SWEMON INFO - Нийтлэл: БАГА НАСНЫ ШИНЭ ЖИЛ
23 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
БАГА НАСНЫ ШИНЭ ЖИЛ
БАГА НАСНЫ ШИНЭ ЖИЛ

Аав ээж хоёр минь Завханы баруун захын сумд болох Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдаар олон жил багшилж, аав минь бага сургуулийн захирлаар ажиллаж байв. Хөдөө өссөн бага насны үлдэцтэй дурсамжинд шинэ жил орно. Сумын ёолк гэж их гоё юм болноо. 12 сарын сүүлчээр сургуулийн бүх сурагчид ёолкны чимэглэл хийх даалгавартай. Дэвтрийн, хэрэв олдвол цагаан цааснуудыг уртаар нь өнгө өнгийн усан будгаар ялгаж будна. Өнгийн цаас олддоггүй байв. Дараа нь түүнийгээ нарийхан хайчилж байгаад жижиг хэсгээр нь цагираг болгон жонхуугаар наадаг байв. Жонхуу гэдэг нь усанд буцалгасан гурил л даа. Нэг цагирагийг нь нөгөө цагирагт нь гогцоолдуулж оруулах маягаар нэг их урт хэрнээ үргэлжилсэн цагиргууд хийх. Түүнийгээ "гинж" гэж нэрлэнэ. Бас дэвтрийн цаасыг будаад, нугалсан хэсгийг нь дундуур нь хайчилж, үзүүр хэсгээс нь дурвалжин маягаар хайчилж авахад бидний нэрлэдгээр "хил" гэгч болно. Бас тийм нугаларсан цааснууд дээр 12 жилийг дүрсэлсэн амьтдыг зурж өнгө өнгөөр нь ялгаж будна. Хүүхдүүд үүнийгээ их баяртай хийцгээнэ. Аргагүй шүү дээ, баяр болох гэж байхад.
Заал чимэх бол их л хүндтэй ажил. Ёолк болох том зааланд хөндлөнгөөр нь хананаас хананы хооронд урт урт утаснууд татдаг. Түүн дээр нь мөнөөх хайчилсан хилнүүд болон элдэв амьтдын дүрстэй нугалсан цааснуудаа тохно. Завсар зайгаар нь урт гинжнүүдээ утаснуудын дагуу татаж хананд бэхэлнэ. Мөнөөх чимэглэлүүдийн завсраар утаснууддаа хөвөн имхэрдэж наалдуулах нь цасны ширхэгийг "орлож" байгаа хэрэг. Гацуур модоо бас мөнөөх цаасан чимэглэлүүдээр гоёж, 220 вольтод залгадаг чийдэнгийн шилнүүдийг өнгө өнгийн усан будгаар будсаныгаа тойруулж тохоод асаахад их л гоё харагддаг сан. Тэгж зассан заал их л сүртэй гоё харагдана.
Сумын ёолконд тоглох концерт, ан амьтад, шинэ болоод хуучин он, өвлийн өвгөн, цасан охид, алиалагчид гээд сургуулийнхан бараг л сар шахуу бэлтгэж давтдаг байв. Үзэл суртлын ажил болохоор сумын намын хорооны товчоогоор хөтөлбрийг нь баталж, хүн бүрийн хэлэх үгсийг ягштал бэлтгэж давтуулдаг сан. Энэ арга хэмжээнд шалгарч бэлтгэл хийж байгаа сурагчдад бусад нь их хүндэтгэлтэйгээр хандаж, атаархангүйгээр харна. Шинэ жилийн бэлтгэлийг үзэл суртлын өндөр түвшинд чанартайгаар бэлтгэхийн тулд тэднийг хичээлээс чөлөөлж, зарим хичээлийн дүнг нь автоматаар "онц" гэж тооцох нь ч бий.
12 сарын 31 ний оройг сумын хүн болгон сэтгэл догдлон хүлээцгээнэ. Айл болгон гэртээ жижиг ёолкоо засч, бууз жигнэж, тавгийн идээ базаадаг. Өвлийн шөнийн тэнгэрт айл бүрийн тооноор тусах гэрэл, яндангийн утаанаас үсчих цогууд гялалзах нь шинэ жилийн сүрийг үзүүлэх мэт. Сумын клубийн үүдэнд хүмүүсийг урин дуудах бүрээний аялгуунд гоёлын дээлээ өмссөн хүмүүс клубын зүг яаравчлан алхалцгаана. Өвлийн хүйтэн жавар хацар нүүрийг хайрах авч, шинэ жилийн баяртаа яарсан хүмүүс түүнийг үл ажран, гагц царайд нь инээмсэглэл тодрон хацар нь улаа бутарч харагдах нь аз жаргал руугаа тэмүүлэх мэт. Оройноос эхлээд сумын галч өвгөний галласны ачаар сумын клубын том зуухны бөөр нь улайсч, клубт халуу дүүгэж, суудлаа эзлэн суух хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах чимээ тодоос тодхон сонсогдоно. Жил жилийн өвлийн энэ өдөр сум даяараа цуглаж байгаа болохоор холоос ирсэн нь бие биеээ чангаар дуудан мэндчилж, торгон дээл, саатай алчуураар гоёсон бүсгүйчүүд бие биеэ нудран сэм сэмхэн шиг хэрнээ, олны анхаарлыг татаж аалигүйтэх нь нэг л содон.
Сумын дарга, намын дарга нар албархуу нь аргагүй хоолойгоо засч, цаасан дээр бичсэн нээлтийн үгийг чанга дуугаар уншиж, хоромхон зуур үгээ таслан олон нийтийг тойруулан харах дор тэр дохиог нь анзаарсан түмэн олон алга нижигнүүлэн таших авай. Сумын клубын тод улаан хөшиг алгуурхан нээгдэхүйеэ тайзан дээр мөр мөрөө даран эгнэн зогссон хоорын дуучид алдарт "намын магтуу" дууг дуулж эхэлснээр ёолкны арга хэмжээ нээлтээ эхлэв. Тэртээ тэнгэрийн орноос цан хүүрэг савсуулсан өвгөн аав чарга тэргүүтэн хөлөлглэн ирснийг зарлахад хүмүүс үүд рүү харан өндөлзөнө. Улаан хүрэн дээлийг цагаан хөвөнгөөр эмжсэн, цав цагаан хөвөн сахалтай, монгол гуталтай улаан малгайтай өвлийн өвгөн аав, цасан охид, шинэ хуучин он, 12 жилийг дүрсэлсэн амьтад, "шовгоржав", "навтгаржав" нэртэй 2 алиалагчаа дагуулан орж ирснээр ёолкны оргил хэсэг үргэлжилнэ. Өвлийн өвгөнийг хүндэтгэлтэй, цасан охидыг өхөөрдөлтэй, ан амьтдыг өрөвдөлтэй, алиалагчдыг инээдтэй хүлээж авах үзэгчдийн сэтгэлд юу эс эргэлдэх билээ.
Алиалагчид нь сумын дарга нарын даалгавраар ажилд муу, залхуу, малаа чононд идүүлсэн, архи ууж ажлаа тасалсан, замбараагүй явдалтай зарим хүмүүсийг нэр усаар нь дуудаж шоолоход хурсан олон нирхийтэл инээлдэж, шоолуулсан зарим нь үзэл суртлын хурц жадан доор толгой гудайх авай. "Малаа чононд идүүлсэн" гэснээс ан амьтдын үзүүлэх хөгжилтэй үзүүлбрүүдийн дунд хөөрхий чоно аргаа баран толгойгоо гудайлган ирж, өөрийг нь энэ наадамдаа оролцуулаач гэж өрөвдөлтэй нь аргагүй гуйхад хөтлөгч нэгэн, үзэгчдээс санал асууж, тэдний нэгэн дуугаар зөвшөөрсний дагуу чоныг шинэ жилдээ оруулдаг сан. Хөөрхий чоно баярласандаа улиад л. Ёолкны хамгийн гоё хэсэг нь өвлийн өвгөн ааваас бэлэг гардуулах ёслол. Сумын дарга нарын гаргаж өгсөн нэрсийн дагуу "оны шилдэг" хүмүүстээ бэлэг гардуулах бүрт хүмүүсийн алга ташилт аадар бороо мэт шаагиж, атаархангүй харцууд нь бэлгэн дээр тусна. Хамгийн том бэлэг нь хятад халуун сав, орос 45 -ын гутал, автоүзэг, за тэгээд бэлэг болгон дотор үнэр нь клуб даяар хамар цоргих хятад алим байдаг сан. Нээрээ хөдөөний монголчууд бид зөвхөн шинэ жилээр л алим амталж үздэг байсан нь санаанаас гардаггүй юм. Ховрын болоод ч тэр үү, амт нь жилдээ л аман дотор мэдрэгддэг байсан сан.
Сумын клубын эрхлэгчийн дарах "баяан" хөгжмийн аян дээр "хүмүүн төрөлхтөн", "задгай цагаан", "үнэгэн шогшоо", "вальс", "фокстрот" бүжгүүдийг ч үзүүлж өгнө дөө. Ам халж сэтгэл нь хөөрсөн зарлагч бүсгүй "Үнэгэн шогшоо гэдэг нь үнэн ч юм уу, худал ч юм уу, үзээд алдая цөмөөрөө. Нийтийн бүжиг фокстрот "гэж зарлахад, хөгжмийн ая хэлэв үү, үгүй юу хүмүүс дэрхийн босч аль хэзээний харцаараа дохиж амжсан портнёроо аваад л эргэлдэж өгнө. Сумын клубт эргэлдэх тэр л бүжгүүдийн аян дор мөн ч олон хайр сэтгэлүүд "эгшиглэсэн" дээ. Хүмүүсийн амьсгалтай давхцан улам халах клуб дотор халууцсандаа минчийж улайсан хэрнээ жаргалтайяа инээмсэглэх царай нь гэрэлд гоё харагддаг сан. Дуу бүжиг, бэлэг сэлт, инээмсэглэсэн царай, тас тас инээх жаргалтай инээд чухам энэ орой л сумын төвийг дүүргэдэг сэн. Хав харанхуй энэ л шөнө хоёр он солигдож, хүмүүний амьдралын нэгэн хүрд эргэдэг. Ёолк дуусч цахилгаан мотор унтарч, хүмүүс гэр гэртээ ирнэ. Гэртээ орж лаагаа асаан шинэ он хүрээд ирсэн тэр л мөчид, ирээдүйн сайхан амьдралынхаа тухай төсөөлөн суухдаа хүн болгоны сэтгэлд аз жаргал эргэлдэнэ. Ирж байгаа шинэ жилд бүх л юмс сайн сайхан болно гэдэгт хүн болгон чин сэтгэлээсээ итгэдэг. Лааны бүдэгхэн гэрэлд өглөөний ургах нарыг угтан суухдаа тэр гэхийн аргагүй мөрөөдөлдөө умбана. Мөрөөдөлдөө өөрөө баясан инээмсэглэнэ. Аяа хүүхэд насны минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн сумын ёолк минь дээ. Насны намрын хяруу буух цагийн сүлэлдээнд сэтгэлийн учгийг сүвлэн байж дурсамж сэдрээнэ. Дахиад тийм нэгэн шинэ жилийг үзэх сэн.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2013-12-20
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • Европ да...

    Samstag 27. Mrz 2010

    Monber - Buyanii setgelt huu VIDEO Европ дахь монголчуудын IV дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болж өнгөрлөө

  • БаялгийÐ...

    Sonntag 15. Mai 2011

    Норвегиин нефтийн сан Баялгийн менежментийн хамгийн сайн туршлага хуримтлуулсан орон бол Норвеги. Байгалийн баялгаар арвин энэ орон хамгийн зөв менежментийг хэрэгжүүлж хөгжиж чадсан байна. Норвеги дэлхийд гуравдугаарт орох газрын тос экспортлогч бөгөөд ямар ч өргүй улс юм. Энэ оронд авлигын асуудал байхгүй, засаг захиргааны институтууд найдвартай ажиллаж, ард иргэд нь хангалуун чинээлэг амьдардаг.

  • Lady Gaga - Telephone

    Dienstag 25. Mai 2010

    Lady Gaga - Telephone

  • Монгол аÑ...

    Donnerstag 2. September 2010

    Улс орон бүрт өөр өөрийн зүйр үг байдаг. Монгол ардын зүйр цэцэн үг нь амьдралын хар ухаан, сургамж, үнэлэмжийг шингээсэн байдгаараа бусад улс орны зүйр үгтэй ач холбогдлоороо төстэй ч Монгол хүний ахуйн ухаантай холбоотойгоороо онцлог ач холбогдолтой билээ. Ардынхаа зүйр үгээс суралцацгаая!

  • ААВДАА

    Dienstag 31. Juli 2012

    \бурханы оронд одсон өдөрт нь зориулав\

  • SweetYmotion - Түүв...

    Dienstag 5. Oktober 2010

    SweetYmotion - Түүвэр дуу

  • "Билл Гэй...

    Samstag 27. Mrz 2010

  • MOНГОЛЧУУ...

    Samstag 21. Dezember 2013

    \"Буруу дэвээд байгаа шувууд" цуврал-01\

  • "ЦЭНХЭР Д...

    Montag 28. Mai 2012

    "Монголчууд Америкт" цуврал ярилцлага-32

  • МаралжиÐ...

    Donnerstag 17. Juni 2010

    Маралжингоо, Энхзул, Цэлмүүн, Уянга - Би эр хүнд хайртай


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.10 Sekunden 4,082,016 хандалт