SWEMON INFO - Нийтлэл: Лос-Анжелос хотноо болсон Монголын Соёлын өдрүүдийн мэдээлэл
23 Juli 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Лос-Анжелос хотноо болсон Монголын Соёлын өдрүүдийн мэдээлэл
Лос-Анжелос хотноо болсон Монголын Соёлын өдрүүдийн
мэдээлэл


Монгол нутагт тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жил, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойнууд давхацсан бэлэг дэмбэрэлтэй жилийн хүрээнд АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ оны 6 сарын 1-4 ны өдрүүдэд "Монголын Соёлын өдрүүд" зохион байгуулагдлаа. "Монголын Соёлын өдрүүд"ийг Лос-Анжелос хотын Монголчуудын Холбоо, өөрийн Холбоогоо байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд нэгтгэн зохион байгуулахаар санаачлага гаргасан юм. Хэдийгээр амаргүй байсан ч "Монголын Соёлын өдөр"-ийг зөвхөн Лос-Анжелос хотын хэмжээнд бус, Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууд болон, бие даан үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага, иргэд, сонирхлын бүлгүүдийг татан оролцуулах, Монголын төр захиргааны болон аж ахуйн нэгж, урлаг соёлын байгууллагуудыг ч татан оролцуулан хамтран ажиллах боломжийг
бүрдүүлэхийг хичээсэн болно. Ингэх нь АНУ-д байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа олон хотуудын Монголчуудын Холбоодод, өргөн дэлгэр үйл ажиллагаа явуулах боломжийг мэдрүүлэх, АНУ-д Монголын үндсэний урлаг соёл, ёс заншлыг сурталчлах, АНУ болон Монгол Улсын олон талт хамтын ажиллагаанд бага ч болов нэмэр болох ач холбогдолтой байлаа.

Нэг. "Монголын Соёлын өдрүүд"-ийн үндсэн арга хэмжээнүүд


*6-р сарын 01*

Албан ёсны арга хэмжээ

- Монголоос уригдан ирсэн Улаанбаатар хотын төлөөлөгчдийг Лос-Анжелос хотын Холливудын тойргоос Иргэдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч Том Лабонжи хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгч Том Лабонжи Улаанбаатар хотын төлөөлөгчдөд хандаж, түүний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд Лос-Анжелос, Улаанбаатар хотуудын хооронд харилцан ашигтай, хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр дэмжин ажиллахаа мэдэгдэж, цаашид Лос-Анжелос хотноо энэ хүрээнд зохион байгуулагдах бүх төрлийн арга хэмжээг дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /ИТХ/ Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан энэ удаагийн айлчлалын зорилго, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж, , цаашид 2 хотын хооронд урлаг соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгмийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг уламжлав. Энэ удаагийн айлчлал "Монголын Соёлын өдөр"-ийн хүрээнд болж байгааг тэмдэглээд, ирэх жил Улаанбаатар хотын Соёлын өдрүүдийг Лос-Анжелос хотноо, Лос-Анжелос хотын Соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжтойг дурдан санал болголоо.
Ноён Том Лабонжи энэхүү саналыг талархан хүлээж авч, цаашид энэ чиглэлээр тодорхой санал солилцон хамтран ажиллахаа мэдэгдэв. Уулзалтын төгсгөлд ноён Том Лубонжид Улаанбаатар хотын тухай танилцуулах материал болон дурсгалын зүйлийг гардуулан өгч, тааламжтай цагтаа Улаанбаатар хотноо айлчлахыг урилаа.
Уулзалтын дараагаар Лос-Анжелос хотын Иргэдийн Хурлын төлөөлөгч Том Лубонжийн зөвлөх ноён Исаак Улаанбаатар хотын төлөөлөгчдөд Лос-Анжелос хотын Иргэдийн Хурал, Хотын Захиргааны байрыг танилцуулж, Хурлын бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны талаар тодорхой мэдээллийг өглөө.
-Мөн өдрийн 18.00 цагт Улаанбаатар хотын төлөөлөгчид Лос-Анжелос хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзаж, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулав.
Энэхүү уулзалтад Гадаад Харилцааны Яам болон Монгол Улсын Иргэний Бүртгэлийн газрын төлөөлөл байлцаж мэдээлэл өгч асуултад хариуллаа.

*6-р сарын 02*

Албан ёсны арга хэмжээ

-Энэ өдөр Улаанбаатар хотын төлөөлөгчид Лос-Анжелос хотын Иргэдийн Хурлын хуралдааны үеэр Хурлын дарга болон төлөөлөгчдөд хандан хуралдааны танхимын индрээс мэдээлэл хийлээ. Энэхүү хуралдааныг Лос-Анжелос хотын хэвлэл мэдээллээр шууд дамжуулдаг аж.
Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан хуралдаанд оролцогсдод Улаанбаатар хотын төлөөлөгчдийг танилцуулж, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын мэндчилгээг уламжилж, айлчлалын зорилгын талаар танилцуулав.
Мэдээлэл хийсний дараа Лос-Анжелос хотын Иргэдийн Хурлын ерөнхийлэгч Эрик Гарсети Улаанбаатар хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Гарсети нь Монголын түүх судлаач мэргэжилтэй аж. Тэрээр энэ уулзалтад сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлээд 2 хотын хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр анхааран ажиллахаа мэдэгдээд тэднийг Лос-Анжелос хотноо тавтай зочлохыг ерөөв.
Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан ноён Эрикт Улаанбаатар хотын талаарх танилцуулах материал, дурсгалын зүйлс болон бэлгийг гардуулан өгч, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын өмнөөс тааламжтай цагтаа Улаанбаатар хотноо айлчлахыг урьсан байна.
-Мөн өдөр Лос-Анжелос хотын Иргэдийн Хурлын төлөөлөгч Херб Весон Улаанбаатар хотын төлөөлөгчидтэй уулзан 2 хотын ах дүүсэг найрамдалт харилцаа тогтоох санаачилгыг бүрэн дэмжиж дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид тодорхой салбрууд дээр хамтран ажиллах боломж байгааг мэдэгдлээ. Төлөөлөгчид ноён Херб Версонд бэлэг дурсгалын зүйлс гардуулан өгч талархал илэрхийлэв.
-Улаанбаатар хотын төлөөлөлчид мөн өдрийн үдээс хойш Лос-Анжелос хотын Нийтийн Тээврийн газарт зочилж хотын тээврийн үйл ажиллагаа болон менежменттэй нь танилцлаа.
Лос-Анжелос хот нь АНУ-ын бусад хотуудтай харьцуулахад, хүн амын дийланх хувь нь хувийн авто тээврийн хэрэгслэлтэй бөгөөд нийтийн тээврээр зорчигсодын тоо харьцангуй бага байдаг гэнэ.Тиймээс сүүлийн жилүүдэд иргэдийг автобус, троллеибус, трамвай, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслэл болон унадаг дугуйгаар зорчих нөхцлийг бүрдүүлэн, олон нийтэд ухуулга сурталчилгаа хийх тал дээр нилээд анхааран ажиллаж байгаа юм байна.
Төлөөлөгчид Лос-Анжелос хотын аюулгүй байдлын хяналтын төв, камержуулалтын системтэй танилцлаа. Лос-Анжелос хотын Холливудын гудамж нь байнгын хөдөлгөөн ихтэй байдаг тул, хотын нийтийн тээврийн газар, шуурхай хяналтын төв нь 24 цагаар хяналт хийдгээс гадна, хурдны зам, хотын төв хэсгийн замын хөдөлгөөнийг камераар хянаж, иргэдэд онлайнаар замын хөдөлгөөний түгжрэлийн талаарх мэдээллийг шуурхай хүргэдэг тогтолцооны талаарх мэдээллийг манай төлөөлөгчдөд өгч, системийн ажиллагааг харууллаа.

Зургийн үзэсгэлэн

-Энэ өдрийн 5 цагт "Монголын Соёлын өдрүүд"-ийн хүрээнд зохион байгуулагдсан "Монголын орчин үеийн дүрслэх урлаг", "Лос-Анжелосийн Монголчууд-өнгөрсөн, одоо ирээдүй", "Монгол бичгийн гайхамшиг" нэртэй уран зураг, хайчилбар, монгол бичиг, фото зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар хотоос Олон Улсын Оюун Ухааны Музеи, "Мо-Тү-Өв" компаны захирал, зохион бүтээгч З.Түмэн-өлзий, Т.Мөнх-Итгэл нар Монголын оньслох урлаг, тоглоомын төрлөөр, "Монгол костюм" компаны загвар зохион бүтээгч Э.Баярзул, Э.Баярцэцэг нар Монголын олон ястны уламжлалт болон үндэсний хэлбэртэй орчин үеийн загвартай гоёлын даашинзны цуглуулгаас бүрдсэн хувцаснуудаар, Вашингтон ДС-хотод ажиллаж амьдардаг зураач Н.Ганхуяг Монгол цамын баг урлалаар, Сан-Франицко хотод ажиллаж амьдардаг зураач-уран
хайчилбарч С.Төрбүрам Монголын цаасан хайчилбрын төрлөөр, Лос-Анжелос хотод ажиллаж амьдардаг зураач-барималч Л.Мөнхтөр орчин үеийн уран зураг, монгол уран бичлэг, график дизайн, номын чимэглэл, байрлуулах урлагийн төрлөөр, гэрэл зурагчин Audre Stein, Ч.Бобби нар гэрэл зургийн төрлөөр, залуу зураач А.Бат зураасан зураг, хулдаасан барын төрлөөр, "MB Global Enterprise" компаны Д.Болормаа монгол эсгий урлалын төрлөөр биечлэн ирж оролцлоо. Түүнчлэн зураач Б.Нямдоржийн зураасан зургийн, М.Чимиддоржийн тосон будаг, Н.Баатарцог, Б.Төмөрхүяг нарын цаасан хайчилбрын бүтээлүүд уг үзэсгэлэнд тавигдаж нийтийн хүртээл болсон юм.
Энэхүү үзэсгэлэн нь Монгол үндэстний бичиг үсэг, эд өлөг, хувцас хунар, тоглоом наадгай, урлахуйн ухаан зэрэг зэрэг олон төрлийг багтаасан уламжлалт болон орчин үеийн урлагийн төстэй ба ялгаатай талуудыг харуулсан, ахмад ба залуу үеийн төлөөлөл тэгш оролцсоноороо онцлогтой байлаа.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс, зураач Б.Нямдоржийн 19-20-р зууны зааг үеийн монголчууд болон түүхэн хүмүүсийн хөргийг харандаагаар бүтээсэн хар цагаан зургууд нь нарийн нягт ажиллагаа, гэрэл сүүдэр, хүнд хөнгөн тон, зураасны мэдрэмжээрээ, зураач М.Чимиддоржийн "Бүргэдтэй анчин", "Цагаан шонхор", " Индиан эр" зэрэг тосон будгийн ажлууд олон өнгөний найрал, тунгалаг бичилтээрээ, зураач С.Төрбүрамын хайчилбарууд хар цагаан өнгөний тэнцвэр, сонгодог хайчилбрын бүхий л арга ажиллагааг шингээсэн гүйцэтгэл, хөдөлгөөнт
зохиомжоороо, зураач Н.Баатарцогийн хайчилбарууд сонгодог силуэтийн ажиллагаагаараа, Б.Төмөрхүягийн бүтээлүүд ардын хээ угалзыг ашигласан байдлаараа, зураач Л.Мөнхтөрийн нэг өнгийн дагнаасаар ажилласан абстракт зургууд, компьютер график, монгол бичиг хослуулан бүтээсэн номын чимэг зургууд, монгол бичгийн сонгодог, хичээнгүй, таталган бичлэгийг орчин үеийн байрлуулах урлаг-installation-той хсолуулан бүтээсэн зохиомжууд өнгө, материалын сонголт, орон зай дахь гүйцэтгэл зэргээрээ бусдаас ялгарч Монголын орчин үеийн
урлагийн чансааг илтгэж байлаа.
Энэ үзэсгэлэн нь 6 сарын 2 ноос 7 ныг дуустал "Коrea Dailly" сонины газрын харьяа "Joong Ang" Боловсрол Соёлын Төвийн үзэсгэлэнгийн танхим ажиллаа.

*6-р сарын 3*

Албан ёсны арга хэмжээ

-Монголын төлөөлөгчид энэ өдөр Лос-Анжелос хотын Нийгмийн Хөгжил Бүтээн байгуулалтын Агентлагт зочилж, тус газрын үйл ажиллагаатай танилцан, төр хувийн хэвшлийн түншлэл, концессын зарчмаар хэрэгжсэн тодорхой төслүүдтэй танилцав. Лос-Анжелос хотын Олон Улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулах төв, спортын цогцолбор, зочид буудал, орон сууц, авто зам байгуулах гэх мэт чиглэлээр тодорхой төслүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн аж.
Тус хотын Нийгмийн Хөгжил Бүтээн байгуулалтын Агентлагаас тухайн төсөл хэрэгжих газар дээр ерөнхий төлөвлөгөө хийж, төлөвлөлтийн дагуу хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан тендер зарласны үндсэн дээр оролцогч компаныг шалгаруулдаг байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас гадна иргэдийн оролцоотойгоор тухайн тендерийг шалгаруулдаг талаар тус агентлагийн дарга ярьж танилцууллаа.

Эрдэм шинжилгээ, мэдээллийн зөвлөлгөөн

-Энэ өдрийн 15 цагт Өмнөд Калифорны Их Сургууль /USC/ байранд "Монгол үндэстний соёл, урлаг" сэдэвт эрдэм шинжилгээ мэдээллийн зөвлөлгөөн нээлтээ хийж, бүтэн өдөр олон илтгэлийг хэлэлцжээ. Энэ зөвлөгөөнд үндсэн 12 илтгэл, мэдээлэл, лекцээс гадна Монгол Улсаас 10 өгүүлэл, илтгэлийг хавсруулан хэлэлцэв.

*Үдээс өмнөх хуралдаанаар:

-СГЗ З.Түмэн-өлзийн "Mонголын тоглоом наадгай"
-Ph.D Л.Эрдэнэчимэгийн "Монголын хөгжимт аман зохиолын төрөл зүйлээс" /Монгол ардын уртын дуу/
-Ph.D Л.Амарзаяагийн "Монгол хэлний орчин цагийн зарим хэрэглээ"
-Дизайнер Э.Баярзулын "Монгол хувцас-Монгол бахархал"

*Үдээс хойшхи хуралдаанаар:

-Хуурч Г.Уртнасангийн "АНУ- дахь морин хуур хөгжмийн өнөөгийн төлөв, морин хуур хөгжмийн товч түүх"
-Н.Гaнхуягийн "Хүрээ цам-108" багт бүжгийн хөгжил хувьсал
-ПрофессорВ.Хонгийн "Монголын гэрэлт ирээдүй"
-Продюссер Эндрюгийн "Спорт урлагийн салбарт Mонголчуудын оролцоо"
-Г.Ганбаярын " Өнөөдрийн Улаанбаатар хот" зэрэг илтгэл, мэдээлэл, лекцуудийг хэлэлцүүлжээ.

Хуралдааны дараа уг хуралдаанд оролцогсод Монгол судлалыг Америкт хөгжүүлж байгаа талаар, энд төрж өсч буй хүүхдүүдэд монгол хэл, ёс заншлаа зааж сургах талаар, монгол хувцсаа хэрэглээ болгох бодит боломж, монгол тоглоом наадгайг хэрхэн сурталчлах талаар, морин хуур хөгжмийг тоглож сурах арга замын талаар лавлан тодруулж, харилцан санал болдоо солилцлоо.

"Утгын чимэг" уран уншлагын наадам

-Мөн өдөр Алтанхуягийн гэр бүлийнхнээс санаачлан Лос-Анжелос хотод байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа "Mонгол Номын сан"-гаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Утгын чимэг" уран уншлагын уралдаан болж өнгөрлөө.

Энэхүү уралдаанд 9 зохиогчийн бүтээлсээ 8 уран уншигч уншиж оролцов.
-Уранчимэг Мөнхдэлгэрийн "Уртын дуу"
-Вандан өөрийн зохиосон "Өвгөд"
-Ганчимэг Шүүдэрцэцэгийн "Тал гамбир"
-Батсүх Ж.Пүрэвийн "Өдөр шөнө"
-Энхжаргал А.Татлийн "Уучлаарай аав аа"
-Хансүндэр Хатанбаатарын "Ээждээ захидал бичээрэй"
-Хандсүрэн Шүүдэрцэцэгийн "Aрхичны эхнэрийн өчил"
-Сосорбарам Ц.Түмэндэмбэрэлийн "Ганцаардал"
-Уранчимэг Т.Бум-Эрдэнийн "Юуг ч бодож болдог орчлон"

Эдгээрээс
1-р байранд Уранчимэг /Сан-Франциско/
2-р байранд Сосорбарам /Лос-анжелос/
3-р байранд Хандсурэн /Лос-анжелос/ нар шалгарч шагнагдлаа.
Мөн тусгай байрын шагналыг энэ уралдаанд 3 жил дараалан оролцож байгаа уран уншигч Батсүхэд олгожээ.

Номын хурим

-Мөн өдрийн орой өдгөө Сиэтл хотод ажиллаж амьдарч байгаа, нэгэн цагт Лос-Анжелосийн Монголчуудын Холбоог үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан Х.Ширчингийн бичиж хэвлүүлсэн "Б.Инжинаш "Нэгэн анги Бөгтөр"ийг шүлэглэсэн нь" нэртэй ном, өдгөө Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа, нэгэн цэгт Лос-Анжелосийн Монголчуудын Холбоонд идэвхийлэн ажиллаж байсан Д.Бишүүгарамын бичиж хэвлүүлсэн "Лос-Анжелосийн тэмдэглэл" номын нээлт боллоо. АНУ-д ажиллаж амьдрах хугацаандаа их ажлынхаа хажуугаар хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр
гарган ном бичиж хэвлүүлсэн тэдэнд олон ч хүн талархаж, уран бүтээлийн амжилт хүсэв.

*6-р сарын 04*

Албан ёсны арга хэмжээ

-Энэ өдөр "Монголын Соёлын өдөр"-ийн үндсэн арга хэмжээг Лос-Анжелос хотын захиргааны өмнөх ногоон талбайд Лос-Анжелос хотын Монголчуудын Холбоо зохион байгуулан явууллаа. Уг арга хэмжээний нээлтэд Улаанбаатар хотын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХын дарга Т.Билэгт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын мэндчилгээг уламжлав.
"Монголын Соёлын өдөр" арга хэмжээнд АНУ-ын Конгрессын гишүүн Жүди Чу өөрийн биеэр хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Т.Билэгт, АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат, ГХ-ны сайд Г.Занданшатар, Монголын Иргэний бүртгэл мэдээллийн төв, Д.Мөнхзүл тэргүүнтэй Лос-Анжелосийн Монголчуудын Холбоонд, энэхүү соёлын арга хэмжээг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаад өргөмжлөл гардуулан өглөө.
АНУ- дахь Монгол Улсын элчин сайдын Яамнаас Лос-Анжелос орчмын Монголчуудын Холбооны тэргүүн Д.Мөнхзүл, "Блек Интертайнмент"-ийн захирал Ч.Болор-Эрдэнэ, Лос-Анжелосийн Монголчуудын Холбооны Удирдах Зөвлөлийн тэргүүн А.Аюурзана нарыг Монголчуудын төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Хүндэт өргөмжлөл"-өөр тус тус шагнав.
Уг үйл ажиллагааны үеэр Лос-Анжелос хотын дарга Антониа Вилларайгосагийн зөвлөх Майк Фон, Лос-Анжелос Хотын Иргэдийн Хурлын төлөөлөгч Том Лабонжийн урлаг спортын ажилтан Айзак Бурк нар хүрэлцэн ирж энэхүү арга хэмжээн оролцогсдод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

Урлагийн арга хэмжээ

-Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Мөнхшүр тэргүүтэй дуучид Монголын төрийн дууллыг дуулж, Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Саран Америкийн төрийн дууллыг дуулж хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүллээ.
- Ардын жүжигчин Сэвжидийн дэглэсэн "Мэндчилгээ" бүжгийг СТА Баясгалан, Батцэнгэл, Дуламсүрэн, Дэлгэрмаа нар бүжиглэж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноровын "Чилүгэн"-ийг Г.Уртнасан эгшиглүүлж, монгол цамын бүжгийг Н.Ганхуяг бүжиглэн сонирхууллаа.
Залуу дуучин Ганзориг Төрийн шагналт З.Хангалын "Аяны шувуу" дуугаар, Лос-Анжелос хотын Монголчуудын дуу хөгжмийн "Рэтөрн" хамтлаг Madness, The Lemons, Fire, Night Train, Adele, Smokie зэрэг хамтлаг дуучдын дууг дуулж мэндчилэв.
-Мөн Монголын үндэсний болон орчин цагийн хувцасны үзүүлбэр, "Монгол костюм" компаны Эртний Хаадын Коллекци хувцасны үзүүлбэр, Монголын ардын үндэсний зан үйлийг илэрхийлсэн чихмэл тоглоомын үзэсгэлэн худалдаа, эрийн гурван наадам. Монгол бөхийн үзүүлэх тоглолт, Шагайн харваа, монгол хоолны амталгаа, худалдаа, монголын цагаан идээ гадаадын болон монголчуудын сонирхлыг ихэд татаж байв.
-Монголын үндэсний гайхамшигт урлаг болох морин хуурын тоглолт, уртын дуу, хөөмий, уран нугаралт, үндэсний болон цамын бүжиг ч олон түмнийг гайхан бишрүүллээ.
Ихэд хичээл зүтгэл, хөдөлмөр гарган байж бэлтгэн,Лос-Анжелосийн Монголчуудын Холбооноос зохион байгуулсан "Moнголын Соёлын өдөр" нижгэр сайхан болж өнгөрлөө.

Хоёр. "Mонголын Соёлын өдөр"-т оролцсон хүндэт зочид

*Монголоос хүрэлцэн ирсэн:

-Монгол Улсын Гадаад Харилцааны дэд сайд Б.Болор
-Монгол Улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч Агентлаг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дэд дарга С.Энхбаатар
-Монгол Улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч Агентлаг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Тамгын Газрын дарга Б.Баатарсайхан
-Монгол Улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч АгентлагУлсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Архивын бүртгэлийн Газрын дарга Ч.Содномдорж
-Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Болд
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нийслэлийн засаг даргын зөвлөх П.Цогтбаатар
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Хөрөнгө оруулалтын Газрын хэлтсийн дарга Г.Ганбаяр
-Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад Харилцаа Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Жанчив
-Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн захирал П.Энхбат
-Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Гансувд
-Монгол Улсын Ардын жүжигчин, ДБЭТ-ийн дуучин Ч.Мөнхшүр
-Иргэдийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ГХЯ-ны атташе Г.Бумцэнд
-Монголын Залуучуудын Холбооны дэд тэргүүн Б.Оюунчимэг
-Монголын Үндэсний Дизайнерийн Холбооны тэргүүн Ц.Одонгэрэл
-Азийн моделийн Албаны тэргүүн Ч.Содтуяа
-Загвар өмсөгч Д.Баяртогтох
-"Монгол костюм" компаны загвар зохион бүтээгч Э.Баярзул
-Оюун Ухааны Музеин тэргүүн З.Түмэн-Өлзий
-"Газарчин" ИС-ийн ерөнхий менежер Д.Нарантуяа
-"4*4" автосервисийн ерөнхий захирал Ганхуяг

АНУ-ын бусад хотуудаас хүрэлцэн ирсэн

-Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, зөвлөх Л.Баттулга
-Урлаг Судлалын Ухааны доктор, дэд профессор Л.Эрдэнэчимэг
-Монгол Хэл Шинжлэлийн Ухааны доктор Л.Амарзаяа
-"Гоо ертөнц" нийгэмлэгийн тэргүүн Н.,Ганхуяг
-Түүхч, философич Лос-Анжелосийн МХ-ны тэргүүн асан Х.Ширчин
-Морин Хуурын Чуулгын төлөөлөгч Г.Уртнасан
-Лос-Анжелосийн МХ-ны УЗ-ийн гишүүн Д.Бишүүгарам
-СТА, дуурийн дуучин Э.Саран
-СТА, хөөмийч Жүрмэддөрж
-СТА бүжигчин Л.Баясгалан
-бүжигчин Б.Дэлгэрмаа
-бүжигчин Батцэнгэл
-бүжигчин Дуламсүрэн
-залуу дуучин Ганзориг
-Зураач, хайчилбарч С.Төрбүрам
-Америкийн Монгол миссийн тэргүүн шагналт Т.Дөлгөөн
-Америкийн Монгол миссийн дэд тэргүүн шагналт П.Дэлгэржав
-АНУ-ын Ази гаралтай Миссийн тэмцээний тэргүүн шагналт Г.Саруул
-Уран нугараач Энхмөрөн

ТАЛАРХАЛ

АНУ-ын Лос-Анжелос хотноо 6 сарын 1-4 ны өдрүүдэд зогион байгуулагдсан "монголын Соёлын өдөр"-ийг зохион байгуулахад дэмжиж, мөнгөн туслалцаа үзүүлсэн хувь хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудад гүн талархал илэрхийлж, та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

-Монголын Иргэний агаарын Тээвэр Компани
-"Монгол костюм" компани
-Монголын Оюун Ухааны Музеи
-'Газарчин" Их Сургууль
-"4*4" авто сервис
-"Хишигдэлгэрэх" ХХК, Худалдаа Үйлчилгээний N&N Төв
-Шүдний эмч П.Солонго
-"Боргил" Корпораци
-"Мон Шип"компани
-"МонТранс" компани
-Pasific States University
-EBU Air Freight
-Angola Freight
-A&B Avto Service
-Sushi House
-www.mongolduu.com
-Community Redevelopment Agency of Los-Angelos
-The Korea Daily
-University of Southern California
-Билгээ
-Чинзориг
-Отгон баатар
-Даваадоржийн гэр бүл
-Вандандоржийн гэр бүл
-Батсүхийн гэр бүл

*Мэдээллийн спонсорууд:

-Ерөнхий спонсор "UMON TV"
-Mонголын НТВ
-Монголын UBS
-Korean Daily Los-Angelos
-www.dayarmongol.com
-www.orloo.com
-www.lamgl.org
-www.lamongols.com
-www.medeelel.com
-www.news.mn

* Хамтран зохион байгуулсан:

-Лос-Анжелосийн Номын сан
-УБ линкс мэдээллийн төв
-Лос-Анжелосийн Монгол Оюутны Холбоо
-Америкийн Бурхан Шашны Холбоо
-Калифорны Монголчуудын Холбоо
-Дуу бичлэгийн "Сэнтий" төв
-Кандо Интертайнмент
-Блак ийгли Интертайнмент
-Уран бүтээлч Л.Мөнхтөр
-Лос-Анжелосын Монгол сургууль
-Лос-Анжелосын дуу хөгжмийн Реторн хамтлаг
-Лос-Анжелосын шагайн Холбоо
-Монгол Христийн сүм

Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо

2011-07-18

Лос-Анжелос хот
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • Сохор зо...

    Samstag 28. August 2010

    Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян..

  • Шведийн Ð...

    Sonntag 15. April 2012

    Шведийн Вант улсын талаар товчхон

  • ХакерууÐ...

    Dienstag 20. April 2010

  • Football news

    Donnerstag 19. August 2010

    Шигшээ багаасаа торгууль хүлээж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг нь сөхөгдөж, өөрөө бэртэл гэмтэлд ороогдох зэргээр Рибери сүүлийн үед хэцүүхэн байдалтай байгаа. Гэсэн хэдий ч багийнх нь зүгээс түүнд дэмжлэг үзүүлж хүнд үед хамт байгаа нь Риберид тун их хэрэг болж байгаа юм байна. SPORT1 тв-д өгсөн ярилцлагадаа Франц эр ”’Ирж байгаа улиралд би 100 хувь формтой байж тоглолт бүрийг алгасахгүй гэж бодож байгаа. Үүнийг би өөрийнхөө төлөө, бас гэр бүл, найз нөхөд, фенүүдийнхээ төлөө хийнэ. Бэртлээсээ эргэж ирээд миний форм сайн байгаа. Байерн бол миний гэр бүл л гэсэн үг. Би энэ багт зодог тайлтлаа тоглоно гэж бодож байгаа” гэжээ. Энэ амралтын өдрүүдэд эхлэх Бундеслигийн шинэ улирлын өмнө түүний үг Байерний фенүүдийг баярлуулсан нь дамжиггүй.

  • ЦӨМИЙН Ð¥Ð...

    Samstag 27. August 2011

    ...Монголын нутагт цөмийн хаягдлыг булж магадгүй гэсэн хардлага болон булуулахгүй гэсэн олон тумний эсэргүүцэл, "булахгуй шүү дээ" гэж учирласан тайлбар. Энэ бүхнийг ажиглаж байхдаа би л лав баяртай байгаа. Монголчууд өөрсдийн эх орон болсон Монгол газар нутгийнхаа төлөө ямар их санаа зовж шаналж байдгийн, үүний төлөө нэгдэж чаддагийн, яг л үүрээ харамласан бүргэд лугаа хилэгнэж чаддагийн илрэлийг харах сайхан байлаа.

  • Яруу найÑ...

    Samstag 27. Mrz 2010

  • Microsoft хүртÑ...

    Dienstag 12. Oktober 2010

    Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates ороод тайлбарлаж чадаагүй тийм сонирхолтой юм байдаг гэнээ. Үнэхээр ч сонирхолтой л юм та ч гэсэн туршаад үзээрэй.

  • ХАРВАРДÐ...

    Sonntag 7. Oktober 2012

    \цуврал ярилцлага-01\

  • ЦЭРГИЙН ...

    Dienstag 23. August 2011

    ЦЭРГИЙН ХАМГИЙН ТОМ ХӨЛӨГ ОНГОЦУУД Далай тэнгис бол хүний гараар бүтээгдсэн гайхалтай хөлөг онгоцуудын гэр билээ. Тэдгээрийн зарим нь бараг хагас км орчим урт байдаг. Энэ дугаартаа уншигчдадаа дэлхийн хамгийн том 10 цэргийн онгоцыг танилцуулья. Эдгээр онгоцын ихэнх нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийх байна. 1. Нисэх онгоц тээгч «Энтерпрайз» хөлөг онгоц Урт: 342 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1961 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоцыг анх 1961 онд далайд гаргажээ. Уг онгоцыг нийт 451 сая доллароор бүтээсэн байна. 2. Нисэх онгоц тээгч «Нимиц» хөлөг онгоц Урт: 333 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1975 Төрөл: Нисэх онгоц тээгч Дэлхийн хамгийн том цэргийн хөлөг онгоц болох Америкийн цөмийн хөдөлгүүрт энэ онгоцыг хамгийн анхны загварын нэрээр «Нимиц» гэж нэрлэжээ. Нийтдээ ийм 10 хөлөг онгоц бүтээснээс хамгийн сүүлийнх буюу арав дахь загвар болох «Жорж Буш» 2009 оны нэгдүгээр сарын 10-нд Америкийн Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд оржээ. 3. Нисэх онгоц тээгч «Китти Хоук» хөлөг онгоц Урт: 327 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч «Китти Хоук» загварын нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд нь дэлхийн анхны их буу суурилуулаагүй томоохон хөлөг онгоц юм. 4. Нисэх онгоц тээгч «Форрестол» хөлөг онгоц Урт: 325 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг АНУ-ын Батлан хамгаалахын анхны сайд Жеймс Форрестолын дурсгалд зориулж «Форрестол» хэмээн нэрлэжээ. 5. Нисэх онгоц тээгч «Жон Кеннеди» хөлөг онгоц Урт: 320 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1968 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоц нь «Китти Хоук» загварын хамгийн сүүлийн буюу дөрөв дэх загвар юм. Түүнийг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедийн дурсгалд зориулан ийн нэрлэсэн бөгөөд эхэндээ цөмийн хөдөлгүүртэй бүтээж байсан боловч төсөл нь өөрчлөгдөж, хийн генераторын хөдөлгүүртэй бүтээжээ. 6. Нисэх онгоц тээгч «Мидвей» хөлөг онгоц Урт: 306 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1945 Нисэх онгоц тээгч: Энэ бол Америкийн хамгийн анхны хүнд нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Уг хөлөг онгоц Вьетнамын мөргөлдөөний үеэр Хойд Вьетнамын бөмбөгдөх ажиллагаанд оролцож байснаас гадна 1991 онд «Цөлийн шуурга» ажиллагаанд оролцож байжээ. Америкийн тэнгисийн цэргийн флотын бүрэлдэхүүнд 40 жил байсан бөгөөд 1992 оны дөрөвдүгээр сарын 11-нд флотын бүрэлдэхүүнээс гарсан байна. 1998 онд Сан-Диего хотын хөлөг онгоцны музейд байрлуулжээ. 7. Нисэх онгоц тээгч «Адмирал Кузнецов» хөлөг онгоц Урт: 302 метр Улс: ЗХУ Далайд гарсан он: 1990 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг ЗХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний адмирал Николай Герасимович Кузнецовын дурсгалд зориулж ийн нэрлэжээ. 8. Нисэх онгоц тээгч «Лексингтон» хөлөг онгоц Урт: 271 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1925 Төрөл: Нисэх онгоц тээгч АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний энэ онгоцыг 1925 оны аравдугаар сард далайд гаргаж, 1927 оны арванхоёрдугаар сард зэвсэг техникээр тоногложээ. 9. «Айова» хөлөг онгоц Урт: 270 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1943 Төрөл: Жагсаалын онгоц Энэ хөлөг онгоц бол их буу болон хуягт техникийн үеийн хамгийн төгс хөлөг онгоц юм. 10. Нисэх онгоц тээгч «Шинано» хөлөг онгоц Урт: 266 метров Улс: Япон Далайд гарсан он: 1944 Төрөл: Нисэх онгоц тээгч 1937 онд уг хөлөг онгоцыг усан флотыг хөгжүүлэх дөрөв дэх хөтөлбөрийн дагуу «Yamato» загварын жагсаалын онгоцны гурав дахь загвар болгон бүтээх гэж байжээ. 1940 оны тавдугаар сарын 4-нд Йокосук дахь усан онгоцны үйлдвэрт засвар хийсэн байна. Дайны эхэн үед 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд хөлөг онгоц бүтээх ажил 50 хувьтай болсон байжээ. Япончууд Мидуэй арлын орчимд болсон тулалдаанд ялагдсаныхаа дараа «Шинано»-г нисэх онгоц тээгч хөлөг онгоц болгон өөрчлөхөөр шийджээ.

  • ЧОНЫН ӨЧÐ...

    Mittwoch 2. November 2011

    "Бурнак" бид 2 нэг өдөр ярилцаж суусан юм. Тэрээр өрөвч, уяхан зантай хэрнээ сэтгэлийн хаттай эр хүн. Харин түүний шүлгүүд надад их таалагдсан. Түүний блогт бараг 400 шахам шүлгүүд байна билээ. Тэрээр яруу найрагч биш бас мэргэжлийн сэтгүүлч биш ч гэсэн авьяастай нэгэн. Түүний сэтгэлийн шаналал болон өчлийг мэдрэхийг хүсвэл www.burnak.blogspot.com руу орж сонирхоорой. Чонын тухай олон бичээчид өгүүлсэн боловч энэ бичлэг нь арай өвөрмөц санагдсан болохоор уншигч танаа толилуулахыг хүссэн хэрэг.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.14 Sekunden 4,081,989 хандалт