SWEMON INFO - Нийтлэл: СЭТГЭЛ ДУТВАЛ...
23 Oktober 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
СЭТГЭЛ ДУТВАЛ...
СЭТГЭЛ ДУТВАЛ...

...Хүмүүс яагаад уурлахаараа бие биен рүүгээ ингэж чангаар хашгирдаг юм бэ? гэж бурхнаас асуухад "Хүмүүс бие биеэ хайрлаж байхдаа шивнэж хэлэхэд ч, заримдаа юу ч хэлэхгүй байсан ч зүрх сэтгэлээрээ ойлголцдог юм. Бие биенээ хайрлах нь багасах хэрээр сэтгэл зүрх нь холдоно. Сэтгэл зүрх нь холдох тусам хүмүүс бие биенээ сонсохоо больж, бүр их холдсон үед хичнээн хашгираад ч ойлголцож чаддаггүй юм" гэж хариулсан тухай үлгэрлэсэн жишээ бий.
Хүмүүсийг ойртуулж, бие биенд нь илүү дотно болгодог холбоос бол сэтгэл. Аливаа зүйлийг яг л чин сэтгэлээсээ хийх ахул хүмүүсийн сэтгэл зүрхэнд ойртож очдог. Учир нь зүрхний тэртээгээс урсах хөг аялгуу, хичээл зүтгэл болон урсахуйяа нөгөө хүний зүрх сэтгэлд шингэж очно. Энэ бол хүмүүний сэтгэлийн чанадаас бие бие рүүгээ тэмүүлэн урсах хайр юм. Зүгээр л "энэ ажлыг хийх ёстой юм чинь, хийсэн болоод л өнгөрөх" тухай бодлоос үүдэлтэй ажлын бүтээмж хүний сэтгэлд хүрч очдоггүй. Боломжийн сайхан хийсэн байлаа ч түүнд зүрх сэтгэл нь шингээгүй л бол, нөгөө хүний зүрх сэтгэлд ойртож очихгүй. Ажлаа хийлгүүлсэн хүн нь "Яах вэ? аятайхан сайхан болжээ" гэх боловч, тэгтлээ баярлаж догдлох нь ховор. Учир нь тэдэнд зүрх сэтгэлийн холбоос үгүй болохоор.
Сэтгэлээсээ хийсэн зүйл болгон сайхан. Сэтгэлээсээ хийсэн зүйл болгон өчүүхэн бага байлаа ч хүмүүсийг баярлуулдаг. Харин сэтгэл дутах юм бол, хүмүүсийн сэтгэлд хүрэхгүйгээр барахгүй тэднийг бухимдуулдаг. Бусдад гайхуулах гэж, бусдыг атаархуулах гэж, бусдыг аргалж мэхлэх гэж, бусдыг хуурах гэж хийсэн болгон нь хүмүүст мэдрэгдэж, тэднийг уурлуулдаг. Тэгээд л бухимдсандаа чангаар хашгирч хэрэлдэнэ, бас харааж зүхнэ. Яаж ч чадахгүйдээ гомдож үйлна. Бидний өнөөдрийн олон гомдол бухимдал, бидний сэтгэл зүрх холдож орхисонтой холбоотой. Хүмүүсийг гомдоож байгаа бол, тэднийг хайрлахгүй байна гэсэн үг. Бид ойлголцохгүй байгаа бол бидэнд сэтгэл дутаж байна гэсэн үг. Бид гомдож бухимдаж байгаа бол бидний сэтгэл зүрх бүр их холдож байгаа гэсэн үг. Үл нуршин жишээлэх нь:

*Сэтгэл дутсан "ХАЙР"
Мэдээллийн технологи үсрэнгүй хөгжсөн өнөө цагт хүмүүс зүрх сэтгэлээрээ биш, тодорхой шалгуураар бие биенээ "хайрлаж", бие биендээ "дурлах" болж. Танилцсан болон таалагдсан, эс бол сонирхол татсан хүнийхээ талаарх мэдээлэл болон тандалтыг хүмүүс цахим орон зайн хаанаас ч олж авч чадах болохоор энэ бол шинэ боломж, шинэ үзэгдэл. Зарим аятайхан бүсгүйчүүд мөнгөтэй хүнийг сонгож "дурлаж", "хайрлах" болсон нь сэтгэл зүрхэндээ биш, өөрийн хэрэгцээ сонирхолдоо таацуулан хийж байгаа сонголт нь. Таалагдсан хэн нэгнийг сонгохдоо эн тэргүүнд "энэ хүнийг дагуулаад олон нийтийн газар явж байхад хэрхэн харагдах тухай", "энэ хүнтэй хамтад найз нөхөдтэйгээ ярьж суухад эвгүй байдалд орж, ичиж зовохгүй байж болох тухай", "энэ хүнтэй хамтдаа амьдрахад эдийн засгийн хувьд дампууралд орох магадлал байгаа эсэх" тандалт давамгай байх нь бий. Буруутгах аргагүй ч нийгэм даяар урсгал болон орж ирж байгаа энэ үзэгдлийг зөвтгөхөд хэцүү.
Урьд нь огт төсөөлөөгүй хэрнээ, түүнийг бодох бүрд зүрхний тэртээд гэнэт ёгхийж, амьсгал нь давчидна. Түүний өхөөрдөж хайрлам төрх нь нүдэнд үзэгдэх бүрд өөрийн эрхгүй инээмсэлгэж, нүд нь баяраар гэрэлтэж, сэтгэлдээ "чи минь ямар ч сайхан юм бэ? "гэж дуу алдана. Түүнтэй хамт байх мөч бүхэнд нар улам хурцаар гэрэлтэж, эргэн тойронд байгаа зүйлс болгон дэндүү сайхнаар нүдэнд тусч, халууныг ч үл ажирч, хүйтнийг ч үл анзаарч, цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх шиг санагдахад тэнхлэгээ дэндүү хурдан эргүүлэх дэлхийд гомдох нь бий. Түүнгүй байх мөч болгон шаналал болон хувирч, мөнөөх л дэлхий бүр ч удаан эргэх шиг, санах тусмаа уулзаж учирлахыг улам ихээр хүсч, "яагаад бид дандаа хамт байж болохгүй байнаа" гэж бодох бүртээ буруутныг хаа нэгтээ хайн, гомдох шалтгаа бодож олно. Энэ дэлхий гагц бид 2-ын төлөө эргэлдэж, энэ амьдрал гагц бид хоёрын хамтдаа байх үе болгонд утга учиртай болох мэт санагдах үе бий. Сэтгэл зүрх дэндүү ойр байх тусмаа хайрын цэцэгсийг үргэлж усалж, ургуулж байдаг.

*Сэтгэл дутсан "ТУС"
Өнгөрсөн өвөл Ч.Ганжавхлангийн санаачилсан "Халуун сэтгэл"-ийн залуус "Бүгдээрээ дулаахан өвөлжье" нэртэй аян өрнүүлэв. Хүмүүс тэднийг дэмжиж зөндөө их хувцас, бэлэг сэлт цуглуулан амьдралын боломж муутай болон нийгмийн эмзэг давхаргынханд тарааж өглөө. Тэдгээр залуусын хэний ч албадлагагүйгээр чин сэтгэлээсээ хийсэн энэ үйлдэлд тэд өөрсдөө ч, тэднээс "тусламж", "бэлэг" авч байгаа хүмүүс ч цөмөөрөө баяртай байгаа нь анзаарагдаж байв. Шинэ жилийн өмнөхөн хэд хэдэн улстөрчид "санаа зовсон" дүрдээ, хэсэг хүүхдүүдэд тусламжийн бэлэг тараалаа. Дарга нар нь нилээд албархуу байдлаар үг хэлж, туслагчид нь уг бэлгийг гардуулна. Хүмүүс уламжлалт заншлаараа ТВ-ийн дурангийн өмнө "тэр сайн даргадаа ямар их талархаж байгаа" гаа баяр бахдалтай өгүүлэх. Иймэрхүү үйлдлүүд зөндөө л болдог л доо. Гэхдээ нэг л албархуу, ихэмсэгдүү. "Бид үүнийг хийвэл, тэр хүмүүст хэрэгтэй төдийгүй ямар их баярлах болоо" гэсэн бодлоор хийх, "нэг иймэрхүү юм хийчихвэл дараа нь УИХ-д сонгогдоход, эсвэл албан тушаал дэвшихэд хэрэг болох юм даа" гэсэн санаа бодлуудын хооронд асар их зөрүү бий.
"Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусла" гэдэг зүйр үг бий. Улсын наадамд цол авсан бөхөд нутаг нугаараа цуглан байж, үнэтэй жееп, тансаг сууц бэлэглэх, өвдөж зовсон орон гэргүй нэгэнд 5 ханатай дулаахан гэр бариад өгөхийн ялгаа нь мөн ч их. Баян бизнесмений танхил хүүгийн тансаг хуриманд залагдаж очин 10 сая төгрөг бэлэглэх, сургалтын төлбрөө төлж дийлэхгүй ч ирээдүйнхээ төлөө хичээж сурч байгаа оюутанд 100 мянган төгрөгөөр туслахын хооронд мөн ч их зөрүү бий. "Нүглээ наминчилж, буян үйлдэх" гэсэндээ тал дээр босгох суварганд зарцуулсан мөнгөө "Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг"т хандивласан бол мөн ч олон хүүхдүүдийн амьд явж орчлонгийн баяр жаргалыг амсахад тус болж чадах сан. Сэтгэлийн өглөг гэдэг их багадаа биш, чухам "өгье", "тусалья" гэсэн хүсэлдээ л байдаг гэдэг. Тийм болохоор л "Өгье гэвэл ганцаасаа, уйлья гэвэл сохроосоо" гэж хэлэлцдэг байсан буйз. Найзынхаа төрсөн өдөрт баярлуулах гэсэн сэтгэлээр өөрийн гараар зурж очсон зураг л хамгийн үнэ цэнэтэй байдаг.

*Сэтгэл дутсан "ХӨДӨЛМӨР"
Улаанбаатар хотод мөн ч их барилга баригдаж байгаа тухай, бас замууд нь бага багаар өргөжиж байгаа тухай хүн болгон л ам амандаа магтан шагших. Бүтээн байгуулалт гэдэг сайхан л даа. "Сайны хажуугаар саар" гэдэгчлэн барилга барьж байх явцад хажуугаар өнгөрч явсан хүний толгой дээр төмөр унаж амь насыг нь хөнөөж, барилгын кран нь гэнэт унаж орчимд нь байсан хүүхэд нас барж, шинээр тавьж байсан зам нь гэнэт цөмөрч машин эвдэж, барилга дээрээс ажилтан нь унаж амь насаа алдаж гэхчилэн "хар муу" мэдээ ч тасрахгүй. Метр квадрат талбайг нь хэт өндрөөр үнэлсэн хэрнээ, барьж байгаа барилгынхаа материалыг хямдаар авч, сантехникийн холболтын материалуудаа хуучин төмрөөр орлуулсаны уршгаар "чанаргүй" барилгууд олширч хүмүүсийг бухимдуулан зутрааж байгаа. Байгуулж байгаа замынхаа өргөнөөс нэг, зузаанаас нэг хассаар стандартыг эвдэж, мөнгийг нь завшиж байгаагийн улмаас автомашины осол аваар буурахгүй л байна. Үүнийг хийж байгаа хүмүүс нь өөрийнх нь барьж байгаа барилгад хүмүүс гэр бүлээрээ амьдарна гэдгийг, өөрийнх нь байгуулж байгаа замаар хүмүүс машинаар зорчино гэдгийг л "мартаж" байгаад хамаг гай байгаа юм. Магадгүй маргааш тэдний үр хүүхэд ч энэ байшинд амьдарч, энэ замаар машинтай давхина гэдгийг сэтгэл зүрх нь түүнд сануулахгүй л байгаа юм даа.
Хэн нэгэнд дулаахан цамц нэхэж суухдаа сэтгэлээ шингээж байвал, өмссөн хүндээ ямагт дулаахан байж, хариуд нь танд байнга талархаж байх болно. Хэн нэгэнд аяганы ширээ урлаж байхдаа сэтгэлээ шингээж байвал, тэр ширээ ямагт өнгөлөг бөх бат байж, тэд үр удмаараа танаар бахархаж, дурсаж байх болно. Хэн нэгэнд зураг зурж өгөхдөө сэтгэлээ шингээж байвал, таны сэтгэл тэр зургийг амилуулж, авсан эзэн нь ханандаа өлгөж, ирсэн зочдод байнга үзүүлэн тайлбарлаж, бас гайхуулж байх болно. "Эзэн нь мөнх, эд нь хэврэг" гэдэг хэллэг сэтгэлээ шингээсэн бүтээлтэй л хамаатай байдаг. Хөдөлмөр болгонд хүний сэтгэл нь шингэж байвал бүтээл болдог. "Миний энэ хийж байгаа зүйл хүмүүсийг баярлуулж байгаасай" гэж бодохдоо хүн тоосгоо тэгш өрж, замаа тэгшхэн тавьж, модоо цэвэрхэн харуулддаг. Сэтгэлээ шингээж хийсэн бүтээл болгоныг хүмүүс бахархан харж "ямар сайхан юм бэ? " хэмээн дуу алдахдаа худалдаж авахдаа үнэ хайрладаггүй. Хожим нь ч түүнийгээ харж "би ямар азаар үүнийг худалдаж авав аа" гэж өөртөө ч бас танд ч талархдаг.

*Сэтгэл дутсан "ҮЙЛЧИЛГЭЭ"
"Монголд минь бараа таваарын элбэгийг яана. Нөгөө ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байдаг болжээ. Харин..." гээд санаа алдах хүмүүс цөөнгүй. Барааны лангуу бүрийн ард бохь зажилсан, гоёж гоодсон, будаж шунхадсан бүсгүйчүүд сууна. Бараа сонирхож байгаа хүнийг муухан хувцастай бол "хулгайч" аятай, дунд зэргийн хувцастай бол "сонжсон" харцтай, гайгүй хувцастай бол "ноёныхоо өмнө үсчих хав нохой байдалтай" ханддаг гэнэ. Өөртөө хэр таарсан бараа сонгож байгаа хүнийг "авбал ав байвал бай" гэж тавласан, арай үнэтэй чанартай хувцас руу харц билчээвэл "бэл чинь хүрэх юм уу даа" гэж басамжилсан байдлаар хандаад байвал үйлчлүүлж байгаа хэнд ч аятайхан санагдана гэж? Аль нэгэн албан газар ороход "танд юугаар тусалж болох бол?" гэж эелдэгхэнээр асуухын оронд "Хөөш чи хаачих гэж байгаа юм бэ?" гэж хотны захад хэвтээ нохойгоо зандрах мэт аашлах нь үйлчилгээ гэж үү? Гадаадынхныг харахаараа "сүү долоосон муур" шиг, монголчуудаа харахаар" үл таних зочин руу архирах нохой" шиг авирладаг үйлчилгээний харилцаанд "хүний сэтгэл" л дутаад байгаа юм даа.
"Үйлчлэгчээ хаанд өргөмжилсөн" батламж нь амьдрал дээр бус, өрөөнийх нь хананд хадаатай байдаг зуршил Монголоос минь өөр хаана ч үгүй. Сар, улирал, жил тутам ямар нэгэн нэртэй АЯН бодож олдог, түүгээрээ олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого бүрд "сэтгэл" бус, "ажил хийсэн" гэх үнэлгээ авах гэсэн сонирхол оршиж байдаг болохоор л хүмүүсийн сэтгэлд хүрдэггүй юм. Өвдөж зовсон нэгэнд тариа хийхдээ л сэтгэлээсээ хичээж, өвтгөхгүй байж чадсан бол "зөөлөн сайхан гартай" гэж тэд баярлана. Сэтгэл нь гарандаа шингэсний үнэлгээ. Дэлгүүрт нь орж ирсэн үйлчлүүлэгчийг тосон угтаж, найрсаг сайхнаар бараагаар танилцуулж, хүссэн өнгө болон загварыг олж санал болговол талархсан сэтгэлээр барааг тань худалдаж авах л болно. Зоогийн газарт зочилж ирсэн үйлчлүүлэгчээ угтан тосч санал болгож байгаа хоолнуудаа тайлбарлаж, хүссэн хоолыг нь авчирч өгөхдөө "Та сайхан хооллоорой", гараад явахад нь "Дахиад манайхаар үйлчлүүлээрэй" гэж хэлбэл хүмүүсийн сэтгэл нь хамтад цадаж, баяртай байх болно. Энэ бүхэн уг нь хэцүү биш л дээ.

* Сэтгэл дутсан "ХӨГЖИЛ"
Саяхан болж өнгөрсөн "Том төрөөс ухаалаг төр рүү" нэртэй зөвлөлгөөн дээр манай Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж мөн ч сайхан үг хэлэв. Үгүй яахав дээ, 24 жилийн дараа ч гэсэн "ойлгож", учирлаж байгаа нь сайхан хэрэг шүү. Ямартай ч эхлээд "МӨНГӨ", дараа нь "ӨМЧ ХӨРӨНГӨ", эцэст нь "УУЛ УУРХАЙ" гэж халуурсан жилүүддээ хүнийхээ хөгжлийн төлөө юу ч хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хожимдуу ч гэлээ ухаарч, одоо хэр нь өөрчлөхийг хүсч байгаа нь сайн хэрэг. Төрийн ой санамжинд хүнийхээ төлөө гэсэн сэтгэл нь дутаж байсан гэдэг нь үнэн. Уг нь улстөрчид минь одоо л харж ухаараад байгаа болохоос, энэ тухай "улс төржих" араншинтай хүн болгон нь ам амандаа аль эртнээс ярьж байсан л даа. Хөгжлийг робот биш, хүмүүс л хийдэг. Төмөр замыг хүмүүс тавьж, байшин барилгыг хүмүүс барьж, уул уурхайг хүмүүс ухаж ашигладаг. Бодлогыг нь барьж байгаа ТӨР нь хүнийхээ төлөө гэсэн сэтгэл нь дутвал хөгжил нь буруу тийшээ явж, үр дүн нь ард олонд биш, хэдхэн олигархиудад очдог болно.
Монгол улс маань "хөгжөөд байгаа" гэх хэрнээ хүмүүс нь улам ядуураад байгаа учрыг нь олохгүй хүмүүс гайхан эгдүүцэж, хорсож бухимдаад байна. "Бор зүрхээрээ" хичээгээд зүтгээд байхад "болж өгөхгүй" нэгэн байхад, төрийн албанд очсон танил нь "цагаан нүүр"-ээрээ улам л малилзан таргалж, нүүрэн дээр нь илт баяжиж "тасраад" байхаар хэн ч гэсэн гомдож барьцана биз дээ? Нийгмийн баялгийн "хуваарилалт нь шог" байх тусам хүмүүс шударгаар хөдөлмөрлөж, хөгжихийг хүсэхээ болино. Төр ард олны амьдрал ахуй, хөгжилд "сэтгэл гарган" анхаарлаа хандуулахгүй бол тэд Төрд итгэхээ больж, Төрийг дэмжихээ больдог. Цаасан дээрх хөгжлийн статистик үзүүлэлт, хүмүүсийн амьдралын доройтол хоёрын дундах орон зай бол сэтгэл дутсаны хэмжүүр. Хөгжлийн "хазгар" үзүүлэлт. Харин хүн бүрийн хөгжлийн төлөө сэтгэл гарган анхаарлаа хандуулах юм бол, улс орны хөгжил зөв сайн явах болно. Харин үүний үр дүн нь ард олны бухимдалгүй, өөртөө итгэлтэй, амар тайван амьдрал. Энгийн байгаа биз дээ?

*СЭТГЭЛ ДУТВАЛ
Хүмүүс бид бие биенээсээ алс зайтай оршдог ч биднийг ойртуулдаг зүйл нь СЭТГЭЛ, ЗҮРХ. Сэтгэл зүрх нь ойрхон байх юм бол хүмүүс бие биенээ хайрлана. Бас илүү сайнаар ойлголцдог. Н.Жанцанноров гуайн "Цагаан суварга", Б.Шарав гуайн "Гэгээн алсад одох юм сан" аясуудыг сонсохдоо бидний сэтгэл зүрх уярч хайлан, энэ гайхамшигийг бүтээсэн тэдэнд чин сэтгэлээсээ талархан, тэднийг хайрладаг. Тэд энэ бүтээлээ хийхдээ сэтгэл зүрхээ чагнан, зовлон шаналал, догдлолоо түүндээ шингээж чадсан болохоор. Яг энэчлэн сэтгэл зүрхээ шингээн байж хийсэн болгон тань хүмүүсийн сэтгэл зүрхэнд ойрхон очиж, бусдыг хайрлах сэтгэлийг өгдөөнө. "Амьдрал гэдэг чинь ямар сайхан юм бэ?" гэж өөрийн эрхгүй зүрхэндээ "дуу алдан" баясах хэмнэлийг САЙХАН СЭТГЭЛ л хөглөдөг. Сайхан юм шүү.
Ямар ч юманд сэтгэл дутах ахул, хүмүүсийг баярлуулан догдлуулдаггүй. Нэр алдар олох гэж, гавьяа шагнал хүртэх гэж, эрх мэдэл албан тушаалд очих гэж, бусдын атаархлыг төрүүлэх гэж хийсэн болгон тань хүмүүсийн сэтгэлээс тэртээ холд очдог, огт ойртдоггүй. Өнөөдөр танд зусардан магтаж байвч, маргааш таныг харааж нулимаад л арилж өгнө, тэд. Сэтгэлээ сэмэртэл шаналж, бэтгэртлээ санаж, зүрхээ өвдтөл дурлаж чадаагүй л бол, маргаашийн өдөр хамаг хувцсаа аваад "хайрт" чинь чамаас яваад өгөхөд чи гутрах авч, бэтгэрэхгүй. Өвдөж шаналсан нэгний дэргэд хуурай "хөөрхий"лэхдээ зүрх чинь адилхан шаналаагүй бол, маргаашийн өдөр чиний дэргэд байх хүмүүс цөөхөн л байх болно. Найзынхаа бүтээсэн сайхан бүтээлийнх нь төлөө чин сэтгэлээсээ баярлаагүй, атаархлаа дотроо нууж бусдын дэргэд "жүжиглэсэн" бол чиний сэтгэлээс хэзээ ч сайхан бүтээл төрөхгүй. Учир нь хүмүүсийн зүрх сэтгэл, дэргэд байгаа хэн нэгний зүрх сэтгэлийг "чагнаж", бас мэдэрч байдаг юм. Нуух ч аргагүй.
Зүрх зүрх рүүгээ хайр болон урсаж байдаг юм. Сэтгэл сэтгэл рүүгээ хайрлан тэмүүлж байдаг юм. Тийм болохоороо хүмүүн бид аугаа. Цохилж ирээд, зогсож буцдаг зүрхийг, хайрлуулж ирээд хайрлаж буцдаг сэтгэлийг дундуур байлгаж яана. Бидний хажууд цохилж байгаа зүрх болгон бие биенээ чагнаж байдаг юм, хайраар дутааж яана. СЭТГЭЛ ДҮҮРЭН бол АМЬДРАЛ ДҮҮРЭН.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2013-11-21
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • ОюутнууÐ...

    Donnerstag 19. Januar 2012

    Оюутан залуучууд бид Монгол орныхоо ирээдүй нь болохоор улсынхаа цаашдын хөгжлийн талаар санаа тавин зовниж байдаг. Эх орны маань хөгжил цэцэглэлт бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл билээ.

  • ШВЕД ХЭÐ...

    Sonntag 21. Mrz 2010

    Хэрэглэгдэж буй тэмдгүүдийн тайлбар: Өргөлттэй үеийн өмнө(')тэмдэг,ж-нь:paket[pa'ke:t]. Уртаар дуудах үе,эгшгийн хойно(:)тэмдэг,mål[mo:l]. Нэр үгийн олон тооны дагавар (~en,~er,et) г.м: maskin-maskinen,maskiner,mjol-mjolet. Үйл үгийн өнгөрсөн цагийн нөхцөл(~de,t): hämta-hämtade,hämtat. Өмнөх хичээлийн үргэлжлэл akta['ak:ta),(~de,t)-болгоомжлох хамгаалах

  • YouTube –ээс Ñ...

    Dienstag 23. August 2011

    Сая сая хүмүүс Youtube –ээс видео татахын тулд Orbitdownloader хэмээх програмыг ашигладаг байна. Энэ нь үнэгүй хэрнээ маш бага хугацаанд суулгах боломжтой юм. Та энэхүү програмыг www.orbitdownloader.com гэсэн вэбээс үнэгүй татан авах боломжтой юм.

  • Хүний наÐ...

    Dienstag 6. Mrz 2012

    Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй манай хамгаалах байранд байхдаа сэтгэл зvйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мєн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ тvvнд итгэж уншуулсан байна. Хувь заяаны гашуун эргvvлэгт єртєн 18 насандаа хvний наймааны залиос болсон гэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан єгvvлсэн аж.

  • "НАДАД Ð¥Ð...

    Freitag 12. April 2013

    \үргэлжлэл\

  • Өглөө шиÐ...

    Dienstag 24. August 2010

    Өглөө шиг эх орон

  • "ШҮД" сайÑ...

    Montag 16. Januar 2012

    \цуврал ярилцлага-19\

  • ДЕНВЕРÐ...

    Donnerstag 13. Dezember 2012

    ...Денверийн онгоцны буудалд газардахуйяа, дулаахан агаад сэвэлзүүр салхитай байв. Хот руу явах замд алсаас дүнхийн харагдах модтой өндөр уулс Монголын минь Хангайн сүрлэг уулсыг санагдуулна. Денверт ирэх бүрд Монголдоо ирж байгаа мэт байдаг сан. Хуурайдуу хэрнээ зөөлөн салхи хацар нүүрийг минь илбэж, хааяадаа орох борооны чийглэг үнэр тэр гэхийн аргагүй сонин мэдрэмжийг төрүүлдэг юм. Энэ удаад би өөр зорилгоор ирсэн хэдий ч, тэр орой уран үгсийн "Тулга" клубийн 2 жилийн ойн баяр болох гэж байгааг дуулаад ихэд бэлэгшээсэн. Тохиолдлоор гэмээр ч, тэдэнтэй уулзах бүрд надад сайхан санагддаг юм.

  • Björn Skifs & Agnes - When Yo...

    Mittwoch 23. Juni 2010

    Björn Skifs & Agnes - When You Tell The World You're Mine

  • СОНГОЛТ ...

    Samstag 21. April 2012

    ...Хэрэв дэлгүүрт ороод худалдаж авахаар таны сонгож авсан хувцасны оронд шал өөр хувцас авчраад "үүнийг л ав" гээд шахаад байвал та уурлах уу? Хэрэв ресторанд ороод сонгож захиалсан хоолны тань оронд шал өөр хоол авчраад "үүнийг л идчих" гээд зогсоод байвал та бухимдах уу? Хэрэв дуртай дуучныхаа концертыг сонгож үзэх гээд билет худалдаж авсан байтал шал өөр, таны тэгтлээ сонирхдоггүй хүмүүс дуулалдаад байвал та гомдох уу?


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.32 Sekunden 4,137,494 хандалт