнгийг зөв сайнаар зохицуулан зарцуулах нь Төрийн эрх баригчдын үүрэг юм. Монгол оронд "Төрийн гурван өндөрлөг" гэж Монгол Улсын Ерөнхийлэгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг хүндэтгэн нэрлэдэг.

  • "ҮлэмжийÐ...

    Montag 6. Februar 2012

    Та бидний оюун санаанд шингэсэн олон сайхан Монгол ардын дуунуудын нэг болох "Үлэмжийн чанар" дууны аяан дээр Хятад репэр залуу Li Ruichao гэгч үглээд явж байхын.

  • ХАРВАРДÐ...

    Mittwoch 2. Mai 2012

    \цуврал ярилцлага-28\

  • УИХ-д шинÑ...

    Freitag 29. Juni 2012

    \ил захидал\

  • ХАЙРТАЙ ...

    Sonntag 4. September 2011

    -Чи ийм л өөдгүй шүү дээ! Чамайг ийм муухай хүн гэж мэдсэн бол чамтай суухгүй байсан, за юу -Чи надтай суухаас өмнө хэн байлаа даа? -Одоо чамайг надаас өөр хэн тоох юм бэ? -Танай гэрийнхэн намайг хүн гэж үздэг биш? чи ч тэдэнтэйгээ адилдаа адил -Чамтай танилцсан тэр өдөртөө би харамсаж байна

  • БОРОО ба ...

    Freitag 7. Oktober 2011

    ...Гадаа бороо орж эхэллээ. Би цонхон дээр очиж нүүрээ наан зогсоод, тэнгэрээс сувдан хэлхээ мэт солонгорон асгарч газарт буун шингэх борооны дуслуудыг харан зогсов.Борооны дуслууд тасралтгүй урсан урсаж, цонхны доорх бас тэртээд харагдах цардмал зам дээр үсчин унах хэрнээ бусад олон дуслуудтайгаа хамтад хаа нэгтээ урсан одох аж. Борооны дуслууд нэгэн урсгал болж хамтдаа бүх л зүйлийг норгон нэвтэлж, бас уусган шингээнэ. Бусад өдрүүдэд тэгтлээ анзаардаггүй хэрнээ энэ л өдөр ганцаардсан сэтгэлийн гунигийг минь тасралтгүй асгарах борооны дуслууд "норгож" , ар араасаа урсах олон олон бодлуудыг хамтад нь урсгана.

  • ДУУСААГÒ...

    Dienstag 16. Juli 2013

    -Аав аа! Mиний мөнгө дуусчихлаа, наадам дуусаагүй байдаг. Яах вэ? Наадмын өглөө "хувиарт мөнгө"-өө аваад сумын наадмын талбай рүү явсан хүү маань үд дундын хэрд ингэж хэлж гүйж ирж билээ.

  • ААВДАА

    Dienstag 31. Juli 2012

    \бурханы оронд одсон өдөрт нь зориулав\

  • ХОШИН "МАÐ...

    Mittwoch 7. Mai 2014

    ..Сүүлийн үед интернет орон зайгаар "Хошин шогийн жүжигчин Алдармаа, бас нэг жүжигчин Туул руу халуун ус цацаж шалбалсан" тухай эмгэнэлт хэрнээ бахархалт маягийн мэдээлэл урсав. Уг асуудал нь өдгөө Монголд "гамшиг" болон мэдрэгдэж буй эдийн засгийн хямралын хэмжээнд шахуу мэдээлэгдэх аж. Халамцуудаа ч юм уу тавьтаргүйтэж гаргасан араншин нь тэдний хувийн асуудал болохоос улс орны хэмжээнд мэдээлэгдэж хэлэлцэгдээд байх асуудал биш байлтай.

  • ГАДААД Э...

    Donnerstag 7. Juli 2011

    Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Монголд хүйсний харьцаа хээр алдагдаж байгаа тухай, монгол бүсгүйчүүд гадаад эрчүүдтэй хайрлан дурлаж, хамтран амьдрах болсон тухай нилээд бичигдэх болжээ. Санаа зовсон зарим нь, монгол эрчүүд 2 эхнэр авч тэжээж тэтгэх тухай санаатай болон санамсаргүй байдлаар санал болгож байна.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.10 Sekunden 4,081,992 хандалт