SWEMON INFO - Нийтлэл: Америкт байгаа хулхидуулсан оюутнуудыг нэхэн сурвалжлахуй
15 August 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Америкт байгаа хулхидуулсан оюутнуудыг нэхэн сурвалжлахуй
Америкт байгаа хулхидуулсан оюутнуудыг нэхэн сурвалжлахуй - 2

Ийм мэдээлэл, тусламжийн сүлжээ үгүйгээс учраа олохгүй байгаа тэр хүүхдийг хэн нэгэн муу хүн тусална гэж хуурч аваад сураггүй алга болбол яах вэ. Оюутнуудад санал болгосон ажлын байрны зарим нь цуцлагдсанаас, зарим нь хуурамч байснаас, заримд нь хэт олон хүүхэд бүртгэгдсэнээс оюутнууд ажилгүй олон хонож, ажил хүлээх, хайх зуураа гэрээсээ авч гарсан мөнгөө дууссан байлаа.

Тавдугаар сард ирснээс хойш долоон сар хүртэл ажилгүй байж, энд тэндээс ажил хайгаад олдохгүй болохоор мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийж, автобусанд хүртэл хоног өнгөрөөж байсан хоёр хүүтэй би ярилцаж байсан. Тэднийг арчаагүй гэхээс илүүтэй ажил олж өгнө гэсэн худал амлалт, хариуцлагагүй явдал ийм байдалд хүргэжээ.

Яг үнэндээ Атлантик хотод тэрэг түрэх ажил нь бичиг баримт тэгтлээ шаардахгүй, мөнгө олохыг хүссэн хэн боловч хийж болох ажил юм билээ. Монгол оюутнуудад сонгосон Атлантик хот болон Виржина бийчийн ажлууд нь аялал жуулчлал, зугаа цэнгэлийн газруудад байгаа болохоор тэдэнд муугаар нөлөөлөх магадлал өндөртэй юм. Атлантик хотод тэрэг түрж байгаа оюутнууд “Бид хэлний чадвараа сайжруулахаас илүүтэй хараалын үг хэллэгт л сайн суралцлаа” гэж ярьж байсан. Виржина бийчид ажиллаж байсан Монгол охиныг гадаад эзэн нь ажлын бус цагаар зав гарган уулзаж, цагийг хамт өнгөрөөх санал тавьсан, мөн ийм саналууд зөндөө гарч байгаа тухай яриа сонсож байлаа. Бидний мэдэж байгаагаар Атлантик хотод нэлээд хэдэн охин биеэ үнэлж байгаа. Мөн хулгай хийсэн, зөрчил гаргасны улмаас хоёр хүү шоронд хоригдсон. Туркээр дамжин энэ хөтөлбөрт хамрагдан ирсэн хоёр Монгол охин автомашины осолд орсноос одоо хүртэл биеийн байдал нь муу Нью-Йоркийн ойролцоо хотод эмнэлэгт байгаа. Энэ бүхэн эрсдэл биш гэж үү.

Эрүүл мэнд, эд хөрөнгө, хүсэл мөрөөдлөөрөө хохирсон оюутнууд

Хэт бага насны хүүхдүүд энэ хөтөлбөрт олноор хамрагдсанаас, ийм муу орчинд муу нөлөөнд автах магадлал их байна. Нийт оюутнуудыг харахад ихэвчлэн 18-19 насны арай ахмад гэж 23 насныхныг нэрлэж болохоор байна. Ийм бага насны хүүхдүүд амьдралын үзэл бодол сайтар төлөвшөөгүй, алив зүйлд хандах хандлага, амьдралын туршлага дутмаг байгаагаас хар тамхи хэрэглэх, казинод донтох үзэгдэл бишгүй гарч байгаа нь бидний сэтгэлийг хамгаас зовоож байв. АНУ-д 21 нас хүрээгүй бол хуулийн хариуцлага хүлээх чадваргүй гэж үзэн, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, баар цэнгээний газар болон казинод орохыг хүртэл хориглодог. Энэ хөтөлбөрт оюутнуудад зуучлагч Монголын компаниуд мэдээлэл төдийлөн сайн өгөөгүй, тэдэнд хандсан сургалт болон гарын авлага бэлтгэж өгөөгүйгээс, оюутнууд учраа төдийлөн олохгүй, хэлний мэдлэг дутмаг, хайнга хайхрамжгүй хандсаны улмаас дүрэм заавраа зөрчиж, хууль бус үйлдэлд өртөх, визээ харлуулах тохиолдол зөндөө гарч байна.

ОХУ-аас ирсэн оюутнууд гэхэд энэ талаар маш дэлгэрэнгүй зааварчилсан гарын авлагатай байгааг бид үзсэн. Гэтэл Монголын компаниудын энэ талаарх мэдээлэл их л учир дутагдалтай байлаа. Тэдэнд сэтгэл дутжээ гэхээс өөр юу хэлэх вэ.

Соёлын солилцоо гэдэг нэртэй энэ хөтөлбөрийг зуучлагч Монголын компаниуд оюутнуудад анхнаасаа эдийн засгийн талаас нь сурталчилгаа их хийснээс зуучлагч, зуучлуулагч талууд мөнгөний сонирхол дээр нэгдсэн нь тодорхой байв. Олон оюутан бүртгэж, их хураамж авах сонирхолдоо автан “Бүх зүйл маш сайн сайхан болно” гэж худал сурталчилсан нь бодит байдал дээр тэс өөр байжээ. Шаардлага хангахгүй бохир байр, хоол хүнсний дутагдал, зөвхөн ажил хийж мөнгө олох шаардлага нь олон оюутны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.

Бидний мэдэж байгаагаар Атлантик хотод ажиллаж байсан нэг охин хөл нь өвдөж, хүндэрснээр долдугаар сард Монгол руу буцсан, мөн бөөрний өвчин нь хүндэрч хагалгаанд орох шаардлагатай болсон нэг охин Атлантикт байгаа. Мөнгө эрүүл мэндээс үнэтэй гэж үү.

Энэ хөтөлбөрт зориулж гаргасан зардлаа нөхөх, болж өгвөл энэ жилийн сургалтын төлбөрөө нэмж олох хүсэлтэй ирсэн олон оюутан сэтгэл санаа, хүсэл мөрөөдлөөрөө хохирч, өдгөө хувь заяатайгаа эвлэрч байна. “Чи зардлаа нөхөж чадах уу” гэсэн бидний асуултад олон оюутан “Тэр талаар бодохоо ч больсон, зүгээр л эндэх зардлаа хаагаад эсэн мэнд буцах юмсан” хэмээн хариулж байлаа. Энэ тухай сонссон эцэг эхчүүдийн зарим нь “Тэр мөнгө төгрөг ч яамай, эсэн мэнд л хүрээд ир, амьд хүмүүс аргаа олох л байлгүй” гэсэн хандлагатай байна билээ. Сайхан амлалтад хууртаж бусдаас болон банкнаас их мөнгө зээлсэн зарим хүний хувьд энэ байдал нь эдийн засгийн хохирол, гэр бүлийн хэрүүл маргаан, бухимдлын үндэс болж буй.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, оюутнуудад зөвлөгөө тусламж өгөх тогтолцоо үгүйгээс дараа дараагийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үүнээс ч илүү эрсдэл хохирол гарах магадлал их харагдаж байна. Хүмүүс янз бүрээр хандаж байвч энэ асуудлыг хөндсөн бид, ийм байдлын улмаас дараа дараагийн хөтөлбөрт гарч болох муу эрсдэлээс урьдчилан сэргийлж, энэ асуудлыг удаа дараа тавьж, олон нийтийн анхаарлыг хандуулан хариуцлага тооцохыг шаардаж байна. Ийм байдлаар их мөнгө, ашиг олж болохыг мэдэрсэн Монголын компаниуд ирэх жил олширч, үүнээс ч олон оюутан хамрагдаж, замбараагүй хяналтгүй байдлын улмаас оюутны амь нас эрсдэж, хүний наймааны золиос, хүчирхийллийн хохирогч болбол хэн хариуцлага хүлээх вэ.

Хөтөлбөрийг сайжруулах саналууд

1. Энэхүү хөтөлбөрт хамрагдах Монгол оюутнуудыг Монголын их, дээд сургуулиудын II курсээс дээш байхаар тогтоож өгөх шаардлагатай. Ийм тохиолдолд тэд ядаж хариуцлагатай хандах боломж бүрдэнэ.

2.Хөтөлбөрт хамрагдахын тулд зуучлагчид төлж буй мөнгө 2500 ам.доллараас бага байх боломжтой. Үүнд ирэх очих зардал, визний хураамж, даатгал, ажил олж өгөх үйлчилгээ, бичиг баримттай холбоотой бусад зардал багтана.

3. Хөтөлбөрт хамрагдаж ажиллаж амьдрах орчин нь аль болохоор тайван эрсдэл багатай байхаар сонгох нь чухал байна. Хэрэв эрсдэлтэй орчинд сонголт хийх бол энэ тухаи сайтар таниулж, эрсдлээс хамгаалах боломжуудыг зааж өгөх хэрэгтэй.

4. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад хоёр сонголт байж болох юм.
-Зуучлагч компаниар ажил олуулах
-АНУ-д байгаа танил нөхөд болон хамаатан саднаараа ажил олуулах
Аль нь ч байлаа гэхэд хөтөлбөрийн чиг зорилгыг бүрэн биелүүлэх баталгаа заавал хэрэгтэй.

5. Хөтөлбөрт зуучилж буй компаниуд өөрсдөө зохих шалгуур болзлыг хангасан байх шаардлагатай бөгөөд, тэдний зүгээс оюутнуудтай хийж буй гэрээ нь хууль ёсны, аль нэгэн талын эрх ашигт бус харилцан ашигтай байх нөхцөлөөр хянагдаж байх.

6. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг гарч болох эрсдэлээс хамгаалах болон шаардлагатай бүх мэдээллээр хангаж, зохих сургалт явуулж бэлтгэлийг сайтар хангуулж байх нь хэрэгтэй байна.

7. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай холбоотой мэдээлэл болон хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай үед тусламж, зөвлөгөө өгдөг хяналтын тогтолцоо хэрэгтэй.

8. Энэ хөтөлбөрт зуучлагч болон зуучлуулагчид аль аль нь сэтгэл хангалуун сайн үр дүнтэй байх нь хамгаас чухал бөгөөд үүнийхээ төлөө хаа хаанаа анхаарал тавьж хариуцлагаа шударгаар хүлээж байх шаардлагатай.

Энэ хөтөлбөрийн Монгол оюутнуудад сайнаар нөлөөлж болох олон сайхан талыг харж байгаа болохоор бид хамтдаа энэ талаар санаа тавьж, зорилгодоо нийцсэн, сайн үр дүнтэй болгохын төлөө бүх зүйлийг хийх хэрэгтэй. Хөтөлбөр нь оюутнуудыг зуныхаа амралтаар АНУ-д ирж, хэлний боловсролоо дээшлүүлэх, Америк оронтой танилцаж, боломжийн түвшинд ажил хийж зардлаа хэмнэх зорилготой юм билээ. Өөдлөн хөгжиж буй Монголын оюутнуудад энэ хөтөлбөр ямар их оюуны хөрөнгө оруулалт болж, тэдний сайхан хүсэл мөрөөдөл, урам зоригийг бадраахыг төсөөлж байна.

Айдсан дунд амьдрах оюутнууд

Энэ хөтөлбөрийн талаар асуудлыг хөндөж, судалж баримтжуулж явахад сайн муу олон зүйлтэй учирсан. Харамсалтай нь бид Монголчуудаасаа их айдсыг мэдэрч байлаа. Шударга бус, хууль бус, хувийн ашиг завшаан хөөсөн муу үзэгдэлтэй дасан зохицож, энэ байдалдаа цөхөрч, эвлэрч байгаа нь хамгаас харамсалтай санагдаж байв.

-Энэ асуудлыг хөндөөд дэмий дээ. Ямар ч амжилт олохгүй.
-Болгоомжтой байгаарай, наад компаниудын ард нь томчууд байгаа, яаж ч магадгүй.
-Эд нар яаж ийгээд аргалаад л бүх зүйлийг өөртөө ашигтай байдлаар шийдүүлнэ.
-Миний ярьсан яриа болон дүрсийг бүү гаргаарай, би айж байна.
-Дараа нь энэ оюутнуудыг дарамтлаад зовоогоод байвал яах юм бэ.
-Ийм байдлыг бид өөрчилж чадахгүй, тэд энэ мөнгөөрөө бүх зүйлийг худалдаад авна.
-Ингэж явлаа гээд чамд ямар ашигтай юм бэ.

Ийм олон яриа айдас болгоомжлолыг мэдэрч байлаа. Тэгвэл бид яаж өөрчлөгдөх юм бэ гэж та нараас асууя. Бидний аймхай хулчгар энэ байдал л өнөөдөр Монголын олигархиудын эрээ цээргүй, хууль бус, хариуцлагагүй байдлын үндэс нь болж байгаа. Тэд Монголчуудын айдсын манан дунд л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна бус уу. Тэр тусмаа өндөр хөгжилтэй, хууль ёсыг сахихыг шаардаж, хүний эрхийг дээдэлдэг Америк оронд энэ үйлдэл болж байна. Тэр тусмаа Монгол оюутнуудаараа мөнгө олж, тэднийг эрсдэлтэй орчинд сэтгэл санаа болон эдийн засаг, хүсэл мөрөөдөл, сайхан эрмэлзлэлээр нь хохироож байна.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад хэлэх үг

Та нар энэ хэцүү байдалд байхдаа ч Монгол сайхан залуусын эрч хүчээр, өөрсддөө байгаа бүх боломжоо ашиглан нэр төртэй байлаа. Та нарын өөдрөг цоглог байхыг харах бидэнд үнэхээр сайхан байсан шүү. Та нар хайр хүрмээр сайхан залуус, миний Монголын ирээдүй. Харин шударга бус байдлын эсрэг, ямагт өөрсдийн эрх ашгаа хууль ёсоор хамгаалж байгаарай. Эндээс л та нарын гэрэлтэй сайхан ирээдүй эхэлнэ. Та нар мөнгөөр хэмжихийн аргагүй их ухаарал авч, амьдралын туршлага суун, ирээдүйн олон сайхан боломжуудаа олж харсан гэдэгт бид итгэж байнаа. Энэ л та нарт их баялаг болж үлдээсэй гэж ерөөж байна.

Оюутнуудын эцэг эхэд хэлэх үг

Хэдийгээр энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн зарим нь сайн ажиллаж их мөнгөтэй, зарим нь мөнгөгүй шахам очиж байгаа ч таны хүүхэд энэ оронд өөрсдийн чадах бүхнээ хийсэн гэдэгт итгээрэй. Хэдийгээр та багагүй мөнгөө алдсан хэдий ч таны хүүхэд энэ мөнгөөр хэмжихийн аргагүй их ухаарал туршлага тээн очиж байгаа. Мөнгөөр хэмжихийн аргагүй ухаарал гэж байдаг. Энэ ухаарлаар таны хүүхэд хожим танд энэ мөнгийг хэд нугалан олж өгч чадна гэдэгт бид итгэж байна. Та хүүхдээ мөнгөөр бус сэтгэлээр харж угтаарай.

Зуучилсан компанийн захирлуудад хэлэх үг

Биднийг энэ асуудлыг хөндсөний дараа та нарын зарим нь бидэнтэй холбогдон санал бодол мэдээллээ солилцсонд талархаж байнаа. Биднийг хүүхдүүдтэй уулзаж явахад тэд алдагдлынхаа төлөө зохих мөнгөө буцааж авах хүсэлтэй байна билээ. Хэрэв та нар энэ хөтөлбөрт хариуцлага алдаж, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, эцэг эх, оюутнуудаас уучлал хүсч, хохирсон хүүхдүүдэд төлбөрийн мөнгөний зохих хувийг буцаан олговол бид их баярлах болно. Ямар нэгэн алдаа, дараагийн амжилтын үүд болох тохиолдол байдгийг та нар юу эс андах вэ. Мэдээж алдаагаа ойлгож уучлал хүсч, алдаагаа засахын төлөө арга хэмжээ авч чадах нь Монголчууд бидний эв нэгдэл, эрүүл саруул сэтгэлгээнд нэн хэрэгтэй сэн.

Монголын оюутнуудад хэрэгтэй энэ хөтөлбөрийн талаар холбогдох байгууллагууд нь анхаарч энэ хөтөлбөрийн үр дүнтэй сайн хэрэгжилтийн төлөө анхаарал тавиасай гэж хүсч байна. Оюутнуудын буцах хугацаатай холбогдуулан элдэв дарамт шахалт сүрдүүлэг ирж байгаа тухай хүмүүс мэдээлсэн. Зарим сургуулиуд есдүгээр сарын 1-нд ирэхгүй бол жилийн чөлөө олгоно гэсэн тухай, зарим компаниуд хурдан ирэхгүй бол баталгааны хөрөнгийг хураан авах тухай ч мэдэгдэл ирүүлсэн байна билээ. “Ядарч байхад яр” гэдэгчлэн сэтгэл санааны зовиуртай байгаа оюутнуудыг ингэж дарамтлах хэрэг юун. Мэдээж зарим оюутнууд ажлаа дуусгаад зарим газраар аялах хүсэлтэй байгаа гээд олон л шалтгаан гарч байна. Уг нь дүрэм заавраараа бол энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ажлын гэрээ дууссаны дараа 30 хоногийн хугацаанд АНУ-д аяллын зорилгоор байх эрхтэй юм билээ. Хаа хаанаа энэ талаар ойлгож хүлээцтэй хандах хэрэгтэй мэт.

Монголчууд бид маргалдаж муудалцахаас илүүтэй, ойлголцож, зөв сайн алхмуудыг хийх нь эв нэгдлийн эхлэл болно. Эрдэм ухаан дэлгэрч, эв нэгдэл бэхжих болтугай.

Г.Галбадрах http://www.niigmiintoli.mn/

Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Гайхалтай! Гайхалтай! 50% [1 Үнэлгээ]
Маш сайн Маш сайн 50% [1 Үнэлгээ]
Сайн Сайн 0% [Үнэлгээ алга байна]
Дундаж Дундаж 0% [Үнэлгээ алга байна]
Муу Муу 0% [Үнэлгээ алга байна]

Нийтлэлийн буланд
  • Дэлхийн ...

    Donnerstag 15. April 2010

  • ГАДНЫХАÐ...

    Samstag 12. Mrz 2011

    ...Монголчууд бид өдгөө уул уурхайн халууралд дагжин чичрээд юуг ч анзаарах сөхөөгүй. Эхэндээ "эх орон, газар шороо минь" хэмээн цээжээ дэлдэн самсаа шархируулж байсан эх орончид, иргэний хөдөлгөөнүүд ч өдгөө таг чиг. Харин "Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн" /МГННХ/-ийнхөн Засгийн Газрыг шүүхэд өгсөн тухай, Ц.Мөнхбаяр нарыг шүүхэд дуудаж, ял оноож байгаа тухай мэдээ сэлт л хааяа харагдах аж.

  • ЦЭРГИЙН ...

    Dienstag 23. August 2011

    ЦЭРГИЙН ХАМГИЙН ТОМ ХӨЛӨГ ОНГОЦУУД Далай тэнгис бол хүний гараар бүтээгдсэн гайхалтай хөлөг онгоцуудын гэр билээ. Тэдгээрийн зарим нь бараг хагас км орчим урт байдаг. Энэ дугаартаа уншигчдадаа дэлхийн хамгийн том 10 цэргийн онгоцыг танилцуулья. Эдгээр онгоцын ихэнх нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийх байна. 1. Нисэх онгоц тээгч «Энтерпрайз» хөлөг онгоц Урт: 342 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1961 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоцыг анх 1961 онд далайд гаргажээ. Уг онгоцыг нийт 451 сая доллароор бүтээсэн байна. 2. Нисэх онгоц тээгч «Нимиц» хөлөг онгоц Урт: 333 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1975 Төрөл: Нисэх онгоц тээгч Дэлхийн хамгийн том цэргийн хөлөг онгоц болох Америкийн цөмийн хөдөлгүүрт энэ онгоцыг хамгийн анхны загварын нэрээр «Нимиц» гэж нэрлэжээ. Нийтдээ ийм 10 хөлөг онгоц бүтээснээс хамгийн сүүлийнх буюу арав дахь загвар болох «Жорж Буш» 2009 оны нэгдүгээр сарын 10-нд Америкийн Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд оржээ. 3. Нисэх онгоц тээгч «Китти Хоук» хөлөг онгоц Урт: 327 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч «Китти Хоук» загварын нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд нь дэлхийн анхны их буу суурилуулаагүй томоохон хөлөг онгоц юм. 4. Нисэх онгоц тээгч «Форрестол» хөлөг онгоц Урт: 325 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1955 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг АНУ-ын Батлан хамгаалахын анхны сайд Жеймс Форрестолын дурсгалд зориулж «Форрестол» хэмээн нэрлэжээ. 5. Нисэх онгоц тээгч «Жон Кеннеди» хөлөг онгоц Урт: 320 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1968 Төрөл: Нисэх онгоц тээгч Энэ онгоц нь «Китти Хоук» загварын хамгийн сүүлийн буюу дөрөв дэх загвар юм. Түүнийг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедийн дурсгалд зориулан ийн нэрлэсэн бөгөөд эхэндээ цөмийн хөдөлгүүртэй бүтээж байсан боловч төсөл нь өөрчлөгдөж, хийн генераторын хөдөлгүүртэй бүтээжээ. 6. Нисэх онгоц тээгч «Мидвей» хөлөг онгоц Урт: 306 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1945 Нисэх онгоц тээгч: Энэ бол Америкийн хамгийн анхны хүнд нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Уг хөлөг онгоц Вьетнамын мөргөлдөөний үеэр Хойд Вьетнамын бөмбөгдөх ажиллагаанд оролцож байснаас гадна 1991 онд «Цөлийн шуурга» ажиллагаанд оролцож байжээ. Америкийн тэнгисийн цэргийн флотын бүрэлдэхүүнд 40 жил байсан бөгөөд 1992 оны дөрөвдүгээр сарын 11-нд флотын бүрэлдэхүүнээс гарсан байна. 1998 онд Сан-Диего хотын хөлөг онгоцны музейд байрлуулжээ. 7. Нисэх онгоц тээгч «Адмирал Кузнецов» хөлөг онгоц Урт: 302 метр Улс: ЗХУ Далайд гарсан он: 1990 Төрөл: Нисэх онгоц тээгч Уг хөлөг онгоцыг ЗХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний адмирал Николай Герасимович Кузнецовын дурсгалд зориулж ийн нэрлэжээ. 8. Нисэх онгоц тээгч «Лексингтон» хөлөг онгоц Урт: 271 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1925 Төрөл: Нисэх онгоц тээгч АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний энэ онгоцыг 1925 оны аравдугаар сард далайд гаргаж, 1927 оны арванхоёрдугаар сард зэвсэг техникээр тоногложээ. 9. «Айова» хөлөг онгоц Урт: 270 метр Улс: АНУ Далайд гарсан он: 1943 Төрөл: Жагсаалын онгоц Энэ хөлөг онгоц бол их буу болон хуягт техникийн үеийн хамгийн төгс хөлөг онгоц юм. 10. Нисэх онгоц тээгч «Шинано» хөлөг онгоц Урт: 266 метров Улс: Япон Далайд гарсан он: 1944 Төрөл: Нисэх онгоц тээгч 1937 онд уг хөлөг онгоцыг усан флотыг хөгжүүлэх дөрөв дэх хөтөлбөрийн дагуу «Yamato» загварын жагсаалын онгоцны гурав дахь загвар болгон бүтээх гэж байжээ. 1940 оны тавдугаар сарын 4-нд Йокосук дахь усан онгоцны үйлдвэрт засвар хийсэн байна. Дайны эхэн үед 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд хөлөг онгоц бүтээх ажил 50 хувьтай болсон байжээ. Япончууд Мидуэй арлын орчимд болсон тулалдаанд ялагдсаныхаа дараа «Шинано»-г нисэх онгоц тээгч хөлөг онгоц болгон өөрчлөхөөр шийджээ.

  • Дэлхий д...

    Samstag 24. Mrz 2012

    \"Монголчууд Америкт" цуврал ярилцлага-23\

  • АРХИ хий...

    Dienstag 31. Juli 2012

    -Ёстой тамтай амьдрал юм аа. Ямар үйлийн үрээр би ингэж зовно вэ? Архи уулгахгүй гэж гэртээ хориод ч дийлэлгүй, гэрээсээ зугатааж гарсан хэн нэгний хойноос ийнхүү арга нь барагдан үглэнэ. Амар тайван амьдралтай гэрээсээ ийнхүү дайжиж, амаргүй бохир заваан ертөнц рүү зүтгэн тэмүүлэхийн учир мөнөөх л архи хэмээх гашуун ундааны "ид шид".

  • Бидний эÑ...

    Donnerstag 15. April 2010

  • Монгол дÐ...

    Dienstag 17. Mai 2011

    ...Монголд хавар хаврын уламжлалт "Хонхны баяр" болох гэж байгаа. Хамаг мөнгөө шавхан байж хийлгэсэн гоёлоо өмссөн оюутнууд, хэдэн өдөр нийслэл хотыг өнгийн цэцэгс мэт чимэглэн, өнгө өнгийн автобус тансаг тансаг машинуудаар хотын захын амралтын газруудыг зорьж очин, дүүргэн дүүргэн найрлана.

  • Anemone - Чи яг д...

    Freitag 14. Oktober 2011

    УЧИРТАЙ ГУРАВ киноны дуу

  • ЦэцэрлэÐ...

    Dienstag 17. August 2010

    Хүүхэд цэцэрлэгт явсанаар ирээдүйд нь ямар ашигтай болох талаар эрдэмтэд дүгнэлт гаргасан байна.

  • Foto Galerie

    Sonntag 8. August 2010

    [url]http://galerie.swemon.info/#home[/url]


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

ЗУРГИЙН ЦОМГООС

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.09 Sekunden 4,097,249 хандалт