SWEMON INFO - Нийтлэл: “Жангар” туулийг судлахуй
23 Oktober 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
“Жангар” туулийг судлахуй
“Жангар” туулийг судлахуй

Хүмүүн төрөлхтний шавхагдашгүй баян соёлын өв санд жинхэнэ ардын үлгэрч туульчдын амаар дамжин боловсорсон гайхамшигт аялгуу бүхий баатарлаг олон арван туулиудын дотроос яах аргагүй шигтгээ од мэт тод гялалзагч, ур утгын гайхам сэтгэмж, үг хэллэг бүхий жинхэнэ Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дуун аяз, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж чадсан мөнхийн сод бүтээл бол баруун Монгол, Ойрад-Халимагийн алдарт тууль “Жангар” юм. Хүний амьдралын олон талыг тусгасан болохоор энэхүү тууль нь зөвхөн монгол туургатан улсуудын бус дэлхийн бүхий л ард түмний дур сонирхлыг соронзон мэт татаж, түүний судлагдхуун олон, олон мэргэдийн оюуны гижгийг үнэхээр хүргэж байдаг юм. “Жангар” туулийг аугаа их Пушкин сайн мэдэж байсан гэдэг. 1940 онд Оросын ард түмэн “Жангар” туулийн 500 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тэр үед “Дружба народов” зурагт сэтгүүлийн ерөнхий зөвлөлийг толгойлж байсан Орос Зөвлөлтийн алдарт зохиолч Максим Горький “Жангар” туульд анхаарлаа хандуулж, “Идэвхитэй зарчмыг номлосон, хүн төрөлхтний соёлын их өв эрдэнэ” гэж нэрлэсэн билээ.“Жангар” туулийн анхны хэсгүүдийг 1804 онд Германы эрдэмтэн В.Бергман Халимагийн алдарт Жангарчдаас олж мэдээд немц хэлээр орчуулан тайлбартайгаар хэвлүүлснээс хойш, Орос-зөвлөлт, Герман, Америк, Япон зэрэг олон орны эрдэмтэд энэхүү туулийг олон талаас нь судалсан боловч одоо хир нь түүний гайхамшигт нууцыг бүрэн дүүрэн нээж чадаагүй байгаа юм шүү.

Дэлхийн туулиудыг сайн мэддэг, судалдаг гадаад орны олон эрдэмтэд “Жангар” туулийг дэлхийн ард түмний дунд нэр нь түгсэн “Одиссей”, “Илиада”, “Давид Сасунский”, “Барсан хэвнэгт баатрууд”, “Манас”, “Нартам”, “Калевала” зэрэг дэлхийн нэрт туулиудтай эн зэрэгцүүлэн цуг нэг эгнээнд тавьж авч үзсэн байдаг.“Жангар” тууль нь анхлан XV зууны үед Ойрад монголчууд Алтайн цаадтай одоогийн Шинжаан, үрэмчийн нутаг болох Ил Тарвагатайд амьдарч байсан үеэс дундаас ам дамжин хэлэгдэж үүссэн гэж үздэг бөгөөд, Ойрадуудын нэг хэсэг нь Хоо өрлөг ноёныхоо удидлагаар Оросын Ижил мөрөн тийш нүүж тэнд нутаглахдаа энэхүү туулийг авч одсон бөгөөд 1910 оны орчим Халимагийн алдарт туульч Эйлээн Овлаагаас 10 орчим туулийг Оросын эрдэмтэн В.Л.Котвич тэмдэглэн авч хэвлүүлсэнээс хойш Монгол, Халимаг, Хятадын Шинжааны өөрөө засах орны нутгаас олон арван бүлгүүд олджээ.Одоо “Жангар” туулийн Халимаг, Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа бөгөөд үүнд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 3О орчим бүлэг, Шинжаанд 70 орчим бүлэг мэдэгдээд байна.“Жангар” туулийн ойг 1940 болон 1990 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсад хоёр удаа, мөн Шинжаан-Уйгарын нутагт тэмдэглэсэн бөгөөд эдгээрт Орос зөвлөлт, Хятад, Монгол, Японы нэрд гарсан эрдэмтэд, аман зохиол судлаачид оролцож “Жангар”-ын туулийн талаар хийсэн тодорхой судалгаа шинжилгээний илтгэлүүдийг тавьж, үнэлэлт дүгнэлт өгчээ.“Жангар”-ын хамгийн анх мэдэгдсэн эх орон Халимагт “Жангар” туульд зориулан босгосон сүрлэг сайхан хөшөө бий. Тун удахгүй “Жангар”-ын нутаг гэж нэрлэсэн, анх үүсэж бий болсон Шинжааны нутагт мөн Жангарын хөшөөг босгох шийдвэр гарсан баярт мэдээ дуулдаж байна.Ийнхүү Монгол болон хилийн чанадад “Жангар” туулийг, чамлахааргүй хугацаанд олон талаас нь судалсан гэлээ ч түүний үг үсэг бүрийн цаана нуугдсан түмэн өнгийн нууцыг бүрэн гүйцэд тайлж чадаагүй хэвээр байна.“Жангар” туулийг, түүний эх орон Монгол улсад бас л чамлахааргүй судалсан бөгөөд, энд заавал дурдах ёстой нэг онцлог бол түүнийг мэддэг олон арван туульч баруун Монголд байсан явдал бөгөөд тэднээс Ойрадын ард түмэн хонь малаа хотлуулчихаад өөхөн дэнгээ асааж, жинхэнэ Монгол ахуй дотроо, үдэш оройн цагаар “Жангар” туулиа тэргэл саран, тэнгэрийн ододтой цуг уяран сонсож урт шөнийг бардаг байсан юм.

Бүр сүүлийн үеийн туульчдаас Түргэний Э.Намилан, Сагилийн А.Дамиа, Тэсийн Г.Самдан, Зүүнговийн З.Осор, Улаангом сумын Ч.Баглай зэрэг олон туульчид Жангар хайлдаг байсан, тэдний хайлсан олон бүлэг Монголын Шинжлэх Ухааны Академи, Хэл Судлалын Хүрээлэнд бичүүлснээр хадгалагдаж байна.Монголын нэрт зохиолч Л.Түдэв “өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” тийм хорвоогийн тухай Жангарчууд мөрөөдөж туульс хайлсан нь агуулгынхаа гүн ухаанаар франц, герман, испанийн дууллуудаас хол түрүүлж гараад, нарны хотыг мөрөөдөгч Томас Моорын багш нь болохоор ах зах юм гэлтэй. Түүгээр ч барахгүй ирэх ХХI зууны сэтгэлгээ Жангар-члагдах болуужин гэх санаа төрнө” гэж бичсэн нь үнэхээр одоо энэхүү даяарчлагдаж буй нийгэмд магадгүй дэлхийн улс түмнүүд өөр өөрийн “Жангар”-тай болох тийм үе ирэх ч юм билүү гэж санагдахаар болжээ.

Эл өгүүллийг бичигч миний бие, Түргэн суманд бага ангид сурч байхад Намилан гэдэг ямаан сахалтай, намхан шар өвгөн “Жангар” туулийн “Луузан тив хааны Алтан бишгүүртэй байр байлдсан бүлэг” гэдгийг хайлж, би ч бас Халимагийн Жангарын олон бүлгүүдийг нутгийн хөгшчүүдэд уншиж өгдөг байсан маань хэзээ ч мартагдахгүй гайхам дурдатгал болон миний сэтгэлд үлдсэн билээ.Тэр үед Намилан баавай надад хэлэхдээ “Жангар” туульд хүний хийморь, лүндээг сэргээдэг, амьдрал ахуйг баян жаргалтай болгодог ид шидийн нууц тарни байдаг юм шүү. “Жангар” хайлсан айлд оршихуйн буян ирдэг юм даа” гэж хэлж билээ.Төгс буянтын нэртэй лам нарын нэг, зурхайч тэр их ах маань үнэнийг хэлсэн гэдэгт би одоо ч хүртэл итгэж байдаг юм.

Доктор ( Phd) Жалхын Дэлэг
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Гайхалтай! Гайхалтай! 100% [1 Үнэлгээ]
Маш сайн Маш сайн 0% [Үнэлгээ алга байна]
Сайн Сайн 0% [Үнэлгээ алга байна]
Дундаж Дундаж 0% [Үнэлгээ алга байна]
Муу Муу 0% [Үнэлгээ алга байна]

Нийтлэлийн буланд
  • Цахим маÑ...

    Dienstag 6. Dezember 2011

    Хүмүүс вэб сайтуудад сэтгэгдлээ их бичдэг болжээ. Сайтууд ч үүнд их дуртай. Яагаад гэвэл бусдын сэтгэгдлийг уншиж сонирхох, нэмж бичих хүмүүс олон, энэ нь ч сайтын хандалтын тоог өсгөдөг. Заримдаа, ямар нэгэн нийтлэлд бичсэн сэтгэгдлүүд нь тэр нийтлэлээсээ ч илүүтэйгээр олны анхаарал, сонирхлыг татаж байгаа нь харагддаг.

  • ЦОЛ дагаÐ...

    Samstag 6. August 2011

    ...Монголд минь энэ зуны их наадам цэнгээн өндөрлөх шатандаа орж буй бололтой. Хааяадаа Монгол руу хэн нэгэнтэй утсаар ярихаар энд тэндгүй наадам цэнгээн болж буй тухай л хууч хөөрөх. Нэгэн цагт "Наадмын дараа намар" гэдэг хэллэг байсан бол өдгөө цагт "Наадмын дараа наадам, бас дахин наадам" гэдэг хэллэгтэй болсон бололтой. Монгол орон минь хөгжлийн оргилд хүрсэн аятай л наадаж цэнгэх юм. Эрхэм түшээд нь эгэл ард нь ч энэ л өдрүүдэд наадмаар амьсгалж, наргиан цэнгээн дүүрэн байх нь баярламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг...

  • Дублины ...

    Freitag 26. Mrz 2010

    Орогнол хүсэгч цагаачлагчийн өргөдлийг аль улс орон хүлээн авч, шалган хэлэлцэж, шийдэх талаар тухайн өргөдөл гаргагч нь өөрөө сонгох эрхгүй. Дублины дүрэм нь доор дурдсан Европын Холбооны гишүүн орнуудаас гадна Норвеги, Исланд зэрэг улс орнуудад мөрдөгддөг. Дублины дүрмээр дээрх улс орнууд орогногч цагаачдийн өргөдлийг хэлэлцэх шийдвэрлэх орныг дүрэмчлэн зохицуулдаг. Та эдгээр улс орнуудын зөвхөн аль нэг орноор өөрийнхөө өргөдлийг шалгуулж шийдүүлэх эрхтэй.

  • ГЭР ба ГÐ...

    Freitag 7. September 2012

    \жижиг хэрнээ том асуудлууд\

  • Alicia Keys - Fallin

    Sonntag 29. August 2010

    Alicia Keys - Fallin

  • Аяа! Анд м...

    Mittwoch 3. August 2011

    Наран саран ээжлэн ээлжлэн Нэг л мэдэхэд насыг нэмнэ Нүгэл буяныг дэнслэн дэнслэн Нэг л мэдэхэд жилийг тойрлоо Намар намраар алслан холдох Гэгээн багын өдрөө дурсана Наслах тусмаа сэтгэл зөөлөрч Бусдын гэмийг уучлах боллоо Аяа! Анд минь чи хаалгыг минь тогшооч

  • Tiësto feat. Nelly Furtado - ...

    Dienstag 29. Juni 2010

    Tiësto feat. Nelly Furtado - Who Wants To Be Alone

  • ЗАЛУУ ЯВ...

    Mittwoch 4. April 2012

    \2 жилийн өмнө хийж байсан ярилцлагаа залууст зориулж дахин толилуулав\

  • Швед / Sweden

    Freitag 16. April 2010

  • АЦС БАРИÐ...

    Montag 1. August 2011

    Цөмийн эрчим хүчтэй холбогдолтой өргөн хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ цаг үед атомын цахилгаан станц (АЦС) барьж ашиглахтай холбоотой эдийн засгийн тооцоог салбарын мэргэжилтнүүд хийснийг танилцуулъя.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

ЗУРГИЙН ЦОМГООС

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.20 Sekunden 4,137,490 хандалт