SWEMON INFO - Нийтлэл: Б.Обамагийн ялалт ба Монгол залуус
23 Oktober 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Б.Обамагийн ялалт ба Монгол залуус
Б.Обамагийн ялалт ба Монгол залуус

...Одоогоос 4 шахам жилийн өмнөх нэгэн хүйтэн өглөө Б.Обамагийн "Ерөнхийлэгчийн тангараг өргөх ёслол"-ыг сонирхохоор очиж байсан юм. Тэр үед америкчууд өөрсдийн сонгосон Ерөнхийлэгчээ яаж хүндэлж, бахархаж үзэж байгааг мэдэрч байв. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, АНУ-ын 44 дэх удаагийн Ерөнхийлэгчийг сонгох сонгуулийн ажиллагаа энэ 11 сарын 6 ны Мягмар гаригт Америк орон даяар болж өнгөрөв. Америкчууд сонгуульд саналаа хэрхэн өгч байгааг сонирхохоор өөрийн амьдардаг Виржина мужийн Файрфакс дүүргийн санал хураах байран дээр очлоо.
Санал хураалт нь ихэвчлэн тухайн дүүргүүдийн сургуулиудын байранд болдог юм байна. Санал хураалтын ажиллагаа өглөөний 7 цагаас эхэлж оройн 8 цагт дуусна гэдгийг урд орой нь ТВ-ийн мэдээллээс олж мэдсэн хэрэг. Биднийг 8 цаг өнгөрөөгөөд очиход санал хураалтын ажиллагаа эхэлчихсэн цөөнгүй хүмүүс саналаа өгч байв. Мэдээж би санал өгөх эрхгүй байсан ч сонирхолдоо хөтлөгдөн болгоомжтой дөхөж очвол, үүдэнд бичиг баримт шалгаж байсан залуу бидний бичиг баримтыг үзсэнээ шууд оруулсан юм. Сургуулийн цэлгэр том танхимд ямарч хардлага болгоомжлол үгүйгээр хүмүүс чөлөөтэй саналаа өгөх юм.
Саналаа өгөх хүмүүсийн бүртгэл нь цахим сүлжээнд байгаа болохоор хүмүүсийг гэрийн хаягаа чанга дуугаар хэлэхэд нь санал өгөх хуудсыг өгч байв. Жижиг хаалт бүхий тавцангийн өмнө суугаад 1 хуудас цаасыг нь зохих зааврын дагуу бөглөсөн хүмүүс уг хуудсаа санал уншуулах машинд өгч уншуулах аж. Саналаа өгсөн хүмүүс гарах хаалган дээр очиход нь үүдэнд зогссон хүмүүс баяр хүргээд саналаа өгснийг нь нотлох Америкийн төрийн далбааны зурагны дээр I VOTED гэж бичсэн жижиг цаасан зүүлтийг өгч байв. Уг тэмдгийг хувцсан дээрээ наасан хүмүүс өөрийгөө АНУ-ын иргэний үүргээ биелүүллээ гэсэн нотолгоогоор зүүдэг төдийгүй, бусад хүмүүстээ ч саналаа өгөхийг уриалах боломжтой аж.
Монголдоо олон ч сонгуулийн санал өгч байсан болохоор миний хувьд баахан хамгаалалт, хардлага болгоомжлол дунд очих байх даа гэж бодож байснаас огт өөр байдалтай байв. Энд ямарч албадлага хардлага үгүйгээр маш энгийн хэрнээ чөлөөтэй байсан нь Америкчуудын сонгуулийн тогтолцоо нилээд сайн төдийгүй иргэд нь ч өөрийн эрх үүргээ сайн ухамсарладгийнх юм уу гэж бодогдож байв. Бас саналаа өгсөн хүмүүсийг дахин саналаа өгөхөөс сэргийлэн малын им тамга шиг тэмдэглэгээ хийлгүй, харин ч саналаа өгснөө бахархалтайгаар бусдад харуулах тэмдэг өгч байгаа нь хүнээ дээдэлж хүндэлдэг нийгмийн илрэл гэлтэй.
...Энэ үдэш АНУ-ын Ерөнхийлэгчийн сонгуулийн дүх хэрхэн яаж гарахыг сонирхохоор CNN-ий мэдээг ТВ-ээр харлаа. Санал хураалт албан ёсоор зогссоноос хойш, санал тоолж мэдээлэх бүх явцыг иргэд нь гэртээ суугаад ТВ-ээр үзэх боломжтой аж. Дэлгэц дээрх Америкийн газрын зураг дээр саналын дүн гарч байгаа бүх муж, тойргуудыг нарийвчлалтайгаар үзүүлж, нэр дэвшигчдийн саналын хувийг маш тодорхой байдлаар задлан харуулж байв. Ардчилсан Намыг цэнхэр өнгөөр, Бүгд Найрамдах Намыг улаан өнгөөр ялгаж үзүүлж байсан нь хэнд ч болов ойлгомжтой байлаа. Энэ дүрслэлээс ажихад Америкийн төв хэсэг нь БНН-аас нэр дэвшигч М.Ромнид, зүүн баруун хэсэг нь АН-аас нэр дэвшигч Б.Обамад илүү санал өгч байгаа нь анзаарагдаж байв.
Санал хураалт Америкийн бүх муж даяар тэнцүү өрсөлдөөнтэй болж, нийт сонгогчдийн төлөөлөгчдийн 538 саналаас 303 саналыг нь авснаар АН-аас нэр дэвшигч Б.Обама ялалт байгууллаа. АНУ-ын Ерөнхийлэгчийн сонгуульд санал өгөх эрх нь оршин суугаа хүн амынхаа тооноос хамаарч муж мужуудад өөр өөрөөр хуваарилагдсан байдаг. Жишээ нь 37,7 сая хүн амтай Калифорн мужид 55 саналын эрх байдаг бол 1 сая оршин суугчидтай Монтана муж 3 саналын эрхтэй байх жишээтэй. Тийм болохоор гол өрсөлдөөн нь Колорада, Флорида, Айова, Висконсин, Охайо, Виржина, Нью-Хемпшир зэрэг саналын эрх олонтой мужуудад боллоо.
Б.Обамагийн төлөө хар арьст нийт сонгогчдийн 93%, латинос буюу испани гаралтай сонгогчдийн 69% нь саналаа өгчээ. БНН-аас нэр дэвшигч М.Ромнигийн төлөө Америкийн харьцангуй чинээлэг , дунд давхаргын төлөөлөл болсон сонгогчид саналаа өгсөн байна. Ийнхүү АН-аас нэр дэвшигч Барак Обама, өрсөлдөгч БНН-аас нэр дэвшсэн Митт Ромнигоос 11 санал илүү авч АНУ-ын 44 дэхь Ерөнхийлэгчээр дахин сонгогдлоо.

Б.Обамагийн ялалтад тус болсон Монгол залуус

2009 онд дэлхийн хэмжээнд болсон уралдаанд тэргүүлж байсан вэб дизайнер Ч.Ганболд, Г.Дарьсүрэн нар 2010 оноос АНУ-ын Ардчилсан Намын дэргэдэх сурталчилгааны албанд уригдан ирж ажиллаж байгаа юм. Тэд хөдөлгөөнт болон дүрслэлт рекламны төрлөөр нилээд чадвартайд тооцогддог болохоор миний мэдэхийн Чикаго болон Нью-Иоркийн захиргааны захиалгат сурталчилгааны ажлуудыг их өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан юм.
Мэдээж АН-ын сурталчилгааны албаны хувьд, сүүлийн 2 жилд Б.Обамагийн сурталчилгааны ажилд голлож ажиллацгаасан. Миний мэдэхийн тэд сүүлийн 2 сард огт амралтгүйгээр ажиллаж байлаа. Хагас бүтэн сайны өдрүүдэд тэд гэрээсээ бүх ажлаа хийнэ. Амсхийх ч завгүй. Саяхан тэдний байгууллага, ажилтнуудынхаа Б.Обамагийн сурталчилгааны явцад хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоон үзүүлэлтээр гаргажээ. Ч.Ганболд сүүлийн 2 жилд 4943 сурталчилгааны ажил хийснээс сүүлийн 3 сард нь 1211, сүүлийн хоёр долоо хоногт 409 сурталчилгааны ажил хийж гүйцэтгэсэн байна. Энэ бүх сурталчилгааны ажлууд нь АН-аас нэр дэвшигч Б.Обамагийн сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан аж. Түүнийг байгууллагын удирдагч нь "яг л машин шиг ажиллаа" гэж талархал илэрхийлсэн гэдэг.
Ч.Ганболд, Г.Дарьсүрэн нартай дотно найзын хувьд би тэднээр бахархаж байлаа. Бодох ахул Монгол залуус АНУ-ын Ерөнхийлэгчийн сонгуулийн сурталчилгаанд голлох үүрэгтэй оролцож, сонгуульд ялахад нь өөрсдийн оюун сэтгэлгээний бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг бага зүйл биш. Б.Обамагийн сонгуулийн ялалтад Америкийн сая сая хүмүүс баярлан бахдаж байх мөчид нь би тэдэнд "Энэ ялалтад та хоёрын хувь нэмэр их байгаа гэдэг л хамгийн сайхан байна шүү дээ, та хоёртоо баяр хүргэе" гэж хэлсэн юм.
Тийм ээ, монгол залуус улам улмаар хөгжиж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж явна. Бид тэднээр бахархахгүй юм бол хэнээр бахархах гэж? Монголын ирээдүй сайхан байнаа, та нартаа улам их амжилт хүсье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2012-11-08

Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • ХОББИ бо...

    Samstag 21. April 2012

    "Монголчууд Америкт" цуврал ярилцлага-27

  • МонголыÐ...

    Dienstag 17. Mai 2011

  • Догшин Ñ‚...

    Montag 30. August 2010

    Gordon Ramsay жилийн дотор 100 сая крон алджээ. Та бидний сайн мэдэх бас үзэх дуртай тв нэвтрүүлгийн нэг болох ”Hell’s Kitchen” гол баатар муухай ааштай Gordon Ramsay энэхүү тв нэвтрүүлгээрээ амжилт олж чадсан ч тэрээр Times-ийн мэдээлсснээр 100 сая кроний алдагдалтай ажилжээ.

  • НАМУУД - У...

    Freitag 21. Oktober 2011

    ..2012 оны улстөрийн сонгууль ойртож байгаа нь намуудын идэвхжлээс мэдрэгдэж байна. Тэд гэнэт "Ард түмний санал бодлыг сонсох аян зохион байгуулж", ард түмэнд хайртайгаа илэрхийлэхийн тулд гудамжаар алхлан, олон түмэнтэй нүүр тулан уулзаж элэгсэг дотно яриа өрнүүлж, олон түмнээс санал дэмжлэг авахын тулд Оюу толгойн гэрээг өөрчлөхийг шаардаж, оюутнуудын сургалтын төлбрийг төрөөс дааж, бас дээр нь нэмж цалин өгөх тухай ярьж эхэлжээ. Ард түмний саналыг ямар ч аргаар хамаагүй авч төрийн эрх мэдэлд хүрсэн цагаасаа олон нийтийг умартан, дорд үзэж, "дураараа дургин дун чөмгөөрөө жиргэж" байснаа сонгуулийн өмнөх жилд гэнэт ухааран сэхээрч, олон түмэнд учиргүй наалинхайтан "хайр зарладаг" жишиг тогтсоор удаж буй. Энэ бол өнөөгийн Монголын улстөрийн нэгэн үзэгдэл болжээ.

  • Оршин суÑ...

    Montag 21. Februar 2011

    Оршин сууж буй хамгийн сүүлчийн хаягаа Татварын албанд буртгуулснээр өөртөө ирж буй чухал захидалийг баталгаатай хүлээн авахаас гадна хэрэв танд илүү төлсөн татварыг тань буцаан төлөх бол үүнийг уг хаягаараа хүлээн авах болно.

  • ХолестрÐ...

    Dienstag 4. Mai 2010

  • Лос-АнжеÐ...

    Donnerstag 21. Juli 2011

    Монгол нутагт тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жил, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойнууд давхацсан бэлэг дэмбэрэлтэй жилийн хүрээнд АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ оны 6 сарын 1-4 ны өдрүүдэд "Монголын Соёлын өдрүүд" зохион байгуулагдлаа.

  • БялдаржÑ...

    Mittwoch 13. Oktober 2010

    Бялдаржуулах төв аминд халтай байж болох юм. Тиймээ, та дасгал хийхээсээ өмнө тухайн тэкникээ яаж хэрэглэх зааварыг нь заавал харж, уншиж байгаарай гэж зөвлөмөөр байна.

  • "ХҮН НЭГ Ð...

    Sonntag 9. Dezember 2012

    ...Өнгөрсөн зууны 60-аад оны эхээр Монгол орон даяар "Икар дэлхийтэй мөргөлдөж, бид сөнөх гэнэ" гэсэн цуу яриа дэгдэж, хүн болгоны сэтгэлийг хөвсөлзүүлэв. Энд тэндгүй " тэгвэл яахав", "ингэвэл яахав" гэхчилэн таамаг яриа тэнүүчилж, энэ л салхин дунд зарим хүмүүсийн "мөн чанар" нь өөрийн өнгөөр зэгэлтэж байсан гэдэг. "Үхсэн хойноо, нэг л амьдрах юм чинь үхэхийн хооронд биеэ зовоогоод яана. Жаргаж байгаад үхнээ" . Зарим хүмүүс хоттой хониныхоо тарганаас шилж гарган, архи айраг юу л байна бүгдийгээ сөгнөн өдөр шөнөгүй найрлан уйлж дуулцгаасан гэнэ. Азаар товлосон хугацаанд мөнөөх Икар дэлхийтэй мөргөлдөлгүй, хуруу шүргэх зайтай өнгөрчээ.

  • МаралжиÐ...

    Donnerstag 17. Juni 2010

    Маралжингоо, Энхзул, Цэлмүүн, Уянга - Би эр хүнд хайртай


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.36 Sekunden 4,137,476 хандалт