SWEMON INFO - Нийтлэл: Эдийн Засаг ба Эрх Чөлөө
23 Oktober 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Эдийн Засаг ба Эрх Чөлөө
Эдийн Засаг ба Эрх Чөлөө
a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc1/6451_123100152590_791957590_2362801_4603905_n.jpg

Зах зээлийн эдийн засаг гэхээр сонгох, хэрэглэх эрх чөлөө бас чөлөөт өрсөлдөөн гэсэн зүйлүүд таны санаанд орж ирж байж мэднэ. Таныг юу дуртайгаа хэрэглэж, аль хүссэнээ үйлдвэрлэхэд тань ямар нэгэн эрх зүйн саад байдаггүй учраас, зах зээлийн систeм нь ийнхүү эрх чөлөөт байдалтай холбогдож байгаа болов уу.

Мэдээж ”эрх чөлөөт байдал” гэдэг сайн зүйл байж таарна. Тэгвэл энд яригдаж байгаа “эрх чөлөө” гэсэн ухагдахууныг бага зэрэг хашир хүний ухаанаар ойлгох гээд нэг үзэе. Жишээ нь, чөлөөт сонголт хийх эрх зүйн орчин танд байгаа болов ч, хэрэв та ямар нэгэн орлогогүй бол тэр эрх чөлөөг нь эдэлж чадахгүй шүү дээ. Үүнтэй нэгэн адилаар, хүссэн зүйлээ үйлдвэрлэхэд тань хөрөнгө (аль эсвэл хөрөнгө оруулагч) хэрэгтэй болно.

Тэгэхээр, энд яригдаж буй “эрх чөлөө” лав эдэлж хэрэглэхэд бэлэн, хүн бүрт, аль эсвэл үндэстэн бүрт тэгш эрхтэй олгогдсон тийм эрх чөлөө биш болж таарч байна. Яг үүнтэй холбогдуулаад, Нобелийн Эдийн Засгийн Шагналт, Харвардын их сургуулийн професор Амартяа Сэн, “Эдийн засгийн эрх чөлөө гэдгийг зөвхөн чөлөөтөйгөөр эдийн засгийн харилцаанд оролцох эрх зүйн орчин биш, бас үүний хажуугаар, энэ боломжийг ашиглах эдийн засгийн чадавxи (economic capability) гэж ойлгох нь зүйтэй хэрэг” гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийхээр бол, эдийн засгийн эрх чөлөөний тухай аливаа яриа нь зөвхөн сонголт хийх эрх зүйн орчний тухай ярих биш, чухам ямар ямар сонголтууд байгаа, тэдгээр сонголтуудаас аль нь яг боломжит (feasible, affordable) сонголтууд байгаа тухай заавал яригдах учиртай юм.

Жишээ нь эдийн засгийн эрх чөлөө хэмээх тус ойголтоор бол дараах нөхцөл байдлууд бүгд ялгагдах буюу эрэмблэгдэх боломжтой:

(1) Эрх Зүйн хувьд чөлөөт орчин байгаа, гэхдээ бараа таваарын төрөл зүйл нь хязгаарлагдмал, чанар чансаа нь муухан, хүмүүсийн орлого өндөр;
(2) Эрх Зүйн хувьд чөлөөт орчин байгаа, бараа таваар чанар чансааны хувьд сайн, төрөл зүйлийн хувьд олон, гэхдээ хүмүүсийн орлого бага;
(3) Эрх Зүйн хувьд чөлөөт орчин байгаа, бараа таваар чанар чансааны хувьд сайн. төрөл зүйлийн хувьд олон, хүмүүсийн орлого ч өндөр.

Миний бодлоор Сэнийн тодорхойлолтын гол онцлог нь, эдийн засагтай холбоотой ихэнх асуудлуудыг “эдийн засгийн эрх чөлөө” гэсэн энэ хэмжээс дээр тулгуурлан ярилцаж болдогт оршино. Учир нь энэ ойлголт зах зээл төвтэй эдийн засгийн системийн гол түлхүүрүүд нь болох эрх чөлөө болон эд баялаг, сонголт болон түүний үр дүн г.м зүйлсийг дотроо агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аливаа шийдвэр нь (улс гүрний хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр), миний бидний эсвэл ард түмний минь эдийн засгийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлөх бол(?) гэсэн асуултыг байнга тавиж сурах нь, оновчтой шийдэлд хүрхэд тань хөтөч болно гэсэн үг.

Цаашилбал, эдийн засгийн эрх чөлөөний тухай тус ойлголт нь хоёр үндсэн зүйлийг дотроо агуулж байгаа юм: (1) Чөлөөт Орчин ба (2) Эдийн Засгийн Чадавхи. Эдний эхнийх нь эрх зүйн шинжтэй бол хоёр дахь нь харин эдийн засгийн мэдрэмжтэй холбоотой. Тэр ч бүү хэл энэ хоёрын хоорондын уяалдаа холбоон дээр ямарваа капиталист системийн амжилт тогтож байдаг гэхэд болно.

Жишээ нь зах зээлийн харилцаанд орж буй хүн бүр, эдийн засгийн талаасаа хоёр үндсэн асуудалтай тулгарна:

(1) Яавал илүү их эдийн засгийн эрх чөлөөтэй болох вэ? буюу Яаж эдийн засгийн чадавхиа дээшлүүлэх вэ?
(2) Эдийн засгийн эрх чөлөөгөө яаж зөв зүйтэйгээр (оновчтойгоор) эдлэх вэ?

Өнгөцxөн харахад эхний асуудал нь хоёр дахиасаа илүү чухал мэт санагдаж мэднэ (олдоогүй байгаа эрх чөлөөг яаж зөв эдлэх тухай ярина гэдэг утгагүй хэрэг). Гэхдээ нэг талаас, нийгмийн амдьрал нь зөвхөн эдийн засгийн харилцаанаас бүрддэггүй гэдгийг, нөгөө талаас байгаль экологийн хямралын үндсэн шалгаан нь хүний зохисгүй хэгэлээнд байдаг гэсэн эрдэмтэдийн дүгнэлтийг санавал, хоёр асуудлын аль аль нь чухал гэдэгтэй та лав санал нэгтэй байх болов уу.

Хөрөнгө Оруулалт ба Эдийн Засгийн Эрх Чөлөө

Эхний асуудлаас эхлэе. Дээр хэлсэнчлэн, эдийн засгийн эрх чөлөөг зах зээлийн систэм танд шууд өгчихдөггүй, харин ч та өөрөө энэ эрх чөлөөг олж авахын төлөө өөрийн ур ухаан, авьяас билиг, нөөц баялагаа дайчлах хэрэгтэй болдог. Түүнчлэн, таны эдийн засгийн эрх чөлөөний хэм хэмжээ нь, зах зээлийн үнэлгээгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, таны мэргэжлийн чадавхийг, танд байгаа нөөц баялагийг үнэлэx газар нь зах зээл байдаг бөгөөд нөгөө эдийн засгийн эрх чөлөө тань тэр үнэлгээгээр шууд тодорхойлож байдаг. Гэхдээ энэ нь танаас юу ч хамаарахгүй, бүгд зах зээлийн хяналтанд байна гэсэн үг биш шүү. Учир нь та өөрийн нөөц баялагаа яаж ашиглахаа, аль салбарт хөрөнгө оруулалт хийхээ, ямар мэргэжил эзэмшихээ аль эсвэл ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ өөрөө сонгоно шүү дээ.

Ингэхлээр, юунд хөрөнгө оруулалт хийхээ та өөрөө шийднэ, харин таны хийсэн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үнэлэмжийг нь зах зээл тогтооно гэсэн үг. Тэгээд тэр үнэлэмжээс нь таны эдийн засгийн эрх чөлөө хамаарна. Ийм ч учраас зах зээлийн амьдралд оролцогч хүн бүр эдийн засгийн эрх чөлөөгөө олж аваxын тулд “сайн хөрөнгө оруулагчид” байх хэрэгтэй болдог. Энд би хөрөнгө оруулалт гэдгийг нилээд өргөн утгаар буюу зөвхөн санхүүгийн xөрөнгө оруулалт биш, харин хүн бүр эдийн засгийн харилцаанд орохдоо өөрт байгаа нөөцөө (хөрөнгө, авьяас билиг, цаг хугацаа г.м) ашиглах арга замаа сонгох тэр сонголтыг хэлж байгаа гэдгээ сануулах хэрэгтэй болов уу.

Хөрөнгө оруулалтын (өргөн утгаар) сонголт хийхдээ та магадгүй дор хаяж хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй болох байх:

(1) Таны хийсэн хөрөнгө оруулалтыг зах зээл хэрхэн үнэлэх,
(2) Таны хийсэн хөрөнгө оруулалтын эдийн засгийн эрсдэл нь хэр байх.

Жишээ нь, хэрэв та ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол тэр бүтээгдэхүүнийг зах зээл яаж үнэлэх вэ? гэдгийг, мөн тухайн бүтээгдэхүүний борлуулалт нь хэр тогтвортой байх бол гэдгийг анхаарах хэрэгтэй болно доо. Үүнтэй нэгэн адилаар та цаг хугацаа, биеийн болон оюуны хүч чадвараараа хөрөнгө оруулалт хийж ирээдүйн мэргэлжилээ сонгож байгаа бол, ирээдүйд авах цалин болон ажлийн байрны тогтвортой байдалыг анхаарах хэрэгтэй болж таарна.

Тэгэхлээр, үнэлэмж өндөртэй бас эрсдэл багатай тийм хөрөнгө оруулалт хийж чадвал та зөвхөн эдийн засгийн эрх чөлөөгөө олж аваад зогсохгүй, тэрнийгээ амархан алдахааргүй болно гэсэн үг. Жишээ нь Японы Тoyota, Солонгосын Samsung болон Финландийн Nokia гэх мэтийн компаниудыг, хөрөнгө оруулах сонголтоо тун амжиллтай хийсэн жишээнүүд гэж хэлж болох байх. Тус компаниуд бүгд жижиг үйлдвэр байхаас гараагаа эхэлсэн бөгөөд, хүний хэрэглээг илүү хямдаар аль эсвэл илүү чанартайгаар хангах арга зам олсонд (Toyota бас Samsung), аль эсвэл хүний хэрэгцээнд бий болох шинэчлэлийг урдчилан харж чадсанд (Nokia) амжилтуудынх нь гол нууц байгаа болов уу. Мэдээж, автомашин, усан онгоц болон гар утас нь өнөө үед хүний чухал хэрэгцээ болсон учир, өнөөгийн эдийн засгийн орчинд эдгээр Business нь харьцангуй тогтвортой зах зээлтэй байдаг. Тийм болохоор тэдний хөгөнгө оруулалтууд эдийн засгийн эрсдэлийг мөн амжилттай шийдэж чадсан байна.

Хөрөнгө оруулалтын асуудлыг илүү дэлгэрэнгүй авч үзэе. Зах зээлийн үнэлгээ нь эрэлт ба нийлүүлэлт гэсэн хоёр хүчний тэнцвэрээр тогтоогддог гээд байгаа. Тэр нь, ер нь бол хүнд хэрэгтэй (хүний хэрэгцээг хангасан) бас бусад (өрсөлдөгч) хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч амархан үйлдвэрлэчихээргүй тийм бүтээгдэхүүний үнэ нь өндөр байна гэсэн үг л дээ.

Эрсдэлийн хувьд бол, таны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний эрэлт нь тогтвортой байх тохиолдолд буюу таны бүтээгдэхүүний хүмүүсийн хэрэглээнд эзлэх хувь амархан өөрчлөгдөхөөргүй байх тийм тохиолдолд, та эрсдэлийн асуудлаа шийдсэн байна гэсэн үг. Гэхдээ энэ нь эрсдэлийг шийдэх цорын ганц арга биш. Жишээ нь, та хоорондоо эдийн засгийн холбоо багатай (нэг салбар дахь бууралт нь нөгөө салбартаа нөлөөлөхөөргүй) тийм хэд хэдэн салбарт хөрөнгө оруулалт хийх байдлаар эрсдэлийн асуудлыг шийдэж бас болно.

Хүн төрлөхтөний түүхэн дэхь нилээд олон тааламжтай, тааламжгүй үйл явдалуудыг улс гүрнүүдийн эдийн засгийн ашиг сонирхолоос үүдэлтэй гэж үздэг бөгөөд, эдний ихэнхийг нь хөрөнгө оруулалтын булаацалдаантай холбон тайлбарлаж болно. Жишээ нь хүний зайлшгүй хэрэгцээнд багтдаг хэд хэдэн бүтээгдэхүүн, эдний дотор цай, тамхи г.м цөөн хэдэн зүйлсүүдийн худалдааны түүхээр 16, 17-р зуунуудын олон улсын худалдааг, үр тариа болон нэхмэл эдлэл (textile) г.м мөн л цөөн хэдэн бүтээгдэгдэхүүний худалдаагаар 18-р зууны олон улсын худалдааг бараг тэр чигээр нь тойлмоx боломжтой байдаг.

Энэ нь тохиолдол биш юм. Учир нь иймэрхүү бүтээгдэхүүнүүд нь хүний зайлшгүй хэрэгцээнд багтдаг (эсвэл тамxиний хувьд тийм хэрэгцээ болдог) бөгөөд тийм ч учраас тэдний эрэлт нь зөвхөн тотвортой байгаад зогсохгүй, бүтээгдэхүүний үнэнд гарах өөрчлөлт эрэлтийг төдийлөн бууруулдаггүй (inelastic goods). Ингэхлээр тэдэнд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг эдийн засгийн эрсдэлийг маш сайнаар шийдсээр ирсэн нь тодорхой. Өнөөдөр ч гэсэн нэхмэл эдлэл болон газар тариалангийн бүтээгдэхүүнүүдийн худалдааны гэрээ, олон улсын худалдааны гэрээнд хамгийн их маргаантай асуудалд тооцогддог нь нөгөө л эдийн засгийн эрсдэлтэй (өмсөх, хүнстэй байх 2 чинь хүний зайлшгүй хэрэгцээнд зүй ёсоор орно) шууд холбоотой болов уу. Түүнчлэн саяханы эдийн засгийн хямрал, Хятад улсын экспортод төдийлөн сөргөөр нөлөөлөхгүй байгаа нь, тэд голдуу нэхмэл эдлэл г.м нөгөө л хэдэн ”зайлшгүй хэрэгцээний бүтээгдэхүүн” экспортлож байсантай нь холбоотой болов уу.

Эрсдэлийг шийдэх өөр нэг арга нь нэгээс олон салбарт хөрөнгө оруулалт хийх явдал (to hedge) гэдгийг дээр дурьдсан. Яг үүнтэй холбоотойгоор, орчин үед буюу 20 зууны сүүлийн хагаст, Корпораци эсвэл Груп гэсэн эдийн засгийн байгууламжууд (economic institutions) олноор бий болсон. Энэ байгууламжууд нь шудрага өрсөлдөөнийг боогдуулж байна гэсэн дүгнэлтүүд байнга гарч байдаг учир, эрсдэлийг ийм аргаар шийдэхдээ өрсөлдөөнийг боогдуулаxгүй (монополчлоxгүй) байх нь, зөвхөн хууль зүйн хувьд биш, Business амжилтийн хувьд чухал байдаг бололтой.

Хөрөнгө оруулалтын тухай яриага дуусгахаас өмнө нэг зүйлийг дурьдаxад, эдийн засгийн өндөр үнэлэмж болон бага эрсдэл хоёр төдийлөн хамт явдаггүй буюу, энэ хоёрыг нэгэн зэрэг шийдвэрлэхэд тийм ч амар байдаггүй. Сүүлийн үед нэг сумаар энэ хоёр туулайг буудаж чадсан хүн бол яалт ч үгүй Bill Gates (Microsoft) байсан гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу. Магадгүй энэ капитализм өөрөө бас хувьсаж байгаатай холбоотой байж болох юм. Учир нь өнөөгийн капитализмд эдийн засгийн мэдрэмж сайтай (овсгоотой) байж чадвал, мэдлэг (шинэчлэл) болон хүний хэрэглээ хоёрын оновчтой холбоос нь ашигтай, том Business болж байна. Гэхдээ л харилцаа холбоо гэдэг чинь хүний зайлшгүй хэрэгцээнүүдийн нэг гэдгийг бас санах хэрэгтэй бөгөөд энэ утгаараа Internet (Компьютерийн хэрэглээ) болон 16 зууны цайны худалдаа 2 адил төстэй юм.

Хэрэглээ ба Эдийн Засгийн Эрх Чөлөө

Одоо хоёр дахь асуудлыг авч үзэе. “Хүний өдөр тутмын хэрэгцээг хангахдаа Капитализм дэндүү сайн юм” гэж MIT-н профеcор Лестер Туров “The Future of Capitalism” номондоо дүгнэсэн байдаг. 19, 20 зуунд xүн төрлөхтөн, түүхэнд урд өмнө огт байгаагүй тийм олон төрлийн бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болсоноос үзвэл, Туров тун ч оновчтой дүгнэсэн бололтой (мэдээж энэ дэвшил нь текник технологийн шинэчлэлтэй бас холбоотой болов уу). Нөгөөтэйгүүр, уг нь бол хүн бүр өөрийнхөө эдийн засгийн чадвахийг дээшлүүлэхийн тулд бусдын хэрэгцээг аль болох хямдаар, эсвэл чанартайгаaр хангах гэж хичээж буй орчинд, эд барааний төрөл зүйл элбэг болох нь зүйн хэрэг биз.

Ийм учраас, хэрэв эхний асуудлыг шийдэж чадвал, шагнал нь хоёр дахь асуудлыг шийдэх эрх байх учиртай. Мэдээж эрх чөлөөгөө олж авч чадсан хүн тэрнийгээ хүссэн байдлаараа эдлэх нь ч зөв биз. Гэхдээ таны хийсэн сонголт эргээд таны амьдрах орчинд нөлөөлөх боломжтой учраас зарим нэгэн зүйлийг бодолцолгүй өнгөрч болохгүй.

Жишээ нь таныг үндэсний үйлдвэрээ дэмжээд дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хэрэглэ гэж хэн ч шаардахгүй. Харин вальют орох урсгал багатай эдийн засагтай улсад, хүн бүр импортийн бараа хэргэлээд байвал, энэ нь эргээд таны мөнгөн тэмдэгтийн ханшийг унагах, тэр уналт нь бензин г.м бусад импортийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд нөлөөлөх боломжтой. Таны хийсэн сонголт буцаад таны эдийн засгийн амьдралд нөлөөлж байгаа нь энэ. Үүнээс гадна, хэрэв таны сонгосон бүтээгдэхүүн, дотоодын ажилгүйдлийг бууруулахад нөлөөтэй байх болно гэж та үзвэл (жишээ нь тухайн үйлдвэрт нь Монгол хүмүүс ажилладаг бол), тэгээд та ажилгүй хүмүүстэй нэг дор амдьрах төдийлөн дуртай биш бол, чанар болон үнийн хувьд ойролцоо бүтээгдэхүүнүүдээс аль дотоодод үйлдвэрлэгдсэнийг нь сонгох нь таны хувьд оновчтой байж мэднэ.

Хэрэглэгчийн сонголттой холбоотой өөр нэгэн жишээ хэлэхэд, xэрэв та байгаль-экологийн тэнцвэрийг хадаглах нь чухал гэж бодож байвал, экологид хортой технологи хэрэглэж үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлcхийж бас болно шүү дээ.

Хэрэглээтэй шууд холбоотой өөр нэг зүйл бол таны өнөөдрийн хэрэглээ тань хэд хэдэн арга замаар таны маргаашийн тань эдийн засгийн эрх чөлөөнд нөлөөлөх боломжтой гэдгийг санах явдал юм. Жишээ нь зарим бүтээгдэхүүн зөвхөн нэг удаа хэрэглэгдэх биш, харин урт удаан хугацаагаар таны хэрэглээнд үлдэхүйц шинжтэй байдаг. Автомашин, үл хөдлөх хөрөнгө г.м үлдэцтэй бүтээгтэхүүнүүдийг (durable goods) худалнан авахдаа, тухайн бүтээгдэхүүний зөвхөн өнөөдрийн үнэ болон ашиг тусыг нь биш, ирээдүйд танд авчрах ашиг тус болон өртөгийн хэмжээг таамаглах хэрэгтэй болно.

Үүнтэй мөн адил таны өнөөдрийн хэрэглээ маргаашийн тань эдийн засгийн эрх чөлөөнд нөлөөлж байдаг өөр нэг тохиолдол бол “түгжигдэх” (locked-in) буюу зарим нэгэн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшисний дараа тэдний оронд өөр (илүү шинэ, илүү хямд г.м) бүтээгдэхүүн сонгоход тийм ч хялбар биш байх тохиолдол юм. Үүний хамгийн тод жишээ бол компьютерийн софтвэр: цаг өнгөрөх тусам та улам их дадлагажаад байх учраас дараа нь өөр бүтээгдэхүүнүүдрүү шилжилт хийх танд улам хэцүү байх болно.

Түгжигдэх өөр нэг тохиолдол нь бүтээгдэхүүний үйлчилгээ, сэблэг, шинэчлэлийг нь хийлгэх үед танд эргээд эхний нийлүүлэгчдээ хандахаас өөр боломжгүй байх нөхцөлд илэрнэ. Жишээ нь зарим төрлийн нарийн мэргэжилийн үйлчилгээ (зөвөлгөө г.м), аль эсвэл үйлдвэрлэлд нь нарийн технологи хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдийг (нисэх онгоц г.м) худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүнд түгжигдэх, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөгөө алдах эрсдэлийг бодож үзэх нь таны эдийн засгийн байдалд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй.

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд, эдийн засаг гэдэг тийм ч хялбар бас шулуухан тоглоом биш болов уу. Энэ тоглоомд оролцож буй хүн эдийн засгийн эрх чөлөөтэй байж өөрийн хэрэгцээгээ хангахын тулд, өөрийн хүч чадал, оюун санаа, нөөц баялагаа дайчлах хэрэгтэй болдог. Гэхдээ зөвхөн эдийн засгийн мэдрэмж сайтай байж оновчтой, зөв алхам хийж чадсан тохиолдолд л, тэр эрх чөлөөг нь эдлэх боломжтой болно. Үүнийхээ дараа, хүссэн зүйлээ хэрэглэх нь таны дурын хэрэг. Гэхдээ таны сонголт эргээд таны нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөтэй байж мэднэ гэдгийг бас санах хэрэгтэй. Ийм төвөгтэй, ээдрээтэй орчинд зөв зүйтэй шийдвэрүүд гаргахад тань, тус шийдвэр миний өнөөгийн болон цаашдын эдийн засгийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлөх бол(?) гэж асууж хэвших явдал танд тус дөхөм (хөтөч) болох учиртай.

Н.Ууганбаатар
Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль


Сэтгэгдэл
#1 | bilguun4000 Он,сар 19 September 2010 23:17 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
ediin zasgiin shn niitlel bna,, shdediin ediin zasag ,, zah zeeliin ediin zasagtai yumuu,, holiomog ediin zasagtai yu ,, minii bodloor holimog yum shigee,,, songodog sotsialist gedeg ,, tsever kapitalist gedeguu ,,tsever market economy ch gedeggui ,, shwediin ediin zasgiin helber,, butestiuudiin tuhai tailbarlaj ogooch ,,
#2 | admin3 Он,сар 20 September 2010 09:10 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Bayarlalaa, mash sonirholtoi niitlel baina, bi ediin zasgiin hun bish bolovch, sedvuudiin uyaldaa holboo ni shuud tsgaj avahaar ium, iim sain niitlel, sudalgaanii chanartai ajiluud olniig oruulj baigaarai, Chamd amjilt husie
#3 | Batbayar Он,сар 20 September 2010 21:43 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Энэ нийтлэл их таалагдсан шүү баярлалаа Ууганбаатар аа! Wink
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Гайхалтай! Гайхалтай! 50% [1 Үнэлгээ]
Маш сайн Маш сайн 50% [1 Үнэлгээ]
Сайн Сайн 0% [Үнэлгээ алга байна]
Дундаж Дундаж 0% [Үнэлгээ алга байна]
Муу Муу 0% [Үнэлгээ алга байна]

Нийтлэлийн буланд
  • Алдарт YAHOO...

    Dienstag 4. Mai 2010

  • 2010 оны ДАШ...

    Samstag 15. Mai 2010

    Дэлхийн Аваргын Сүлд Дуу – “Вака Вака”

  • ААВДАА

    Dienstag 31. Juli 2012

    \бурханы оронд одсон өдөрт нь зориулав\

  • OЛОНД ТАН...

    Dienstag 31. Januar 2012

    \цуврал ярилцлага-20\

  • ЭЭ БҮҮВЭ...

    Samstag 2. Juni 2012

    Хараацай шүвүуны дэгдээхэй шиг Хайран дунд минь ганганаад байнаа ЭЭ бүүвэй, ЭЭ бүүвэй

  • Үүдэл эс Ð...

    Dienstag 13. November 2012

    Бидний өдөр тутам эрүүл аж төрөхөд ач холбогдолтой олон төрлийн эсүүд бие махбодид агуулагддаг. Эдгээр олон төрлийн эсүүд нь зүрх цохилох, уураг тархи бодож сэтгэх, бөөр цусыг цэвэрлэх, арьс гуужиж дахин шинэ арьс нөхөн төлжих гэх мэт хүний биед явагдах байнгын биологийн процесст оролцож байдаг юм. Үүдэл эсийн онцлог нь тус бүрдээ өөр үүрэг бүхий эдгээр олон эсийг бий болгож байдагт оршино. Үүдэл эс нь бусад бүх төрлийн эсийг үүсгэгч нь юм. Үүдэл эс хуваагдан олшрох үед шинээр үүдэл эс үүсэхээс гадна үүрэг бүтцээрээ ялгарч өөрчлөгдсөн бусад төрлийн эсүүд үүсдэг. Жишээ нь арьсанд байх үүдэл эс шинээр арьсны үүдэл эсийг үүсгэхээс гадна арьсны өнгө тодорхойлогч меланин пигмент үүсгэгч эс гэх мэт арьсыг бүрэлдүүлэгч, үүрэг болон бүтцээрээ өөрчлөгдөн хувиралтад орсон эсүүдийг бий болгоно.

  • Авлига гÑ...

    Mittwoch 25. August 2010

    “Эдэд шунах, ёсон бус аргаар юмыг олзолж авах” гэж Я.Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар тольд бичжээ. Харин Авлигын эсрэг хуульд “Авлига гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил” гэж заажээ.

  • Хэнд ч өг...

    Sonntag 6. November 2011

    "Цэлмэг тэнгэр" киноны дуу

  • Монгол оÑ...

    Montag 22. November 2010

    Монгол орны өнөөгийн газар нутгийн “Хүйс цэг” нь газар зүйн солбилцлын аргаар олсон Х.Ө 46052I, З.У103050I-т орших Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Өвөр хөшөөтийн булаг” юм. Монгол орны төв цэгийн байршлыг газар зүйн ШУ-ны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Шагдар 1979 онд анх судлан тодорхойлсон байдаг. Улмаар Өвөрхангай аймгийн ИТХ-ын 1997 оны 42 дугаар тогтоолоор 8.2 км2 талбайг хамруулан аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгосон. Монгол нутгийн хүйс төв цэгийн байршилтыг тогтоохдоо дараах аргуудаар тодорхойлжээ. 1. Газар зүйн солбилцлын арга 2. Тэгш өнцгийн арга 3. Квадратын арга 4. Тойргийн аргаар тус тус тодорхойлсон. “Хүйс цэг” нь Өвөрхөшөөтийн булгийн эхэнд д.т.д 1730м өндөрт Өвөрхангай аймгийн төвөөс зүүн хойш 115 км, эртний нийслэл Хорхорумаас зүүн урагш 85 км, Монгол Улсын нутгийн захын цэг “Модот хамар”, баруун захын цэг “Мааньт” уулнаас тус тус 1222 км орчим, хойд захын цэг “Монгол шарын даваанаас 670 орчим км, өмнөд захын цэг “Орвог гашууны бор толгой”–гоос 600 гаруй км зайтай оршдог. Мөн дэлхийн экватораас хойш 5194 км, хойд туйлаас ургаш 4808 км орчим зайтай оршиж, дэлхийн цагийн 7-р бүсэд хамаардаг.

  • Anemone - Чи яг д...

    Freitag 14. Oktober 2011

    УЧИРТАЙ ГУРАВ киноны дуу


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.14 Sekunden 4,137,525 хандалт