SWEMON INFO - Нийтлэл: БОДОЛ БОДЛООР ХЭЛХСЭН САНААШРАЛ
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
БОДОЛ БОДЛООР ХЭЛХСЭН САНААШРАЛ
БОДОЛ БОДЛООР ХЭЛХСЭН САНААШРАЛ

...ГЭГЭЭН АЛСАД ОДОХ ЮМ САН. Б.Шаравын ийм нэртэй хөгжмийг сонсох бүрт л сэтгэлд хөнгөн гуниг эгшиглэж" хаа нэгтээ одох сон" гэж өөрийн эрхгүй бодох. Сэтгэл нэг л давчдах мөчид уул уулсын өндөрт гарч, тэртээх холын хөндийд бодлоо билчээдэг монгол хүний зан юм болов уу. Сэтгэлд бараан үүлс хуралдах мөчид тэнгэр ширтэж, өөртөө ухаарал хайдаг монгол хүний зөн юм болов уу. Амьдралын нэгэн хэмнэл дор удах тусам бачимдан бухимдахдаа урт соруулт гаансандаа тамхиа асаан утааг нь шившин бодол нэрж, тэртээх алсыг хараачлан шинэ нутаг сэлгэх тухай эргэцүүлдэг монгол өвгөдийн ухааны үргэлжлэл юм болов уу.
...Миний суусан онгоц нүргэлэн дуугарч, улам улмаар хүрхэрч тэнгэр рүү тэмүүлэн цойлох нь яг л бүргэд мэт. Үл мэдэх хүч намайг суудал руу минь шахан шахаж газар руу чангаана. Гэвч би тэнгэр рүү тэмүүлнэ. Бидний "хөвөн шиг" гэж зүйрлэдэг тэмээ цагаан үүлсийг яран дүүлэх мөчид хүчтэй дугтралт мэдрэгддэг. Үүлсийн дээр өндөр аван гарахуйяа тэнгэр цэв цэнхэр, хараа билчих орчин даанч уудам. Хааяа үүлсийн чөлөөгөөр газрыг тольдохуйяа тэв тэгшхэн, хавтгай хэрнээ сонин ертөнц. Тэр ертөнцдөө бид зовж жаргаж, инээж бухимдаж, нөхөрлөж муудалцаж амьдардаг болохоор сэтгэлд нэг л дотно, аавын минь өвөр мэт.
Онгоцны давчхан суудал энэ мөчид миний орон зайн хязгаар болох боловч, бодол минь шувууд шиг хязгааргүй орон зайн дунд элин халин ниснэ, бас тэнүүчилнэ. Бодол бодлын хэлхээс тэнгэрт зэллэн нисэх шувууд шиг нэгэн цогц болж тэнгэрлэг санаашралд хөтлөнө. Тэнгэрт байшин барилга, замаар хөлхөлдөх машин тэрэг байхгүй болохоор бидэнд саад болох юу ч үгүй. Халаасанд минь хичнээн мөнгө байгаад ч энд юу ч худалдаж авахгүй. Сэтгэлээс минь "шунал" холдон одож. Биднээс, шунаж дурладаг хүсч тэмүүлдэг сайхан муухай бүхнийг минь салгаж орхивол "хэн байх бол?". Зөвхөн "мөн чанар"-ыг нь үлдээгээд харах ахул яаж харагдах бол? Сэтгэлд юу үлддэг юм бол? Хариу нэхсэн олон олон бодлууд сэтгэлд эргэлдэнэ.
Би цаг хугацааны хязгааргүй орчил руу нисч явна. Онгоцоор удаан нисэх мөчдөө ертөнцийн өглөө, өдөр, үдшийн нарыг угтаж үдэх нь бий. Жингийн цуваад хэзээ ч үл хүрэх холын орчилд цаг хугацааг товчлон зорьж очно гэдэг бас л гайхамшиг. Нэг л жалганд эргэлдэх амьдралд хүмүүний сэтгэлгээ аргамжигддаг. Аргамжигдсан сэтгэлгээ нэг давчхан. Зэлэнд уягдсан ботго зуны аагим халуунд гаслан гасалж, эхийгээ дуудан дуудаж буйлах мэт. Сүүлээ шарвалзуулах нохой гэрийн сүүдэр бараадан аахилан хэвтэх мэт. Аргамжигдсан сэтгэлд бодол давчхан, уур уцаар арвин. Ойр ойрхон бухимдах дор "амьдрал ямар ч утгагүй", өдөр хоног даанч урт, уулзаж учрах хүн болгон даанч найдваргүй. Бүртийх ч үүлгүй болохоороо дусал ч хур газарт хайрлахгүй тэнгэр рүү янз муутайхан харж, газар руу нулимана. Сэтгэлийн уцаартай цэр газарт унахдаа хоромхон мөчид хатаж орхих.
Онгоцны цонхоор хараа билчээх мөчид зах хязгааргүй уудам орон зайг мэдэрнэ. Газарт уулсын цаана уулс цэнхэртэн байдаг бол тэнгэрт үүлсийн цаана үүлс, нэхсэн даавуу мэт тасралтгүй үелэнэ. Харин хөнгөнөөс хүнд рүү уусах мэт цэнхэр өнгөнүүд уран зураачийн гайхамшигт бүтээл мэт. Уудам энэ орчинг мэдрэх дор нэг их уртаар амьсгаа авмаар, эсвэл санаа алдмаар. Хүмүүс бид ер нь ямар их бухимдаж амьдардаг юм бэ? Заримдаа уурлах хэрэггүй зүйл дээр албатай юм шиг л уурлаж сэтгэлээ зовооно. Олж байгаа мөнгө маань амьдралд хүрэлцэхгүй байна, ханилахаар сонгосон хүн маань намайг хайрлахгүй байна, ажиллаад хичээгээд байхад дарга минь ойлгож магтахгүй байна, хүүхэд том болох тусмаа үгэнд орохгүй байна, найз минь надаас илүү сайхан амьдраад байна. Хэрэв уурлах энэ олон шалтгуудыг огт өөр өнцгөөс харж, бухимдалгүй тайвнаар бодож чаддаг бол? Тэгвэл тэнгэрийн энэ уудам орчил шиг сэтгэл тайвшрах болов уу?
Заримдаа тэнгэрт элин халин жисэх шувуудыг харахад атаархмаар. Элин халих тэнгэрийн өндрөөс биднийг" ихэмсэг нь аргагүй хардаг байх даа" гэж бодогдмоор. Өчүүхэн шунал, хомсхон бодолдоо тушигдан газраар мөлхөх биднийг хараад өрөвддөг байх даа гэж санамаар. Өндрөөс өндөрт ямагт дүүлэн нисдэг бүргэд шувуу хэзээ ч зөнөдөггүй юм гэнэ билээ. Насны хэмжээс болсон тэр мөчид өндрөөс дүүлэн элгэн хадыг цээжээрээ мөргөн хальдаг юм гэнэ билээ. Уулсын оргил болох эгц цавчим хаданд дүүлэн жаргадаг тэх, насны эцэст эврээ даахаа болихоороо "зогсоол" доо ирдэг юм гэнэ билээ. Эвэр нь түүнийг татан чангааж эцсийн мөчид амьдралаас авч оддог юм гэнэ билээ. Тэнгэртэй ойр байх тусмаа араатан жигүүртэн ч, амьтан шавьж ч амьдралын эцсийн мөчид ч омог бардам байж чаддаг нь, энэ л хязгааргүй уудам орон зайн татах хүч байх.
Зөвхөн "өөрийгөө" гэх аминчхан бодол бидний сэтгэл оюуныг минь хязгаарлаж орхидог мэт. Нэгэн өчүүхэн биеийг тойрон эргэлдэх хүсэл сонирхол, шунал тачаал нь бүдэгхэн лааны гэрлийг тойрон эргэлдэх "дэнгийн эрвээхэй" мэт. Тэр бодол нь хэт богинохон байх тусмаа лааны гэрэлд санамсаргүйгээр далавчаа түлэн газар хөсөр унах эрвээхэй мэт. Бухимдал, атаархал, хорсол бүхэн бидний давчхан бодлын илрэл. Үзэн ядалт, хорлолт, бусдыг чадах хүсэл бүхэн нь өчүүхэн сэтгэхүйн бүтээл. Тийм хүмүүс хэзээ ч энэ удам хязгааргүй орон зайг мэдэрч, гүн цэнхэр тэнгэрийн өнгийг бахдан мэдэрч чаддаггүй. Харин энэ ертөнцийн амьдралын түмэн өнгийг өөдрөг сайхнаар ялган харж чаддаг хүмүүс бусдыг ойлгож уучлан, бусдад чин сэтгэлээсээ талархан дэмжиж, бас урамшуулж, ядарч зовсон хэн нэгний зовлон шаналлыг "өөрийн мэт" мэдэрч, "хариу нэхэлгүй"-гээр туслаж чаддаг. Тийм хүмүүст энэ амьдралын мөч бүхэн гэрэл гэгээтэй утга учиртай, урсан өнгөрч буй цаг хугацаа болгон үнэ цэнэтэй.
...Онгоц буух ойртож байгаа нь мэдрэгдэв. Онгоцны хошуу нь газар руу тэмүүлж, мөнөөх үүлсийн хөвөнлөг хэрнээ хатуу орчин руу зүсэн орохдоо үл мэдэг дайвалзан, чичирхийлнэ. Тэртээ доорх юмс үзэгдэл тодрон тодорч, бидний амьдардаг ертөнц үзэсгэлэнтэйеэ харагдана. Газраар хурдлан давхих машины тасралтгүй урсгал, ажил амьдрал руугаа яаран алхах хүмүүсийн бараа, нэг л дотно ертөнц. Онгоцон доторх хүмүүсийн хөдөлгөөн ихэсч хүн болгон л буух гэж яарна. Тэнгэрээс газартаа буцан ирж байгаа хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодорч, эх болсон газар руугаа тэмүүлдэг. Тэднийг, намайг хүмүүс хүлээж, бас тосч байгаа. Хүмүүс бид бие биенээсээ холдох дургүй, бас бие биенээ санаж хүлээдэг. Хүмүүс бид хамтдаа байхдаа л энэ амьдралын аз жаргалыг мэдэрнэ. Онгоцны хөөрөх буух агшин болгон амьдралын эрч хүч, аядуу зөөлөн сэтгэл, уучлал бас хайрыг бидэнд мэдрүүлдэг мэт. Амьдралын үнэ цэнэ, хүн болж төрсний хувь тавиланг нэгэнтээ сануулах мэт.
Би онгоцноос буулаа. Шинэ газар нутаг, шинэ танилууд. Бас илэн далангүй яриа, ойлголцол, сайхан нөхөрлөл. Шинэ танилуудтай уулзаж ярилцах бүрдээ би, хүмүүсийн сэтгэлийн чанад дахь гэрэл гэгээ, ухаарал бодролыг мэдэрч баярлан бахаддаг. Энэ болгон нь надад баяр бахдал, урам зоригийг авч ирдэг. Тэр тусмаа би энэ амьдралд талархана.
...ГЭРТЭЭ БУЦААД ИРЭХ САЙХАН. Холын аянаа дуусгаад буцаад л ниснэ. Цэнхэр тэнгэрийн хязгааргүй уудам орон зайд мөнөөх л бодол бодлоор хэлхсэн санаашрал үргэлжлээстэй. Орон зайн хязгааргүй орчилд бодол санаа ч хязгааргүй, төгсгөлгүй. Бодол бодлоор хэлхсэн санаашрал, хүний сэтгэлд ухаарал болон шингэдэг. Онгоц буух мөчид амьдарч дассан газар минь, сэтгэлд минь даавуу мэт зөөлхөн. Шинэ газар нутагт олон сайхан гайхамшигийг үзэж харж, дуу алдан баясавч эргээд гэртээ ирэхэд энэ бүхэн дурсамж болон үлддэг. Бид хаашаа нислээ ч эх дэлхийдээ, өөрийн төрж өссөн нутаг руугаа тэмүүлдэг, бас буцаж ирдэг. Гэхдээ хааяадаа нисч байх ч сайхан шүү.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2013-01-16
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • БИ ХҮҮХД...

    Sonntag 10. Februar 2013

    \цуврал ярилцлага-04\

  • Европ да...

    Samstag 27. Mrz 2010

    Monber - Buyanii setgelt huu VIDEO Европ дахь монголчуудын IV дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болж өнгөрлөө

  • ХИЙДЭГ Ð¥...

    Samstag 4. Februar 2012

    "Америк дахь Монголчууд" цуврал ярилцлага-21

  • Тамгагvй Ñ...

    Montag 29. Mrz 2010

    Тамгагvй тєр 3 бvлэг, 6 vзэгдэлт эмгэнэлт жvжиг Үргэлжлэл

  • Та ШвэдэÐ...

    Donnerstag 8. April 2010

    Та дараахь нөхцөлд Швэд улсад машин жолоодох эрхтэй.

  • "МИНИЙ Ð¥Ò®...

    Donnerstag 14. Mrz 2013

    Өдгөө буурал Европын Англи улсад аж төрж суугаа Тодын Оюунчимэгийн бичсэн ийм нэртэй ном нилээд олон хүний гар дамжсаар надад ирсэн юм. Гарын үсгээ зурж, надад хаяглан ирүүлсэн энэ номыг нилээд анхааралтай уншиж дуусгаад, олон зүйлийг эргэцүүлэн бодлоо.

  • Хэн нь ха...

    Sonntag 25. April 2010

  • Наран Ур...

    Dienstag 18. Dezember 2012

  • Бүтээгч ...

    Donnerstag 17. Juni 2010

    Монгол Улсын Eрөнхий Сайд С.Батболдын УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан Таван толгойн орд газрыг эзэмших тухай Засгийн газрын байр суурьтай холбогдуулан Швед улсад аж ахуйн нэгж эрхлэн ажиллаж байгаа миний биe өөрийн бодлоо тэрлэж сууна.

  • Тоглоом Ð...

    Freitag 27. August 2010

    Н.Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль, Стокгольм Хот, 2010 он Бид бол түүхийн нугачаан дунд яваа хүмүүс. Ардчилал болон капитализмруу шилжсэн бидний шилжилт; дэлхийн бусад улс орнуудын байдал; байгаль дэлхийн ая зан; энэ бүхнээс үүдэлтэй гэмээр хүмүүс бидний бухимдал, уцаарлал, гомдлол гээд л... Жишээ нь бидний хувьд Чухам олохоосоо алдах нь их байна уу? Эсвэл энэ өрнөдийн гаралтай капитализм-ардчилал хоёрын хослол нь бидэнд төдийлөн тохирохгүй байна уу? Аль эсвэл бид энэ бүхний учрийг нь нэг их сайн олохгүй, тэрнээсээ болоод боломж бололцоог нь бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна уу? гээд олон асуултууд асууж болох мэт. Хүн төрлөхтөн асуулт асуусаар л өдийг хүрсэн юм чинь, уг нь асууст асуух гэдэг гэмгүй; тэр ч бүү хэл зөв хэлбэрээр нь асууж чадвал тустай үйлдэл байх учиртай.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.09 Sekunden 4,116,098 хандалт