SWEMON INFO - Нийтлэл: Яруу найрагч Б.Энхтуяа
15 August 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Яруу найрагч Б.Энхтуяа
Монголын шинэ үеийн утга зохиол үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохионо. Энэхүү ойд зориулж Швед Улсын Стокхольм хотноо амьдарч буй яруу найрагч Банзрагчийн Энхтуяа “Эх орондоо илгээх шүлгүүд”-ээ өргөн барилаа. “Хурдны морьд шиг довтлон өнгөрөх он жилүүдийн цахилаан дунд хүмүүн гэгч амжуулахаа амжуулж бас хийж амжаагүйгээ хийх гэж яаран он цагтай уралдсаар…Харьд гараад нэг л мэдэхэд найман намрын навчис тасарч, найман хаврын усны шувууд ирж буцжээ. Энэ хооронд би юу амжуулав аа…


Их бага хэмжээгээр зорьсон зүйлээ амжуулсан боловч цохилох зүрхний минь амин судлаар урсах энэрэл хайрын шүлгүүдээ эрхэм уншигч та нартаа хүргэж амжаагүй өдий хүрсэн минь юугаар ч нөхөшгүй том алдаа мэт санагдана. Гэсэн ч зүрхнээс минь ундрах шүлгүүдээсээ өчүүхэн ч холдоогүй билээ. Уйтгарлан ганцаардахын үед, урам хугаран цөхрөхийн цагт шүлгүүд минь л надад хань болж эх орон, элгэн садан, найргийн нөхдөө санан гансрах сэтгэлийг минь эрч хүчээр сэлбэж ирэх өдрүүдийн хаалгыг нээх тэнхэл болж байлаа.

Yнэн шүү…, эх орноо үгүйлэн санах сэтгэл хийгээд гомдол гунигаа шүлгээр тайлж яваагүй бол хүний газар тэснэ гэдэг амаргүй…Найман жилийн тэртээгээс бичсэн шүлгүүд минь “Одоо болсоон би чамайг илүүгээр хүлээж чадахгүй, явлаа…” гэсээр нэг л өдөр зарим нь боловсорч амжаагүй хэрнээ гараас минь алдуурч, эх орныхоо зүг давхиж одлоо. Ийнхүү уран бүтээлч нөхдийн минь сэтгэлийн дуудлагаар “Эх орондоо илгээх шүлгүүд” минь нутгийн зүг нисэж одов… хэмээн яруу найрагч маань шинэхэн номынхоо өмнө сэтгэлээ нээжээ. Харин найрагч бүсгүйн багш Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Санан гансрах эх орон, биенээсээ унагаж хүн болгосон эх хоёр орчлонд ганцхан хувь байдаг. Хүний газар гүний хошуунд эх орон, элгэн төрөл, эрхэм нөхдөө санан мөрөөдөж суух цагт сэтгэл тайлах нэг л юм байдаг. Тэр бол Энхтуяагийн хувьд түүний шүлгүүд юм. Тиймээс “Эх орондоо илгээх шүлгүүд” номоо илгээжээ. Хүн эх оронгүй бол мөчрөөс салсан өнчин навч, үнсэнд хаясан шалз адил юм гэдгийг Б.Энхтуяагийн шүлгүүдээс мэдэрч болно. Түүний амь нас, алдар нэр, авъяас билэг аль бүхэн номонд нь шингэжээ” гэж сэтгэлийн дуудлагаа илэрхийлэв.



ЯРУУ НАЙРАГТАА ИТГЭЭРЭЙ

Зөөлөн зөөлөн дүр исгэсэн
Зусар бялдууч байдаг юм байна
Зөрчилдөөнтэй хэцүү үед нь бол
Зөвхөн өөртөө л итгээрэй
Ховор ховорхон дүр исгэсэн
Хоёр нүүртэн байдаг юм байна
Хорвоо хэцүү санагдах үед
Хонгор үрдээ л итгээрэй
Ялдам ялдам дүр исгэсэн
Янагийн дайсан гэж байдаг юм байна
Яана даа гэмээр хэцүү үед
Яруу найрагтаа л итгээрэй
Уяхан уяхан дүр исгэсэн
Урвагч нөхөр гэж байдаг юм байна
Уй дарсан хүндхэн үед
Уянгат шүлгүүдээ уншиж цэлмээрэй.

2007.09.19 Стокхольм



Эх хэл

Ээжээ гэж дуудан анх хэлд ороход минь
Эд эс бүхэнд минь шингэсэн
- Эх хэл минь
Ээрэм талын янзага шиг алсад цахилан одоход
Эмтэрч туйлдсан сэтгэлийг эдгээж анагаасан
- Эх хэл минь
Насан хутгийн ерөөлөөр таныхаа утганд багтаж
Найрагч гэдэг алдрыг таныхаа эгшгээр амьдруулж
Эх орноо би таныхаа ертөнцөөр таньж
Энэ хорвоог хайрлах ухаарлыг таниасаа олсон би
Төрийнхөө сүлдэнд залбирдаг түмэн олны
- Эх хэл минь
Төөрч явахад ухаан зааж түшиг болдог
- Эх хэл минь
Булиглах зүрхний минь амин судал буман язгуурт
- Эх хэл минь
Булааж хэн ч авч чадахгүй аугаа
-Их баялаг минь

Цээжнээс минь ургаж намайг тулсан
Цэнхэр аялгуут эх хэл минь
Дотоод ертөнцөд минь уусан шингэсэн
Дорнын яруу монгол хэл минь

2002.03.13 Карлского



ЯАРЧ БАЙНА БИ ЭХ ОРОНДОО

Эрхэс тэнгэрийн чинь доор дуугаа анх хадааж
Эгшиг төгөлдөр нарны чинь туяанд торнисон болохоор
Монголоо санасан сэтгэл минь эмтэрч эгшээд байна аа
Молор эрдэнээ гээсэн мэт бодол будангуй явна аа
Хайртай дотно бүхэн минь санаагүй ч байг яахав
Харийн газар байхад минь мартсан ч байг яахав
Хатуу цагийнх нь жаварт хайрагдвал ч би хайрагдаг
Халуун элгэн Монголдоо харихгүй байж чадахгүй нь ээ
Аяс аясхан цагийн урсгалд алдарсан ч байг яахав
Амь шигээ хайрласан бүхэн минь мартсан ч байг яахав
Яруу найрагчийн заяанд жигүүр ургуулж өгсөн
Яруухан гэгээхэн Монголдоо
яарахгүй байж чадахгүй нь ээ
Эгшиглэнт нөхөд минь цөөрч
энэрэлт хань минь угтахгүй ч
Элгэн цаанаа хөндүүрлэж
эзгүйрчихсэн юм шиг санагдавч
Эргэн эргэн бодогдох миний хайрын диваажин
Эх орон монголдоо эргэхгүй байж чадахгүй нь ээ!
Чарлаж анх дуугаа хадааж ирэхэд минь
Час халуун хэвлийдээ намайг тосож угтсан
Цохилох зүрхний минь амин судал бүрээр
Цалгилж эрчлэх Монголдоо очихгүй байж чадсангүй нь ээ!

2007 Стокхольм



БОЛОХГYЙ

Тарж л болохгүй монгол минь
Талцаж болохгүй төр түмэн минь
Уйлж л болохгүй заяа минь
Унаж л болохгүй улс гэр минь
Эвхэрч болохгүй элэг минь
Эвдэрч л болохгүй Монгол минь
Цөхөрч л болохгүй тавилан минь
Цөмөрч л болохгүй улс гэр минь
Буцааж л болохгүй андгай минь
Будилж л болохгүй Монгол минь
Нулимж л болохгүй заяа минь
Нурааж л болохгүй улс гэр минь
Гандаж л болохгүй газар шороо минь
Ганхаж л болохгүй төр түмэн минь
Басч л болохгүй тавилан минь
Бадарч л асдаг Монгол минь ээ!

2000-2001 Улаанбаатар



АМЬДАРЧ БАЙГАА YЕ ЦАГАА ХАЙРЛАНАМ

Яг одоогийн амьдарч байгаа үе цагаа хайрланам
Ялдам дотно нөхдөөсөө хагацахыг үл хүснэм
Чанд холын хүн хэдий ч би
Чамайг төрүүлсэн эх оронд чинь бас хайртай
Зөн мөрөөдөл шиг өдөн цасан дундуур
Зөрж өнгөрөөгүй учралыг би санаж байна
Эхний болоод эцсийн цэг хатгаж
Эргэж яваагүй сэтгэлийг чинь би хайрлаж байна
Төгсөшгүй дуусашгүй амьдралыг бүтээсэн
Төгөлдөр гоо оюун санааг чинь хүндэлнэм
Түг түмэн хүмүүсийн урсгал дунд
Төөрүүлээгүй надтай учруулсан
хувь заяанд баярланам
Амьдрал хэдий цаг хугацаатай байдаг ч
Алмайрч суугаагүй он цагийг чинь биширнэм
Цаглашгүй их оюуны чинь
Цалгих гэгээнд онгод минь ордогсон
Яг одоогийн амьдарч байгаа үе цагаа хайрланам
Ялдам дотно нөхдөөсөө хагацахыг үл хүснэм
Чанд холын хүн хэдий ч би
Чамайг төрүүлсэн эх оронд чинь бас хайртай

2008.03.05 Стокхольм



ЭРГЭЖ ОЧНО ОО БИ ЭХ ОРОНДОО

Энхэр сэвлэгийг минь талын салхи нь илбэн таалсан
Эхний мөрөө газар шороонд нь тамгалж үлдээсэн
Ээжий минь сүүний цацал бүхэн уул усанд нь шингэсэн
Эх орон монголоо санан санасаар эргэж би очно оо
Зүдэрч жаргасан цагийн ямар ч үед
Зүгээр суулгүй өөрийн гэсэн мөрөө үлдээсэн
Зүрхний хайртай эх орон монголоо
Зүүдлэн зүүдэлсээр би эргэж очно оо
Аньсганд торсон нулимсаа цээжин цаанаа нууж
Алс холын газраас баяр гунигаа тээсээр
Алтан алтан аялгуугаар шүлгийг минь хуурдаж хөглөсөн
Амин хайрын монголдоо яаран яарсаар эргэж би очно оо

2008.05.19 Стокхольм

Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Гайхалтай! Гайхалтай! 100% [1 Үнэлгээ]
Маш сайн Маш сайн 0% [Үнэлгээ алга байна]
Сайн Сайн 0% [Үнэлгээ алга байна]
Дундаж Дундаж 0% [Үнэлгээ алга байна]
Муу Муу 0% [Үнэлгээ алга байна]

Нийтлэлийн буланд
  • БОЛОВСР...

    Dienstag 19. April 2011

    /Цуврал ярилцлага-14/

  • “Volvo”-г 1.8 Ñ...

    Dienstag 30. Mrz 2010

  • НАМАР

    Sonntag 9. September 2012

    ...Уулын бэлд нөмгөн хоносон манан өглөөний нарны шаргал туяанд аажимхан дээшлэхүйеэ, нөмөрт нь хоргодсон цэцэг навч, ургамал сэлт шүүрс алдан, усан дусал бөнжигнүүлнэ. Өрхөө татсан гэрийн яндангаас цэнхэр утаа суунаглаж, мөнөөх манантай хамтад ханьсан тэнгэрийн орноо зорин одно.

  • Тамгагvй Ñ...

    Montag 29. Mrz 2010

    Тамгагvй тєр 3 бvлэг, 6 vзэгдэлт эмгэнэлт жvжиг

  • ХакерууÐ...

    Dienstag 20. April 2010

  • БАЛЕТИЙ...

    Mittwoch 26. Januar 2011

    ... Би анх Мөнгөнчимэгийг 2010 оны сүүлээр Вашингтон ДС-д тоглосон З.Хангал агсны уран бүтээлийн "Аяны шувуу" тоглолт дээр харсан юм. Тэгэхэд түүнийг Чикагогийн Joffrey Ballet-д хөгжимчинөөр ажилладаг, АНУ-ын Цагаачдын Албаны шагнал хүртсэн гэдгийг сонсож мэдээд, уулзаж ярилцахыг хүссэн л дээ. Шинэ жилийн өмнөхөн Мөнгөнчимэг бид хоёр Чикагогийн нэгэн хоолны газар сууж, оройжин ярилцлаа. Тэрээр их завгүй байсан ч миний хүссэнээр цаг гаргаж, энэ ярилцлагыг бэлтгэх боломж олдсон хэрэг.

  • Alicia Keys - Fallin

    Sonntag 29. August 2010

    Alicia Keys - Fallin

  • Цөмийн Ñ…Ð...

    Montag 1. August 2011

    Миний бие монгол улсад цацраг идэвхит хаягдал булахыг эсэргүүцэх ажиллагаанд өөрийн хувь нэмэрээ оруулахыг монгол улсын иргэний үүрэг гэж үзсэн учираас энэхүү өгүүллэлийг зориг шулуудан бичлээ.

  • Ерөнхий...

    Donnerstag 22. September 2011

    НҮБ-ын 66 дахь удаагийн дээд хэмжээний чуулганд манай улсын ерөнхийлөгч НҮБ-ын албан ёсны гишүүн орны төрийн тэргүүний хувьд оролцож байгаа юм .

  • ГАДААДА...

    Samstag 2. November 2013

    \эргэцүүлэл бүхий цуврал-01\


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.11 Sekunden 4,097,244 хандалт