SWEMON INFO - Нийтлэл: ХАЙР "ямар үнэтэй вэ?"
23 Oktober 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
ХАЙР "ямар үнэтэй вэ?"
ХАЙР "ямар үнэтэй вэ?"

...Бидний багад 11, 20-ийн чихэр гэж байв. Хатуу хэрнээ их амттай. Нэг нөхөр дэлгүүрт орж ирээд худалдагчаас нь "Тэр 11, 20-ийн чихэр килограмм нь ямар үнэтэй вэ?" гэж асуусан гэдэг. Бид заримдаа яг дэргэдээ байгаа үнэ цэнэтэй зүйлээ ч анзаардаггүй. "Байж л байдаг, байх л ёстой зүйл" хэмээн анзааргагүй, хайнгадуу бодолдоо хэрэгтэй зүйлээ ч мэдэрдэггүй. Урсан урсах цаг хугацааны хяруу дарсан гунигт бодолдоо, амьдралдаа байсан үнэ цэнэтэй зүйлээ гэнэт анзаарах нь бий. Тэр үед дурсамж ч, яриа ч, ухаарал ч "өнгөрсөн цаг" дээр үлдэх нь бий.
ХАЙР бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв. Хүмүүс хайрын тухай янз янзаар ойлгож, янз янзаар ярьж, янз янзаар боддог. Зарим нь хайрыг хайн бэдэрч, зарим нь хайр өөрөө хүрээд ирэхийг хүлээж, зарим нь хайрыг худалдаж авах тухай ч бодно. "Энэ хорвоод сайхан хайр гэж байдаг юм шүү, түүнийг олбол алдаж л болохгүй" хэмээн бичсэн Ч.Лодойдамба гуайн алдарт ишлэлийн талаар өнөөгийн залуус ихэд маргалдана. Зарим нь "Сайхан хайр гэж хаа ч байхгүй, зөвхөн ном зохиолд л бидний сэтгэлийг тайтгаруулах гэж тэгж бичдэг" гэж мэтгэнэ. Зарим нь "Сайхан хайр гэж байдаг байх аа, гэхдээ тэр нь их л ховор зүйл. Ээ дээ бараг л олдохгүй л болов уу" хэмээн санаашрангүй өгүүлэх. Хүмүүс өөрийн ХАЙР -аа дандаа төгс сайхнаар төсөөлдөг болохоор төсөөлөл болсон эрэл нь олддоггүй байх л даа. Нэг бодлын амттай хэрнээ хатуу, бас тэр болгон олддоггүй ховор чихэр шиг ч юм уу даа.
Дэлхий даяаршиж, Монголд минь нүүдэлчин амьдралын хэмнэлээс суурин амьдралын хэмнэл рүү шилжиж, төвлөрөл үүссэн өнөө цагт хайр дурлалын "сонголт" нь харьцангүй олон болсон болохоор залуус минь чамгүй будилаад байх шиг. Гэнэт олдсон их эрх чөлөө, зоволгүй олдсон эд хөрөнгө, санаандгүй мэт тараагдах бэлэн мөнгө, санамсаргүйгээр аз тохиож гэнэт баяжих гэнэн мөрөөдөл дунд ХАЙР үнэгүйдэж эхэлж байх шиг. Уул уурхайг тойрсон их хийрхэлийн тоосон дунд, гэнэт баяжих гэнэн мөрөөдлийн манан дунд, юу ч сураагүй байж "юм үзсэн хүний дүр"-д тоглох зохиогүй ихэмсэглэлийн дунд монголчууд бидний "мөн чанар" алдагдаж байх шиг. Хүний эрхэм "мөн чанар"-тай ямагт уусан сүлэлдэж байдаг гэгээлэг хайр, алдагдсан "мөн чанар"-тайгаа хамтад алга болдог. Тэгээд юу үлддэг гээч. Зүгээр л адгууслаг тачаал, зугаа цэнгэл, хардалт хорсол, үзэн ядалт хууралт, үнэ цэнэгүй хов хоосон сэтгэл. Хүсэл мөрөөдөлгүй хав харанхуй ертөнц.

Дурлахгүйгээр үнсэлцэж, хайрлахгүйгээр сексддэг залуус


...Манай Монголын орчин үеийн хэв шинжит 2 залуу наргихаар шийдэж л дээ. Үдэш үдшийн хязгаарлалтгүй зугаа цэнгэлийн гайгаар халаас нь хоосон. Тэд гудамжинд гарч өөрсөдтэйгээ адил хэв шинжийн 2 охинтой тааралдаж, өнөөгийн амьдралын хэмнэл ёсоор дорхноо л танилцаж дотносов. Хамтдаа ууж идэж наргихийг санал болгосны хариуд "хүний юм, үнэгүй юманд нугасгүй дуртай" мөнөөх 2 бүсгүй эс татгалзав. Хамтдаа бааранд орцгоож, идэх уух зүйлээ ч элбэг дэлбэгээр захиалцгааж. Найрсаг сайхнаар ууж идэж, наргиан цэнгээн их халах үед, нэг залуу нь боловсон маягаар "бие засах" зөвшөөрөл авч "ОО"-руу явж л дээ. Тэр залууг ирэхгүй удахаар нь нөгөө залуу нь "би яасныг нь мэдээд ирье" гэж хэлээд араас нь явсан гэнэ. Мэдээж мөнгөгүй 2 залуу гэртээ харьцгааж, "хүний мөнгөөр наргих" гэсэн 2 бүсгүй ууж идсэн зүйлийнхээ өрний барьцаанд үлдсэн гэдэг. Иймэрхүү жишээ захаас аваад л байгаа.
Хөгжлийн манлайд хүрчихсэн юм шиг, баяр болгоныг "өдөр өдрийн нарыг чилээн байж, үдэш үдшийн сарыг аргамжин байж" ууж идэж, наргиж наадан байж тэмдэглэдэг монголчуудын амьдрал, залууст ийм боломжуудыг олгож байгаа. Хэрэв ажигласан бол ямар нэгэн баяр болохоос 10-аад хоногийн өмнө "мэндчилгээ", "талархал" урсч, баяр тэмдэглэх арга хэмжээ дор хаяж 3 хоног үргэлжилнэ. Төр засаг нь ч үүнийг дэмжинэ гэж жигтэйхэн. Эр эмгүй, хөгшин залуугүй ууж наргих дор, халамцаж мансуурсан харцанд нь бүсгүй болгон нь "Нансалмаа", бүстэй болгон нь "Юндэн" болж харагдан, халуурч мансуурсан сэтгэлдээ "Хоролмаа"тайгаа ч хамтдаа "дурлахгүйгээр үнсэлцэн", "хайрлахгүйгээр сексдэн" "жаргацгаана". Согтож мансуурсан яриандаа хөвгүүн болгон нь "босс", хүүхэн болгон нь "мисс" болж "томорцгооно". " Чадахгүйн зовлон, мэдэхгүйн гачлан" -гаа сархадаар даруулан цайруулж байхдаа "ороо нь ороогоороо, жороо нь жороогороо" ханьсан, ам нийлцгээнэ, бодол төөрөлдөнө. Аяа мансуурч, мангуурсан залуу үе минь дээ. "Жаргалтайн дэлгэр" эх орон минь дээ. Төөрөлдөж одсон "хүн чанар, хайр сэтгэл" минь дээ.
Цэцэрлэг, сургуулийн насныхны уламжлал болгон тэмдэглэдэг алтан мөнгөн "Хонхны баяр", найз нөхдийн "төрсөн өдрийн баяр", зохиомжтой болон зохиомжгүй "нийллэг", эд бүхэн монголчууд бидний өсвөр үеийг энэ зам руу хөтөлж байна. Их дээд сургуулийн оюутнуудад сар бүр олгож байгаа 70 000 төгрөг, "Эх орны хишиг" нэрээр хэрэгтэй ч хэрэггүй ч бүх хүнд хавтгайруулан олгож байгаа 21 000 төгрөг болон бусад өглөгүүдийн нэг хэсэг нь ийм зугаа цэнгэлд зарцуулагдаж байгаа. Хэмжээ хязгаараа давсан архидалт, зугаа цэнгэл болгон сайн юманд хүргэдэггүй. Энэ болгоны эцэст "эзэн сэтгэл хиртэж", ирж буй "тавилан заяа төөрдөг". Хэн нэгэнд сэтгэл зүрхээрээ дурлаж хайрлах итгэл нь алдардаг. "Бүх хүн адилхан л хуурамч юм билээ" гэх гундуухан сэтгэл энэ мөчөөс л чамд шингэж эхэлнэ.
Хүн өөрийн сэтгэлийн гүн дэх хайрын сайхан мэдрэмжээ олохоосоо өмнө ингэж цэнгэж зугаацвал, тэр мэдрэмж хэзээ ч чиний амьдралд ирэхгүй. "Залуу насан дээрээ л амжиж наргиж цэнгэж авахгүй бол хожим нь хэн ч тоохгүй байх" гэж зарим хүмүүс энэ үйлдлээ зөвтгөх гэж тайлбарладаг. Таалагдсан ч эс таалагдсан ч хамаагүй хичнээн олон хүнтэй зугаацаж наргих тусмаа, чи өөрийнхөө сэтгэлийг "хиртээж" итгэлээ алддаг. Тэр болгонд чи өөрийн эрхэм "мөн чанар" аа алдаж, бусдын өмнө үнэ цэнэгүй нэгэн болж хувирна. Бас чиний залуу нас, гоо үзэсгэлэн ч үнэгүй болно. Чи өөрөө үнэ цэнэгүй байх тусам, чиний ХАЙР ямар ч үнэ цэнэгүй болно. Бусад хүмүүс чамайг хүндлэхээ больж, чи тэдний хувьд зугаацаж цэнгэх нэгэн боломж болон хувирдаг. Яг л хэрэгтэй үед өмсөөд, хэрэггүй үедээ тайлаад орхидог хуучин хувцас мэт. Гунигтай байгаа биз?

Худалдагдсан ХАЙР


...Тэр царайлаг, сайхан бүсгүй. Бас дурлаж хайрладаг найз залуутай. Гэхдээ тэдний амьдрал нь тийм ч хүрэлцээтэй биш. Хааяа уулзаж учран бие биенийхээ гарыг атган, нүдийг нь ширтэн суухдаа тэд, тэр гэхийн аргагүй жаргалд умбадаг. Энэ үед ертөнцөд бие биенээс нь өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Царайлаг сайхан бүсгүйг нь нилээд чинээлэг амьдралтай залуу сонирхжээ. Угаасаа л ядуухан амьдралтай ээж аав нь "охиноо өөрсөд шигээ дутуу дулимагхан өсгөхгүй юм сан" гэсэн шаналлаар энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Хайртай охиндоо тэд "Чи эргэн тойрноо бас өөрсдийгөө хар. Хоосон хайр сэтгэлээр биеэ хучих юм уу? Мөнгөтэй, боломжтой болсон байхад бусад бүх юм олддог юм. Өнгөн дээрээ сайхан харагдаж байвч ачир дээрээ амьдрал гэдэг чинь хуурамч юм шүү дээ" гэж ятгацгаана. Охин тансаг амьдралыг сонгожээ. Хэдийгээр баян нөхөр нь түүнд тийм сайхан санагдахгүй ч, түүний өгч байгаа мөнгө, тансаг амьдрал нь "орлож" чадах аж. Одоо тэрээр энэ амьдралдаа дасчээ. Хааяа анхны хайраа дурсаж, санаа алдах авч, одоо хэр нь гундуухан яваа түүнийгээ хараад өөрийгөө зөвтгөх аж. Амьдралд үүнээс муухай жишээ зөндөө бий.
Манай Монголын шинэ үеийн "цээж өвчтэй" баячууд, бүх зүйлийг "зөвхөн мөнгөөр л худалдаж авч болдог" гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Хулгай луйвраар олж байгаа мөнгө нь "алганд нь багтах"-аа болихоор зугаа цэнгэлд харамгүй зориулна даа. Эхний эхнэрээсээ уйдахаараа гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авч өгөөд явуулчихна. "Тавиул эхнэр" гэдэг нэр ингэж үүссэн юм. За тэгээд залуухан аятайхан, "мөнгө, гоёлд нугасгүй дуртай", бусдад гайхуулж атаа хорслыг нь хөдөлгөж "сэтгэлийн таашаал" авдаг бүсгүйчүүд зөндөө олон байгаа болохоор "ийм эрд эхнэр хаанаас мундах" билээ. Дэндүү даварсан, заваарсан ийм үйлдлийг нь хараад хүмүүс зэвүүцэх авч "мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бидэнд юуны хамаатай" хэмээн бодож харцаа буруулна. Монголын нийгэмд "архагшиж" байгаа ийм байдалд бид дасч, зохицож байгаа хэдий ч бидний хойч үе болсон үр хүүхдүүдээ ч үүнд бас дасгаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Одоо дараагийн ийм үе, бидний хүссэн ч эс хүссэн бий болж эхэллээ. Тэд бол нийгэм дэх паразитууд.
Хайрыг хайрлаж биш, худалдаж авч болдог энэ байдал олон хүний сэтгэл дэх гэгээлэг сайхан мөрөөдлийг унтрааж байна. Эрдэм мэдлэг эзэмшиж, энэ амьдралын хатуу ширүүнийг сөрж давж чадаж байгаа бүсгүйчүүд, хэзээ ч өөрийгөө худалддаггүй. Тэд өөрсдийн хүссэнээрээ амьдарч чаддаг. Хэрэв бүсгүй хүн өөрөө хүчгүй, мэдлэггүй дорой бол, амьдрал нь хэзээ ямагт бусдаас хамааралтай бол, өөрийгөө зовоолгүй бусдын олсноор амар амьдрахыг хүсдэг бол ийм зам сонгох нь олонтаа. Ийм бүсгүйчүүд их эд хөрөнгөн дунд байхдаа сэтгэл нь ханавч чин сэтгэлийн хайр халамжаар ямагт дутаж явдаг. Элдэв гоёл зүүсгэл, өмсч гангарсан брендээр бусдад гайхуулавч харц нь нэг л гунигтай байдаг. Эдэлж хэрэглэж байгаа болон өмсч зүүсэн элдэв гоёлоос илүүтэйгээр чин сэтгэлийн хайр, хүний сэтгэлийн дотоод галыг асааж, ямагт дотроос нь гэрэлтүүлж чадна. Ийм хүмүүс ямагт дотроосоо гэрэлтэж бусдын сэтгэлийг өөртөө татаж явдаг юм даа.

Үнэ цэнэтэй ХАЙР


"Сайхан хайр гэж юу юм бэ?" гэсэн миний асуултад нэгэн найз минь "Дурласан тэр хүнийхээ алдаа болон муу талыг ч сайхан болгож харж чадаж байгаа хүнийг хэлэх байх аа" гэж хариулсан юм. Бидний амьдралд сайн муу олон зүйл тохиолддог. Хайр сэтгэлийн хувьд алдаж онох тохиолдол зөндөө. Салж, нийлэх тохиолдол ч зөндөө. Энэ ертөнцөд төгс хүн гэж байдаггүй болохоор төгс хайр гэж ч ховор байх. Хамгийн гол зүйл нь ямар ч тохиолдолд өөрийн "мөн чанар" -аа алдахгүй байх явдал. Хүний мөн чанар нь ямагт сайхан байх юм бол хүн өөрийн үнэ цэнээ хадгалж чаддаг. Ямагт үнэ цэнэтэй байж чаддаг хүний ХАЙР нь хүртэл үнэтэй байдаг.
Хүмүүс бидний алив зүйлд чин сэтгэлээсээ хандах хандлага нь улам л багасаад байна уу даа. Өөрөө заавал бусдад таалагдах гэж , өрөөл бусдыг өөртөө таалагдуулах гэж оролдох тусмаа бид өөртөө улам их зовлон хураадаг. Хайр сэтгэлийн хувьд ч бас л адилхан. Өөрийгөө байгаагаараа хайрлуулах, өрөөл бусдыг байгаагаар нь хайрлах гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Үүний тулд сэтгэл тань хиртээгүй байх хэрэгтэй. Бас бусдын сэтгэлийг хиртээдэггүй байх хэрэгтэй. Мэдээж зөрчилдөх, санал зөрөх, маргах олон асуудлууд дээр хоёулаа ярьж суугаад ойлголцоно гэдэг чухал зүйл. Бас бие биенээ хүндлэх, бахархахын эхлэл.
ХАЙР гэдэг аугаа зүйл. Хүнийг онгироож, хөгжүүлж, чадахгүй байсан зүйлийг нь чаддаг болгож чадна. Нарны гэрэл шиг сэтгэлийг тань ямагт гэрэлтүүлж, галын илч дулаан шиг итгэлийг тань ямагт дулаацуулж, гоёмсог сайхан цэцэгс шиг бахархлыг тань ямагт сэргээж байдаг ид шидтэй зүйл. Сайхан хайрын хажууд их мөнгө, эд хөрөнгө, элдэв зүүсгэл гоёл юу ч биш. Тэр таны дотоод сэтгэлд байгаа цагтаа таныг ямагт гоо үзсэгэлэнтэй, эрч хүчтэй, эрхэмсэг бардам харагдуулдаг.
Бид заавал Ромео Жульетта хоёр шиг, Юндэн Нансалмаа хоёр шиг байх албагүй. Зүгээр л өөрсдийн хайр сэтгэлээ ҮНЭ ЦЭНЭТЭЙ байлгахад л болно. Тэгж чадвал та ч бас өөрөө үнэ цэнэтэй байх болно.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2013 -02-13
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • Ажаа ГэгÑ...

    Montag 22. April 2013

    Ажаа Гэгээнтний санаачлагыг дэмжиж Вашингтон ДС-ийн монголчууд... 4 сарын 20 ны орой Виржина мужийн нутаг дээр орших Best Western зочид буудалд, Монголд Эх Нялхасын Эмнэлгийн хашаан дотор Ажаа Гэгээнтний санаачлагаар баригдаж байгаа "Цусны Хорт Хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг" т хандив өргөх Вашингтон ДС орчмын монголчуудын уулзалт боллоо.

  • Монгол уÐ...

    Montag 22. Mrz 2010

    Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжин үүрд мөнхжинө

  • ХОББИ бо...

    Samstag 21. April 2012

    "Монголчууд Америкт" цуврал ярилцлага-27

  • Alicia Keys - Fallin

    Sonntag 29. August 2010

    Alicia Keys - Fallin

  • МонголыÐ...

    Dienstag 16. April 2013

    ...Сүүлийн жилүүдэд Монгол оронд минь, хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас үүдэлтэй "агаарын бохирдол", байгаль орчиндоо хайр гамгүй хандсанаас үүдэлтэй "хөрс, усны бохирдол", ахуйн ядуурлаас үүдэлтэй "хүнсний хордлого" газар авч, монголчууд бидний аюулгүй, амар амгалан амьдрах баталгаа алдагдсаар байна. Энэ үзэгдлийн хамгийн муу балаг нь, жилээс жилд ихэссээр байгаа "хорт хавдрын" өвчлөл.

  • ЦЭРГИЙН ...

    Dienstag 23. August 2011

    ЦЭРГИЙН ХАМГИЙН ТОМ ХӨЛӨГ ОНГОЦУУД Далай тэнгис бол хүний гараар бүтээгдсэн гайхалтай хөлөг онгоцуудын гэр билээ. Тэдгээрийн зарим нь бараг хагас км орчим урт байдаг. Энэ дугаартаа уншигчдадаа дэлхийн хамгийн том 10 цэргийн онгоцыг танилцуулья. Эдгээр онгоцын ихэнх нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийх байна. 1. Нисэх онгоц тээгч «Энтерпрайз» хөлөг онгоц Урт: 342 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1961 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоцыг анх 1961 онд далайд гаргажээ. Уг онгоцыг нийт 451 сая доллароор бүтээсэн байна. 2. Нисэх онгоц тээгч «Нимиц» хөлөг онгоц Урт: 333 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1975 Төрөл: Нисэх онгоц тээгч Дэлхийн хамгийн том цэргийн хөлөг онгоц болох Америкийн цөмийн хөдөлгүүрт энэ онгоцыг хамгийн анхны загварын нэрээр «Нимиц» гэж нэрлэжээ. Нийтдээ ийм 10 хөлөг онгоц бүтээснээс хамгийн сүүлийнх буюу арав дахь загвар болох «Жорж Буш» 2009 оны нэгдүгээр сарын 10-нд Америкийн Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд оржээ. 3. Нисэх онгоц тээгч «Китти Хоук» хөлөг онгоц Урт: 327 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч «Китти Хоук» загварын нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд нь дэлхийн анхны их буу суурилуулаагүй томоохон хөлөг онгоц юм. 4. Нисэх онгоц тээгч «Форрестол» хөлөг онгоц Урт: 325 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг АНУ-ын Батлан хамгаалахын анхны сайд Жеймс Форрестолын дурсгалд зориулж «Форрестол» хэмээн нэрлэжээ. 5. Нисэх онгоц тээгч «Жон Кеннеди» хөлөг онгоц Урт: 320 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1968 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоц нь «Китти Хоук» загварын хамгийн сүүлийн буюу дөрөв дэх загвар юм. Түүнийг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедийн дурсгалд зориулан ийн нэрлэсэн бөгөөд эхэндээ цөмийн хөдөлгүүртэй бүтээж байсан боловч төсөл нь өөрчлөгдөж, хийн генераторын хөдөлгүүртэй бүтээжээ. 6. Нисэх онгоц тээгч «Мидвей» хөлөг онгоц Урт: 306 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1945 Нисэх онгоц тээгч: Энэ бол Америкийн хамгийн анхны хүнд нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Уг хөлөг онгоц Вьетнамын мөргөлдөөний үеэр Хойд Вьетнамын бөмбөгдөх ажиллагаанд оролцож байснаас гадна 1991 онд «Цөлийн шуурга» ажиллагаанд оролцож байжээ. Америкийн тэнгисийн цэргийн флотын бүрэлдэхүүнд 40 жил байсан бөгөөд 1992 оны дөрөвдүгээр сарын 11-нд флотын бүрэлдэхүүнээс гарсан байна. 1998 онд Сан-Диего хотын хөлөг онгоцны музейд байрлуулжээ. 7. Нисэх онгоц тээгч «Адмирал Кузнецов» хөлөг онгоц Урт: 302 метр Улс: ЗХУ Далайд гарсан он: 1990 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг ЗХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний адмирал Николай Герасимович Кузнецовын дурсгалд зориулж ийн нэрлэжээ. 8. Нисэх онгоц тээгч «Лексингтон» хөлөг онгоц Урт: 271 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1925 Төрөл: Нисэх онгоц тээгч АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний энэ онгоцыг 1925 оны аравдугаар сард далайд гаргаж, 1927 оны арванхоёрдугаар сард зэвсэг техникээр тоногложээ. 9. «Айова» хөлөг онгоц Урт: 270 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1943 Төрөл: Жагсаалын онгоц Энэ хөлөг онгоц бол их буу болон хуягт техникийн үеийн хамгийн төгс хөлөг онгоц юм. 10. Нисэх онгоц тээгч «Шинано» хөлөг онгоц Урт: 266 метров Улс: Япон Далайд гарсан он: 1944 Төрөл: Нисэх онгоц тээгч 1937 онд уг хөлөг онгоцыг усан флотыг хөгжүүлэх дөрөв дэх хөтөлбөрийн дагуу «Yamato» загварын жагсаалын онгоцны гурав дахь загвар болгон бүтээх гэж байжээ. 1940 оны тавдугаар сарын 4-нд Йокосук дахь усан онгоцны үйлдвэрт засвар хийсэн байна. Дайны эхэн үед 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд хөлөг онгоц бүтээх ажил 50 хувьтай болсон байжээ. Япончууд Мидуэй арлын орчимд болсон тулалдаанд ялагдсаныхаа дараа «Шинано»-г нисэх онгоц тээгч хөлөг онгоц болгон өөрчлөхөөр шийджээ.

  • Ерөнхий ...

    Dienstag 9. November 2010

    Японы нэг зурагчин Монголд ирсэн гэнэ. Оройдоо хөл тасрахгүй, шөнө 2 цаг болсон ч Улаанбаатар Нью-Йоркоос илүү завгүй байсаар байв. "Өсч өндийх ид хав ханхалж, их бүтээн байгуулалтын эриндээ золгоод буй Монгол орны сүр жавхааг өглөөний нарнаар Монголын сэхээнтэн залуус ажилдаа яаравчлан сүлжилдэж байх тэр сайхан агшиныг хальсанд буулган илэрхийлсү" хэмээн өөртөө хэлээд өглөө 7 цагт гудамжинд гартал түүнийг шөнийн 2 цагтай зүйрлэх аргагүй "завгүй" гудамж угтсан буюу ерөөсөө Энх тайвны өргөн чөлөөнөө хэн ч байхгүй байжээ. "Одоо хүмүүс удахгүй босох байх aa" хэмээн хүлээсээр цагийн зүү 9 дөхөх ахуйд сая хүмүүс бужигнаж, хаа сайгүй машин бөглөрч, чагнаалын дуу оркестр тоглосон ажээ. Талын нүүдэлчин Монголчууд их л орой босдог болсон болохыг гайхсан япон зурагчин энэ түүхээ миний нэг найзад ярьсан ажээ.

  • ХүүхдийÐ...

    Dienstag 11. Januar 2011

    Хүүхдийн дууны түүвэр

  • Титэм үг: ...

    Samstag 25. September 2010

    XIX зууны төгсгөл XX зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Р.Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг” (Ф.Юкичи). Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай.

  • Шаравын ...

    Montag 27. September 2010

    Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.52 Sekunden 4,137,508 хандалт