SWEMON INFO - Нийтлэл: Huuhdiin chine etseg mongol baigaasai.
23 Oktober 2018
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1728
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 373
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Huuhdiin chine etseg mongol baigaasai.
Багадаа тоглож өссөн найз маань хүнтэй гэрлэсэн сураг жилийн өмнө сонссон юм. Хэд хоногийн өмнө бяцхан хүү тэвэрчихсэн, нүүрэндээ мишээл нуусан, түүнтэй гудамжинд таарлаа. Дунд ангиас хойш түүнтэй огт уулзаагүй санагдана. Тэр үеэс хойш хичнээн удсан ч, багийн төрх нь хувирсангүй. Харин чихмэл тоглоомтойгоо ярьж инээдэг байсан тэр инээмсэглэл нь хэзээ ч байгаагүй мэт алга болчихсон харагдсан. Сургуульд байхаас эхлээд л түүнд олон жаал хайрын захиа илгээсэн. Хожим, миний уулзаагүй тэр олон жилүүдэд хэдэн залуу түүнд сэтгэлээ өгсөнг мэдэхгүй юм. Ямартай ч, захиа илгээсэн олон жаалын анхны хайр, сэтгэлээ нээсэн тэдгээр залуусын зүрхийг шархлуулж одсон бүсгүйн хань гадаад эр болжээ. Шовх хамартай, банкинд ажилдаг үсэрхэг эр ялалт байгуулж. Магадгүй одоо хүртэл, тэр бүсгүйг бодон гуниж байгаа Монгол залуус ялагджээ.

Ёс жудагтай, Монголын нэрт түүхч аавынхаа ухааныг өвлөсөн, залуудаа үзэсгэлэнгээ бишрүүлж явсан Монгол бүсгүйн гоо төрхийг шингээсэн тэр найз минь тэс өөр хүн болсон нь анзаарагдсан. Харь эр Монголд ирэх дургүй учираас 2-3 жилдээ нэг нөхрийнхөө амралтаар эх орондоо зочилох болсон гэнэ. Шар үстэй, европ төрхтэй бяцхан хүүдээ харь нэр өгсөн байсан. Эгчтэйгээ түргэн хэллэг хэлж уралддаг байсан охин, эх хэлээрээ аялгатай ярих нь ажиглагдсан. Энэ бүхний зэрэгцээ хээнцэр хувцас, хар шил нь багийн найзыг минь харийн Монгол болгож өөрчилжээ.

Олон жил уулзаагүй болохоор түүнд ярих зүйл минь хэдэн өдөр үргэлжлэхээр урт байсан. Одоо түүнд ярьсан ч, андын дурсамж биш нутгийн сонин болж үлдэх байсан биз дээ. Дэндүү харамсалтай. Монгол ухаан гоо нэгэн бүсгүйгээ харьд алдаж, насан нөгчих хүртлээ түүх, төр хоёроо дээдэлсэн эцгийн Монгол удам тасарч, зээгээ өсгөх хувьгүй ээж нь насны сүүлээ асрагчийн гарт үдэх болжээ.

---

Харь нутаг чамин гоё. Хот нь хоггүй цэвэр. Хүмүүс нь магнай тэнэгэр. Өндөр цамхаг, өргөн замтай. Өгөр байшин, өнчин хэдэн улиастай, өвгөн хотоос минь өнгө илүү, тэр үнэн. Харь нутаг үзэсгэлэнтэй. Зүлэг нь зүүдэлгүй наамал шиг. Цэцэг нь солонгийн өнгөтэй. Уулс нь өндөр сүрлэг. Тачир зүлэг, таван салаа, тахир муруй толгодоос минь өнгө илүү, тэр үнэн. Гэхдээ... Чамин хотын цэвэрхэн гудмаар өндөр өсгийт өмсөн алхах үесд, бойтогны чинь мөр үлдсэн төрөлх хот чинь л чамайг санана... Магнай тэнэгэр харь хүмүүс дунд мишээл цэлгэр байх мөчид, харуулдсан өдрийнхөө тоогоор үрчлээ нэмэх ижий аав чинь чамайг үгүйлнэ. Өвдвөл асрах ижий чинь, алдвал зэмлэх аав чинь, бүдэрвэл түших анд чинь гээд үнэтэй бүхэн чинь энд л үлдэх болохоор... Монгол... Энэ нэрийг битгий мартаарай. Чиний эх орны нэр юм шүү. Нутгийн чинь ус шиг чамайг бүүвэйлэх гол горхи, нугийн чинь зүлэг шиг чамайг өлгийдөх газар шороо тэнд байхгүй. Харь нутагт, салхи нь зэврүүн байх вий. Өвгөдийн сүнс шингэсэн нутгийн чинь салхи чамайг дулаацуулахгүй. Харь нутагт, зам нь уруу байх вий. Эцгийн сургааль, эхийн халамж аль аль дэргэд чинь байхгүй. Харь нутагт чи даарах вий!

---

Ижий аавдаа эрхэлж өссөн эх орны чинь соёлоос эр нөхөр болох харь залуугийн ертөнц тэс ондоо. Есөн үе дамжиж ирсэн Монгол цус, эцгийн удмын нэг салаа мөчир нь чи гэдгийг бүү мартаарай. Удам нь тасрахаас үхэхийг илүүд үздэг Монгол эр болохоор эцэг чинь харь овог зүүх чамд хэлэхгүй ч зүрхэндээ гомдож байгаа. Түүдэг гал тойроод андуудтайгаа суухад чинь түрлэг болгож нутгийн дуу аялаж нөхөр чинь чадахгүй, харьд хатуу ханддаг Монголчууд учир эр нөхрөөс чинь хажиглавал найзууддаа битгий гомдоорой.

Харь эрийн гэргий болох Монгол охид олон болжээ. Монгол залуус гологдсон байх... Болзоонд урихдаа цэцэг барьж очоогүй ядуу монгол залуугийн зүрхийг нэвтэлж нэг хараарай, магад чамд зориулж тарьсан мянган сарнай тэнд ургасан байгаа. Бороонд нороход чинь хүрмээ тайлж нөмрүүлэхээ мартсан бүдүүлэг монгол залуугийн бодлыг нэг уншаарай, дотороо чамайг дааруулахгүй гээд чанга тэвэрч байж мэднэ. Харь эрээс дундуур хайрлаж, дутуу хүндэлсэн өөдгүй монгол залуугийн сэтгэлрүү өнгийж нэг үзээрэй, бурханаа залдаггүй магнай өндөрт будаггүй үзэсгэлэн Монгол бүсгүй чамайг л залсан байгаа. Харь хүн Монгол залуугаас илүү байж болох ч, Монгол эр нөхрөөс хэзээ ч илүү байж чадахгүй гэдгийг битгий мартаарай......
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Гайхалтай! Гайхалтай! 100% [1 Үнэлгээ]
Маш сайн Маш сайн 0% [Үнэлгээ алга байна]
Сайн Сайн 0% [Үнэлгээ алга байна]
Дундаж Дундаж 0% [Үнэлгээ алга байна]
Муу Муу 0% [Үнэлгээ алга байна]

Нийтлэлийн буланд
  • ХҮН ЧАНАÐ...

    Montag 28. Mai 2012

    ...Саяхан мэдээллийн хэрэгслэлүүдээр нэгэн дүрс бичлэг тавигдаж, монгол хүн бүрийн дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэв. Үнэтэй "Жееп" машин унасан халамцуу нэгэн эрхэм замын уулзвар дээр 10 настай хүүг дайрч, амь насыг нь хөнөөчихөөд "үхсэн эсэх"-ийг нь шалгах гэж хөлөөрөө өшигчиж үзэж байгаа бичлэг. Түүнээс нилээд эрт yuo tube дээр Хятадын гудамжинд нэгэн хүүхдийг машин дайрч хөнөөчихөөд явахад дэргэдүүр нь өнгөрч байгаа хятад иргэд огт тоосон шинжгүй өнгөрцгөөж байгаа бичлэгийг үзэж байснаа санаж байна.

  • Igor Krutoi - Pechalniy Angel Sa...

    Freitag 25. Juni 2010

    Igor Krutoi - Pechalniy Angel Sad Angel

  • СЭТГЭЛИÐ...

    Sonntag 15. Juli 2012

    ...Хүн энэ ертөнцөд анх мэндлээд л эхийн сүүгээр амалдаг. Анх удаа харж байгаа тэр л бяцхан амьтныг өвөр дээрээ болгоомжтойхон тэвэрч хөхөө аманд нь амлуулах мөчид эх хүний сэтгэл зүйрлэшгүй ихээр уярч , хөхөнд нь ивэлсэн сүү, сэтгэлд ивэлсэн хайртай хамтад ам руу нь урсдаг. Учраа олохгүй үрчилзэж, амаа олохгүй ховдоглох мөчид нь эх хүн болсон бүсгүй хүн, энэ хорвоогийн амьдралын амтыг жинхэнээр нь амтална. Яагаад ч юм бэ, сэтгэл зүрх нь юутай ч зүйрлэмгүй ихээр уярч, өөрийн эрхгүй сэтгэлдээ "мэгшдэг". Зүрхэнд нь цалгилан урсах тэр их хайр уярал эхийн сүүгээр дамжин тэр л бяцхан амьтанд шингэнэ. Хайр уярал ингэж л үүсдэг ажгуу.

  • Хүний наÐ...

    Dienstag 6. Mrz 2012

    Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй манай хамгаалах байранд байхдаа сэтгэл зvйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мєн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ тvvнд итгэж уншуулсан байна. Хувь заяаны гашуун эргvvлэгт єртєн 18 насандаа хvний наймааны залиос болсон гэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан єгvvлсэн аж.

  • ГүзээлзÐ...

    Freitag 31. Dezember 2010

    “Би хайртыгаа алхаагаар нь таньдаг” хэмээн нэгэн дуунд өгүүлдэг. Үнэхээр, эмэгтэй хүнийг юу сайхан харагдуулдаг билээ? Мэдээж, эрхэмсэг тэгш нуруу. Нурууны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга бол “жимсний хатан хаан” хэмээгдэх гүзээлзгэнэ юм.

  • ХӨЛИЙН У...

    Freitag 10. Juni 2011

    ------------- Эмч зөвлөж байна -------------

  • ӨнгөрсөÐ...

    Mittwoch 5. Januar 2011

    Уйтгартай цаг vе гэж vгvй. Єнгєрсєн зууны хамгийн "муухай" арван жил гэгддэг 1970-аад он хvртэл элдэв vйл явдлаар эрээлжлэн байлаа. 1980-аад он дэлхий дахиныг бужигнуулсан бол 1990-ээд он єєрчлєлт, шинэчлэлийн аясаараа тvvхийг баяжуулсан билээ.

  • Шведийн Ð...

    Freitag 26. Mrz 2010

    Нийслэл Стокгольм Албан ёсны хэл(нүүд) Швед хэл (де факто), орон нутгийн 5 хэл Засаглал Парламентийн засаглалтай ардчилал ба Үндсэн хуульт хаант улс - Ван Карл XVI Густав - Ерөнхий сайд Фредрик Рейнфелдт - Риксдагийн дарга Пер Вестерберг

  • LCD эсвэл Plasma ...

    Donnerstag 29. April 2010

    Та бүхэнд тус болох болов уу хэмээн LCD, Plasma зурагтын ялгааг маш товчхоноор хүргэж байна. Таныг сонголт хийхэд тус болох байх хэмээн найдаж байна.

  • "ШҮД" сайÑ...

    Montag 16. Januar 2012

    \цуврал ярилцлага-19\


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргий...
Шүүх татг...
Цагаачлал...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР Ð...
ИНЭЭМСЭГÐ...
БАЙКЕР БО...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаа...
Нийтдээ 13038 ...
12 сарын 26-нд...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэÐ...
Албадан са...
Ansökan om tillstånd för fam...

ЗУРГИЙН ЦОМГООС

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.07 Sekunden 4,137,514 хандалт