SWEMON INFO - Нийтлэл: Түүхэн хүмүүс цуврал 1
21 April 2015
Хөтлөгч
· НҮҮР ХУУДАС
· ШМХ-ны тухай
· ОН ЦАГИЙН СҮЛЖЭЭ
· НИЙТЛЭЛ
· МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ
· ТАТАЖ АВАХ
· WEB ХОЛБООС
· ЗУРГИЙН ЦОМОГ
· ХОЛБОО ТОГТООХ
· ХАЙЛТ
· ШУУРХАЙ ЗАР
· ТОЛЬ БИЧИГ/BETA
· VArcade
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нууц үгээ мартсан?
Шинэ нууц үг илгээх.
ScoreSystem
Байр Нэр Score
1. swemon 1722
2. Deegii 1070
3. Chimgee 414
4. naranhuu 372
5. Batbayar 321
6. manlai 252
7. hej hej 171
8. iwona88 160
9. moojig 160
10. Tseegii 126
Богино зурвас
Зурвас үлдээхийн тулд та нэрээрээ нэвтрэн орно уу.


Бичлэг алга байна.
 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/url_bbcode_include.php on line 22 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 20 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/mail_bbcode_include.php on line 21 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /customers/4/2/e/swemon.info/httpd.www/mongol/includes/bbcodes/img_bbcode_include.php on line 20
Түүхэн хүмүүс цуврал 1
Хотогойдын шадар ван Чингүнжав

img.banjig.net/d/bb/user_uploads/386400/chingunjav_a6bf5350.jpg

Монгол түмний үндэсний баатар, Хотогойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг улс даяараа энэ жил тэмдэглэж байна. Энэ талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С. Чулуунтай уулзан ярилцав.
-Хотогойдын чин ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг энэ жил өргөн тэмдэглэнэ. Энэ ойн арга хэмжээний хүрээнд ямар ямар ажил зохиогдох вэ?

-Манжийн эсрэг 1755-1758 оны зэвсэгт тэмцлийг оройлон толгойлогчдын нэг хотогойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхий сайд асан С.Баярын санаачилгын үндсэн дээр Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 1 жил гаруй болж байна.
300 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын комиссын ажил дотор хотогойдын Чингүнжав вангийн түүх намтар, тэмцлийн үйл ажиллагааг улам тодруулан баяжуулах, Чингүнжавтай холбоотой олон үйл ажиллагааг явуулахаар тогтсон юм билээ. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс зохион байгуулах “Хотогойдын Чингүнжав ба Манжийн эсрэг монголын ард түмний тэмцэл” гэсэн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ирэх долдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар, Мөрөн хотуудад хуралдана.Чингүнжавын ойн энэ хурал бол Чингүнжавын намтар түүхийг Монголын болон дэлхийн судлаачид өнөөгийн түвшинд дахин үнэлэн дүгнэх, Чингүнжавтай холбогдолтой архивын баримт материалыг хэвлэн нийтэлж олон түмний хүртээл болгон судалгааныхаа үр дүнг танилцуулах томоохон арга хэмжээ болох юм. Өөрөөр хэлбэл, Чингүнжавын болон Монголын ард түмний Манжийн эсрэг тэмцлийг түүхэнд хэрхэн үнэлэх вэ, түүнийг ямар хэмжээнд авч хэлэлцэх вэ гэдэг асуудлыг хөндөн хэлэлцэх нь дараа дараагийн хэдэн үеэрээ энэ хүний түүхэн үүргийг үнэн зөв ойлгон дүгнэж, дурсан тэмдэглэх боломж бололцоо бий болохын зэрэгцээ хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэх болно.

-Гадаадын ямар судлаачид оролцох вэ?

-Ялангуяа Чингүнжавын намтар, Манжийн үеийн Монголын түүхийг судалдаг Англи, Америк, Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг улсын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирнэ. Эдгээр эрдэмтэн нь 1950-иад оны дундаас Чингүнжавын намтар түүх, энэ цаг үеийн Монголын түүх, Чин гүрний эрхшээл доорх монголчуудын нийгэм, соёл, ахуй байдлыг судалсан хүмүүс юм. Тухайлбал Оросын нэртэй угсаатны зүйч монголч н.Л.Жуковская, Ш.Б.Чимитдоржиев, Английн Кембриджийн Их сургуулиас К.Каплонский, БНХАУ-аас Чимиддорж зэрэг нэр хүндтэй судлаач ирэхээр мэдүүлгээ өгөөд байгаа.


-Өмнө нь “хотгойд” гэж бичдэг байгаад одоо “хотогойд” хэмээн бичиж тэмдэглэх болжээ. Энэ ямар учир шалтгаантай вэ?

-Монголын угсаатан ястнуудын нэр зэрэг олон зүйлийг үнэн зөв бичиж тэмдэглэн тогтох нь нэн шаардлагатай асуудал юм. Монгол бичгээр бол “хотогойд” гэж бичиж тэмдэглэж ирсэн байдаг. “Хотогойд” хэмээх нэрийн гарал үүслийг бүрэн тодруулаагүй байгаа цагт монгол бичгээр түүхэнд хэрхэн тэмдэглэгдэж ирснээр нь кирилл үсэгт буулган тэмдэглэж бичих нь зөв юм. Энэ бол ойлгомжтой зүйл л дээ. Нэг их гайхаад байх зүйл биш. Зарим хүн “хотгойдыг хотогойд гэсэн байна” гээд шүүмжилж байна гэсэн. Монгол хэлээ мартаж буйн шинж дээ.
Хотогойд хэмээх нэрийн үүсэл гарал, утга учрын талаар жаахан дэлгэрэнгүй тайлбар өгье. Анх эрдэмтэд ХIХ зууны сүүл үеэс л янз бүрээр тайлбарласаар ирсэн байдаг. Хотогойд нар нь XVI зууны эцсээс эхлэн түүхэнд нэлээд томоохон байр суурь эзэлж байсан бөгөөд тэдний нэрийн учир хамаадал, үүсэл гарлын талаар эрдэмтдийн дунд үндсэн хоёр чиглэл байдаг.

Үүнд:
а. “Хотогойд нь Хото-Гайту буюу монголжсон түрэг гаралтай угсаатан” гэж үзсэн ба Г.Н.Потанин уг саналыг анх тавьсан байдаг. Тэрбээр “…Гайту нь Өмнөд Сибирь хавьд байдаг ба мөн Енисей мөрний эх Урен голын орчимд өөрсдийгөө Хайдутууд гэж нэрлэдэг омог юм” гэсэн байдаг. Энэ саналыг эрдэмтэн Г.Е.Грумм-Гржимайло дэмжиж, “Хото-гайты” нарыг түрэг ясны бүлэгт хамааруулан авч үзжээ.
б. “Хотогойд хэмээх угсаатны нэр дөрвөн Ойрад, түүний бүрэлдэхүүнд байсан Хойд аймгаас үүсэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл “Хойд+гойд” гэдэг нэр үүссэн” гэж үздэг. XVI зууны сүүлээр Ойрадаас Хойд аймгийн нэг хэсэг олзлогдон нүүн ирж Засагт ханы хойд талаар халхчуудтай хольцолдон суужээ. Халхчууд тэднийг “Хойд+гойдууд” буюу “онцгойдууд” зэргээр ялган нэрлэснээс уг нэр үүссэн гэдэг. Халхчуудтай хольцолдон суух болсон xойдуудыг дөрвөн Ойрадын үндсэн xойдуудаас ялгахын тулд “Хойд+гойд”, “онцгой+хойд” гэж нэрлэсэн гэж ч үздэг. Гэхдээ өнөөг хүртэл энэ нэрийн гарлын тухай бүрэн шийдэгдсэн санал алга. Удахгүй гаргах миний номд энэ нэртэй холбоотой шинээр олдсон баримтыг дэлгэснээр асуудал тодорхой болох байх аа.

-Чингүнжавыг хэрхэн цаазалсан талаар янз бүрээр ярилцдаг. Үүнийг нэг мөр болгож чадсан уу?

-Манжийн хааныг эсэргүүцсэн хотогойдын жанжин, Чингис хааны алтан ургийн Чингүнжавыг Манжийн хаан 1757 оны гуравдугаар сард цаазаар авсан гэсэн мэдээ буй. Харин яг хэдийд Манжийн хаан энэ тухай зарлиг гаргасан, түүнийг хэрхэн гүйцэтгэсэн тухай баримт Хятадын архиваас одоогоор олдохгүй байгаа. Учир нь Монголын томоохон ноён, Чингис хааны алтан ургийн язгууртныг Манжийн хааны зарлиг шийдвэргүйгээр цаазлахгүй нь ойлгомжтой хэрэг.
Үүнтэй холбоотойгоор ард түмний дунд Чингүнжавыг хэрхэн цаазалсан, тамласан тухай домог, аман яриа уламжлагдсаар ирсэн байдаг. Жишээлбэл, Чингүнжавыг “81 зоосны нүхээр шахсан”, “дөрвөн мөчийг нь тэлж алсан”, “модон илжгэнд хадсан” гэх зэрэг яриа явдаг л даа. Нөгөө талаар Чингүнжавыг харгис хэрцгийгээр цаазалсан гэсэн агуулгын цаад талд Манжийн төр, дарангуйллыг үзэн ядах, харь Манжийн төр монголчуудад ийм харгис нүүртэй төр шүү гэдгийг ойлгуулах, жигшүүлэх агуулгыг тээж ирсэн бололтой байдаг. Тийм ч учраас “Чингүнжавыг 81 зоосны нүхэнд шивж алсан учраас Манжийн хааны хатнаас эрээн цоохор хүүхэд мэндэлжээ”, “Чингүнжавын хоолойг огтолж алснаас манжийн хааны хатнаас хоолой дээрээ сорвитой хүүхэд гарчээ” гэх зэрэг ард түмний дунд дамжсан яриа олон бий.
Ямартай ч дан ганц Чингүнжавыг төдийгүй түүний төрөл төрөгсөд, үр удам, 80 гаруй настай эх, 22 настай бүсгүй дүү, 10 настай охин Цэрэнжид, эхнэр, 5 настай хүү Бари, гурван нялх охин болон Их Хүрээний ойролцоо байсан их хүү Цэвээнжав, Цэсүрэн­дорж хоёрыг нь эхнэр хүүхдийнх нь хамт баривчлан төмөр гинжээр гинжлэн торонд хийж, Бээжинд аваачин мөн оны 3 дугаар сарын 11-нд цаазаар авахуулсан байна. Харин таван настай Бари хүүг нь амьд үлдээсэн боловч төд удалгүй хоёр жилийн дараа учир битүүлгээр нас барсан байдаг. Энэ бол Манжийн шилдэг арга л даа.

-Чингүнжавтай холбоотой газар ус, домог яриа Хөвсгөл нутагт олон биз?

-Чингүнжавын домог, түүнтэй холбоотой түүх, соёлын дурсгалт газар ус Хөвсгөл төдиийгүй Монголын нэлээд нутагт байна. Ялангуяа ХIХ зуунд Монгол нутгаар явсан жуулчдын тэмдэглэж авсан домог ярианаас харахад Тагнын уулсаас Хөлөн Буйрын нутаг хүртэл өргөн уудам газар нутагт түүний тухай домог яриа тархсан байжээ. Жишээлбэл Чингүнжавын тухай домог яриа, дуу зөвхөн Хөвсгөл нутагт төдийгүй Ховдын мянгадууд, Завхан, Сэлэнгийн буриадуудын дунд ч өргөн тархсан байжээ. “Шударман” буюу “Шадар ван” гэсэн дууг ч дуулдаг байж. Бүр Хөлөн Буйрын нутагт ч Чингүнжавыг дурсан санагалздаг байж.
-Чухам яагаад Чингүнжав энэ тэмцлийг оройлон боссон юм бол?
-Түүний эсэргүүцэн тэмцсэний шалтгаан маш тодорхой шүү дээ. Манж нар Зүүнгарын улс буюу яс махны тасархай ойрад түмнийг дайлан эзлэхийн тулд халхчуудыг зовоон хашрааж, элдэв татвараар ард түмнийг ядууруулж буйг эсэргүүцсэн хэрэг. Хоёрдугаарт, Чингис хааны алтан ургийн ноёдыг цаазаар авсан явдалд ихээхэн дургүйцсэн байдаг. Манжийн хаанд өчсөн Чингүнжавын өчигт “Чи Чингис хааны алтан ургийг язгуураас яллах эрх үгүй”, “би үхэхээс айхгүй” хэмээн заалдсан байдаг. Өөрөөр хэлбэл Чингис хааны угсааг монголчуудын дарлал дор явсан харь зөрчид угсааны манж нар шийтгэх эрхгүй гэдгийг их эзэн хааныхаа нэрийг барьж заалдаж байсан түүхэн зүтгэлтэн юм. Энэ бүх баримт нь байна.
Сүүлийн үед Орос, Хятад, Монголын архиваас Чингүнжавтай холбогдолтой нэлээд баримт материалууд олдсоор байна. Жишээ нь оросын архивын материал дотроос Чингүнжавыг оросууд барихаар Манжийн хаантай хуйвалдан үгсэж байсан тухай баримтууд олдсон. Энэ нь 1934 онд Бээжингийн архивт буй оросын архивын материалыг хэвлэсэн дотор байсныг би өмнө өгсөн ярилцлагадаа тов тодорхой дурдсан.

-Чингүнжавыг алтан ургийн төлөөлөгч гэдгийг хэрхэн нотолдог вэ?

-Түүний ургийн бичиг үүнийг хангалттай нотолдог. Түүнийг амьд сэрүүн ахуйд нь бичсэн угийн бичиг нь Үндэсний архивын газарт хадгалагдаж байна. Тэрбээр хотогойдын Шолой Убаши хун тайж, дээд талдаа Гэрсэнз жалайр хунтайжийн ууган хүү Ашихай дархан хун тайжийн удмын хүн. Харин Гэрсэнз жалайр хун тайж нь өөрөө Батмөнх даян хааны отгон хөвгүүн шүү дээ. Батмөнх даян хаан бол Чингис хааны шууд угсаа нь гэдгийг түүх гадарлах хэн бүр мэдэх буй за. Ингэхээр Чингүнжав бол Хотогойдыг захирч байсан боржигон овгийн хиад ястан хүн. Иймээс Хотогойдын Чингүнжав гэдэг нь Чингис хааны алтан ургийн ноёд хотогойдыг захирч байсан гэсэн үг. Тэр үед ийм утга байсан. Хэн ямар аймгийг захирч байгаагаар нь нэрийдэх, жалайрын Гэрсэнз, халхын Автай, хотогойдын Чингүнжав гэх мэт. Тиймээс түүнийг зөвхөн хязгаар нутгийг эсэргүүцэн боссон нэгэн ноён гэсэн утгаар биш тухайн цаг үедээ дэлхий дахины хамгийн хүчирхэг том гүрний нэг болох манж Чин гүрний эсрэг, Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэн босч, Манжийн хаанаас өөрийнхээ эсрэг 10 гаруй зарлиг буулгуулан, ихээхэн сандарган тэвдүүлсэн, энэ тэмцлийнхээ төлөө үр удмаараа хохирсон түүхт монгол хүний тэмцэл, хүсэл эрмэлзэл, алдар гавьяанд хүндэтгэл үзүүлж, хөшөө дурсгалыг нь босгон, эрдэм шинжилгээний хурал зохион, наадам хийж буй нутгийн ард түмэн энэ их хүний баатарлаг тэмцлээр залуу үеээ хүмүүжүүлж буй нь тун сайн хэрэг болов уу. Харин энэ түүхэн зүтгэлтний ойн арга хэмжээнд аль болох олон хүн идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Бас олон улсын хуралд анхаарал хандуулах биз дээ.


-Хотогойдын Чингүнжав, өвөр монголын Сэвдэнбалжир ван, Амарсанаа нарын гурвалсан бослого тэмцэл хэрвээ урвагчийн балгаас болж илчлэгдээгүйсэн бол амжилтад хүрэх боломж байсан болов уу?

-“Хэрвээ Би түүхч хүн. Түүхийн үйл явдлыг тэгсэн бол” гэж хэлэх эрх байхгүй. Яахав ерөнхий байдлыг харахад энэ бослого нь дэндүү их хүчний эсрэг боссон тул хүчний харьцаа даанч тэнцвэргүй байсан. Мөн Манжийн төрийн зүгээс Монголын ноёд дээдэст асар их хяналт тавьж байсан байдаг. Үнэн хэрэгтээ Чингүнжавыг олон монгол ноёд дэмжиж байжээ. Тэр бүү хэл II Богд Жибзундамба хутагт Лувсандамбийдоми түүнийг дэмжиж байсан тул манж нар түүнийг Хүрээнээс гарах эрхгүй болгон чандлан сахисан байдаг. Дараа нь Чингүнжавын бослого дарагдсаны дараа II Богд руу Жанжаа хутагтыг явуулан хор өгүүлэн хорооход Богд 37-хон настай байсан гэдэг. II Богд нь Өндөр гэгээн Занабазарын орыг эзэлсэн Монголын шарын шашны тэргүүнээс гадна эхийнхээ талаараа Чингүнжавтай төрлийн хүн байжээ. Тиймээс тэд зөвхөн нэг төрлийнхөн гэсэн утгаараа ч бус тусгаар тогтнолынхоо төлөө сэтгэл зүтгэлээрээ нэгдэн нийлж байсан хүмүүс шүү. Бас Засагт хан, Түшээт хан нар бас дэмжиж байсан бөгөөд тэд бүгдээрээ учир битүүлгээр нас барсан.

-Ой тэмдэглэн өнгөрүүлэх үед өөр ямар сонирхолтой зүйл тохиох вэ?

-Энэ ойг тэмдэглэх хүрээнд доороосоо өрнөсөн нэг сонирхолтой үүсгэл санаачилга гараад байгаа. Юу гэвэл “Чингүнжавын Их хар тугийг Хотогойдын нутагт, Бага хар тугийг Хотогойдоос салж нүүсэн мянгадууд тахидаг байсан” гэсэн аман домог байна. Хотогойдын их хар тугийг үеийн үед тахиж ирсэн Хаян тугч, Агваан тугч нарын хүн байжээ. Энэ тугчийн удмын өвөг дээдэс, түүх заншлаа дээдэлдэг хэсэг хүмүүс сэтгэлээрээ нэгдэн Хаян тугчийн угсааныхан Хар тугаа сэргээхийг зорьж байгаа нь бахархууштай хэрэг мөн. Харин чухам хэрхэн устаж алга болсон нь тодорхой биш. Олзуурхууштай нь энэ хар тугийг хэрхэн тахиж байсан, тэр нь ямаршуу хэлбэр төрхтэй байсныг тэмдэглэсэн гар бичмэл үлдэж хоцорчээ.
Энэ тугийг Цагаан чулуутын овоо буюу Чингүнжавын овоог тахих үеэр цэнгүүлэх бодолтой байгаа юм билээ. Энэ ёслол долдугаар сард наадмын үеэр болно. Хар тугийг сэргээснээр Чингүнжавыгаа хүндэтгэн дурсаж үеийн үед тахиж ирсэн нутгийн зон олны нэгэн сайхан заншил сэргэн амьдрах нь ээ. Дашрамд сонирхуулахад хотогойдуудын дотор 70 орчим үндсэн болон үржвэр овгууд бүртгэгдээд байгаагийн дотор үнэхээр Тугчин гэж овог байна. Энэ овог нь шадар ван Чингүнжавын тугийг хадгалж хамгаалагч, түүнийг тахих ажил үйл хийгсдээс үүссэн овог юм байна. Тугчин нар Эрдэнэ Дүүрэгч вангийн хошуунд байжээ. Тэдний тухай сонирхолтой мэдээг 1964 онд тус нутгаар дайран гарсан эрдэмтэн Э.Вандуй тэмдэглэжээ. Түүний бичсэнээр “Тугийг найман сарын хэрд цэнгүүлдэг байжээ. Тэрхүү туг нь одоо улсын музейд буй гэж Ринчен докторын хэлснийг дурдсан байна. Тугийг тус хүрээний дэнж дээр тахидаг байв. Тугийг тахихад хотогойдууд ялангуяа Дүүрэгч дангийн хошууныхан цуглардаг байсан ба туг тахихад тэмээний махнаас бусад махыг чанаж тавьдаг.
Мөн нутгийн ард ярихдаа “Шадар ван Өөлдийн дайнд яваад ирэхдээ тугаа эмнэг хар азарганы сүүлнээс зүүж ирсэн. Тиймээс тугийг сэлбэхдээ 3 жил болоод харийн хошуунаас хар азарганы дэл сүүл хулгайлж авчирдаг байжээ. Тугчийнхан тугаа тусгай хөлтрөгтэй гэрт хадгалдаг байсан” тухай нэлээд сонирхолтой баримт өгүүлсэн байдаг. Дээрх тугийг хамгийн сүүлд 1950-иад оны эхээр нууцаар тахиж байсан мэдээ байдаг юм. Харин тугчийн удмынхны сэтгэл зүтгэлтэй хэдэн залуу “Чингүнжавын хар туг сан” байгуулж тугийг сэргээн цэнгүүлэхээр идэвхтэй бэлтгэж байгаа нь их түүх, эцэг дээдэс, эх нутгаа хүндэтгэж буйн жишээ гэж бодож байна.

Мэдээллийн эх сурвалж www.sonin.mn
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна.
Сэтгэгдэл оруулах
Зөвхөн Гишүүд Сэтгэгдэл оруулах боломжтой.
Үнэлгээ
Зөвхөн хэрэглэгчид Үнэлгээ оруулах боломжтой

Үнэлгээ оруулаагүй байна

Нийтлэлийн буланд
  • ГАДНЫХАН ба бидни...

    Samstag 12. Mrz 2011

    ...Монголчууд бид өдгөө уул уурхайн халууралд дагжин чичрээд юуг ч анзаарах сөхөөгүй. Эхэндээ "эх орон, газар шороо минь" хэмээн цээжээ дэлдэн самсаа шархируулж байсан эх орончид, иргэний хөдөлгөөнүүд ч өдгөө таг чиг. Харин "Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн" /МГННХ/-ийнхөн Засгийн Газрыг шүүхэд өгсөн тухай, Ц.Мөнхбаяр нарыг шүүхэд дуудаж, ял оноож байгаа тухай мэдээ сэлт л хааяа харагдах аж.

  • Цахим матаас

    Dienstag 6. Dezember 2011

    Хүмүүс вэб сайтуудад сэтгэгдлээ их бичдэг болжээ. Сайтууд ч үүнд их дуртай. Яагаад гэвэл бусдын сэтгэгдлийг уншиж сонирхох, нэмж бичих хүмүүс олон, энэ нь ч сайтын хандалтын тоог өсгөдөг. Заримдаа, ямар нэгэн нийтлэлд бичсэн сэтгэгдлүүд нь тэр нийтлэлээсээ ч илүүтэйгээр олны анхаарал, сонирхлыг татаж байгаа нь харагддаг.

  • ЗУРВАСХАН БОДЛУУД

    Mittwoch 21. August 2013

    ГАНЦААРДСАН ҮЕДЭЭ... Зүгээр л хаашаа ч хамаагүй гараад л алхмаар. Сэтгэлийн гунигаа сэвэлзүүр салхиар хучмаар, сэхүүн зангаа нарны илчээр аргадмаар, цээж дүүрэн амьсгалж модны сүүдэр дор зогсмоор. Уртаар амьсгалж уулын оройг ширтэхүйеэ, бодол минь үүлсийн тэртээд тэнүүчилнэ. Зүгээр л хэнтэй ч хамаагүй уулзаж ярилцмаар. Давчидсан бодлоо инээмсэглэлээр халхалмаар, ээдэрсэн дурсамжаа элдэв дэмий яриагаар даруулмаар, алдарсан итгэлээ чанга инээдээр эргүүлмээр. Сатаарах яриа нь сэмжин үүлнээс газарт дуслах борооны дуслууд шиг дүрсгүйтэн үсчинэ. Зүгээр л хэн нэгнийг хайрламаар. Зөрүүд сэтгэлээ энгэртээ тэврэх бүсгүйн үсэнд зөөллөмөөр, ганцаардсан гунигаа зөөлөн үнсэлтээр аргадмаар, нуусан хайраа нулимсыг чинь арчиж илчилмээр. Лугших зүрхэндээ өөрийгөө мэдэрч, тэвэрсэн цээжиндээ чамайг энхрийлж, чиний л өмнө сөгдөн чин сэтгэлийн хайрыг гуйх сан.

  • Та үүнийг мэдэх ү...

    Samstag 27. Mrz 2010

  • Бямбажавын Энхту...

    Montag 29. Mrz 2010

    Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

  • ШВЕД ХЭЛНИЙ ХИЧЭЭ...

    Sonntag 21. Mrz 2010

    Сайн байцгаана уу, та бүхэнтэйгээ анхныхаа хичээлээр уулзаж байгаадаа баяртай байна. Бидний ярианы хэлэнд тодорхой хэмжээгээр хэрэглэж болохуйц үгсийн тайлбарыг үсгийн дарааллаар нийтлэж төгсгөлд нь та нартаа Шведэд болж буй үйл явдал мэдээ мэдээллийг сонирхуулж байхыг хичээх болно.

  • Баясгалан - Ботго...

    Samstag 27. Mrz 2010

    дуучин Баясгалан сайхан дуулжээ

  • "САЙН БОД!"

    Samstag 19. November 2011

    1. Энэ Улаанбаатарын дарга нарыг хар! Нэг л их утаандаа "угаартсан" улсууд. Улаанбаатарын утааг арилгана гэж сүүлийн хэдэн жил л улсын төсвөөс уут уутаар нь мөнгө авцгаалаа. Утааг арилгах гээд байгаа ч юм уу, утаагаар бизнес хийн ууж идэж завших гээд ч байгаа юм уу, учир нь ер олдохоо болилоо. Улсаас болон гаднаас их мөнгө зараад ч утаа багасах нь лөөлөө болж байх шиг байна. Хотын иргэд нь утаандаа "төөрч", өмссөн хувцас нь тортогтоо "харлаж", төрсөн хүүхдүүд нь угаараар "амьсгалж", түмэн олон нь хахаж цацан "багтарсаар" хичнээн жилийг угтаж, үдэв дээ. Зарцуулах ёстой мөнгөө Зайсангийн аман дахь гэртээ аваачаад нуучихдаггүй л юм бол, "нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог"-ийн үлгэр болдоггүй л юм бол, эрх биш "аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг мааждаг"ийн жишээгээр утаа багасмаар л юм. "Өөх ч биш, булчирхай ч биш" энэ байдлаас болж хотын оршин суугчид нь уушгиндаа багтраатай, нүүрэндээ "хар маскатай", унаган бие нь утаа "үнэртэй" болох нээ.

  • Foto Galerie

    Sonntag 8. August 2010

    [url]http://galerie.swemon.info/#home[/url]

  • Э.Тулга “Монголы...

    Mittwoch 8. Dezember 2010

    Сайн байна уу? Guren.mn, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо, В телевизийн бүхий л хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг өөрийн бяцхан бодгалийн зүгээс хүргэж байна. Юуны өмнө та бүхэндээ би чин сэтгэлийн талархал дэвшүүлье гэж бодсон юм. Үргэлж шинэ зүйлрүү тэмүүлж, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө таьж мэдэхийг хүсэж, тэмүүлж байдаг оюутнууд бидний хүсэн хүлээдэг энэ сайхан тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа нь Монгол улсын ирээдүйн залуус бидэнд хамгийн том хөрөнгө оруулалт болж байна хэмээн дурдахын сацуу дараах өөрийн бор ухаанаар бичигдсэн илтгэлээ та бүхэнд зориулъя.


Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
SWEMON INFO

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Эр цэргийн баярт зор...
Шүүх татгалзсан хар...
Цагаачлалын албанаа...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ НИЙТЛЭЛ
ТЭГЭХЭЭР ЯАСАН БАЙХ...
ИНЭЭМСЭГЛЭЛ ЯМАР ҮН...
БАЙКЕР БОЛЖ ҮЗСЭН НЭ...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Швед Цагаан сарын ба...
Нийтдээ 13038 крон бол...
12 сарын 26-нд болох Шв...

СҮҮЛИЙН ЗУРАГ
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia

ШИНЭ ХОЛБООС
Europaskolan
Kungliga Svenska Balettskolan
Franska skolan

ШИНЭ DOWNLOAD
Шууд хэрэгжих буцаа...
Албадан саатуулах б...
Ansökan om tillstånd för familjeme...

ЗУРГИЙН ЦОМГООС

Clock
CHAT

Шинэ Нийтлэл
Монгол улсын Швэд дэх Элчин сайдын яам

Banner
Facebook

Зарын булан
MusicBox2
Дуу сонсох:

Гишүүдийн санал асуулга
Амьдрал ямар байна даа











Зөвхөн Гишүүд оролцох эрхтэй.

Найз хуудсууд

Сүүлд оруулсан зураг
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
UB, Monoglia
Хаан банкны ханш

Хуудасны дуудалт: 0.27 Sekunden 2,644,982 хандалт