SWEMON INFO - Нийтлэл: АМЕРИКИЙН МОНГОЛ ХУУЛЬЧ
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
АМЕРИКИЙН МОНГОЛ ХУУЛЬЧ
АМЕРИКИЙН МОНГОЛ ХУУЛЬЧ

/цуврал ярилцлага-26/

Батхандын Золжаргал

www.sonin.mn/uploads/news/201203/31/527-1333168610zoljaragal.jpg


...Тэр нэгэн зун J-1 визээр Америкт ирсэн монгол оюутнуудтай холбоотой асуудлаар хуульчийн туслалцаа хэрэгтэй болж, Б.Золжаргалтай холбогдож байсан юм. Түүнээс хойш бид хааяадаа утсаар ярина. Ямартай ч өнөөдөр Америкт албан ёсоор хуулийн мэргэжлээр ажиллаж байгаа түүний тухай энэ ярилцлагадаа оруулахыг зорьсон. Өнгөрсөн жил Лос-Анжелост очихдоо бид 2 уулзаж, энэ ярилцлагыг хийлээ.

Нэг. Намтрын товчоон


-Улаанбаатар хотод төрсөн
-Нийслэлийн 14-р дунд сургууль
-ГХДС-ийн герман хэлний анги
-Берлиний Чөлөөт Их Сургууль
-Сан-Франциско City College
-Glendale University College of Law

Хоёр. Нэг ажлыг хурдан чанаргүй хийснээс, нэг удаа удаан чанартай
хийсэн нь дээр.


Г.Галбадрах -Бага насныхаа тухай дурсамжаа хуваалцвал?

Б.Золжаргал
-Би Улаанбаатарт төрсөн. Хуучнаар ЗХУ-ын СОТ-2 гэж байсан даа. Тэндэхийн ажилчдын хүүхдүүдийг сургадаг орос 14-р сургуульд шалгалт өгч тэнцээд элссэн. Би дээрээ 3 ахтай байсан болохоор эршүүд талдаа, бас нилээд сахилгагүй. 1-р ангидаа 2 сурдаг байв. 2-р ангид орох жил манайх Украйн явах болж, Украйнд 2-р ангидаа 3, 3-р ангидаа 4 сурч байв. Харин 5-р ангидаа Монголдоо буцаж ирээд 5 сурч эхэлсэн.

Г.Галбадрах -Хөгжилтэй л шатлал байна. Ямартай ч анги ахих тусмаа сурлага нь сайжирч байжээ.

Б.Золжаргал
-Би хичээлээ маш хурдан хийдэг байсан. Мэдээж хурдан хальт мөлт хийж байгаа болохоор зөндөө л алдаатай байлгүй яахав. Аав минь үзчихээд дэвтрийг минь буцаагаад шидчихнэ. Ердөө ч загнахгүй "буруу байна, дахиад хий" гэнэ. Загнавал би эрхлээд уйлчих санаатай. Олон удаагийн ийм давтамжаас "олон удаа хурдан алдаатай хийснээс, нэг удаа удаан алдаагүй хийсэн нь дээр юм байна" гэдгийг амьдрал дээрээс өөрөө л ойлгож байгаа юм.

Г.Галбадрах -Аав ээж 2 тань сайн ч хүмүүжүүлж, өөрчилжээ.

Б.Золжаргал
-Тийм шүү! Аав ээж 2 минь надад хичээл зааж өгөхдөө ердөө ч уурлахгүй, их ч тэвчээртэй байдаг байж. Эрхдүү дураараа өссөн намайг тэд маань их ч тэвчээр гаргаж байж зөв хэвшилд сургасан даа. Би бусдаас онцгой хүүхэд байгаагүй. Аав ээж 2 минь бүтэн 5 жил уйгагүй, тэвчээртэй зууралдаж байж намайг сайнаар өөрчилсөн. Энэ хэвшил нь одоо ч миний амьдралд ямар их хэрэг болдог гээч.

Тэд бас надад шүлэг цээжлүүлээд олны өмнө уншуулна. Энэ бол нүүр хагарахын эхлэл. Олны өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар хуульч хүнд их хэрэгтэй байдаг. Энэ бүхэнд намайг сургаж өөрчилсөн аав ээж 2-тоо бүх л насаараа талархаж явдаг даа.

Г.Галбадрах -Бага насандаа мөрөөдөж л явсан байх.

Б.Золжаргал
-Аав ээж 2 минь биднийг ном их уншуулдаг байлаа. Ах нар минь адал явдалтай ном их уншина. Тэр номуудыг нь уншаад л " цагдаа" болно гэж мөрөөддөг байв. Гэхдээ үүнийгээ бусдад хэлэхгүй. Дотор сэтгэлдээ мундаг "мөрдөн байцаагч" болчихоод олон ч аймшигт хэргүүдийг илрүүлж байгаагаар төсөөлнө. Гэрийнхэндээ энэ тухай хэлбэл тэд мэдээж зөвшөөрөхгүй л дээ.

Г.Галбадрах -10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв дээ?

Б.Золжаргал
-Би 10-р ангиа төгсөөд ГХДС-ийн герман хэлний ангид суралцсан. 1991 онд аав минь нас барж, ээжийг минь 46 насанд нь СОТ-2-оос тэтгэвэрт нь гаргачихлаа. Мэдээж амьдрал хэцүү болов. Дүү минь МУИС-ийн хятад хэлний ангид суралцаж байсан юм. Амьдрахын эрхээр бусдыг дуурайж дүүтэйгээ хамт наймаа хийж эхэллээ. Бид ганзага нийлж, нилээд ч мөнгө олсон.

Г.Галбадрах -Тэр үеэр нийгэм даяараа л хөдөлгөөнд орж байсан. Социализм задарч байсан тэр үед хүмүүс нүдээ нээж, амьдрах аргаа олох гэж янз бүрээр л оролдож байв.

Б.Золжаргал
-Миний нэг ах минь 14-р сургуулийг төгсөөд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэлд суралцаж байгаад Германы Дрезден хотод суралцахаар явсан юм. 1994 онд дүүтэйгээ хамтаар ах руугаа Германд очлоо. Тэр үед миний сонсгол муу байсан л даа. 2000 он хүртэл Германд ирэн очин байхдаа 2 чихэндээ хагалгаа хийлгэж сонсголтой болсон. Миний чихний хагалгааг роботон гараар хийсэн юм. Би өмнө нь Германд байхдаа чихэндээ сонсголын аппарат зүүж байгаад герман хэлийг сурсан байсан.
Энэ бүхэн надад их боломжийг авчирсан болохоор Берлиний Чөлөөт Их Сургуульд хуулийн чиглэлээр суралцахаар шийдлээ. Энэ тухай сонсоод ээж минь надад "зорилгодоо хүрэхийн тулд эргэж харахгүй явах хэрэгтэй" гэж сургаж хэлсэн.

Гурав. Хуульч болсон зам


Г.Галбадрах -Ямартай ч багын мөрөөдөл тань хуулийн мэргэжлээр суралцахад тань нөлөөлжээ.

Б.Золжаргал
-Тийм шүү! Тэр үед Герман 4 хэсэгт хуваагдсан байлаа. Би Берлинд суралцсан. Хичээж боломжийн л суралцсан. 2000 онд сургуулиа төгсөөд Монголдоо буцаж очлоо. Дүүтэйгээ хамтраад дахиад л бизнес хийв. Дүү минь толгой нь ч сайн ажилладаг, бусдыг сайн ойлгож, өөрийгөө ч сайн ойлгуулж чаддаг, ер нь л бизнесийн авьяастай. Сүүлд нь бид гадаад хэлний курс хичээллүүлж байв. Гэхдээ түүнийг хууль ёсоор их ч чанартай сайн явуулж байсан.

Г.Галбадрах -Гадаад хэлний курс хичээллүүлж байх үедээ Америкийг сонирхож эхэлсэн үү?

Б.Золжаргал
-Миний дээд талын ах анх Сан-Франциско явсан. Тэр ах минь намайг Германд анги алгасуулан сургаж байсан юм. Би хэлний курс хичээллүүлж байхдаа англи хэлийг сурч эхэлсэн. 2001 онд ТОFEL-ийн шалгалтыг өгч 639 оноо авлаа. Тэгсэн хэрнээ англиар сайн ярьж чадахгүй. СОРОС-ын сангийн номын санд сууж англи хэлээ бэлтгэдэг байв.

Ах минь надад санал болгосноор өөрийн хэлний курсийн шугамаар 2002 онд АНУ-д ирэв. Хэлний мэдлэгээ сайжруулахын тулд Сан-Францискод City Colleje-d хуульчийн туслахын ангид суралцсан.

Г.Галбадрах -Энд бас л хуулийн чиглэлээ сонгож дээ.

Б.Золжаргал
-Тэгсэн. 2003 онд энэ сургуулиа төгсөөд Лос-Анжелос хотод ирж 2004 -2008 оны хооронд Калифорны Глендалийн Их Сургуулийн Хуулийн Сургууль /Glendale University College of Law/-д оройгоор суралцаж төгслөө. Сургалтын төлбөрөө төлөх гэж өдрийн цагаар ажиллаж байв. Манай ангид анх 62 оюутан элсээд 13 нь төгссөн гээд бодохоор нилээд чанга байсан шүү.
Шалгалтандаа тэнцэхгүй, 70-аас доош оноо авах юм бол шууд хасдаг системтэй.
Хууль сурахын тулд өдөрт нэг хичээлд 10-аад хэрэг уншиж анги дээрээ ярилцана. 4 семистртэй. Захирал маань евреи хүн, их ч хатуу шаардлагатай.

Г.Галбадрах -Хуулийн чиглэлээр сургаж байгаа болохоор их ч хариуцлага шаарддаг байсан байх. Харин чи хэр суралцаж байв?

Б.Золжаргал
-Би их хичээж байсан. Ямартай ч ангидаа эхний 3-т ордог байв. Сурч байхдаа жил бүр шагнагдаж байлаа. Сан-Францискод хуулийн туслахаар суралцаж байхдаа Фулбрайтын сангийн шагнал авсан юм. Тэр сургууль маань 18000 оюутантайгаас 8000 нь гадаад оюутан. Энэ шагнал надад их ч урам өгсөн.

Глендальд жилд 3 оюутны эрдэм шинжилгээний бүтээл болон судалгааны материалыг хэвлүүлдэг. Энд шалгарч 1000$-ын шагнал авч байв. Шагнал гардуулах ёслол нь их ч сүртэй. Шератон зочид буудалд ийм ёслол нь болж 200-аад хүний өмнө шагналыг нь гардуулдаг юм. 4 жил суралцахдаа 4 удаа шагнал авч байсан юм байнаа.

Дөрөв. Нийгэм нь иргэнээ хуулиар хамгаалах ёстой


Г.Галбадрах -Сайн суралцжээ. Энд мөнөөх л аав ээжийн тань их ч тэвчээртэй байж сургасан сайн хэвшил нь нөлөөлсөн байх. Хууль ёсыг чандлан сахидаг, энэ талын өрсөлдөөн ихтэй Америк оронд хуулийн чиглэлээр амжилттай суралцана гэдэг тийм ч амар зүйл биш байх.

Б.Золжаргал
-Тийм ээ! Миний хичээл зүтгэлд аав ээжийн минь нөлөө их бий. Нөгөө талаар хууль бол миний амьдралын мөрөөдлөөс илүүтэй зорилго минь болсон болохоор хичээхээс ч өөр аргагүй.

Г.Галбадрах -Америкийн хуулийн талаар товч болов ярьж өгөхгүй юу?

Б.Золжаргал
-АНУ-ын Үндсэн Хууль нь дэлхийн бүх улсуудын хуулиас хамгийин жижиг нь. Их ч товч хураангүй атлаа үндсэн заалтууд нь үнэхээр мундаг. Үг бүр нь маш оновчтой хэрнээ маш их утгыг агуулж байдаг. Энэ Үндсэн хуулиас салаалж бусад хуулиуд нь гарна.

Үүн дотроо
-Эрүүгийн болон Захиргааны хуулиуд нь кодлогдсон байдаг. Кодлогдсон гэдэг нь маш нарийн заалттай гэсэн үг. Эдгээр хуулиудын зузаан зузаан ботиудад нь "ийм хэрэг үлдсэн бол ингэж шийтгэнэ" гээд маш нарийн атлаа тодорхой заасан байдаг. Хэн ч байсан дагахаас өөр аргагүй.
-Бусад хуулиуд нь кодлогдоогүй. Жишээ нь Иргэний хууль байна. Хүн ямар нэгэн хэрэг үйлдсэн байхад санаатай болон санамсаргүй үйлдсэн эсэхийг ялгаж салгахаас эхлэнэ. Шийдэхдээ яг нарийн заалт үгүй учир, өмнө нь ийм хэргүүдийг хэрхэн шийдсэн туршлагууд дээр түшиглэдэг. Тэгэхээр энэ бол шүүгчээс их мэдлэг, туршлага шаардана гэсэн үг.

Г.Галбадрах -Энэ дотроос "Иргэний шүүх"-ийг илүү сонирхоод байна л даа.

Б.Золжаргал
-"Иргэний шүүх" дээр асуудлыг "хүн" гэдэг талаас нь их авч үздэг. Яг энэ утгаараа хуулийн этгээдийг ч "хүн" гэж авч үзнэ. Компани, засаг захиргааны байгууллага, олон нийтийн байгууллагуудыг ч хуулийн этгээд, мөн "хүн" гэж тооцдог. Ийм харилцаанд сэтгэл санааны хохирлыг ихэд анхааран авч үзнэ. Жишээ нь хэн нэгэн хүн нөгөө хүн рүүгээ утасдаад дарамтлаад байвал сэтгэл санааны шаналал болдог. Үүнийг сэтгэл санааны хохирол гэж үзээд шүүхдэж болно.
Иргэний шүүх дээр хэрэг болгоныг тусад нь авч үздэг. Үйлдлүүдийн ангилал гэж бий. Энэ нь өөрийн гэсэн элементүүдтэй. Асуудлуудыг шийдэхдээ өмнө нь шийдэж байсан туршлагуудыг баримжаа болгох нь олонтой.

Г.Галбадрах -Ямар ч улс орон иргэдээ хуулиар л хамгаалах ёстой байх нь?

Б.Золжаргал
-Ямар ч улс орнууд иргэдээ 2 хуулиар хамгаалдаг.
1. Иргэний хууль. Маргалдагч 2 талыг хоёуланг нь сонсоод шийдвэр гаргана.
2. Эрүүгийн хууль. Буруутай гэдэг нь нотлогдоогүй байхад буруугүй гэж үзнэ. Буруутай гэдгийг зөвхөн прокурор л нотолдог. Мөн үйлдлийг санаатай болон санаандгүй алин болохыг ялгах ёстой. Буруутай нь нотлогдсон бол заавал хуулийн хариуцлага хүлээнэ.

Г.Галбадрах -Хүмүүс хууль зөрчих атлаа өөрийн эрхээ тоочиж зөвтгөдөг.

Б.Золжаргал
-Хүний эрх гэдэг их чухал зүйл л дээ. Хүний хувийн амьдралын эрхийг хуулиар хамгаалж байдаг. Жишээ нь, хүний зургийг зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, айлгаж сүрдүүлэхгүй байх, хувийн амьдралын асуудлыг нь бусдад дэлгэрүүлэхгүй байх гээд. Зочид буудлууд яагаад камергүй байдаг юм бэ? Зочид буудалд хүний хувийн амьдрал үргэлжилж байдаг учраас түүнд халдах эрхгүй.
Харин хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд хувийн амьдралын эрхэнд нь халдах боломжтой.

Г.Галбадрах -Америкийн хуулиудын сайн талуудаас нь дурдвал?

Б.Золжаргал
-Америкийн хуулиуд хүмүүст эрх чөлөө олгохоос гадна боломжуудыг олгодог. Хүн өөртөө санаа тавьж, өөрөө хөгжих боломжуудыг олгоно. Хүнийг хөгжүүлэхийн тулд өрсөлдөөн гаргаж өгнө. Эрх чөлөө- нийгмийн хамгаалал-боломжууд. Хэрэв чи хөгжихийг хүсээд, эргүүлээд төлж чадах бол зээл авч болно.
Нөгөө талаас нийгэм бүх хүнээ хамгаалах ёстой. Бас хүмүүс өөрийгөө хамгаалах боломжтой. Хэрэв та хууль зөрчвөл өөртөө байгаа бүх эрхээ алдана. Энэ эрхээ алдахгүйн тулд хүмүүс хуулийг сахиж, дүрэм журмыг зөрчихгүй байхыг хичээдэг. Ер нь хүнд илүү их эрх өгөх тусам хүмүүс энэ эрхээ алдахаас айдаг. Олон боломжууд өгөх тусам түүнийг алдахыг хүсдэггүй
Харин хүнд юу ч байхгүй бол алдахаас айдаггүй. Хууль зөрчихөөс ч айхгүй. Гол онцлог нь энд л байгаа юм. Америкт бас улс болон хувь хүний сонирхол зэрэгцэж явдаг. Тиймд ч энд хууль зөрчих асуудал тэгтлээ хавтгайрдаггүй.

Г.Галбадрах -Өдгөө Монголд хууль хэрэгжихгүй байна гэж их ч шүүмжилж байгаа?

Б.Золжаргал
-Монголд хууль хангалттай байгаа. Харин түүнийгээ сурталчилж, хэрэгжүүлэх тал дээр дутмаг байж магадгүй. Ер нь хүн өөрийгөө хуулиар хамгаалж сурах хэрэгтэй байгаа юм л даа. Үүний тулд өөрсдөө хуулиа мэдэж, түүнийгээ хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй.
Захиргааны хууль бол хэн ч байсан тухайн оронд амьдрах дүрэм нь. Үүнийг хэн ч зөрчих эрхгүй.
Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байна. Үзэл бодлоо илэрхийлсэний төлөө тэр хүнийг харааж зүхээд, доромжлоод байх ёсгүй.
Манайхан хуулийн үр дүн рүү нь хардаг бол, Америкчууд үйлдсэн хүн рүү нь хардаг. Монголд "энэ хүн хэрэг хийчихлээ, ямар бузар булай амьтан бэ?" гээд хашгирч байхад, Америкчууд "энэ хүн яагаад энэ хэргийг хийчих вэ?" гэж эргэцүүлж эхэлнэ. Гол ялгаа нь бас энд байгаа юм.

Тав. Би Монголчууддаа туслахыг хүсдэг


Г.Галбадрах –Сургуулиа төгссөний дараа?

Б.Золжаргал
-Би Калифорнид Хуулийн сургууль төгссөнийхөө дараа Bar exam-д бэлтгэдэг сургалтанд сууж шалгалтаа амжилттай өгсөн. Энэ шалгалтыг өгснөөр Калифорн муждаа өмгөөлөгч , прокурор, мужийн болон Холбооны шүүгч гэх мэт бүх төрлийн байгууллагад эрүүгийн, иргэний, захиргааны аль ч чиглэлээр ажиллах эрхтэй болдог. Бас шүүхийн офицерийн тангараг өргөнө.


Г.Галбадрах -Америкт амьдарч байгаа Монголчуудын дийлэнх нь цагаач байгаа.

Б.Золжаргал
-Америк бол цагаачдын орон. Хаанаас ч хамаагүй хүмүүс энд ирээд "эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж амьдарцгааж байна. Боломжууд нь их байгаа. Азиуд бид илүү азтай. Бид Азийн хүмүүжилтэй болохоор бие биендээ их ч тусалж, их ч шахдаг. Америкчууд хүүхдэдээ "чадахын хирээр хичээгээрэй" гэж хэлдэг бол, Азиуд "муу авах юм бол сайхан мэдээрэй" гэж хэлдэг. Тийм болохоор Азиуд ийм шахалтаар хүссэн хүсээгүй хичээдэг. Монголчууд угаасаа нүүдэлчин гаралтай, дасан зохицох чадвар сайтай болохоор Азиуд дундаасаа ч илүү амжилтад хүрэх боломжтой. Монголчууд олон хэлтэй, олон хүмүүстэй харьцаж сурсан, оюуны өндөр чадвартай хүмүүс шүү дээ.

Бид Америкт ирээд бүх л зүйлийг О/тэг/-оос эхэлсэн. Ер нь нэгдүгээр үеийн цагаачид хамгийн их зовдог. Тэд зам гаргадаг хүмүүс. Дараа үеийнхэн нь тэдний гаргасан замаар явж, туршлагыг нь хуваалцаж, сайн үр дүнг нь хүртдэг.

Г.Галбадрах -Тийм болохоор, хууль дээдэлдэг Америк оронд хуулийн зөвлөлгөө өгч тусалдаг хүмүүс хэрэгтэй болно гэсэн үг.

Б.Золжаргал
-Монголчууддаа туслах хэрэгтэйгээр барахгүй туслах ёстой. Цагаачлалын олон жилийн туршлагатай орны иргэд удаан хугацаагаар амьдрахаар ирж байгаа бол бараг онгоцноос буунгуутаа л хуульч дээр очиж, визний ангилалаа яаж өөрчлөх, цаашид яах учиртайгаа асууж зөвлөлгөө авч эхэлдэг. Бид яагаад тийм байж болохгүй гэж? Бид ийм боломжийг нээхийг хүсч байгаа.

Г.Галбадрах -Монголын нийгмийн амьдрал болон хүмүүсийн бодол санаа, хандлагыг ажиглаж байгаа байх?

Б.Золжаргал
-Болж бүтэж байгаа зүйл олон байгаа ч эмзэглэж байгаа зүйлүүд байгаа. Байдлыг анзаараад байхад монголчууд бид уралдаанд оролцоод байгаа юм шиг санагдаад байдаг юм. Мөнгөний төлөө өрсөлдөөд л, бие биенээсээ давж гарах гээд, бие биендээ баярхаж гайхуулцгаагаад л... Хүмүүс өөрийнхөөрөө, байгаагаараа байж чадахгүй, байнга л бусадтай харьцуулан өрсөлдөж, бас бухимдацгааж байна. Энэ муу үзэгдэл шүү дээ.
Мөнгө бол амьдралын зорилго биш, амьдралын тулгуур нь. Жишээ нь Америкт хүн өөрийн байгаагаараа байх боломж нь бий, илүү өсч хөгжих боломж нь ч бас бий. Хэрэв илүү өсч хөгжихийг хүсвэл илүү хөдөлмөрлөж, илүү хариуцлага үүрэх ёстой. Би Монголын нийгмийг ийм болоосой гэж хүсдэг.

Монголд өнөөдөр бэлнээр тарааж байгаа 21 000 төгрөг хүн болгонд ялгавартайгаар нөлөөлж байгаа. Хүн яг мөнгөгүй болохын зовлонг гадаадад байгаа монголчууд маш сайн мэддэг. 1$ ч 5 $ ч хэрэг болох үе байдаг. Ийм байдалд байгаа хүмүүст энэ мөнгө хэрэг болж л байгаа. Зарим хүмүүст энэ нь хэрэг болохгүйгээр барахгүй зугаа цэнгэлд үрээд л дуусгаж байгаа.
Хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа хүмүүс чинь бас л цагаач маягийн улсууд юм шүү дээ. Эдэнд бидэнтэй адил олон асуудлууд тулгарч л байгаа. Энэ бол бас л анхаарах асуудал.

Г.Галбадрах -Тийм шүү! Энэ асуудлуудтай санал нийлж байнаа. Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж яваад тань талархаж байнаа. Цаашдаа Монголчууддаа их тус болж яваарай.

Б.Золжаргал
-Танд ч бас их баярлалаа. Хүн аз жаргалтай байхын тулд дуртай ажилтай байх ёстой. Дуртай ажилдаа өнгөрөөж байгаа олон цаг минь Монголчуудын төлөө зарцуулагдаж байвал би их баяртай байх болно. Надад хандсан хэнд ч болов боломжоороо туслах болно. Та бүхэндээ амар амгалан, айдас дарамтгүй амьдрахыг ерөөе.

...Бид хэдийгээр харь оронд ажиллаж амьдарч байгаа ч хуулийн дор л амьдардаг. Бидэнд мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй олон зүйл байгаа болохоор бид хуульчид ханддаг. Энэ оронд бид хууль гэдэг ямар чухал харилцаа болохыг, бидэнд амар амгалан амьдралын баталгаа болдгийг бид ойлгож мэдэрч байгаа. Энэ ч байдлаараа хуулийг чанд сахиж сурч байна. Энэ орон зайд Монгол хуульч өөрийн компаниа байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа нь надад бахархалтай санагдсан. Лос-Анжелосийн оюутнуудтай уулзаж байхдаа хуулийн чиглэлээр суралцаж байгаа хэд хэдэн оюутнуудтай уулзаж танилцсан. Тэд ч бас мөдхөн өөрсдийн орон зайгаа эзлээд л гарч ирнэ. Энэ бүхний түүчээ болж, өөрийн зорьсон зорилгодоо тэмүүлж яваа Б.Золжаргал танд талархлаа илэрхийлж амжилт хүсье. Бид бүхэн хэрэгтэй үедээ Монгол хуульчдаа хандаж байх сайхан боломжтой болжээ.

МОНГОЛЧУУД БИД ТЭНГЭРИЙН ДОР ТӨРЖ, ХУУЛИЙН ДОР АМЬДАРЧ БАЙГАА АРД ТҮМЭН БИЛЭЭ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2012-03-31
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • ДУУСААГÒ...

    Dienstag 16. Juli 2013

    -Аав аа! Mиний мөнгө дуусчихлаа, наадам дуусаагүй байдаг. Яах вэ? Наадмын өглөө "хувиарт мөнгө"-өө аваад сумын наадмын талбай рүү явсан хүү маань үд дундын хэрд ингэж хэлж гүйж ирж билээ.

  • "ХҮН НЭГ Ð...

    Sonntag 9. Dezember 2012

    ...Өнгөрсөн зууны 60-аад оны эхээр Монгол орон даяар "Икар дэлхийтэй мөргөлдөж, бид сөнөх гэнэ" гэсэн цуу яриа дэгдэж, хүн болгоны сэтгэлийг хөвсөлзүүлэв. Энд тэндгүй " тэгвэл яахав", "ингэвэл яахав" гэхчилэн таамаг яриа тэнүүчилж, энэ л салхин дунд зарим хүмүүсийн "мөн чанар" нь өөрийн өнгөөр зэгэлтэж байсан гэдэг. "Үхсэн хойноо, нэг л амьдрах юм чинь үхэхийн хооронд биеэ зовоогоод яана. Жаргаж байгаад үхнээ" . Зарим хүмүүс хоттой хониныхоо тарганаас шилж гарган, архи айраг юу л байна бүгдийгээ сөгнөн өдөр шөнөгүй найрлан уйлж дуулцгаасан гэнэ. Азаар товлосон хугацаанд мөнөөх Икар дэлхийтэй мөргөлдөлгүй, хуруу шүргэх зайтай өнгөрчээ.

  • Догшин Ñ‚...

    Montag 30. August 2010

    Gordon Ramsay жилийн дотор 100 сая крон алджээ. Та бидний сайн мэдэх бас үзэх дуртай тв нэвтрүүлгийн нэг болох ”Hell’s Kitchen” гол баатар муухай ааштай Gordon Ramsay энэхүү тв нэвтрүүлгээрээ амжилт олж чадсан ч тэрээр Times-ийн мэдээлсснээр 100 сая кроний алдагдалтай ажилжээ.

  • ӨнгөрсөÐ...

    Mittwoch 5. Januar 2011

    Уйтгартай цаг vе гэж vгvй. Єнгєрсєн зууны хамгийн "муухай" арван жил гэгддэг 1970-аад он хvртэл элдэв vйл явдлаар эрээлжлэн байлаа. 1980-аад он дэлхий дахиныг бужигнуулсан бол 1990-ээд он єєрчлєлт, шинэчлэлийн аясаараа тvvхийг баяжуулсан билээ.

  • ЦЭРГИЙН ...

    Dienstag 23. August 2011

    ЦЭРГИЙН ХАМГИЙН ТОМ ХӨЛӨГ ОНГОЦУУД Далай тэнгис бол хүний гараар бүтээгдсэн гайхалтай хөлөг онгоцуудын гэр билээ. Тэдгээрийн зарим нь бараг хагас км орчим урт байдаг. Энэ дугаартаа уншигчдадаа дэлхийн хамгийн том 10 цэргийн онгоцыг танилцуулья. Эдгээр онгоцын ихэнх нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийх байна. 1. Нисэх онгоц тээгч «Энтерпрайз» хөлөг онгоц Урт: 342 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1961 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоцыг анх 1961 онд далайд гаргажээ. Уг онгоцыг нийт 451 сая доллароор бүтээсэн байна. 2. Нисэх онгоц тээгч «Нимиц» хөлөг онгоц Урт: 333 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1975 Төрөл: Нисэх онгоц тээгч Дэлхийн хамгийн том цэргийн хөлөг онгоц болох Америкийн цөмийн хөдөлгүүрт энэ онгоцыг хамгийн анхны загварын нэрээр «Нимиц» гэж нэрлэжээ. Нийтдээ ийм 10 хөлөг онгоц бүтээснээс хамгийн сүүлийнх буюу арав дахь загвар болох «Жорж Буш» 2009 оны нэгдүгээр сарын 10-нд Америкийн Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд оржээ. 3. Нисэх онгоц тээгч «Китти Хоук» хөлөг онгоц Урт: 327 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч «Китти Хоук» загварын нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд нь дэлхийн анхны их буу суурилуулаагүй томоохон хөлөг онгоц юм. 4. Нисэх онгоц тээгч «Форрестол» хөлөг онгоц Урт: 325 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг АНУ-ын Батлан хамгаалахын анхны сайд Жеймс Форрестолын дурсгалд зориулж «Форрестол» хэмээн нэрлэжээ. 5. Нисэх онгоц тээгч «Жон Кеннеди» хөлөг онгоц Урт: 320 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1968 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоц нь «Китти Хоук» загварын хамгийн сүүлийн буюу дөрөв дэх загвар юм. Түүнийг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедийн дурсгалд зориулан ийн нэрлэсэн бөгөөд эхэндээ цөмийн хөдөлгүүртэй бүтээж байсан боловч төсөл нь өөрчлөгдөж, хийн генераторын хөдөлгүүртэй бүтээжээ. 6. Нисэх онгоц тээгч «Мидвей» хөлөг онгоц Урт: 306 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1945 Нисэх онгоц тээгч: Энэ бол Америкийн хамгийн анхны хүнд нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Уг хөлөг онгоц Вьетнамын мөргөлдөөний үеэр Хойд Вьетнамын бөмбөгдөх ажиллагаанд оролцож байснаас гадна 1991 онд «Цөлийн шуурга» ажиллагаанд оролцож байжээ. Америкийн тэнгисийн цэргийн флотын бүрэлдэхүүнд 40 жил байсан бөгөөд 1992 оны дөрөвдүгээр сарын 11-нд флотын бүрэлдэхүүнээс гарсан байна. 1998 онд Сан-Диего хотын хөлөг онгоцны музейд байрлуулжээ. 7. Нисэх онгоц тээгч «Адмирал Кузнецов» хөлөг онгоц Урт: 302 метр Улс: ЗХУ Далайд гарсан он: 1990 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг ЗХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний адмирал Николай Герасимович Кузнецовын дурсгалд зориулж ийн нэрлэжээ. 8. Нисэх онгоц тээгч «Лексингтон» хөлөг онгоц Урт: 271 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1925 Төрөл: Нисэх онгоц тээгч АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний энэ онгоцыг 1925 оны аравдугаар сард далайд гаргаж, 1927 оны арванхоёрдугаар сард зэвсэг техникээр тоногложээ. 9. «Айова» хөлөг онгоц Урт: 270 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1943 Төрөл: Жагсаалын онгоц Энэ хөлөг онгоц бол их буу болон хуягт техникийн үеийн хамгийн төгс хөлөг онгоц юм. 10. Нисэх онгоц тээгч «Шинано» хөлөг онгоц Урт: 266 метров Улс: Япон Далайд гарсан он: 1944 Төрөл: Нисэх онгоц тээгч 1937 онд уг хөлөг онгоцыг усан флотыг хөгжүүлэх дөрөв дэх хөтөлбөрийн дагуу «Yamato» загварын жагсаалын онгоцны гурав дахь загвар болгон бүтээх гэж байжээ. 1940 оны тавдугаар сарын 4-нд Йокосук дахь усан онгоцны үйлдвэрт засвар хийсэн байна. Дайны эхэн үед 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд хөлөг онгоц бүтээх ажил 50 хувьтай болсон байжээ. Япончууд Мидуэй арлын орчимд болсон тулалдаанд ялагдсаныхаа дараа «Шинано»-г нисэх онгоц тээгч хөлөг онгоц болгон өөрчлөхөөр шийджээ.

  • 21 000 төгрөг

    Montag 22. August 2011

    ...Саяхан нэг танил маань машинаар аялж явахдаа Америкийн уугуул Индианчуудтай тааралдсан тухайгаа хуучилсан юм. Нэгэн жижиг хотод индиан эхнэрүүд нь жижиг бараа зарж, эрчүүд нь архины дэлгүүрийн үүдэнд халамцуу сууцгаан үүгээр орж гарах бусдыг худлаа танимхайран, худалдан авч буй архинаас нь горьдсон харцаар харж байсан гэдэг

  • АНУ-ын ни...

    Donnerstag 21. Juli 2011

    /бэсрэг тэмдэглэл/

  • ДОХ-той Ñ...

    Sonntag 10. April 2011

    Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт амьтнаас хүнд халдварлаж, хүний вирус элдэв вирустай нэгдэж, тааварлахын аргагүй шинэ халдварт өвчнүүд гарсаар байна.

  • Иргэний Ð...

    Montag 17. Januar 2011

    Швэдэд ирээд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол иргэний бүртгэл хийх юм. Иргэний бүртгэлээ хийсний дараа хувийн дугаар (Person number) авах бөгөөд энэ дугаар нь Швэдийн амьдралд хамгийн чухал зүйл юм.

  • ХОШИН "МАÐ...

    Mittwoch 7. Mai 2014

    ..Сүүлийн үед интернет орон зайгаар "Хошин шогийн жүжигчин Алдармаа, бас нэг жүжигчин Туул руу халуун ус цацаж шалбалсан" тухай эмгэнэлт хэрнээ бахархалт маягийн мэдээлэл урсав. Уг асуудал нь өдгөө Монголд "гамшиг" болон мэдрэгдэж буй эдийн засгийн хямралын хэмжээнд шахуу мэдээлэгдэх аж. Халамцуудаа ч юм уу тавьтаргүйтэж гаргасан араншин нь тэдний хувийн асуудал болохоос улс орны хэмжээнд мэдээлэгдэж хэлэлцэгдээд байх асуудал биш байлтай.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.12 Sekunden 4,116,095 хандалт