SWEMON INFO - Нийтлэл: ХОШИН "МААЗРАЛ"
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
ХОШИН "МААЗРАЛ"
ХОШИН "МААЗРАЛ"

...Сүүлийн үед интернет орон зайгаар "Хошин шогийн жүжигчин Алдармаа, бас нэг жүжигчин Туул руу халуун ус цацаж шалбалсан" тухай эмгэнэлт хэрнээ бахархалт маягийн мэдээлэл урсав. Уг асуудал нь өдгөө Монголд "гамшиг" болон мэдрэгдэж буй эдийн засгийн хямралын хэмжээнд шахуу мэдээлэгдэх аж. Халамцуудаа ч юм уу тавьтаргүйтэж гаргасан араншин нь тэдний хувийн асуудал болохоос улс орны хэмжээнд мэдээлэгдэж хэлэлцэгдээд байх асуудал биш байлтай. "Хошин шогийн жүжигчин Цэнд-Аюуш хэн нэгэнд зодуулсан байж магадгүй тухай" таавар маягийн хөгжилтэй мэдээлэл, "хошин шогийн жүжигчин Ундармаа хамтлагаасаа гарч байгаа тухай" сандруу маягийн сүржин мэдээлэл, "хошин шогийн том одууд эхнэрээ залуужуулж сольж байгаа тухай" атаархал, хардлага дагуулсан мэдээллүүд тасрахгүй. Нийгмийн бүх салбарт нь "хошин шог" үзэгдэл нэвчсэн монголчуудын хувьд, хошин шогийн жүжигчид "Од" мэтээр төсөөлөгддөг бололтой. Тэд ч олон нийтийн зүгээс "урсаж" байгаа ийм маягийн хандлагад дасч, өөрсдийгөө "жинхэнэ од" мэтээр төсөөлөх болсон нь, малийтлаа таргалсан тэдний ихэмсэгдүү царай, зурагтын рекламаар урсаж байгаа эрээ цээргүй марзганал, элдэв хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр өгч байгаа хээ шаагүй маягийн тэнэгдүү ярилцлагуудаас мэдэрч болох аж.

Миний бодлоор "ОД" гэдэг...

Телевизээр ганц нэг удаа гарсан, эсвэл ямар нэгэн үйлдлээрээ олны танил болсон хэн нэгнийг "Од" гэж төсөөлдөг нь монголчууд бидний үүсмэл араншин. "Эртүүд чи зурагтаар хальт гарч "од" болов оо" хэмээн хэн нэгнээ егөөдөх марзандуу ярианы уршгаар, муу сайн ямар ч аргаар хамаагүй "зурагтаар гарч од болох" гэсэн хүсэлтэй хүмүүс эрс нэмэгдсэн л дээ. Бараг өдөр өнжилгүй театрууд, ордонгуудаар "хошин шог"-ийн тоглолт үргэлжилж, хүмүүс уулзах бүрдээ бие биендээ "Үгүй чи тэр хошин шогийг үзэв үү? Манайхан мөн ч алж байна шүү" хэмээн мэндэлдэг болсон цаг үед, хошин шогийнхон "Од" болон гялалзах нь аргагүй шүү дээ. Аль болохоор хурдан нэрд гарч "Од" болохын хүслэнд мансуурч яваа залуус, хошин шогийн жүжигчин болохыг илүүд үзэх болсон нь баараггүй шүү дээ. "Maрзганал", "урлаг" хоёроо ялгаж салгаж ойлгохоо больсон бидний хувьд.
Ямар нэгэн авьяас билэг, ур чадвар, эрдэм мэдлэгээрээ олны анхаарлын төвд орж ирж, бусдын сонирхлыг татах хүмүүс зөндөө. Бусдын зүгээс ирж байгаа хайр хүндлэлийг "дааж явна" гэдэг амаргүй. Үүнд чинь их ухаан, их тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай. Учир нь хүмүүс чамаар бахархаж, чамайг үлгэр жишээ болгон дуурайх учраас. Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь, хувь хүнийхээ хувьд төлөвшиж чадаагүй бол шууд л "ихэмсэглэж", биеэ тоож эхэлдэг. Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь, мэдлэг чадварын хувьд дулимагхан бол шууд л "тэнэгтэж", буруу зөрүү ярьж эхэлдэг. Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь ухааны сав нь дундуур бол шууд л "солиорч", эрээ цээрээгээ алдаж эхэлдэг.
Өөрийн мэдлэг ухаан, авьяас билэг, ур чадвараараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, бахархал, үлгэр дуурайлал нь болж байгаа олон хүмүүс бий. Нэгэнт олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа бол магтаал, шүүмжийн аль алиныг нь дааж чадах ухааны тэнхээтэй байх ёстой. Алхаа гишгээ болон хэлж ярьж байгаа бүхнийхээ төлөө хариуцлагаа үүрч чаддаг байх учиртай. Магтаалд ташууралгүй талархаж, шүүмжлэл доромжлолд уцаарлаж гомдолгүй уучилж чадна гэдэг амаргүй. Хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшиж, зовлон жаргалын дэнсэн дээр тэнцэж чаддаг хүмүүс л, сайн муу тохиолдол болгонд барьц алддаггүй. Тэгэхээр "од" гэдэг хүсэвч олдохгүй гялалзах хэрнээ, мунхарлын хариуд хусавч үл арилах муу нэрийг үлдээдэг аж.

Хошин урлаг

...Өнгөрсөн оны сүүлчээр хошин урлагийн "Маск" продакшин АНУ-ын нилээд хотуудаар "Шинэ жил"-ийн баярын тоглолтоо "сүр дуулиан" бадруулан байж хийв. Сиэтл, Лос-Анжелес, Чикаго, Оакланд, Вашингтон ДС хотуудад болсон энэ тоглолтыг олон олон монголчууд, уламжлал болгон ёсолдог байсан Монголчуудын Холбоодынхоо "шинэ жил"-ийн цэнгүүнийг "таслан" байж үзсэн. Харамсалтай нь "их санасан газар 9 шөнө хоосон хонох"-ын үлгэрээр, олон хүмүүс сэтгэл дундуур үлдлээ. Хүмүүсийн хүсэн хүлээсэн "хошин шог"-ийн тоглолтын оронд, "нэр хэмээсэн" 2 мааздуу үзүүлбэр, үлдсэнд нь өөрсдийгөө "рок дуучдын хамтлаг" хэмээн дөвийлгөсөн байрын дуу хуураар "аргалав". "Хошин шогийн тоглолтоо үзүүлсэнгүй" хэмээн бухимдсан үзэгчийн өмнөөс "энэ чинь цэнгүүн" гэж хээв нэг тайлбарлачихаад л хөөрхий монголчуудын халаасны хэдэн долларыг авч одов. Монголын хошин урлагийн хөгжлөө харьд байгаа монголчуудад ингэж л мэдрүүлэв дээ.
Хошин урлагийн сайн үзүүлбрүүд, сайн жүжигчид бий. Нийгэмд оршиж байгаа сөрөг муу үзэгдлүүдийг хошин шогдуу хэлбрээр үзүүлж, хүмүүст эргэцүүлэл, ухаарал өгдөгт энэ урлагийн үнэ цэнэ хэмжигдэх байх. Тайзан дээрээс элдэв бүдүүлэг үг хэллэг, хараал зүхэл урсгаж, арчаагаа барсан архичин эр, нууц амрагтайгаа байж байгаад баригдаж байгаа завхай хүмүүсийн тухай улиг болтол үзүүлээд байвал энэ нь ухаарал өгөх биш, буруу муу үзэгдлийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд сурталчилж байгаа хэрэг. Эрэгтэй жүжигчид нь эмэгтэй болж тоглоход хүмүүс баярлаж бахархаад байгаа гэж бодоод "хөөрөөд" байвал бас л эндүүрэл. Өнөөгийн Монголд ухамсар дорой, хэт задгай, соёлгүй бүдүүлэг, хэтэрхий заваан залхаг үзэгдлүүд бий болон төлөвшихөд Монголын хошин урлаг, ТВ-үүдээр гарч буй Солонгос сериалууд багагүй нөлөө үзүүлж байгаа.
Марзганал, мөнгө хөөсөн, нэр хэмээсэн, тасралтгүй үргэлжлэх хошин шогийн тоглолтууд сонгодог урлаг, драмын урлагийг "дампууруулахад" хүргэж байгаа нь цаг зуурын л үзэгдэл. Сонгодог урлагаар бус хошин урлагаар дагнаж хөгжсөн орон гэж байхгүй л дээ. Нийгэм улстөр нь тэр чигээрээ "хошин шог" болсон Монгол оронд нүүрлэж байгаа "сэтгэлгээний хямрал"-д Монголын хошин шогийн гүйцэтгэж байгаа сайн муу оролцоо их бий. Гэхдээ ямарваа зүйл хэмжээнээс хэтрэхээрээ утга учраа алдаж эхэлдэг. Хаврын шар усны үер хавь ойрынхоо хог хаягдлыг хамж урсдаг шиг. Алив зүйлс хэм хэмжээндээ, байх ёстой зүйл нь байх ёстой газраа оршиж байвал юутай сайн сан. Голын ус гольдролоороо урсаж байхдаа юутай тунгалаг, юутай эрчтэй харагддаг билээ. Яг үнэндээ бид худлаа хөөрөгдөөд байгаа болохоос Монголын хошин шогийнхон "Одууд" биш л дээ. Тэдний бие биенийхээ үсийг зулгааж, халамцуудаа хараал зүхэл урсган байж бие биенээ шалзлах нь тэдний хувийн л асуудал. Бид түүнийг дагаж хөөрөх хэрэггүй дээ. Цаг хугацаа бүхнийг элээнэ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2014-05-06
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • Future Funk

    Dienstag 8. Juni 2010

    Future Funk America's Got Talent 2010

  • 2010 оны өвө...

    Montag 19. Juli 2010

    2010-07-16 ний SVT-р гарсан нэвтрүүлэг. /видёо/

  • Уриалга

    Samstag 16. November 2013

    Эх хэл, өв соёлоо үеэс үед чухалчлан, үр хойчдоо өвлүүлэн сургаж ирсэн эрхэм хүндэт монголчууд аа, Хөгжил дэвшлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж буй бүх шатны байгууллага, сайн дурын эвсэл, хамт олон, иргэд ээ!

  • ЮНЕСКО бÐ...

    Samstag 22. Mai 2010

    Монголын ад түмний утга соёлын гайхамшигт өв “Монгол тууль”, “Цуурын урлаг”, “Монгол ардын бүжиг-бий, биелгээ”-г ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж авлаа. Соёлын өвд бүртгэгдсэн тухай батламжийг бичгийг хүлээн авах ёслол энэ сарын 24-ний даваа гаригт Улсын филорманий концертийн танхимд болох юм. Дашрамд дуулгахад, ЮНЕСКО нь Биет бус соёлын өвийг хамгаалах зорилгоор 2001 онд Ерөнхий бага хурлын 31 дүгээр чуулганаар “Соёлын олон төрөл зүйлийн тухай ЮНЕСКО-гийн түгэмээл тунхаглал”-ыг хэлэлцэн баталсан байна. Мөн 2003 онд “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай ” конвенци, 2005 онд “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай” конвенцийг тус тус батлан хэрэгжүүлж эхэлсэн аж. Энэ хугацаанд хүн төрөлхтөний аман болон биет бус соёлын шилдэг өвийн дээжист дэлхийн шилдэг өвүүдийг гурван удаа зарлан тунхаглаж байжээ. Энэ хугацаанд Монгол үндэстний бүтээн бий болгосон “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг 2003 онд, “Монгол ардын уртын дуу”-г 2005 онд Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн шилдэг дээжээр өргөмжлөн дэлхий дахинд тунхагласан ажээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Соёлын өвийг төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Монгол Улсын биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр доорхи төрлүүдийг явуулаад байгаа юм байна. Үүнд: -“ Монголын уламжлалт баяр- Наадам” -“Монголын уламжлалт урлаг-Хөөмий” -“Монгол гэрийн урлал” -“Монгол хувцасны уламжлалт урлал” -“Монгол цам” -“Монгол жангар” -“Уул овоо тахих монгол зан үйл” -“Оньсон тоглоомын уламжлалт төрлүүд” -“Лимбэ бишгүүрийн битүү амьсгаа” -“Малд төл авахуулах монгол зан үйл” -“Монгол уран бичлэг” -“Уран нугаралт” зэргийг Хүн төрөлхтөний Биет бус соёлын өвд бүртгүүлэхээр баримт, материалыг нь өгөөд байгаа юм байна.

  • Далай Ла...

    Montag 29. Mrz 2010

    Шинэ мянганий босгон дээр Буддын Шашины тэргvvн Далай Ламын хэлсэн сургаал vгсээс толилуулъя.

  • БУРХАН Г...

    Donnerstag 30. Juni 2011

    ...Гэрт тань гадны хэн нэгэн орж ирээд авдар савыг тань дураараа онгичиж, хамаг л өнгөтэй өөдтэй, үнэ цэнэтэй бүхнийг нь хамж аваад оронд нь үнс болон элдэв муухай хог хаягдал дүүргэж орхиод гарч одвол та яах вэ? www.golomt.org

  • "Ачигчаа...

    Dienstag 15. Februar 2011

    1988 оны намрын нэг өдөр би ажлаасаа халагдлаа. Олон нялх хүүхэдтэй учир цэргийн байгууллагын цалин хаана ч хүрэхгүй учраас халагдая гэтэл Дивизийн захирагч өөдөөс халахгүй харин дэвшүүлж ажиллуулах юм яриад явчихав. Гэвч Дивизийн захирагч амралтаа авсан хойгуур худал, үнэн эмнэлгийн бичиг гаргуулж байгаад -р ангийн тагнуулын салааны захирагчийн ажлаа өглөө. Ажил хайж эхэллээ. МXЗЭ-ийн Хорооны дарга, зааварлагч, боловсон хүчний байцаагч, биеийн тамирын багшийн ажилууд олдож байлаа гэвч цалин нь адилхан учраас хийсэнгүй.Нэг л их мөнгөтэй ажлыг 2 алгаа хорстол хиймээр санагдаад байлаа. Нэг өдөр автобусан дотор явж байтал 2 хүн хоорондоо ярьж байнаа. Найз нь Материал Импекс Хангамжийн Нэгдэлд ачигч хийж байгаа 14 хоногт бараг 1000 хүргэж авдаг гээд ярьж байна.

  • АМЬДРАЛ ...

    Sonntag 12. Januar 2014

    Хүмүүс заримдаа яг одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур байдаг. Тэр үедээ "Амьдрал гэдэг чинь шал утгагүй зүйл байна", "Амьдрал шал новшийн байна", "Амьдралаас уйдаж залхаж байна" гэхчилэн эгээ л бусдад туниж гомдож байгаа мэт аашлах. Өөрийнхөө төлөө санаа тавьж, өөрийн хувь заяа, элдэв асуудлаа өөрөө шийдэж байж учиртай зарим хүмүүс бусдын төлөө амьдарч байгаа мэтээр гомдоллох нь бий.

  • МӨРӨӨДЛÓ...

    Sonntag 10. Februar 2013

    \цуврал ярилцлага-05\

  • Зүрхэнд ...

    Dienstag 17. Mai 2011

    "Зүрхэнд Гэрэлтэх Од" киноны дуу


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.21 Sekunden 4,116,072 хандалт