SWEMON INFO - Нийтлэл: ЦӨМИЙН ХАЯГДАЛ-ХАРДЛАГА-ТЭМЦЭЛ
20 September 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
ЦӨМИЙН ХАЯГДАЛ-ХАРДЛАГА-ТЭМЦЭЛ
ЦӨМИЙН ХАЯГДАЛ-ХАРДЛАГА-ТЭМЦЭЛ

"Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан. Үр ачдаа хүлээлгэж өгнө"
O.Дашбалбар


...Монголын нутагт цөмийн хаягдлыг булж магадгүй гэсэн хардлага болон булуулахгүй гэсэн олон тумний эсэргүүцэл, "булахгуй шүү дээ" гэж учирласан тайлбар. Энэ бүхнийг ажиглаж байхдаа би л лав баяртай байгаа. Монголчууд өөрсдийн эх орон болсон Монгол газар нутгийнхаа төлөө ямар их санаа зовж шаналж байдгийн, үүний төлөө нэгдэж чаддагийн, яг л үүрээ харамласан бүргэд лугаа хилэгнэж чаддагийн илрэлийг харах сайхан байлаа.
Яг үнэндээ бид сүүлийн 20 жил бүх л зүйлийг харзнаж ажигласан, бас битүүхэн тандсан, сэтгэлд хургасан айдсаа давахыг хичээсэн оролдлого дунд л амьдарч байна. Эргэлзсэн, эвлэрсэн, эгдүүцсэн сэтгэлийн орон зайн дунд бид оршиж байна. Өөрийн дотоод сэтгэлийн эрх чөлөөний төлөө, шударга бус олон үйлдлийг эсэргүүцсэн илэрхийллээ давах айдсын дунд, ирээдүйнхээ сайн сайхны төлөөх зовинол дунд бид эргэлдэж байна. Энэ бол нэгэн алхам.

Цөмийн хаягдал

...Монголын газар нутагт цөмийн хаягдлыг булж, үүнийхээ хариуд их мөнгө олох санаархал үлгэр байгаагүй ээ. Бас хов хоосон гүтгэлэг ч байгаагүй. "Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ" гэдэгчлэн нэр хүнд бүхий Япон, Америкийн, Хятад, Оросын зарим судлаачид болон сэтгүүлчид анхлан энэ асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Дэлхийн атомын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөө бүхий Япон Америк улсууд Монголын ЗГ-тай хамтран "Олон Улсын Цөмийн цогц хангамж" гэдэг сайхан нэртэй төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа бөгөөд энэ нь Монголын
газар нутаг дээр бусад орнуудын цөмийн хаягдлыг булшлах тухай хэлэлцээр юм. Тэднийг ийм асуудалд толгойгоо гашилгаж байхад манай улстөрчид энэ талаар санал дэвшүүлсэн гэдэг таамаглал байгаа. Хэн гэдгийг нь бид мэдэхгүй ч "түүгээр явсан гайг үүгээр дуудсан" тэр л эрхмүүдийн нэр нэгэн цагт тодорхой болох биз. Миний төсөөлж байгаагаар тэдгээр эрхмүүд Оюутолгой, Тавантолгойн ашиглалтын төлөөх их авилгалын уралдаанд жаахан хоцорч оролцсон болохоор "шархаа нөхөх" санаатай байсан юм даг уу даа. Эдгээрийг санаачилсан байж
болох эрхмүүдийн нэрийг бид өмнө нь олонтаа дурдсан болохоор одоо нэмж таамаглах арга алга.
...Тэд энэ асуудлыг нилээд өргөн хүрээтэй тавьж олон нийтийн анхааралд өртүүлж эхлэх цаг мөчөөс "гүрийж" эхэлцгээсэн. Ийм байдалд орно гэж төсөөлж байгаагүй болохоор тэд жаахан ичингүйрч "Ёстой тийм юм байхгүй" гэж дуу алдах мөчдөө гадаадын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийг огтхон ч няцаасангүй. Ямар ч албан ёсны тайлбар ч гаргасангүй. Уг нь мунхаг миний бодлоор ийм юм огт болоогүй бол тэд аймшигтай ихээр хилэгнэж, тэдгээр ёс суртахуунгүй, ичих нүүргэй гүтгэгчдийг олон улсын шүүхэд өгч нэр төрөө
цэвэрлэн, баатарлаг ид хаваа гайхуулмаар. Харамсалтай нь тэд аман дотроо л бувтнаж, монголчууд бидэндээ жаахан сүрийг үзүүлэв шив дээ. Гэхдээ тэр нь даанч сулхан бас хүчгүй дуугарч байсан болохоор асуудлыг хөндөж тавьсан бид тэгтлээ итгэж, сүрдсэнгүй.
...Бид энэ асуудалд гоомой, бас сэтгэлийн хөөрлөөр хандаагүй ээ. Олон улсын хэмжээнд гарч байгаа мэдээллийн хэрэгслэлүүдийн мэдээлэлд л дүнгэлт хийж байсан. Тэд бол манай зусардагч, цалингаа авахын төлөө эзнийхээ захиалсан хөгжмийг тоглодог сэтгүүлчид биш болохоор тэдний мэдээллийг ихэд түшиглэж байсан хэрэг. Би энэ тухай өмнө бичсэн "Монгол булшны орон болох уу?" нэртэй нийтлэлдээ бичсэн. Харин одоо эдгээр ишлэлүүдээс өөр төрлийн баримтуудыг дэлгэж үзье л дээ.
2008 оноос 2011 он хүртэлх 4 жилийн хугацаанд Монголын ЗГ болон төрийн эрх барьж байгаа эрхмүүд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захиралтай жил дараалан уулзаж ярилцжээ. Тэд гэнэт яагаад энэ байгууллагад ингэж анхаарал тавин уулзаж, ажил төрлийн яриа хэлэлцээр хийх болов оо? Манайх чинь ядаж л АЦС байгуулаагүй, Атомын бөмбөг үйлдвэрлээгүй орон шүү дээ. Баримт түшвэл:

-Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид ОХУ болон Австри Улсын Вена хот дахь Олон Улсын Атомын Энергийн Агентлагт ажлын айлчлал хийсэн тухайгаа маргааш эх нутагтаа ирэнгүүтээ мэдээлэх аж. / 2008 онд/ [url]http://news.gogo....[/url]


-Moнгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал доктор Мохамед Эль Барадеи манай улсад 2009-04-23 нд хүрэлцэн ирэх гэж байна. Монгол Улсад айлчлах хугацаандаа манай ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцана.
http://www.cancer...=81&sid=27


-Moнгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Бүгд Найрамдах Австри Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Буд, Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Төрийн дипломат ёслолын гзарын захирал Р.Алтангэрэл зэрэг албаны хүмүүс багтан явж байна.
Бичсэн Олон нийттэй харилцах газар.
2010 оны 3 сарын 09 Мягмар гариг 08.00
-2010 oны 11-r сарын 02. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Юкия Аманог /энэ албан тушаалд шинээр сонгодсон/ хүлээн авч уулзав. Манай улс тус Агентлагтай хамтран ажиллах хөтөлбөрт өнгөрсөн оны 12-р сард гарын үсэг зурсан. Хөтөлбөрийн хүрээнд атомын энерги, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
http://www.embass...on_73.htmi


-2011 оны 06 сарын 14. Австри Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын ГХ-ийн сайд Г.Занданшатар ОУАЭА-ийн ерөнхий захирал Ю.Аманотой уулзаж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ.
-Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Арабын Нэгдсэн Эмират Улсад 2011 оны 1 -р сард айлчлахдаа тус улсад цөмийн түлш нийлүүлээд хаягдлыг нь буцааж авахаар санал гаргасан байна. Тэрээр энэ айлчлалаас буцаж ирснээсээ 2 долоо хоногийн дараа 2011 оны 1 -р сарын 21 нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ, энэ талаар шат дараалсан арга хэмжээ авч байна гээд:
11. Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цацраг идэвхит хаягдлыг хадгалах байгууламжтай болох асуудлыг шийдвэрлэх гэжээ.
http://www.mongol...


http://www.dailyn..._main=6887



...Цөмийн хаягдлын талаарх баримтуудыг дэлгэх явцад Францын Arte ТВ-ийн "Атомын хог хаягдал-хар дарсан зүүд" нэртэй баримтат киног ТВ-ээр болон интернетэээр үзүүллээ. Энэ киног Германы Франкфурт хотын "Mонголчуудын ирээдүй" холбооны гишууд орчуулж Монголчууд бидэндээ ойлгомжтой байдлаар тайлбарлав. Цөмийн хог хаягдлын асуудал зөвхөн Монголчууд бидний хөндөөд байгаа асуудал биш, олон жилийн өмнөөс дэлхий нийтийн анхаарлыг татаж, сэтгэлийг зовоож байгаа асуудал аж.
Энэ баримтат кинонд оролцсон зарим эрдэмтэд АЦС барих асуудлын талаар хариулахдаа 3 шалгуурыг л онцлон дурдаж байна.
1.Аюулгуй байдал
2. Ардчилал соёл /ил тод байдал/
3. Цөмийн хог хаягдал
АЦС-аас гарч байгаа цөмийн хог хаягдлын талаар нэрт астрофизикч Куберт Риверс "Энэ бол ирээдүй үедээ ачаа үүрүүлж байгаа хэрэг", " 1000 жил үргэлжлэх улстөрийн хүчин гэж хаа ч байхгүй", "200 000 жилийн баталгаа гэдэг бол үлэмжийн солиорол" гэж өгүүллээ.

...Хэдийгээр манай улстөрчид Anti Nuclear Movemont бүлгийн дэмжигчдээс гаргаж байгаа хөдөлгөөнд, "Монголд цөмийн хаягдал булах" талаар ямар ч яриа хэлэлцээр хийгдээгүй" гэж тайлбарлаж байгаа ч сүүлийн үед:
-Америкийн Батлан Хамгаалах Яамны чиглэлээр Монголд цөмийн аюулын үед хэрхэх талаарх сургалт сургуулилт хийсэн тухай
-Америкийн Цөмийн хаягдлын байгууламжтай танилцах болон энэ чиглэлээр хэсэг хүмүүс Сиэтл хотод сургалтад оролцсон тухай мэдээллүүд тасрахгүй л байна.
Мэдээж энэ бүхэн мэдээлэгдэхгүй байгаа ч манай эрх баригчдын "үгүйсгэл" итгэлтэй батлагдахгүй л байна даа. Нөгөө талаар манайхан бүх зүйлийг үгүйсгэж байсан хэрнээ огт өөр зүйлд бусдын анхаарал сарних мөчид "гэнэдүүлээд" асуудлыг " гэнэт шийддэг" муу зуршилтайг бид мартахгүй л баймаар. Нэгэнт шийдсэн асуудлын хойноос "ниргэсэн хойно нь мянга хашгиравч" нэмэргүй, нэг л мэдэх дор "Олон Улсын шуух" дээр очиж " дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" -гийн үлгэр болох нь олонтой. Эцэст нь "Ядуугийн зовлон" гэдгээр сэтгэлээ аргадаж
дуугаа хураах нь бас бий.

Хардлага

Хэдийгээр "Монголд цөмийн хаягдал булагдахгүй, энэ талаарх хууль эрхийн актад захирагдах ёстой" гэж тайлбарлаж байгаа ч, цаашдын үйл явцад үүнийг шийдэх 2 боломжийг бий болгож магадгүй гэж бид хардаж байгаа юм.
1. Ураны ашиглалт
Монгол орон өнөөгийн байдлаар ураны нөөцөөрөө дэлхийд 2 -т орж байгаа гэж мэдээллийн эх сурвалжууд баталж байна. Дэлхий нийтийн хэмжээгээр ураны нөөц багасаж, хэрэглээ нь ихсэж байгаа нөхцөлд ураны баялгийг заавал ашиглах хэрэгтэй гэдэг сурталчилгаа нилээд газар авч байна. Хэрэв бид ураны баялгийг ашиглан, экспортолж эхэлсэн нөхцөлд "Олон Улсын гэрээ болон дүрэм" ёсоор ашигласан ураны хаягдлын төлөө хариуцлага хүлээж, үүнийгээ өөрсдөө шийдэх байдалд орж болзошгүй. Магадгүй ийм нөхцөл байдлыг үүсгэж байж асуудлыг шийднэ
гэж тооцоолж ч болох юм. Ийм нөхцөлд бид хүссэн ч эс хүссэн ч бусад орнуудын цөмийн хаягдлыг Монголд булах "гарцаагүй үүрэг" хүлээж, бас үүнийгээ гүйцэтгэж ч мэднэ.
2. Атомын Цахилгаан Станц /АЦС/
Өдгөө эрчим хүчний асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа Монгол орны хувьд АЦС зайлшгүй хэрэгтэй гэсэн сурталчилгаа ч нилээд газар авч байна. Хэдийгээр дэлхийн олон орнууд АЦС хэрэглэхээс татгалзаж, зарим нь эргэлзэж эхэлж байгаа энэ үед " нэг их сүртэй ч юм биш, ер нь ШУ хөгжиж байгаа болохоор ашиглалтын зөв сайн арга гарч л таараа" гэх маягийн монголчуудын сэтгэхүйд тааруулсан яриа ч тасрахгүй байна. Монголд АЦС барихыг дэмжиж туслах хүсэлтэй орнууд ч цөөнгүй. АЦС барих төсөл ч аль хэдийн бэлэн болсон бололтой.
Хэрэв Монголд АЦС байгуулан ашиглаж эхэлбэл, ашиглалтаас гарах цөмийн хаягдлаа хүссэн ч эс хүссэн ч өөрийн газар нутагтаа булах хэрэгтэй болно. Мэдээж бид өөрсдийн уранаа боловсруулж ашиглаж байгаа болохоор энэ талаар гадны ямар ч оронд хандах арга үгүй.
Харин цөмийн хаягдлаа булах энэ байгууламжийг гадны дэмжлэг тусламжаар байгуулж, энэ явцдаа одоо үгүйсгээд байгаа "Олон Улсын" тодотголтой цогц байгууламж болгон өргөтгөхөд тийм ч хэцүү биш.
Хэсэг хугацааны дараа "сонин дээрээ соохолзож, сониноо буурахаар хоохолздог" монгол араншингаар хүмүүс энэ асуудлыг тэгтлээ сонирхох ч үгүй болох биз. Мэдээж одоогийн оролдлогуудыг санаачлагчид ч нэг мэдэх дор "Даварсаар Дагвын орон дээр гараад суучихсан, бүр тухлаад хэвтчихсэн байх"ыг ч хэн мэдэх билээ. Тэд өнөөдөр энэ бүхнийг ч тооцоолсон байж мэдэх юм.
Тэгэхээр бид өнөө энэ асуудалд илүү нухацтай хандах хэрэгтэй мэт. Цөмийн хаягдлыг Монголын нутагт булах асуудал нь, ураны ашиглалт, Монголд АЦС байгуулах асуудалтай заавал холбогдох болно. Өнөө эс гэхэд маргааш, эсвэл нөгөөдөр...

Тэмцэл

Монголд цөмийн хаягдлыг булах асуудлыг эсэргүүцсэн АNTI NUCLAER MOVEMENT хөдөлгөөнөөс гадна Ногоон Нам болон эвсэл бусад хөдөлгөөн болон залуус нэгдэцгээж байна. Тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн хэд хэдэн ажиллагаа зохион байгуулжээ.

-АНУ-ын Лос-Анжелос хотноо ажиллаж амьдардаг зураач Л.Мөнхтөр, сэтгэл нэгт анд нөхдийнхөө хамтаар 8 сарын 11, бас 19 ний өдрүүдэд Лос-Анжелос хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд эхний жагсаалдаа АНУ-д суугаа Японы ЭСЯ болон АНУ-ын Төрийн Департментын холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн аж. Харин хоёрдахь жагсаалын үеэр АНУ-ын Ерөнхийлэгч Б.Обамад энэ талаар захидал илгээжээ. Энэ бол АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол хүнийхээ хувьд эрхээ эдэлж, өөрийн санаа бодлоо тайван байдлаар илэрхийлсэн
илэрхийлэл байлаа. Тэд энэ үйлдлээрээ АНУ-ын засаг захиргаанд хандан "Монгол Улсад Олон Улсын цөмийн хаягдлыг булах санаачлага болон яриа хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа"-гаа илэрхийлэв.
-8 сарын 6 нд хэсэг залуус Улаанбаатар хотод Улсын Их Дэлгүүрийн өмнөх талбайд цөмийн хор хөнөөлийн талаар сурталчилгааны өдөрлөг зохион байгуулжээ. Мөн 8 сарын 21 нд хэсэг залуус нэгдэж Сүхбаатарын талбайд "Цөмийн аюул болон хор хөнөөлийн талаар" сурталчилгааны өдөрлөг зохион байгууллаа. Тэд цөмийн хор хөнөөлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхүйц фото зургийн үзэсгэлэн гаргаж, мэдээллүүд тараасан байна. Юу юугүй улстөржсөн тэмцлээс илүүтэй олон нийтэд хэрэгтэй мэдлэг болон мэдээлэл өгөх сурталчилгааны өдөрлөг нь
хүмүүст нилээд сайн нөлөө үзүүлсэн байх.
- 8 сарын 22 ны өдөр АНУ-ын дэд ерөнхийлэгч Ж.Биденийг Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэх үед нь Anti Nuclear Movement хөдөлгөөн болон Ногоон нам эвслийн хэсэг хүмүүс эсэргүүцлийн уриа барьж, Улсын Төв Номын Сангийн өмнө жагсжээ. Тэд "Монголын газар нутагт цөмийн хаягдал булах" -ын эсрэг санаа бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Монголд маань янз бүрийн хэлбрээр улстөрийн тэмцэл, жагсаал зөндөө л болдог. Ийм үйл ажиллагаагаар мэргэжсэн шахуу хэдэн хүмүүс байдгийг олон түмэн мэддэг. Ямар нэгэн ийм үйл ажиллагааны цаана тодорхой зорилго бүхий хүмүүс удирдаж, санаатайгаар будлиулан "өөх ч биш булчирхай ч биш" болгож орхидог тохиолдлууд ч зөндөө.
Харин цөмийн хог хаягдлыг Монголын газар нутагт булуулахгүйн төлөөх энэ нэгдэл хөдөлгөөнд ямар ч улстөржилт байхгүй. "Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, бие даасан тусгаар Улсын төлөө, Монгол орны зөв сайн хөгжлийн төлөө" чин сэтгэлээсээ зовинож байгаа эрүүл санаа бодолтой хүмүүсийн нэгдэл. Бид үүнийг л дэмжих хэрэгтэй байна даа.
Бид талцаж хэрэлдэлгүйгээр, эвлэлдэн нэгдэх боломж нь энэ байж болох. Монголын улстөрчдийн дунд эрүүл саруул санаа бодолтой, эрдэм мэдлэгтэй, эх орноо хайрлах сэтгэлтэй хзалуус зөндөө байгаа гэдэгт бид итгэж байна. Бидний энэ нэгдэл нь, монголчууд өөрсдийн эх орон газар нутгийнхаа төлөө чин сэтгэлээсээ эвлэлдэн нэгдэж, бас хамгаалж чаддагийг дэлхий дахинд мэдрүүлээсэй гэж хүсч байна.

ЭНЭ ГАЗАР ШОРООНД БИДНИЙ БАХАРХАЛ БОЛСОН АУГАА ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНъ АЛТАН ШАРИЛ НОЙРСОЖ БАЙГАА. БАС МИНИЙ ЧИНИЙ ШҮТЭЭН БОЛСОН ААВ. ЭЭЖ МИНь Ч НОЙРСОЖ БАЙГАА. ТЭДНИЙ ХАЖУУД ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛЖ БОЛНО ГЭЖ ҮҮ?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

2011-08-26
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • Eric Saade - "Break of Dawn"

    Montag 19. Juli 2010

    Eric Saade - "Break of Dawn"

  • Football news

    Donnerstag 19. August 2010

    Шигшээ багаасаа торгууль хүлээж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг нь сөхөгдөж, өөрөө бэртэл гэмтэлд ороогдох зэргээр Рибери сүүлийн үед хэцүүхэн байдалтай байгаа. Гэсэн хэдий ч багийнх нь зүгээс түүнд дэмжлэг үзүүлж хүнд үед хамт байгаа нь Риберид тун их хэрэг болж байгаа юм байна. SPORT1 тв-д өгсөн ярилцлагадаа Франц эр ”’Ирж байгаа улиралд би 100 хувь формтой байж тоглолт бүрийг алгасахгүй гэж бодож байгаа. Үүнийг би өөрийнхөө төлөө, бас гэр бүл, найз нөхөд, фенүүдийнхээ төлөө хийнэ. Бэртлээсээ эргэж ирээд миний форм сайн байгаа. Байерн бол миний гэр бүл л гэсэн үг. Би энэ багт зодог тайлтлаа тоглоно гэж бодож байгаа” гэжээ. Энэ амралтын өдрүүдэд эхлэх Бундеслигийн шинэ улирлын өмнө түүний үг Байерний фенүүдийг баярлуулсан нь дамжиггүй.

  • "ШҮД" сайÑ...

    Montag 16. Januar 2012

    \цуврал ярилцлага-19\

  • 2010 оны ДАШ...

    Samstag 15. Mai 2010

    Дэлхийн Аваргын Сүлд Дуу – “Вака Вака”

  • Дэлхийн ...

    Donnerstag 15. April 2010

  • БОЛОВСР...

    Donnerstag 14. Mrz 2013

    \цуврал ярилцлага-06\

  • The LEMONS - ТүүвÑ...

    Samstag 18. September 2010

    The LEMONS - Түүвэр дуу

  • Tiësto - Just Be

    Dienstag 29. Juni 2010

    Tiësto - Just Be

  • ШҮЛС ЦЭР ...

    Sonntag 1. April 2012

    ...Хаврын хуйсганасан салхи эрчилж, гудамж талбай болон хаа сайгүй байх хог хягдлыг хийсгэн одно. Тэр салхинаас өөрийгөө хамгаалж хамар амаа дарах авч эхүүн муухай үнэртэй салхи хамар цоргиулж, хоолой хорсгох аж. Бухимдсандаа дэмий л хараал урсгаж хаа нэгтээ тургин нулимах боловч төдийлэн нэмэргүй.

  • Ð’.Гюго ШО...

    Donnerstag 25. Mrz 2010

    ГУРАВДУГААР ДЭВТЭР I 1817 он Арван наймдугаар Луй хаан 1817 онд хаан ширээнд суусныхаа хорин оавдахь жил мөн гэж нэрлэжээ… Мөн онд ноён Брюгьер дө Сорсумын алдар нэр манджээ… Напелеон Дархан Елен арал дээр сууж, пруссууд францыг эзэмшсэн хэвээрээ байлаа… 1817 онд Парисын дөрвөн залуу “хачин тоглолт” хийхээр шийджээ…


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.13 Sekunden 4,116,128 хандалт