SWEMON INFO - Нийтлэл: ИНЭЭМСЭГЛЭЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?...
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
ИНЭЭМСЭГЛЭЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?...
ИНЭЭМСЭГЛЭЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?...

Хүний мөн чанарын хамгийн үнэт зүйлсүүд өдгөө огт үнэгүй байгаа. Түгжрэл дунд уурлаж, харааж зүхэлдэж явахад зам тавьсан хэн нэгэн найрсгаар инээмсэглэхэд л уур уцаар ул мөргүй арилж, баяртайгаар зам руугаа шилжин одно. Олны хөлийн газар хэн нэгэн хөл дээр гишгэж өвтгөхөд, уурласандаа болоод минчийж, уцаарласандаа харааж зүхэх гэж хилэнтэйеэ харахад өөдөөс чинь "уучлаарай та" гэж инээмсэглэх нэгнийг харахдаа уруул давах шахсан хараалаа муухан мушийх ичингүйрэлтэйгээ хамтад нь залгилж амжих. Өчнөөн цаг хүлээлгэсэн нэгнийг өөдөөс гараад ирэхэд нь, хилэнтэйгээр "багалзуурдах" хүсэлтэй бухимдлын өөдөөс "уучлаарай ахаа, гэнэт ажил гараад" гэж ялдамхан инээмсэглэхэд л багалзуур руу нь чиглүүлсэн гар нь гэнэт сулрах. Тэр мөчид гэнэт ичингүйрэн газар шагайна.
Хардаж сэрдсэндээ сэтгэлдээ "хордож", хацар дундуур нь маажиж, хамаг биеийг нь тасчин хаяхад бэлэн хилэнг "хайрт минь яагаа вэ? уурлачихаа юу даа, тайвшир даа" гэж аргадан инээмсэглэх мөчид, зангидсан алгандаа хумсаа шигтгэн байж, зуусан уруулаа хүчээр суллан байж тайвширдаг. "Чи чинь юун ч бухимдуу юм бэ?" хэмээн тохуурхах даажигнал сэтгэлийг нь аргадан тайвшруулж, тэр мөртөө мушилзан инээлгэж "зүгээр дээ" хэмээн амандаа сулхан шивнэх. Өвдөж шаналсан сэтгэлийг нь хэрэндээ аргадан учирлах гэж гарыг нь атгах мөчид "Өө чиний минь алга ямархан дулаахан юм бэ?" хэмээн хичээж инээмсэглэхэд нь өргөн энэ орон дээр нар тэр чигээрээ тусах шиг сэтгэл гийн баярлана. Өвчиндөө шаналах хэрнээ намайг инээмсэглэж харах тэр дулаахан төрхийг элгэндээ тэвэрч, духан дээр нь зөөлхөн үнсэж аргадна. Баярлаж бахадсандаа над руу инээмсэглэн байж гараа алдлан ирэх түүнийг цээжиндээ тэвэрч догдлон цохилох зүрхийг нь өөрийн хэмнэлээрээ чагнана, хариуд нь инээмсэглэнэ. Аз жаргал сонсогдох аж.
Бусдын өмнөөс инээмсэглэх гэдэг бүрхэг өдрийн саарал үүлс дороос наран гэнэт мандах мэт. Бухимдаж цухалдсандаа уурсан омогших давалгааг бүлээхэн нэгэн чулуу эргэлдүүлэн зогсоох мэт. Дэлбээгээ шөнийн харанхуйд хумисан цэцэгс гэрэлт нарны гэрэлд дэлгэгдэн бүжих мэт. Бид хичнээн олон хэрэггүй зүйлд мөнгөө цацан байж, хэн нэгний атаархлыг өөр дээрээ даллан байж хар хороор сүлэхийн оронд, нүүрэндээ инээмсэглэн байж бусдад хайр түгээх нь тийм хэцүү гэж үү? Өмссөн хувцсаа бусдын өмнө тайчин байж, өнгө мөнгөөр бие сэтгэлээ арилжихийн оронд үнэн сэтгэлээсээ бусдын өмнө ялдамхан инээмсэглэж сэтгэлд нь нарны илч, зүрхэнд нь гайхамшигт цэцэгсийг ургуулах нь тийм зовлонтой гэж үү? Жаргалаа зовлонгоор сольж, жаахан тэрхэн зүрхэнд гуниг хуруулахын оронд, нүүр дүүрэн азтай инээмсэглэлээр зүрх сэтгэлийг нь сэтгэлдээ аргамжих нь тийм амаргүй гэж үү? Инээмсэглэл гэдэг мөнгөөр хэмжигдэхийн аргагүй сэтгэлийн үнэт эрдэнэс.


САЛГУУ ЗАЯА

Амьдрал тэгш байдаггүй гэж... Олон хүмүүс ийнхүү шүүрс алддаг. Тэртээ нэгэн цагт ухаанаа алдтал дурлаж, салж хагацахын аргагүйгээр хайрлаж, өдрийн нарыг аргамжин байж, шөнийн сарыг элээн байж хүлээн санах сэтгэлдээ шаналж урссан хайрын сэтгэл нэгэн цагт хов хоосон болж салж одохын тавиланг олон хүмүүс элээсэн. Тэргэл сарны дор тэврэлдэн байж үнсэлцсэн мөчүүд, үр нь хорвоод мэндэлж хамтдаа л жаргаж зовж байсан өдрүүд, зовлон жаргалын дэнсэн дээр хамтдаа л уйлж, баярлаж байсан жилүүд... Яг л нарны илч мэт дурлалдаа шатаж байсан он жилүүдийн дурдатгал, салаад одох мөчид шаналал дагуулсан гунигт цаг хугацаа, өнчрүүлж орхисон үрийнхээ төлөө ургасан нулимсууд, яг намрын навчис модноос салж унах мэт гэгэлгэн шаналлууд. Дэрэн дээрээ нойр хулжаан байж сартай хамтад хоног төөрүүлсэн шөнүүд, шаналсандаа урсах нулимс харууслыг нь норгон чийглэх хайрын дурсамжууд.
Нэгэн цагт бие биендээ ухаангүй дурлаж дассан хэрнээ, хожмын өдөр салж хагацсан тавиланд хэн нэг нь 100 хувь буруутай гэж үгүй. Салж хагацсан шалтгааныг хамаатан нэгнээ өмөөрсөн дотно хүмүүс шүүн хэлэлцэж шийдэх нь үнэнд үгүй. Шалтгаан, шалтагны нэгэн зангилааг тэр хоёроос өөр хэн ч тайлж үл чадна. Тэгсэн мөртлөө бусдын доромжлол, тохуу дор толгой гудайн шаналах. Өөрөө л буруутай юм шиг. Хожим нь бусдын хэлэлцээнээс залхахдаа өөрийгөө өмөөрч, хайртай мөртлөө үзэн ядсан түүнийгээ буруутган муулах. Тэр л агшинд бүгдээрээ тайвширч, гагц түүнийг л буруутган харааж зүхэж, бахаа хангана. Бусдад үүнийгээ дамжуулан уламжилна. Магадгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тайлбарлан хамтдаа харааж зүхэн, үзэн ядахыг уриална. "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөл бусдын толгой дээрх өвсийг харан" даажигнагсад мундахгүй. Хэн хэн нь ч хожихгүй энэ ертөнцөд дэмий нэгэн үзэн ядагсад, бусдын шаналлаар тохуурагсад цөөнгүй.
"Эр эм бүү хэл, эрүү толгой салах" даажинтай тавиланд, салж холдсон хүмүүсийн зөв бурууг хэн ч шүүдэггүй юм, цаг хугацаа л шүүдэг юм. Хамтдаа нийлж доромжилсон нь биш, хэцүү бэрх цагт өөрөө л бүх бурууг үүрч гудайсан нь зөвөө нотолдог юм. Дассан сэтгэлдээ өөрийнхөөрөө байх гэж тунирхаж, хайртай түүнээ хайхрахгүй өөрийн хүссэнээ шаардаж, гомдох вий гэж эмээлгүй хорын үгсийг харамгүй тургилж, давж гарах гэсэндээ дураараа эрхэлж байгаа араншин болгон цаг хугацааны урсгалд гомдол болон хуримтлагдаж, уучлал болгон нь цөхрөл болон залхах дор сэтгэл нь хөрдөг юм. Хөрсөн сэтгэлийг эргээн халаах амаргүй. Ухаарч чадахгүй бол тэртээ холын уулсыг сэтгэл нь давж, энэтээх талын бэлд манан болон сарнидаг юм. Уг нь байна шүү дээ, хоёрхон сэтгэлд тогтсон хайр мөхөх, бадамлах эсэхийг тэр хоёроос өөр хэн мэднэ гэж? Тэдний сэтгэл доторх хайрын шивнээн, гомдсондоо урссан нулимс, баярласандаа хүзүүдэн тэврэх мэдрэмжийг өөр нэгэн мэдрэнэ гэж үү? Битгий тэднийг буруутгаж, бас шүү. Өөр хэн ч биш цаг хугацаа л тэднийг шүүж, бас ухааруулдаг юм. Урссан цаг хугацаа тэднийг бусдад ойлгуулдаг, өөр юу ч биш...

ЭХ ҮРСИЙН СЭТГЭЛИЙН ХОЛБООС

Эрчүүд бидний огт мэддэггүй, хэзээ ч мэдэх аргагүй сэтгэлийн болоод хүйн холбоос эх үрсийн хооронд л байдаг. Ертөнцөд бүтээгдсэн амьдралын нэгэн гайхамшиг юм уу даа. Хэвлийд нь үр нь бүрэлдэх цагаас сэтгэлд нь "тэр" гэж дүрслэхийн аргагүй хайр, энхрийлэл урсана. Өдөр өдрөөр томорч байгаа гэдсээ энхрийлэн илбэн байж сэтгэл зүрхэндээ хайрын үгсийг урсгах үедээ ирээдүйгээ ямагт гэгээлэг сайхнаар төсөөлдөг. Хүйгээр холбогдсон, хэн ч үл таних бяцхан зүрх өдөр өдрөөр өөрийг нь өөрчилж байгааг ч үл анзаарах. Амархан баярлаж, заримдаа тунин уйлж, хааяадаа санаанд оромгүй этгээд араншин гаргаж, өөрийг нь аргадаж эрхлүүлсэнгүй гэж гомдох үйлдэл болгон эх үрсийн сэтгэлийн холбоос.
Үрээ төрүүлэх гэж өвдсөндөө бархирч орилж, шүд зуун тэвчиж бурхнаас оногдсон тавилангаа үүрч байхдаа эх хүн эмэгчин арслангаас дутахгүй эр зоригийг үзүүлнэ. Ясаа салган, махаа тасчин, сэтгэлээ тарчлаан байж үрээ төрүүлэхдээ амьдралыг, бас хүмүүсийг үзэн ядах нь ч бий. Олон сар тээсэн үр нь ертөнцөд мэндэлж, өөрийн хүн болж ирсэн тавилангаа зарлан байж уйлж чарлах тэр мөчид эх хүний сэтгэлд юутай ч зүйрлэшгүй хайр урсдаг. Сүү, хайр, нулимстайгаа хамтад сүлэлдэн урсах мөчийн давтагдашгүй аз жаргалыг эх хүнээс өөр хэн мэдэрч чадна гэж. Гарынх нь алганд дээр багтаж, сэтгэлийнх нь орон зайг дүүргэн, хөхнөөс нь урсах сүүг амтархан залгилах тэр л бяцхан амьтан, хүмүүсийн амьдралын зорилго хийгээд утга учрыг шууд л өөрчилдөг. Бүр санаанд оромгүй, гайхамшигтай сайхнаар ч өөрчилж чадна. Тэр бяцхан зүрх бидэнд хайрыг авч ирдэг юм.
Анх удаа "аав аа" гэж хэлд ороход нь эх хүн "ээж ээ" гэж хэлсэнгүй гэж хэзээ ч гомддоггүй, харин ч баярладаг. Бяцхан үр нь анх удаа мөлхөх, юм түшин алхах, сүүн шүд нь цухуйх, ярих гэж амандаа гунганах, өөдөөс нь хараад ход ход инээх мөч болгон нь эх хүний хувьд "нээлт", баяр бахадлын оргил нь байдаг. Хэвлийгээс нь унаад бархирч байсан тэр л мөчөөс өсч өндийж, бие хүн болон төлөвших хүртэлх цаг хугацаа бүхэн нь эх хүний хайр өхөөрдөл дунд л үргэлжилнэ. Үр нь өвдөхөд эх хүний сэтгэлийн шаналал шиг тарчлаан үгүй. Үр нь сайн явахад эх хүний хувьд амьдралынх нь хамгийн сайхан мөчүүд. Хүн болгонд үрийнхээ тухай ярихсан гэж хүснэ. Үрийг нь хүн болгон анзаарч магтаасай гэж хүсч мөрөөднө. Үрээ энэ ертөнцийн хамгийн хөөрхөн, хамгийн мундаг, хамгийн гайхамшигтай гэдэгт зөвхөн эх хүн л чин сэтгэлээсээ итгэдэг. Учир нь үр нь түүний мах цусны тасархай, өөрийнх нь үргэлжлэл.
Бид заримдаа зөрүүдлэн уцаарлаж, заримдаа төвөгшөөн гомдоож, заримдаа уурлуулан уйлуулж байхдаа ээжийнхээ нүдийг, сэтгэлийн чанад дахь шаналлыг анзаарч мэддэггүй, тэнэг ч юм шиг. Зөвхөн өөрийн хайртай хүмүүсийнхээ төлөө ээжийгээ орхиж, "ажил ихтэй байна" хэмээн уулзахгүй удаж, ямагт өөрийнх нь төлөө баярлаж шаналж байх үүрэгтэй юм шиг хандаж, ёс төдий биеийг нь асууж, хааяадаа албатай юм шиг үзэгдэхдээ жаахан бэлэг сэлт өгч байхдаа бид хувиа л боддог, арчаагүй ч юм шиг. Бид өөрсдөө сэтгэлийн болоод хүйн холбоосоо орхиод байгаа болохоос, эх хүн тэр холбоосоо огт таслаагүй байгааг бид мэдэрдэггүй, харамсмаар ч юм шиг. Яс юманд дээр цагаа тулахаар "Үхтэл үр харам" гэдэгчлэн эх хүн л үрийнхээ төлөө хэн ч төсөөлж чадахгүй эр зоригийг гаргаж чаддаг юм. Юугаар ч орлож боломгүй хайр халамжийг бидэнд үзүүлж чаддаг юм. Энэ ертөнцийн хамгийн эр зоригтой, хамгийн гайхамшигтай, хамгийн үнэнч, хамгийн ухаантай эхчүүд та нартаа ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. Та нараас аугаа нь энэ ертөнцөд үгүй билээ. Та нарын өмнө мэхийн хүндэтгэе.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2014-06-01
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • БОРОО ба ...

    Freitag 7. Oktober 2011

    ...Гадаа бороо орж эхэллээ. Би цонхон дээр очиж нүүрээ наан зогсоод, тэнгэрээс сувдан хэлхээ мэт солонгорон асгарч газарт буун шингэх борооны дуслуудыг харан зогсов.Борооны дуслууд тасралтгүй урсан урсаж, цонхны доорх бас тэртээд харагдах цардмал зам дээр үсчин унах хэрнээ бусад олон дуслуудтайгаа хамтад хаа нэгтээ урсан одох аж. Борооны дуслууд нэгэн урсгал болж хамтдаа бүх л зүйлийг норгон нэвтэлж, бас уусган шингээнэ. Бусад өдрүүдэд тэгтлээ анзаардаггүй хэрнээ энэ л өдөр ганцаардсан сэтгэлийн гунигийг минь тасралтгүй асгарах борооны дуслууд "норгож" , ар араасаа урсах олон олон бодлуудыг хамтад нь урсгана.

  • ХҮЧИРХЭÐ...

    Mittwoch 6. Mrz 2013

    Сүүлийн 3 жил орчим хугацаанд мундаг монгол залуустай ярилцлага хийх гэж Америкийн нилээд хотуудад очиж, олон ч хүмүүстэй уулзаж ярилцав. Миний уулзаж ярилцсан хүмүүсийн дийлэнх нь бүсгүйчүүд байлаа. Бас ажил хэргийн шалтгаанаар ч эгэл жирийн олон бүсгүйчүүдтэй уулзаж байв. Монгол бүсгүйчүүд минь ийм их эрч хүчтэй, хүчирхэг дайчин, бардам эрхэмсэг байгааг мэдрэхдээ тэднээр маш их бахархсан.

  • ЮНЕСКО бÐ...

    Samstag 22. Mai 2010

    Монголын ад түмний утга соёлын гайхамшигт өв “Монгол тууль”, “Цуурын урлаг”, “Монгол ардын бүжиг-бий, биелгээ”-г ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж авлаа. Соёлын өвд бүртгэгдсэн тухай батламжийг бичгийг хүлээн авах ёслол энэ сарын 24-ний даваа гаригт Улсын филорманий концертийн танхимд болох юм. Дашрамд дуулгахад, ЮНЕСКО нь Биет бус соёлын өвийг хамгаалах зорилгоор 2001 онд Ерөнхий бага хурлын 31 дүгээр чуулганаар “Соёлын олон төрөл зүйлийн тухай ЮНЕСКО-гийн түгэмээл тунхаглал”-ыг хэлэлцэн баталсан байна. Мөн 2003 онд “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай ” конвенци, 2005 онд “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай” конвенцийг тус тус батлан хэрэгжүүлж эхэлсэн аж. Энэ хугацаанд хүн төрөлхтөний аман болон биет бус соёлын шилдэг өвийн дээжист дэлхийн шилдэг өвүүдийг гурван удаа зарлан тунхаглаж байжээ. Энэ хугацаанд Монгол үндэстний бүтээн бий болгосон “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг 2003 онд, “Монгол ардын уртын дуу”-г 2005 онд Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн шилдэг дээжээр өргөмжлөн дэлхий дахинд тунхагласан ажээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Соёлын өвийг төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Монгол Улсын биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр доорхи төрлүүдийг явуулаад байгаа юм байна. Үүнд: -“ Монголын уламжлалт баяр- Наадам” -“Монголын уламжлалт урлаг-Хөөмий” -“Монгол гэрийн урлал” -“Монгол хувцасны уламжлалт урлал” -“Монгол цам” -“Монгол жангар” -“Уул овоо тахих монгол зан үйл” -“Оньсон тоглоомын уламжлалт төрлүүд” -“Лимбэ бишгүүрийн битүү амьсгаа” -“Малд төл авахуулах монгол зан үйл” -“Монгол уран бичлэг” -“Уран нугаралт” зэргийг Хүн төрөлхтөний Биет бус соёлын өвд бүртгүүлэхээр баримт, материалыг нь өгөөд байгаа юм байна.

  • ДОХ-той Ñ...

    Mittwoch 8. September 2010

    ДОХ-той хүний захиа

  • Монгол УÐ...

    Dienstag 30. November 2010

    Монгол Улсын Төрийн дуулал

  • FC Bayern München

    Montag 12. April 2010

    Германы бундэслиг-ийн шилдэг баг FC Bayern München-ний танилцуулга

  • Дассан НÒ...

    Samstag 29. Oktober 2011

    ..."Сонин дээрээ соохолзож, сониноо буурахаар хоохолзоно" гэдэг хэллэгээр хүмүүс эхэндээ аливаа юмыг ихэд сонирхон сониучирхаж байснаа удалгүй уйдаж, аажмаар дасан тоохоо больдог. Дассан хойноо анхлан сонирхож байсан зүйлээ "байх л ёстой зүй" мэтээр хандаж огтхон ч анзаарахгүй. Ахуй амьдралын явцад ийм тохиолдол зөндөө л байдаг. Харин улс орны амьдралд ийм байдал нилээд газар авах байдалтай. Өнөөгийн манай улстөрчид монголчууд бидний ийм сэтгэхүй дээр нилээд "ажиллаж" сурч байна даа.

  • БОЛОВСР...

    Dienstag 19. April 2011

    /Цуврал ярилцлага-14/

  • Түүхэн Ñ…...

    Sonntag 19. September 2010

    Түүхэн хүмүүс цуврал -Ю.Цэдэнбал-

  • МонголыÐ...

    Dienstag 17. Mai 2011


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.07 Sekunden 4,116,097 хандалт